Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Нямдаваа: Манай улс аюултай хог хаягдлаа булшлах , дахин боловсруулах газруудаа бий болгож чадаагүй өнөөдрийг хүрчихээд байна

2018-11-28
0
ЖИРГЭХ

БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран аюултай хог хаягдлын олон улсын бага хурлыг зохион байгууллаа. Хурлыг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр нээж үг хэллээ.

Монгол Улс хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны УИХ-ын чуулганаар батлуулсан. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт эрх зүйн 14 бичиг баримт боловсруулахаас 12 эрх зүйн бичиг баримтыг боловсруулан  батлуулан мөрдөж байна. Энэхүү  хуулийн зорилго нь хог хаягдлыг баялаг гэж үзэх сэтгэхүйг олон нийтэд төлөвшүүлэх замаар хог хаягдлын зохистой менежментийг бий болгож, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад чиглэсэн.

Хурлын үеэр БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа Хог хаягдлын талаар төрийн баримталж буй бодлого илтгэлийг тавьсан юм. Тэрбээр монгол орны хэмжээнд аюултай хог хаягдлын асуудал бэрхшээлтэй байна. Ард иргэд аюултай хог хаягдал гэхээр  зөвхөн химийн хорт бодис, төрөл бүрийн уусмал гэж ойлгоод байдаг. Гэтэл бидний эргэн тойронд байдаг батарей хүртэл аюултай хог хаягдал юм. Иргэд мэдээлэлгүй учраас энэ чиглэлд нэлээд онцгой байдал үүсчихсэн байгаа. Үүнтэй байгаль орчны яам санал, дүгнэлт нэгтэй байдаг бөгөөд асуудалд хэд хэдэн бэрхшээлтэй тал байна.

 Нэгдүгээрт наад зах нь иргэд хог хаягдал гэдгийг зүгээр хаях ёстой зүйл гэдэг уламжлалт энэ ойлголтыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Бусад улс орнуудад илүүдэл зүйл гарвал тухайн зүйл дараагийн үйлдвэрлэлдээ шилжих ёстой гэдэг ойлголттой. Тийм учраас хогийг хогийн саванд хийх биш холбогдох газар нь өгөх, тушаах ёстой гэдэг байдлаар хандах хэрэгтэй. Тэр нөхцөл бололцоог ч хангаж өгөх шаардлага байгаа.

Хоёрдугаарт манай улс аюултай хог хаягдлаа булшлах, дахин боловсруулах газруудаа бий болгож чадаагүй өнөөдрийг хүрчихээд байна. Яамны зүгээс энэ чиглэлийн асуудлыг боловсруулж Төв аймгийн Эрдэнэ, Улаанбаатар хотын тодорхой газруудыг шийдвэрлүүлэхээр засгийн газарт хоёр жилийн өмнөөс хандаж асуудал оруулсан. Гэвч газрын тухай хуулийн дагуу байгаль орчны яам газартай холбоотой асуудлыг мэддэггүй гэснээр буцаагдсан. Энэ дагуу холбогдох газарт нь буюу Барилга хот байгуулалтын яаманд бүх зүйлийг шилжүүлсэн. Дахин хоёр ч удаа Боаж-ын сайдын тушаалаар асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх тухай санал тавьсан. Гэвч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.

 Ер нь газартай холбогдсон шийдвэрлэгдэж чадахгүй хүлээгдэж байгаа асуудлууд манай яаманд нэлээд байна. Тиймээс яаралтай шийдвэрлэх асуудлыг холбогдох газруудад тавьсан. Мөн бид аюултай хог хаягдлын асуудлаа хэрхэн яаж шийдвэрлэх боломж байгааг олон улсын туршлагаас судалж хаягдлаа баялаг болгох аргуудыг эрэлхийлж байна гэлээ.

Өнөөдрийн олон улсын бага хуралд аюултай хог хаягдлын хууль эрх зүйн орчин, БОАЖЯ болон ЕСБХБ хамтран хэрэгжүүлсэн төслийн танилцуулга цаашид Монгол улсын аюултай хог хаягдлын өнөөгийн дүр төрхийг тодорхойлон ойрын ирээдүйд зайлшгүй авч хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох зөвлөмж гаргалаа.

“Монгол Улсын аюултай хог хаягдлын менежмент – Цаашид авах арга хэмжээ” бага хурал нь энэ чиглэлээр манай улсад зохион байгуулагдаж байгаа анхны албан ёсны арга хэмжээ бөгөөд хог хаягдлын болон байгаль орчны мэргэжилтнүүд хамтран оролцож орон нутгийн иргэдэд хог хаягдлын асуудал нь хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангахад ямар чухал үүрэгтэйг ойлгуулж тэдгээрийн ухамсарт эерэгээр нөлөө үзүүлэх үр дүнтэй юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ajlaa hii l dee (202.9.42.39)
    hiigeech, tegeed!
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Сараа (180.149.93.98)
    Энэ олон жил ярьсан ажил тэгээд таны ажил юмуу иргэн миний ажил юмуу. Ажлаа хийж чадахгүй байгаагаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хээв нэг хэлээд зогсож байхым даа. Ийм ч төрийн ажилтан байх гэж, аягүй бол буруугаа Засгийн газар, эсвэл өөр хэн нэгэнд тохчихоод өөрөө уснаас хуурай гарах юм бодож байгаа даа энэ этгээд
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    9 цаг 1 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    9 цаг 44 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    10 цаг 41 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    11 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    12 цаг 6 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    12 цаг 8 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    12 цаг 56 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    14 цаг 24 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    14 цаг 56 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    15 цаг 24 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    15 цаг 33 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    15 цаг 37 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    15 цаг 39 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    15 цаг 50 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    16 цаг 6 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    16 цаг 41 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    16 цаг 58 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    17 цаг 14 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    17 цаг 19 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК