Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Томуу, томуу төст өвчний асуудлаар дүүргийн эмнэлгүүдэд ажиллалаа

2018-11-23
0
ЖИРГЭХ

Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа болон холбогдох мэргэжилтнүүд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэг, “Энэр-Ази” өрхийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцлаа.

Чингэлтэй дүүрэгт нийт амбулаторийн үзлэгийн 3.6 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нийт батлагдсан 75 ортой бөгөөд нэмэлтээр 100 ор гаргах нөөц бололтой аж. Өнөөдрийн байдлаар, тус эмнэлэгт 100 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас нэмэлтээр 15 ор дэлгэн хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Сүхбаатар дүүрэгт нийт амбулаторийн үзлэгийн 3.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Дүүргийн эрүүл мэндийн төвд ачаалал хэвийн, томуугийн дэгдэлтийн үед хүүхдийн түргэн тусламжийн дуудлагаар өдөрт 25-30 хүнд үйлчлэх боломжтой ажээ.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нийт батлагдсан 125 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар, 105 хүүхэд хэвтэн эмчлүүлж орны хүлээгдэл, чирэгдэлгүй ажиллаж байна. Тус эмнэлгийн статистик мэдээгээр, арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт томуу, томуу төст өвчлөл ихсэх хандлагатай байсан боловч энэ сарын 15-наас буурах хандлагатай байна.

“Энэр-Ази” хүүхдийн эрүүл мэндийн төв нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 2300 өрхийн 9.300 гаруй хүн ам, түүний дотор 0-5 хүртэлх насны 744 хүүхдэд ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ажээ. Урьдчилан сэргийлэх үзлэгт хорооны нийт хүн амын 2264 буюу 59 хувийг хамруулсан байна.

Томуу, томуу төст өвчлөлийн бэлэн байдлыг ханган ажилласнаар тус дүүргүүдийн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хүлээгдэл, чирэгдэлгүй хэвийн ажиллаж байна. Эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмжийг олон нийтэд хүргэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь нэн чухал арга юм. Эцэг эхчүүд олон нийтийн газарт хүүхдээ дагуулж явахгүй, дааруулахгүй байх, дархлааг нь дэмжиж аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, гадуур гарахдаа амны хаалт зүүх зэрэг амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Ялангуяа гэрийн асаргаа, сувилгаа хүүхдэд маш чухал.

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 3.7 хувийг эзэлж байгаа нь өвчлөлийн байдал харьцангуй тогтвортой байгааг харуулж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын хувьд бэлтгэл ажлаа бүрэн хангасан байна. Улсын хэмжээнд нийт хэвтүүлэн эмчлэх 22 мянган ор байдгаас 2500 нь хүүхдийн ор. Тэдгээрээс нийслэлийн хэмжээнд 977 хүүхдийн ор байгаа ч томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үед энэ нь хүрэлцдэггүй. Тиймээс энэ жил 850 орыг нэмэлтээр гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Тухайлбал насанд хүрэгсдийн 400 гаруй орыг хүүхдийн ор луу шилжүүлж, үлдсэнийг нь нэмэлтээр гаргахаар төлөвлөсөн. Эрүүл мэндийн сайдын албан даалгавар, тушаалын хүрээнд томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг тодорхой хувиас дээш гарсан нөхцөлд үе шаттай арга хэмжээ авч, эмнэлгүүд төлөвлөгөөний дагуу ажиллана. ЭМЯ, БСШУЯ-тай хамтран ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг 2018 оны арванхоёрдугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 01-нд болгохоор зохицуулалт хийсэн. Хэдийгээр амьсгалын замын өвчлөлөөр бага насны хүүхэд илүүтэй өвддөг ч ЕБС-ийн сурагчид уг өвчний халдварыг зөөвөрлөх бас нэгэн хүчин зүйл болж байгаа учраас олон нийтийн хөл хөдөлгөөнийг хязгаарлах гэсэн зорилготой юм” хэмээн ярилаа гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    9 цаг 42 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    10 цаг 25 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    11 цаг 22 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    12 цаг 6 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    12 цаг 46 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    12 цаг 49 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    13 цаг 36 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    15 цаг 5 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    15 цаг 36 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    16 цаг 5 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    16 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    16 цаг 17 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    16 цаг 20 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    16 цаг 31 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    16 цаг 47 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    17 цаг 21 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    17 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    17 цаг 55 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    17 цаг 59 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК