Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол хүүхдүүд барилгын ур чадвараа дэлхийд харуулаад эхэлсэн

2018-12-06
0
ЖИРГЭХ

Монгол Улсын гавьяат барилгачин О.Тлейханы нэрэмжит Барилгын Политехникийн коллеж дээр ирлээ.

Тус политехник коллеж нь мэргэжил олгох хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн боловсрол олгох сургалт, техникийн боловсрол олгох сургалт, мэргэжлийн богино хугацааны сургалтуудыг явуулдаг. Үүнээс гадна суралцагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, гадаадын улс орнуудын өндөр техник технологитой танилцах, тэндээс суралцахад нь тус дэм болох зорилгоор гадаад хэлний сургалтуудыг үнэ төлбөргүй явуулдаг байна. Үүнд, Герман хэлний В1 түвшний сертификат олгох сургалт, Солонгос хэлний сургалт, Япон хэлний сургалт зэрэг багтдаг аж.

Тус сургуулийн мэргэжил олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөө нь “ерөнхий суурь”, “мэргэжлийн суурь”, “мэргэшүүлэх”, “дадлага” гэсэн бүтэцтэй байна. Мэргэжлийн хөтөлбөрийг дээрх сургалтын төлөвлөгөөний дагуу судалж дүүргэснээр Та сонгосон  мэргэжлээрээ мэргэшсэн, дадлагажсан мэргэжилтэй ажилтан болохын зэрэгцээ бүрэн дунд боловсрол эзэмшиж төгсдөгөөрөө ихээхэн онцлогтой.

Өдгөө тус коллежийг зорин ирэх хүүхдүүдийн тоо өсөн нэмэгдсээр буйг багш нар нь ярив.

Өнөөдөр тус коллеж дээр “Монгол ур чадвар-2018” “Сантехник”, “Цахилгаан”, “Өрөг угсрагч”-ийн мэргэжлийн улсын уралдааны гуравдугаар шат зохион байгуулагдаж байна. Уг уралдаанд Монгол Улсын бүх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын дунд зохиогдож буй.

Тэмцээний зохион байгуулагчаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын Барилгачдын нэгдсэн холбоо, МБС-ын Үнэлгээний төв хамтран ажиллаж байгаа аж.

Тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт зургадугаар сарын 14-15-ны өдрүүдэд болж өндөрлөмөн юм байна.

"Монгол ур чадвар 2018" тэмцээнийг ОХУ болон БНСУ-аас эксперт багш, улсынхаа ур чадварын тэмцээнийг зохион байгуулагч байгууллагын холбогдох албаны хүмүүс үзэж, харилцан туршлага солилцов.

Уралдаан коллежийн Барилгын дадлага, сургалтын төвд болж буй бөгөөд гуравдугаар шатанд төрөл тус бүрт хоёр хоёр хүүхэд шалгаран үлджээ. Шалгарсан нэг хүүхэд ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдах мэргэжлийн ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм байна.

Өрөг угсрагчийн төрөлд Барилгын Политехник коллежийн суралцагч Г.Анх-Учрал, Барилгын Политехник коллежийн суралцагч О.Наранбаатар нар шалгаран үлдэж, 2019 онд ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдах “World skills Kazan 2019” тэмцээнд оролцох эрхийн төлөө тэмцээний заасан хугацаанд амжиж өрлөгийн даалгавраа хийж гүйцэтгэхээр ажиллаж байлаа. Тэмцээний хамгийн сүүлийн шат учраас ихэд нямбай гэгч нь өрнө.

Харин дээд давхарт нь Сантехник угсралтын уралдаан эд дундаа өрнөж байлаа.

Сантехник мэргэжлийн тэмцээнд Дундговь аймаг МСҮТ-ийн суралцагч Г.Адьяадорж, “Ховд хөгжил” политехник коллежийн суралцагч С.Дашдэрэм нар шалгаран үлджээ. Оролцогчид тус тусын сургалтын өрөөний хананд сантехникийн угсралтыг хийж байв.

 Харин Цахилгаанчин мэргэжлийн тэмцээнд Дархан-Уул аймгийн УУЭХПТК-ийн суралцагч Б.Манлай, Налайх МСҮТ-ийн суралцагч Э.Рэнчин-Очир нар шалгарсан байна. Цахилгааны угсралтын олон талт үйлдлүүдийг багтаасан даалгаврыг тус тусын байгууламжид гүйцэтгэж байлаа.

Тус уралдааны шүүгч Монголын барилгачдын нэгдсэн холбооны сургалтын албаны дарга  Д.Бадамрагчаа “Энэ тэмцээн анх 2013 оноос зохиогдож ирсэн. Энэ жилийн хувьд барилгын сантехник, цахилгааны мэргэжил, өрөг угсрах зэрэг тэмцээнээр эхэлсэн. Одоогийн байдлаар гурав дахь шатны шалгаруулалт явагдаж байна. Нэг, хоёрдугаар шатны шалгаруулалтаас шалгарсан хоёр хүүхэд 2019 оны наймдугаар сард болох ОХУ-ын Казан хотод болох дэлхийн ур чадварын тэмцээнд оролцоно. Тус тэмцээнд оролцох хоёр хүүхдээ шалгаруулахаар тэмцээн өнөөдөр үргэлжилж байна.

2013 онд цахилгааны мэргэжил байхгүй барилгын хавтанцар наах төрлөөр оролцож байсан. Өнгөрсөн жил Абу-Даби хотод тухайн чиглэлээр оролцож байсан юм. Энэ жилийн хувьд хавтанцар наах тэмцээн орохоо болиод цахилгааны мэргэжлийн тэмцээн нэмэгдэж орсон.

Монгол Улс дэлхийн ур чадварын тэмцээнд 2015 оноос орж байгаа. Орж байгаа бүх тэмцээнд цаанаас өгсөн ажлын даалгаврыг цаг хугацаанд нь бүгд хийж гүйцэтгэж байсан. Гэвч шагналт байр болон медальт байранд орж байгаагүй. Хамгийн өндөр амжилтыг өнгөрсөн жил гагнуурын төрлөөр тусгай байр эзэлсэн юм.

Гуравдугаар шатны тэмцээнээс нэг хүүхэд шалгарах ёстой байгаа. барилгын политехник коллежийн хоёр оюутан шалгарчхаад байгаа. Энэ хоёр оюутнаас даалгавраа зургаан цагийн хугацаанд хийж гүйцэтгэсний дараа шүүгч нарын гаргасан шалгуур үзүүлэлтийн дагуу хэмжилтээ хий, дүнгээ нэгтгэж шалгаруулах байгаа. Шалгарсан оюутан Казаньд болох ур чадварын тэмцээний бэлтгэлээ хангана. Бэлтгэлийг ХНХЯ-аас өрөг өрөх тухайн ажилбарын бэлтгэл, сэтгэлзүйн бэлтгэл, мэргэжлээ сонгох гэж байгаа хүмүүст сурталчлан таниулах ажиллагааны хүрээнд мэргэжлээ сурталчлах чиглэлээр график гарган ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм. 

Бэлтгэл ажлыг Монгол Улсын хэмжээнд хий бөгөөд мөн БНСУ-аас ирсэн багш нар бий. БНСУ-д нэг сарын хугацаанд бэлтгэл хийхээр төлөвлөгдсөн байгаа” гэсэн юм.

Уралдааны дүнг удахгүй зарлах бөгөөд шалгарсан хүүхдүүдийн бэлтгэл ажлыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас тусгайлан авч үзэж бэлтгэх юм байна. Монгол барилгачдын залгамж халаа болсон олон олон хүүхэд залуус төрөн гарсаар. Тэднийг дэлхийд үнэлүүлэх хэмжээний мэдлэг, боловсрол, ур чадварыг эх орондоо эзэмшиж байгааг мэдэх нэн таатай байлаа.

Л.Сайнбаяр

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    7 цаг 35 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    8 цаг 18 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    9 цаг 15 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    9 цаг 59 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    10 цаг 39 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    10 цаг 42 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    11 цаг 29 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    12 цаг 58 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    13 цаг 29 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    13 цаг 58 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    14 цаг 7 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    14 цаг 10 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    14 цаг 13 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    14 цаг 24 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    14 цаг 40 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    15 цаг 14 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    15 цаг 32 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    15 цаг 48 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    15 цаг 52 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК