Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гурван сая монголчуудаас Чингисийн одон хүртэх гавьяатан төрсөнгүй

2018-11-07
0
ЖИРГЭХ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" нохой жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу  11 дүгээр сарын 8-ний пүрэв гарагт тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Харин энэ жил Ерөнхийлөгч “Чингис хаан” одонг олгохгүй, өнжихөөр шийдвэрлэсэн юм. Чухам яагаад өнжих болсон нь одоогоор тодорхой байна.

Монголын түүхийн тайлбар тольд дурдсанаар “2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ-аас сайшаан дэмжиж, 21 дүгээр тогтоол баталснаар энэхүү одонг олгодог болгосон. Харин Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 171 дүгээр зарлигаар “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах долоон зүйл бүхий журмыг баталжээ” хэмээн дурдсан байна.

Журамд, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэн, улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улсын гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн”-д “Чингис хаан” одонг олгохоор болсон. Мөн журамд, жил бүр Чингис хааны мэндэлсэн өдөр буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр зарлиг гарган уг одонг олгох, мөн өдрөөс 10 хоногийн өмнө “Чингис хаан” одонгоор шагнах хүнийг олон нийтэд зарлах, одон гардуулах ёслолыг Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгуулахаар заажээ. Түүнчлэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын үндсэн зохион байгуулалт, одон хүртэгчийг алдаршуулах, тэдэнд үзүүлэх урамшуулал зэргийг мөнхүү журамд тусгасан байна. 

Хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаас хойш “Чингис хаан” одонг нийт 11 эрхэм хүртжээ.

Анх одонг Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар нэг дэх Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байв. Энэ зарлиг нь хоёр дахь Ерөнхийлөгчийн сvvлчийн зарлиг байсан бөгөөд хоёр дахь Ерөнхийлөгч зарлигаар гурав дахь Ерөнхийлөгч анхны Ерөнхийлөгчид гардуулж буй нэн онцгой тохиол байв.

Тус зарлигт “П.Очирбат таны Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжүүлэх, гадаад харилцааг өргөтгөхөд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж…" хэмээн өгүүлсэн байдаг.

Үүнээс хойш 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав

2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

2010 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди

2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл

2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном

2014 онд Нэрт эрдэмтэн, академич Х.Намсрай

2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо

2016 онд МУГЖ, Дуурийн дуулаач Г.Ариунбаатар

2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр зэрэг эрхмүүд тус шагналыг хүртсэн юм.

 Харин энэ жилийн тухайд тус одонг олгохгүй. Чингис хаан хэмээн цээжээ дэлддэг бидэнд энэ хүндтэй шагналыг авах “шандастай” аавын хүү байхгүй байв уу.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • М (66.181.160.93)
    Улс төрчдөд энэ шагнал үнэндээ томдоно. Хөгжмийн зохиолч,тамирчин, уран зохиолын салбарт бол авах хүн бгаа.
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.185.246)
    авсан хүмүүсийг нь сайн хар нэг юм бодогдоно доо
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (171.97.26.28)
    Нэг удаа гоц амжилт гаргасан тамирчин, дуучин г.м. хүмүүст энэ том шагналыг өгөх хэрэггүйээ!!! Харин насаараа улс нийгэм, ард түмэндээ зүтгэж гуйвашгүй нэр хүндтэй болсон гавьяатай хүмүүсийг шагнах хэрэгтэй!!! Шагнал хавтгайрахаар үнэ цэн нь унадаг шүү!!! Л.Түдэв, Жанцанноров нарт бол олгож болох л юм.
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • Намсрай овогтой Ванданлхүндэв (66.181.190.17)
    Ардын уран зохиолч их соен гэгээүүлэгч Л Түдэв гуай байна шүү дээ Энэ хүнийг Монгол Улсдаа бүтээсэн ажилгүй бэлтгэгдээгүй шагналын болзол хангаагүй гэж огтхонч хэлэхгүй байхаа Нас нь өндөр болсонч ирэх жил шагналын эзэн болох ерөөлийг дэвшүүлье
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • Mr.999 (80.217.70.21)
    Харин Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний энэ бол худлаа байна Н. Энхбаяр гэдэг хүн чин 3дах ерөхийлөгч шүүдээ эрхэм сэтгүүлчээ тэгдч авах ёсгүй 3аaс 4хүн баc байнa
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • mpjugder (202.179.6.222)
    Амжилт. Танай сайтыг унших сайхан байлаа. Хамт олонд ажлын амжилт хүсье. 1. Л.Түдэв 2. Ж.Золбаяр 3. . . .
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (115.140.46.100)
    Mongold eleg shiljuulj olon hunii ami avarch bga emch CHINBUREN SEREGLEN nart olgoh heregtei
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.111.68.3)
    Гончигдорж гуайд өгдөг арай утгагүй болжээ
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.111.68.3)
    Лодонгийн Түдэв гуайг шагнамаар байнаа, эрдэм мэдлэгийг дээдэлдэг болмоор байна, дараа нь Жанцанноров гуай
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.89.138)
    Зохиолч Л.ТҮДЭВ хөгжмийн зохиолч Жанцанноров нийгмийн зүтгэлтэн олимпийн Магван олимпийн аварга Бадарууган/ мөн л анхны аварга/ гэхчлэн хүмүүс байна
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.7)
    Oldohgui baigaa baih yadagiin yun surtei yum
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • шудрага иргэн (202.179.31.6)
    хөгжмийн зохиолч, судлаач Жанцанноровт өгөх шагнал мөнөөс мөн шүү дээ хө
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.106.120)
    Ард түмнээ намын нэрээр хардаггүй ерөнхийлөгчид бол шагнах хүн зөндөө байгаа. Зарим хүмүүс Түдэв гуайн нэрийг гаргаж ярьж л байна. Гэхдээ тэр агуу хүн ийм нэр хүндгүй шагналаас татгалзсан байлгүй дээ. Жанцанноров гэсэн хүмүүсийн санал гарч л байна. Тэр чинь МАН -ын хүн учраас Зи-гийн шалгуурт нийцэхгүй л дээ.
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.106.120)
    Энэ чинь АН-ын шагнал шүү дээ. Түрүүчийн шагнагдсан хүмүүс чинь АН-ын гишүүд бусад намын нэртэй боловч түрийвч нэгтэй хүмүүс. АН чингисийг гутааж дууслаа, Чингис архи чинь ардчилалын "буянаар" төрж хогийн савд хэвтэх болсон, Чингис бонд гаргаж монголыг самарсан. Чингис одон гаргаж утгыг нь алдууллаа. АН-ынхан эсвэл улс төрд шургасан хулгайчидын таних тэмдэг болтлоо доройтлоо. Ганц нэг гавьяат үйлсээрээ энэ шагналыг хүртсэн хүмүүс ичих хэмжээнд хүртлээ нэр хүнд нь уналаа. Үүнээс хойш олгохоо больчихвол дээр юм даа.
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Zochin (122.201.24.225)
    Энэ 3 сая хүнд хийж бүтээснээр шалгаруулж өгч уламжлагдан яваа шагналыг өгөөд явах нь зөв биш үү. Бүр хүн өгөх хүн олдохгүй бол Херо Баатард өгч болох юм. Нэг бол Доржзодовд өгчих.
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • zochin (59.153.115.26)
    Zodov yagad avhgui gej
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • иргэн (203.217.139.226)
    дэмбэрэл,багабандиас буцааж ав
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Эгэл нэг иргэн (103.9.89.18)
    Хөөе өх хүн олдохгүй байгаа юм бол тэр одонгоо надад өгчих.
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    Гончигдоржоос буцааж ав???
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (171.99.147.211)
    Багабанди, Дэмбэрэл нараас буцааж ав!!
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.26.187)
    Odoo angaah uhaani emch naraasaa neg huniig shagnamaar bna shdee
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
    • hahuul ih awdag gejuu
      2018 оны 11 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    12 цаг 42 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    13 цаг 26 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    14 цаг 23 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    15 цаг 7 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    15 цаг 47 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 49 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    16 цаг 37 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    18 цаг 6 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    18 цаг 37 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    19 цаг 6 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    19 цаг 15 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    19 цаг 18 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    19 цаг 21 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    19 цаг 32 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    19 цаг 48 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    20 цаг 22 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    20 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    20 цаг 56 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    21 цаг 0 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК