Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүнсний улаан буудайн нөөцийг давуулан биелүүлэх боломжтой

2018-11-21
0
ЖИРГЭХ

ХХААХҮЯ-аас ургац хураалт, мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн талаар танилцууллаа. Хуралд ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Газар тариалан, бодлогын хэлтсийн дарга Ц.Болорчулуун нар оролцлоо.

 

Энэ оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийт 444.7 мянган тонн үр тариа, үүнээс 428.6 мянган тонн улаан буудай, 167.9 мянган тонн төмс, 99.2 мянган тонн хүнсний ногоо, 23.4 мянган тонн тосны ургамал, 134.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авчээ. Буудай, төмснийхөө хэрэгцээг дотоодын ургацаас хангах боломжтой болсон байна.

Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 226.4 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 0.5 мянган тонн, нийт гурил үйлдвэрлэлд 276.9 мянган тонн буудай нийлүүлэгдсэнээр 63.1 мянган тонн буудай борлуулалтын шатандаа байгаа аж. манай улс жилийн хэрэгцээт гурилаа дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн хүнсний улаан буудай шаардлагатай бөгөөд энэ жил 340 мянган тонн хүнсний улаан буудайн нөөц бүрдэх боломжтой хэмээн тайлбарлалаа.

Мөн атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой ирэх онд тохиож байгаа аж. Энэ хүрээнд “Атар-60” хоёр жилийн бүтээлч ажлын төлөвлөгөөг батлан гаргажээ.

Харин мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд улсын хэмжээнд 169.7 мянган малчин өрхөд 68.4 сая, хонин толгойд шилжүүлснээр 113.7 сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлын зохион байгуулалтыг хангасан байна. Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх, нутгийн 40 орчим хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу гэсэн үзүүлэлттэй гарчээ.

Энэ онд малчдын түвшинд өвс нэг сая 162.1 мянган тонн, сүрэл 16.6 мянган тонн, ногоон тэжээл 113.4 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 42.3 мянган тонн, гар тэжээл 79.8 мянган тонн, дарш 10.8 мянган тонн, давс, хужир 107.6 мянган тонн тус тус бэлтгэсэн байна.

2018 онд төсвийн 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 191, гадаадын төсөл, хөтөлбөрийн 368.1 сая төгрөгөөр 26, орон нутгийн төсвийн 2.8 тэрбум төгрөгөөр 206 инженерийн хийцтэй худаг, малчдын өөрсдийн санаачлагаар 296 гар худаг, нийт 7.3 тэрбум төгрөгөөр 719 худаг гаргасан нь 930.5 мянган га бэлчээр буюу 2.7 мянган малчин өрхийн 1.4 сая толгой малын усан хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ болсон аж.

ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амараас дарах тодруулгыг авлаа.

-Аль аль бүсээс мах экспортолж байгаа вэ. Малын өвчний гаралт, нөхцөл байдал ямар байгаа вэ?  

-Мал аж ахуйн салбарын хувьд өнөөдрийн байдлаар гоц халдварт өвчин бүртгэгдсэн зүйл байна. Махны экспортын чиглэлээр ихэвчлэн дулааны аргаар боловсруулсан махны экспорт өнгөрсөн жилийнхээс тав, зургаа дахин нэмэгдсэн. Энэ жилийн хувьд БНХАУ руу дулаан аргаар боловсруулсан бог малын мах их хэмжээгээр гарч байгаа. Бүх аймгуудаас бэлтгэгдэж байгаа. Хонь болгоод шилжүүлж үзвэл нийт 4-5 орчим сая толгой мал дулааны аргаар боловсруулагдаж, экспортлогдсон гэсэн тооцоо гарсан. Салбарын яамны зүгээс 50 мянга орчим тонн махыг экспортолно гэсэн зорилт тавьсан. Арваннэгдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар 43 мянган тонн мах экспортолсон нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй юм.

-ОХУ-аас хэчнээн хэмжээний тэжээл оруулж ирсэн бэ?

-2018-2019 оны өвөлжилтийн хүрээнд гаднаас тэжээл ч юм уу ямар нэгэн юм импортолж оруулж ирэх мөнгө төсөвлөсөн юм байхгүй. Малчдын түвшинд, олон аймаг сумдын аюулгүй байдлын түвшинд хангалттай батлан тэжээл бэлтгэсэн байгаа.

-“Хаврыг өнтэй давъя” аяны хүрээн дэх санхүүжилтийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл өгөөч?

-“Хаврыг өнтэй давъя” арга хэмжээнд зориулж өнгөрсөн онд төсвийн тодотголоор 44 тэрбум төгрөг баталсан. 2017-2018 оны өвөлжилтөд 800 мянга орчим тонн өвс, тэжээлийн дутагдалтай байсан учраас өнгөрсөн онд Засгийн газраас 44 тэрбум төгрөг баталж өгсөн. Үүнийг 2017 ондоо сонгон, шалгаруулалтыг зарлаж, 40 гаруй аж ахуй нэгж оролцсон байгаа. Зээлийн эргэн төлөлт 50 орчим хувьтай төвлөрүүлж байна.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    10 цаг 26 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    11 цаг 9 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    12 цаг 6 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    12 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    13 цаг 30 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    13 цаг 32 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    14 цаг 20 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    15 цаг 49 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    16 цаг 20 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    16 цаг 49 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    16 цаг 58 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    17 цаг 1 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    17 цаг 4 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    17 цаг 15 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    17 цаг 31 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    18 цаг 5 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    18 цаг 22 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    18 цаг 39 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    18 цаг 43 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК