Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Сугар: Төсөлд тавигдах шаардлагаа хангасан байвал хэний компани, хэний өмч байхаас үл хамааран зээл олгодог

2018-10-31
0
ЖИРГЭХ

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн Тамгын Газрын дарга Ш.Сугартай ярилцлаа.

 

-Жижиг дунд гэдэгт ямар аж ахуй нэгж, компани багтах вэ?

-Хөнгөлөлттэй зээл олгож байгаа харилцааг зохицуулж байгаа зүйл нь журам. Журмын үндсэн шалгуур нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгэлтэй байх ёстой. Журамд тавигдаж буй энэ шаардлагыг хангаж буй Монгол улсын иргэн, аж ахуй нэгж хэн ч хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой. Харин хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжгүй гурав дөрвөн заалт бий. Тодруулбал, манай сангаас авсан муу зээлийн түүхтэй, татварын хэлтэст өртэй, шүүхийн шийдвэрлэх газарт өрийн бүртгэлтэй байвал хөнгөлөлттэй зээл олгох боломжгүй. Үүнээс бусад тохиолдолд жижиг дунд эрхлэгчээр бүртгэлтэй хэн боловч нээлттэй.

-Танай сангаас Жижиг дунд үйлдвэр эрхлэгч хэчнээн төгрөгийн зээл авах боломжтой байдаг вэ?

-Хоёр тэрбум хүртэл.

-Олон үл хөдлөх хөрөнгөтэй, хоёр тэрбум төгрөгөөс илүү эргэлттэй компаниудад бага хүүтэй зээл өгдөг юм уу?

-Тэрийг бид тогтоох боломжгүй. Та олон компанитай, түүгээрээ дамжуулж маш их хэмжээний мөнгө олж байгаа учраас зээлд хамрагдах боломжгүй хэмээн хориглосон зүйл, заалт байхгүй. Хэрвээ журамд тийм хүмүүст олгохгүй гэдэг заалтыг оруулж өгсөн тохиолдолд зээл олгохгүй байх боломжтой, бид журмын дагуу ажиллаж байгаа. Тухайн компаниуд яагаад заавал 950 сая төгрөгийн санхүүжилт хүссэнийг мэдэхгүй. Хэдэн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа талаараа төсөлдөө бичээд ороод ирсэн байгаа. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэлтэй иргэн, аж ахуй нэгж хэн боловч зээл авах боломжтой. Төсөлд тавигдах шаардлагаа хангасан байвал хэний компани, хэний өмч байхаас үл хамааран зээл олгодог.

Шаардлагын дагуу бүрдүүлэх материалд иргэний үнэмлэхийн хуулбар, компани гэрчилгээ, хорооны тодорхойлолт багтана. Бид энэ дундаас энэ хэний хамааралтай компани байна гэдгийг судалдаггүй. Хэний хамааралтай байх нь бидэнд хамаагүй. Журамд зээл өгөхийг хориглосон заалтаас бусад нөхцөлд, шаардлага хангасан төсөлд зээл олгоно. Зээл олгож байгаа харилцааг зохицуулж байгаа зүйл нь журам. Журамд юу гэж заасан тэр дагуу ажлаа хийдэг.

-Зээл авах, олгох процесс хэрхэн явагддаг вэ?

-Манай санд эх үүсвэр нь байгаа. Төсөл сонгон шалгаруулалт зарлана, заасан хугацаанд буюу долоогоос арван дөрөв хоногийн хугацаанд төслөө хүлээж авдаг. Төсөл шалгаруулах журмын дагуу төслөө үзнэ. Журамд тусгасан хавсаргах материалуудаа хавсаргасан эсэх журамд заасан мэдээллийг оруулсан эсэх, төсөвт тавигдах шаардлага хангасан эсэх зэргээр төслүүдээ шалгаруулдаг. Тус төсөл нь журамд заасан шаардлагыг хангасан байвал төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар оруулдаг.

-Танай санд жилд хэчнээн төсөл ирдэг вэ. Шаардлага хангасан төслүүдийг бүгдийг нь санхүүжүүлэх бололцоо байдаг уу?

-Шаардлага хангасан төслүүдийг бүгдийг санхүүжүүлэх хүсэл байдаг. Юм гэдэг чинь хэмжээ хязгаартай. Манайд энэ онд хэчнээн төгрөгийн төсөв тавьж өгсөн тэр хүрээнд л бид санхүүжилтийг гаргадаг. Манай веб сайтад үүнтэй холбоотой бүх мэдээлэл байдаг. Бид тухай бүрт нь мэдээллээ оруулдаг. 2018 оны дөрвөн сард сангаас төсөл зарлахад нийтдээ 1000 гаруй төсөл буюу нэг их наядаас давсан төсөл ирсэн. Гэтэл 2018 оны төсөв нь 65 тэрбум төгрөг байсан. Ер нь хэрэгцээ нь их, санхүүжилт нь бага дүнтэй байдаг л даа.

-1000 гаруй төсөл гэлээ. Эндээс хэдэн төсөл тэнцэж, тэнцсэн төслүүдээсээ хэдийг нь, яаж шалгаруулж авсан бэ?

-Дээр дурдсанчлан эхний ээлжид журамд тавигдах шаардлагын дагуу төслөө ирүүлсэн байна уу, хавсаргах материалуудаа бүрдүүлсэн байна уу, төслөө үнэн зөв бичсэн байна уу, эдийн засгийн тооцоолол нь үнэн зөв байна уу гэдгийг шалгадаг. Шалгаад шаардлага хангасан төслөө хурлаар оруулдаг. 2018 оны дөрөвдүгээр сард зарлагдсан төсөлд 1000 гаруй төсөл ирснээс 400 гаруй төсөл шаардлага хангаж хуралд орсон. Хуралд 400 гаруй төсөл орсноос 132 төсөл дэмжигдсэн.

-Хоёр тэрбум төгрөгөөс давсан төсөл санхүүжилт хүссэн төсөл ирвэл яах вэ? Хаана хандах вэ?

-Хоёр тэрбум төгрөгөөс давсан санхүүжилт хүссэн төслийг санхүүжүүлэх боломжгүй.

-Танайх гол төлөв ямар чиглэлийн төсөл хөтөлбөрт санхүүжилт олгодог вэ?

-Цаанаасаа бодлого чиглэл нь ямар байна, юу гэж заасан байна түүний дагуу олгоно. Ер нь сүүлийн жилд төсөл сонгон шалгаруулалтад чиглэл заагаагүй. Гэхдээ заагаагүй гэдгээр нэг чиглэлд бүгдийг нь өгнө гэж ойлгож болохгүй. Аль болох л төслөө тэнцүүлж гаргадаг.

-Зорилтод бүлэгтээ санхүүжилт очихгүй байна гэсэн шүүмжлэл их байгаа. Энэ талаар хариулт өгөөч?

-Энэ талаарх судалгаа байхгүй. Түүнийг сайн мэдэхгүй байна.

-Зээлийг жилийн хэдэн хувийн хүүтэй хэдэн жилээр олгох вэ?

-Жилийн гурван хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай олгоно. Эхний нэг жил үндсэн зээлээс чөлөөлдөг.

-Олгосон зээлийг зориулалтын дагуу ашиглаж буй эсэхэд яаж хяналт тавьдаг уу?

-Хяналт тавина. Жилд нэгээс хоёр удаа бүх зээлүүддээ мониторингийн судалгаа хийгддэг.

-Зөрчил илэрвэл?

-Тухайн зээлийг эргүүлэн татна.

-Банк бус санхүүгийн байгууллагад хадгалуулсан гэх мэдээлэл байна. Хяналтаар энэ талаар юу гэж гарсан бол?

-Сайн мэдэхгүй байна. Бүртгэгдсэн зүйл бол байхгүй.  

-Төсөл ирүүлж буй хүмүүс юун дээр их алдаж байна?

-Бүрдүүлэх материал нь дутуу байдаг. Эдийн засгийн тооцоолол нь алдаатай байдаг. Гэхдээ манай сангаас тухайн төсөл дэмжигдэхгүй боллоо гэхэд тухайн иргэн, аж ахуй нэгжид хариуг нь мэдэгддэг. Танайх төсөл сонгон шалгаруулах журмын тэдийн тэд  дэх ийм зүйлүүдэд алдаа гаргасан учир энэ удаагийн төслийг дэмжсэнгүй гэдэг хариуг өгдөг.

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • алдаа (103.10.22.144)
    өөрийгөө хамгаалсан арчаагүй хүн байна
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    13 цаг 54 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    14 цаг 37 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    15 цаг 34 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    16 цаг 19 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    16 цаг 59 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    17 цаг 1 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    17 цаг 49 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    19 цаг 17 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    19 цаг 49 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    20 цаг 17 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    20 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    20 цаг 30 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    20 цаг 32 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    20 цаг 43 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    20 цаг 59 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    21 цаг 34 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    21 цаг 51 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    22 цаг 7 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    22 цаг 12 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК