Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Сауле: Мах, сүүний аяныг хэрэгжүүлснээр хүн амын хүнсний хангамж тогтворжино

2018-12-11
0
ЖИРГЭХ

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаас “Мах сүүний анхдугаар аян”-ы талаар тодрууллаа.

 

-Засгийн газар 2016 онд “Мах сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулсан. Энэ аяны үр дүнгийн талаар тодруулахгүй юу?

-Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор “Мах сүүний анхдугаар аян”-ыг зарласан. Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах зорилготой энэхүү аяны үр дүнд таван зорилт дэвшүүлж, 50 гаруй арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа. Тухайлбал, аян хэрэгжих эрхзүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүллээ. Мах сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, түүхий эдийн хамаарлыг бууруулахаас гадна мах сүү бэлтгэх оновчтой тогтолцоог бүрдүүлж байна. Үүнээс гадна боловсруулах салбараа хөгжүүлэх, дотоодын хэрэглээ, экспортыг дэмжих нь бидний зорилго юм. Эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд тухайлбал өнгөрөгч онд УИХ-аар Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийг батлуулсан. Мөн 2018 онд Засгийн газрын 12 дугаар тогтоолоор “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталж, холбогдох журам, зааврыг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулахаар ажиллаж байгаа. Мөн мах, сүү боловсруулах салбарын импортоор авсан мах, сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж гаалийн албан татвараас чөлөөлөгдлөө.

-Бэлчээрийн мал аж, ахуйгаас гадна мах, сүүний чиглэлийн фермерүүд маш олон болсон байна. Энэ чиглэлд ямар ажил хийж байгаа бол?

-Өнгөрөгч тавдугаар сард Засгийн газар долоон аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоосон. Уг шийдвэрийн дагуу газар тариалангийн бүс нутагт 2000 гаруй малчид, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн 60 гаруй хувь нь эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хослон эрхлэх хамтран хөгжих боломж бүрдэж байна. Яамнаас эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг боловсруулсан байгаа. Удахгүй Засгийн газраар хэлэлцүүлж батлуулна. Мах сүүний эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, түүхий эдийн улирлын хамаарлыг бууруулах талаар олон арга хэмжээ хэрэгжүүлж байна. Мах, сүүний чиглэлийн үхэр үржүүлж буй аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлж нийт 800 сая төгрөгийн санхүүжилттэй төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Шалгарсан 52 аж ахуйн нэгжид үйл ажиллагаанаас нь хамааруулан тус бүр 10-20 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг таван жилийн хугацаатайгаар олгосон. Мөн сүүний чиглэлийн үхрийн аж ахуй эрхэлж байгаа нийслэлийн ойролцоох аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор малын чанарыг сайжруулах, фермийн байр засах, тэжээлийн нөөц бүрдүүлэх болон тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд нь зориулж 27 аж ахуйн нэгжид 509 сая төгрөгийн зээлийг таван жилийн хугацаатай олгох ажлыг зохион байгууллаа. Сүүний боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой хангах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг дэмжих зорилгоор “Сүүний хөргөлтийн танк, цахилгаан хөдөлгөөнт саалтуур”-ыг  хөнгөлөлттэй нөхцөлөөр Мал хамгаалах сангаар дамжуулан олгож, эхэлсэн бөгөөд тэдний үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа.

-Алслагдсан орон нутгийн нөөцийг ашиглах, сүүг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар ямар ажил хэрэгжүүлж байна?

-Алслагдсан орон нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг бүрэн ашиглах импортыг орлох, экспортод чиглэсэн дотоодын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх зорилгоор “Монгол драй милк” ХХК-тай хамтран “Монгол хуурай сүү” төслийг хэрэгжүүлж байгааг онцлоё. Төслийн хүрээнд орон нутагт эхний ээлжид 2017 онд Хөвсгөл аймгийн Их-Уул суманд нэг үйлдвэр бүрэн ашиглалтад орсон. 2018 онд Хэнтий аймгийн Баянхутаг суманд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг угсарч суурилуулан, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нд ашиглалтад орлоо. Мөн Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун сум, Булган аймгийн Хутаг-Өндөр сумдад тавдугаар сард хуурай сүүний үйлдвэр ашиглалтад орсон. Өнгөрөгч есдүгээр сард Хөвсгөл аймгийн Галт сум, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумдад үйлдвэр ашиглалтад орсон. Дараагийн 16 сумдын үйлдвэрийн барилгын ажил болон дэд бүтцийн ажил явагдаж байна.

-Махны экспортын өнөөгийн байдлын талаар танилцуулахгүй юу. Ер нь эскпортын эрхтэй хэдэн үйлдвэр байна?

-Өнгөрөгч аравдугаар сарын мэдээгээр 27.2 мянган тонн мах, 16.0 мянган тонн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, нийт 43.2 мянган тонн тус тус экспортолсон нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн 50.0 мянган  тонн мах, махан бүтээгдэхүүн экспортлох зорилтын 86.4 хувьд хүрсэн үзүүлэлт гэж дүгнэлээ. Мөн мах, махан бүтээгдэхүүний экспортын аравдугаар сарын дүн мэдээгээр дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүний экспорт дээд хэмжээндээ хүрснээс гадна анх удаа дөрвөн төрлийн мах экспортод гаргасан. Махны экспортын зах зээлийн хувьд, ОХУ-ын транзит зөвшөөрлөөр БНСВУ-ын чөлөөт бүсэд 955 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 22.5 мянган тонн адууны мах, Иран, БНСВУ, Малайз улс болон Хонконгд 3.8 мянган тонн хонь, ямааны мах тус тус экспортолсон. БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий үйлдвэр давхардсан тоогоор 38, ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй үйлдвэр давхардсан тоогоор 29, Вьетнам улсад дулааны аргаар боловсруулсан хонь, ямаа, үхрийн мах экспортлох эрхтэй үйлдвэр давхардсан тоогоор дөрөв байна. Махны экспортын зах зээлийг төрөлжүүлэх, экспортыг дэмжих зорилгоор Узбекстан, Хонконг, Европын холбоо, Саудын Араб, Кувейт, Малайз, Ливан, БНСУ зэрэг орны холбогдох байгууллагуудтай идэвхтэй яриа хэлцэл хийж байгаа.

Л.Сайнаа

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    7 цаг 35 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    8 цаг 18 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    9 цаг 15 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    9 цаг 59 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    10 цаг 39 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    10 цаг 41 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    11 цаг 29 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    12 цаг 58 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    13 цаг 29 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    13 цаг 58 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    14 цаг 7 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    14 цаг 10 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    14 цаг 13 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    14 цаг 24 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    14 цаг 40 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    15 цаг 14 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    15 цаг 31 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    15 цаг 48 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    15 цаг 52 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК