Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Авто зогсоолуудад 100% цахилгаан машины цэнэглэгч суурилуулж эхэллээ

2018-11-08
0
ЖИРГЭХ

Цахилгаан автомашины цэнэглэгч станцыг нийслэлийн өмчийн нийтийн эзэмшлийн авто зогсоол, талбайд байрлуулах ажил өнөөдөр албан ёсоор эхэллээ.

Цэнэглэгч төхөөрөмж худалдан авах, суурилуулах, ашиглах, орчныг тохижуулах, тэмдэгжүүлэх, засвар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллагуудаас тавьсан хууль ёсны шаардлага, олон улсын стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх урилгыг хоёр удаа нээлттэй зарласны дагуу “Глобал моторс” ХХК, “Номин ойл” ХХК, “Топологи” ХХК-иуд санал ирүүлсэн юм.

Эдгээр аж ахуйн нэгжүүд хэрэглэгчийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах, 2018 онд багтаан цэнэглэгчүүдийг ашиглалтад оруулах үүрэг хүлээж байгаа бөгөөд манай улсын хувьд шинэ тутам энэхүү үйлчилгээтэй холбоотой аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмжийг ил харагдахуйц, энгийн ойлгогдохуйц байдлаар хийж байрлуулах, цахилгаан машины хэрэглээг сурталчлах ажлыг давхар хийж гүйцэтгэнэ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг эзэлж байгаа автомашины яндангаас гарах хорт утааг багасгах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй, стратегийн ач холбогдолтой цахилгаан тэжээлт автомашины хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор авто замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулж, зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлөөд байгаа билээ.

Цахилгаан тэжээлт автомашины хэрэглээ дэлхий нийтэд 2008 оноос эрс нэмэгдсэн ба түлшинд зарцуулах эдийн засгийн хэмнэлт, байгаль орчны хүчин зүйл, нийгмийн эерэг өөрчлөлт, нэр хүндийн баталгаа болдог зэрэг шалтгаан нь иргэдийн худалдан авалтад гол нөлөө үзүүлж байна. 15-20 жилийн дараа томоохон автомашин үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэх автомашины 90 хувийг цахилгаан автомашин эзлэх судалгаа гарсан байдаг. Дэлхийн хамгийн том автомашины зах зээл болох БНХАУ шатахуунаар ажилладаг автомашины үйлдвэрлэлийг зогсоохоор төлөвлөж буй бол Энэтхэг улс 2030 он гэхэд бүх автомашиныг цахилгаан хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Их Британи болон Франц улсууд ойрын 20 жилийн дотор бензин болон дизель түлшээр ажилладаг автомашины худалдааг зогсоохоо мэдэгдээд байгаа билээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээр улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, цахилгаан автомашин, түүний сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэгчдийн төлөвлөлтөөс үзэхэд 2025 он гэхэд цахилгаан машины хэрэглээ 40-70 саяар нэмэгдэх хандлагатай байгаа. Нийтийн эзэмшлийн зам, талбайд байрлах цэнэглэгч станцын тоо жилд 72 хувиар, цахилгаан машины үйлдвэрлэл 60 хувиар өсөж байна. Үүнд байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, хэрэглээний өсөлт, цэнэг хураагуурын технологийн шинэчлэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм.

Манай улсын хувьд цахилгаан автомашины хэрэглээг дэмжих хамгийн чухал эдийн засгийн ач холбогдол нь импортоор авдаг шатахууны зардлыг бууруулж, валютын нөөцийг хэмнэн, дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах явдал юм

 

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.9.43.168)
    хүн төрлөхтөний хэргэлэж байгаа бүхэн байгалд халтай хүн ер нь байгалийн дайсан шүү дээ
    2018 оны 11 сарын 09 | Хариулах
  • зочин (202.9.42.168)
    Алсдаа мөн л сөрөг нөлөөтэй бас ашиггүй машинууд байна лээшдээ.эко д аюултай гэж уншсан шүү.
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    13 цаг 23 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    14 цаг 6 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    15 цаг 3 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    15 цаг 48 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    16 цаг 27 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    16 цаг 30 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    17 цаг 18 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    18 цаг 46 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    19 цаг 18 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    19 цаг 46 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    19 цаг 55 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    19 цаг 58 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    20 цаг 1 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    20 цаг 12 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    20 цаг 28 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    21 цаг 3 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    21 цаг 20 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    21 цаг 36 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    21 цаг 41 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК