Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хан-уул дүүргийн ажил хайгч залуучуудыг ажлын байранд зуучилж байна

2018-11-14
0
ЖИРГЭХ

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 2018 онд бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо 758, үүнээс хувь 57.3% буюу 435 нь 15-34 насны залуучууд. Үүнээс 202 нь эмэгтэйчүүд байдаг байна.

Иймд Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилт, Германы “GFA” компанийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэд байгуулагдсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” ньажил хайгч залуучуудад өөрөө өөрийгөө таньж мэдэхэд туслах, ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл өгөх, ажил олгогч байгууллагуудтай холбох, ажлын байртай танилцуулах, ажлын ярилцлагад бэлтгэх, ажлын байранд зуучлах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Тухайлбал Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-өөс ажилгүй залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх зорилгоор 2 удаагийн 4 долоо хоногийн модуль сургалтыг зохион байгуулсан бөгөөд 19-34 насны ажил хайгч 32 иргэн хамрагдаж, ”Говь” ХК, “Кашмир Холдинг”ХХК, “Номин Холдинг” ХХК, “Талх чихэр” ХК зэрэг аж ахуйн нэгжүүдэд 17 залууг байнгын ажлын байранд зуучилж, тогтвортой орлоготой болголоо.

3 дахь удаагийн сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн зохион байгуулж, Хан-Уул дүүргийн 16-34 насны ажил хайгч 15 залуучууд хамрагдсан. Ажил хайгч залуучууд хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдахаас гадна аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хөдөлмөрийн амтыг мэдрэн, цалинтай дадлагын ажил хийдэг.

Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дүүрэгт байрладаг “Абсолют Кеш энд Кэйри” ХХК-ийн сүлжээ дэлгүүрт 9 залуучууд, “Доктор авто сервис” ХХК-иийн засварын сүлжээ төвүүдэд 6 залуучууд өдрийн цалинтай дадлагын ажил хийж, үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой залуучууд ажлын байртай болж байгаа юм. Тус загвар төвд суралцан ажлын байранд зуучлагдан ажиллаж байгаа зарим залуучуудаас тодруулга авлаа.

Загвар төв-д суралцагч С.Эрдэнэцэцэг: Хан-Уул дүүргийн 14-р хорооны иргэн. Дээд боловсролтой хэдий ч өмнө нь ажилд орох гэж албан байгууллагуудад анкет бөглөж, ажлын ярилцлагад орж байсан. Гэвч ажлын байрны ярилцлагад орох бэлтгэлгүй, мэдээлэл байхгүйгээс болж өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй асуудал тулгарч байсан. Тус төвийн сургалтад хамрагдсанаар өөрт хэрэгтэй олон мэдээлэл авч, ажлын анкет хэрхэн бөглөх, ярилцлагад яаж орох талаар мэдээлэл авч, албан байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах дадлага хийж байгаа нь илүү үр дүнтэй байна. Ингэснээр өөрийн сонирхсон ажилдаа орж чадна гэдэгт итгэлтэй байна.

Загвар төв-д суралцагч Д.Энхтайван: Би арван жилээ төгсөөд ажил хийж байгаагүй. Тийм болохоор өөрт тохирсон ямар ажил хийхээ мэддэггүй, мэдээлэл байдаггүй байсан. Хорооныхоо ажилтнаас тус загвар төвийн мэдээллийг авч, сургалтад хамрагдаад байна. Сургалтад хамрагдаад үе тэнгийн олон сайхан найз нөхөдтэй болж, өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх вэ гэдгээс эхлээд сурч байна. Өнөөдөр цалинтай дадлагын ажил хийж байгаадаа баяртай байна. Цаашид ажлын байртай болж, тогтвортой орлоготой болох байх гэдэгт итгэж байна. Мөн тус үйл ажиллагаа зохион байгуулж, ажилгүй залуучуудыг ажилд зуучилж байгаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийнхэнд талархал илэрхийлье.

Ийнхүү залуучууд загвар төвийн сургалтад хамрагдсанаар хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангагдан, өөрөө өөртөө итгэх итгэлтэй болж идэвхжин, ажлын анкет бөглөн ярилцлагад орох бүрэн чадамжтай болж, улмаар ажлын байртай, орлоготой болдог давуу талтай. Тус сургалтыг улирал бүр тогтмол зохион байгуулна хэмээн зохион байгуулагч нарын зүгээс онцлон хэллээ.

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”сургалт 2018 оны 11 дүгээр сарын 05-22-ны өдрүүдэд үргэлжилнэ гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    11 цаг 35 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    12 цаг 19 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    13 цаг 16 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    14 цаг 0 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    14 цаг 40 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    14 цаг 42 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    15 цаг 30 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    16 цаг 59 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    17 цаг 30 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    17 цаг 59 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    18 цаг 8 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    18 цаг 11 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    18 цаг 14 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    18 цаг 25 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    18 цаг 41 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    19 цаг 15 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    19 цаг 32 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    19 цаг 49 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    19 цаг 53 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК