Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Оюун-Эрдэнэ: Номын сан цөөхөн байгаа нь асуудал биш

2018-11-14
0
ЖИРГЭХ

“Тархи цэнэглэгч” номын клубийн админ, сошиал медиа маркетер, номонд дурлагч Д.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

 

-Юун түрүүнд Тархи цэнэглэгч номын клубийнхээ талаар ярьвал?

-Тархи цэнэглэгч номын клуб нь анх 2014 онд үйл ажиллагаа эхэлж байсан. Залуусыг ном уншихад уриалсан, номоор нөхөрлүүлэх гэсэн үндсэн зорилготойгоор нэгдсэн ашгийн бус бүлгэм юм л даа. Тогтмол номын уулзалтуудаа зохион байгуулж байгаа. Одоогоор 87 дох уулзалтаа хийгээд байна.

-Номыг зүгээр ч нэг уншдаггүй, ярилцаж санал бодлоо солилцдог гэж сонссон?

-Хамтдаа ярилцах номоо сонгон сардаа нэгээс хоёр удаа уулзалт зохион байгуулж, клубийн гишүүдтэйгээ хэлэлцүүлэг хийдэг байгаа.

-Уулзалтдаа яардаг байхдаа?

- Өө мэдээж тэгэлгүй яахав. Миний байх ёстой хамгийн зөв газар, зөв хүрээлэл гэж боддог учир эхний уулзалт дууссаны маргаашаас л яарчихдаг шүү.

-Та өмнө нь M+ аппликейшнд ажилладаг байсан гэсэн. Энэ талаараа ярьвал?

- Мplus бол Монголдоо анхдагч хамгийн том цахим ном, дижитал сэтгүүл, аудио ном болон подкастуудыг багтаасан үнэ төлбөргүй аппликейшн юм. Энэ их оюуны хөрөнгө оруулалтын нэгэн хэсэг болж, хувь нэмрээ оруулсандаа баяртай байдаг.

 -Танай клубийнхэн нийгэмд эерэг хандлага түгээж байгаа. Ийм байхад ямар хүчин зүйл ихээр нөлөөлсөн гэж үзэж байна?

- Тууштай, маш идэвхтэй, хариуцлагатай хамгийн гол нь эхлэхдээ л маш зөв системээр явсан түүнийгээ ч хадгалсаар байгаад гол учир бий гэж боддог.

 -Бүх хүнд нээлттэй гэж сонссон. Уулзалтаа хаана хийдэг вэ?

- Тийм ээ. Бүх хүнд нээлттэй. Ном уншдаг хийгээд уншдаггүй, залуу хийгээд хөгшин гэлтгүй бүхий л хүмүүс клубт нэгдэх боломжтой бөгөөд үеийн залуус, дүү нар, ах эгч нарынхаа номонд шимтэж буйг хараад ном уншдаггүй хүн хүртэл унших сэдэл төрдөг байгаасай гэж хүсдэг. Манай клуб Аз хурын төв салбарт уулзалтаа тогтмол хийдэг.

 -Олон ном уншсан байх. Бас номын тэмдэглэл хөтөлдөг гэсэн. Хамгийн их дурлаж уншсан номынхоо талаар ярихгүй юу?

- Энэ оныг эхлэхэд яг 50 ном уншина гэсэн зорилт тавьсан бөгөөд одоогоор давуулан биелүүлээд байна. Хамгийн ихээр дурлаж өрнөлд нь орж уншсан номоо нэрлэ гэвэл Стефан Цвейгийн "Шатрын тууж", Достоевскийн "Газар дороос бичсэн тэмдэглэл", хувь хүний хөгжилд нөлөөлж чадсанаар нь Хэл Элродын "Өглөөний гайхамшиг" номуудыг нэрлэе.

 -Саяхан автобусанд танай клубийн энгэрийн тэмдгийг зүүсэн хүнтэй таарсан. Олон гишүүнтэй юу?

- Одоогоор клубт нэгдсэн 77000 гишүүд байна. Уулзалтыг зорин ирэх идэвхтэй гишүүд 50-аас дээш байдаг.

-Ном унших нь зөв хэдий ч зөв номоо олж унших хэрэгтэй гэж ярьдаг. Үүнтэй санал нийлэх үү?

- Мэдээж санал нийлдэг. Хүн болгоны дуртай номонд би дуртай байх албагүй гэж боддог. Сайн номыг олж унших нь сайн нөхрийг олсонтой л адил санагддаг. Ядаж л сүүлийн хуудсыг нь хаасны дараа асар олон эргэлзээ төрүүлсэн номыг олж уншихыг хичээдэг дээ.

-Ном уншсанаас хүнтэй ярилцах нь дээр гэж зарим нь ярих юм. Энэ талаар бодлоо хуваалцвал?

- Хэдийгээр амьд харилцаа чухал боловч номоос та өргөн хүрээний мэдлэг, цэгцтэй үг хэллэгт суралцах бөгөөд эдгээрийг сурснаар ямар ч хүнтэй нөхөрсөг яриа өрнүүлж чадна. Бүр цаашлаад номын давуу тал хэмээвээс өөрийн амьдарч байгаагүй цаг үед, өөрийн сонсож байгаагүй үг хэллэг, нийгэм, үйл явдлуудад сонирхолтойгоор оролцож, амьдарч чаддаг юм болов уу гэж бодогдоод байдаг юм.

-Танай клубийн цаашдын зорилго юу вэ?

Ном уншигчдын тоог нэмж, уншилтыг улам чанаржуулах, нийгэмдээ эерэг нөлөө үзүүлэхүйц үйл ажиллагааг явуулахаар зорьж байна.

-Танай уулзалтад очих сонирхолтой хүмүүст хандаж зөвлөгөө өгвөл?

- Ганцаараа эсвэл би ном уншдаггүй шүү дээ гэх бодлуудаа орхиод зүгээр л манай клубийн хаалгыг татаад ороод ир. Энд таныг хэн ч шүүхгүй, хэн ч таны бодлыг няцаахгүй. Найрсаг хамт олон, зөв хүрээлэл хүлээж байх болно.

-Манай улсад номын сан ховор. Тэр тусмаа л залуусын уншиц бага. Залуу хүний хувьд ямар нэгэн гарц харж байна уу?

- Гэхдээ сүүлийн жилүүдэд уншигчдын тоо нэмэгдээд байгаа юм шиг санагдаж байгаа. Номын сангаас гадна номын дэлгүүрүүд уншигчийн булантай болж, “Сoffee shop”-ууд ном байршуулдаг болсон. Өө тийм. Манай Тархи Цэнэглэгч номын клубийн уншигчийн булан “Jack's coffee”-д байршиж байгаа шүү. Тэндээс номоо уншаарай. Номын сан цөөхөн байгаа нь асуудал биш. Өөрсдөө л зорьвол, хүсвэл ном унших асар олон боломжууд нээлттэй байгаа.

-Номыг үнэлэх хэрэгтэй, үнэтэй байх ёстой гэдэг. Зарим нь номыг үнэгүй болгочихвол хүмүүс уншина гэдэг. Энэ талаар юу гэж бодож байна?

- Хүний оюуны өмчийг үнэлэх л хэрэгтэй. Асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр шингэж байгаа үнэт зүйлийг үнэгүйдүүлэх нь маш буруу. Хүмүүсийг үүн дээр анхаараасай гэж их хүсдэг юм. Жишээгээр авч үзвэл таны хийсэн диплом, курсын ажил, төслийг чинь хэн нэг хүн хулгайлаад энэ минийхээ эсвэл май эндээс хуул гээд хүн болгонд харуулж үзүүлээд байвал ямар вэ? Энэ бол бодох л асуудал. 90-ээд оны үед Монгол улс өөрийн хөрөнгөөр орчуулан иргэддээ түгээж байсан нийтийн оюуны өмчүүд Мрlus app дээр хэд хэдээрээ бий. Тэндээс ороод бас уншаарай гэж зөвлөе.

-Ном уншихын тулд юуг анхаарах ёстой гэж боддог вэ? Унших дадал суухын тулд ч юм уу?

- Ном уншихын тулд тэрийг энийг анхаараарай гэх зүйл байхгүй болов уу. Өөрөө яг ямар төрлийн номыг уншихад илүү сонирхолтой байна тэрийгээ л мэдээд авчихвал аандаа л уншаад эхэлнэ. Хамгийн чухал нь хүн болгон гоё гэсэн ном гоё байдаггүй юм шүү л гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа

Л.Сайнбаяр

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • enhnaran klubiin gishuun (202.179.26.215)
    mundag egch shuu amjilt husie
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Пагма орлом (202.126.89.16)
    үнэхээр сайхан ярилцлага болжээ баярлалаа энэ клупт нэгдэснээр ном унших сонирхол маань илүү их болсон одоогоор уулзатанд очиж амжихгүй бгаа ч дараа заавал очно уншаагүй номын уулзалт байн гээд очидгүй бсан гэхдээ хамаа байхгүй мэдлээ үнэхээр их баярлалаа
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Амирлан (202.9.43.52)
    Мундаг админ шүү.
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    11 цаг 35 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    12 цаг 18 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    13 цаг 15 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    14 цаг 0 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    14 цаг 39 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    14 цаг 42 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    15 цаг 30 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    16 цаг 58 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    17 цаг 30 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    17 цаг 58 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    18 цаг 7 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    18 цаг 10 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    18 цаг 13 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    18 цаг 24 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    18 цаг 40 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    19 цаг 15 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    19 цаг 32 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    19 цаг 48 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    19 цаг 53 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК