Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Сүпермен" шиг хэрэгцээтэй хүн болоорой

2018-12-13
0
ЖИРГЭХ

Манай улсад 155 мянга гаруй оюутан бий.  Үүний 20.3 мянга нь магистр, 4.3 мянга доктор, 130.5 мянга нь бакалаврын боловсрол эзэмшихээр суралцаж байна. Сүүлийн жилүүдийн дунджаас харахад, доктор, магиструудын 80-аас дээш хувь нь баталгаатай ажлын байртай. Гэтэл нийт оюутнуудын хамгийн их жинг эзэлж байгаа бакалаврын боловсролтнуудын ердөө 21.8 хувь нь төгсөөд мэргэжлээрээ ажиллаж чадаж байгаа нь дэндүү харамсалтай. Хайран мөнгө, дөрвөн жил, хөдөлмөр.

Дэлхий дахинд ахлах сургууль төгсөгчдийн 40-45 хувь нь коллежид элсэхийг зохистой харьцаа гэж үздэг. Гэтэл манай улсад эсрэгээрээ тогтмол нийт төгсөгчдийн 80 орчим хувь нь их, дээд сургуульд элсэж байна. Бидний жишээ авах дуртай АНУ-д гэхэд ахлах сургуулиа төгссөн хүүхдүүдийн 70 орчим хувь нь коллежид элсэн орж байна. Бид энэ харьцааг хадгалж чадахгүй бүгд “цагаан гартан” болохыг мөрөөддөгөөс мэргэжилтэй боловсон хүчний асар том дутагдалд  орж, 40 мянган ажлын байр эзэнгүй байна. 

Ур чадвар нь байвал Монголдоо төдийгүй дэлхийд ч өрсөлдөх боломж МСҮТ-ийнхэнд бий

Сүүлийн үед МСҮТ-үүдэд жилд дунджаар 36 мянга хүүхэд суралцаж байгаа. Төгсөгчдийн 70 гаруй хувь нь ажлын байраар хангагддаг гэсэн тоон үзүүлэлт бий. Хөдөлмөрийн зах зээлд өндөр эрэлттэй эдгээр мэргэжилтнүүд ажлын байр хайх бус, ихэвчлэн суралцах хугацаандаа ажлын байртай болж байна. Өөрөөр хэлбэл, “цагаан гартнууд” ажил хайж, мухардалд орж байхад, МСҮТ-ийн төгсөгчид урилгаар ажиллаж байна. Өрлөгийн ангийнхан л гэхэд суралцах хугацаандаа 3-4 удаа үйлдвэрлэлийн дадлага хийдэг. Энэ үеэрээ нийт суралцагчдын 80-90 хувь нь ажлын байртай болдог байна. Мөн техникчээр төгсөөд инженер хийж байгаа хүмүүс ч олон байгааг энэ салбарын багш нар онцлон ярьдаг. Ур чадвар нь байвал  зөвхөн монголдоо төдийгүй бусад улс оронд ч хэрэгтэй хүн болох боломж МСҮТ төгсөгчдөд байна. Жишээ нь монголчуудын олноор ажиллахыг зорьдог БНСУ-д мэргэжлийн гагнуурчны эрэлт их, цалин өндөр. Мөн Японд барилга, сувилахуйн чиглэлийн мэргэжилтэн гадаадаас авахаар хууль хүртэл батлаад байна. Мэргэжилтэй ажиллах хүчин Америк, Австралид ч шаардлагатай байгаа тул гаднаас ажиллах хүчин авахаар болсон мэдээллийг та бид авсаар байгаа. Эдгээр улсуудад мөн л үсчин, тогооч зэрэг үйлчилгээний ажил эрэлт ихтэй байдаг.  Тэдний шаардлагыг хангах, ур чадвартай мэргэжилтнүүдийг монголын МСҮТ-үүд бэлтгэх бүрэн боломж бий.  Үүний сонгодог жишээ нь Дэлхийн ур чадварын тэмцээнд манай мэргэжилтнүүд оролцож, шагналт байрт орж эхэлсэн явдал юм. Хамгийн сүүлийн тэмцээн болох АНЭУ-ын Абу Даби хотноо болсон тэмцээнд зургаан төрөлд оролцож, гагнуурын төрөлд оролцогч Ж.Жанлав-Ойдов тусгай байрын шагнал хүртсэн.  Тэрээр тус тэмцээний хамгийн хүнд даалгавар болох даралтат сав гагнах даалгаврыг арав орчим цагийн дотор амжилттай гагнасан. Энэ савыг 60 хүртэлх баарын хүчээр ус шахаж шалгадаг. Тиймээс савны битүүмж сайн байх ёстой. Тэр энэ даалгаврыг амжилттай гүйцэтгэж чадсан учир монголын номер нэг татвар төлөгч “Оюутолгой” ХХК-д урилгаар ажиллаж байна. Энэ бол Техник, технологийн политехникийн коллежоос амьдралаа өөрчилсөн залуусын төлөөллийн нэгэн түүх. Түүнтэй мөр зэрэгцэн энэ тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон Ц.Мягмарсүрэн Эмиратын сүлд шонхор шувууг богино хугацаанд амжилттай өрж, сантехникийн оролцогч Ц.Долгормаа нарын үүсгүүрээр хүйтэн ус халаах систем суурилуулж, мужааны төрөлд оролцогч Н.Эрдэнэмөнх Дубайн дарвуул хэлбэрт цамхагийн 2D, индрийн хийцийн 3D ажлыг гүйцэтгэсэн гээд тэд ур чадвараа дэлхийд харуулж, өөрсдийн бахархам түүхийг бүтээсэн.

Үүний адилаар өөрийн ур чадвараа үнэлүүлж амжилттай яваа олон залуус бий. Тэдний нэг бол Завхан аймгийн “Тосонгийн хийц” ТББ-ын тэргүүн Д.Энхбат.

Д.Энхбат: Герман, Арабд гэрээ худалдсан

-Би Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллеж дүүргэж,  Завхан аймгийн Тосонцэнгэл суманд монгол гэр болон гэрийн тавилга үйлдвэрлэж байна.  Би энэ хийцээ “Тосонгийн хийц” гэж патентжуулаад байгаа. Бүтээлээ монголдоо худалдахаас гадна Герман, Арабын улс руу цөөн тооныг худалдаалсан. Бидэнд энэ зах зээлд өргөн боломж бий. Миний бүтээлээс дэлхийн онлайн худалдааны “Алибаба” сайтад тавих хүртэл боломж байгааг Харвардын их сургуулийн төгсөгч, эдийн засагч Б.Дөлгөөн илтгэлдээ онцолсон нь надад их урам өгсөн.

Мөн МИАТ-ын Техник, үйлчилгээний хэсгийн гагнуурчин Л.Ганцоожийг онцолж болно.

 Л.Ганцоож: Дараагийн зорилт минь олон улсаас онгоцны гагнуур хийх эрх авах

-“Би мэргэжилдээ хайртай. Гагнуур хийж байгаа хүнийг харахад оч үсрээд л сүртэй, өвөрмөц байдаг. Ялангуяа орой харахад сайхан. Би анх МИАТ-д ажилд орохдоо онгоцнуудаа ялгадаггүй их будилдаг байсан. Өөрийнхөө гагнуур хийсэн онгоцыг харах их сайхан байдаг. Анх онгоцнуудаа ялгалгүй их будилдаг байсан. Харин одоо агаарт нисэж байхад нь ч танина шүү дээ. МИАТ-ын бүх онгоцонд гагнуур хийсэн. Дараагийн зорилт минь олон улсаас онгоцны гагнуур хийх эрх авахаар ажиллаж байна.

Өнгөрсөндөө бид чадсан, харин одоо

Социализмын үед ТМС төгссөн залуусын 90 шахам хувь нь ажлын байртай болж байсан юм билээ. Одоо энэ тоо багассан ч ерөнхийдөө 70 орчим хувьтай байдаг гэж албаныхан хэлдэг. Манай улсын эдийн засгийн өсөлт өндөр байсан 1970-1980 онд бидний эцэг эх, эмээ өвөө ихэнх нь цахилгаанчин, гагнуур, өрлөг, оёдол, тогооч гэх мэт нарийн мэргэжил эзэмшиж байсан. Үүний үр дүнд өмсөх гутал, хувцас, идэх хоол гээд бүхнийг дотооддоо бид үйлдвэрлэж, түүгээр ч барахгүй гадны улсууд руу экспортолж байсан. Өнөөдөр мөрөөдөл болсон энэ зүйлийг бид өнгөрсөндөө хийж чадсан. Энэ түүчээг үргэлжлүүлж, тал газрыг барилгажуулж, харанхуй байшинг гэрэлтүүлж, ус, дулаантай болгож, амтат хоол, гоёмсог хувцас бүтээж, бий болохын ундарга болсон МСҮТ-ийг зорьж, “супермэн” шиг эрэлттэй нэгэн болж, Мэргэжил сургалт үйлдвэрийн төв, политехникийн коллежуудад сурцгаая.

 

С.Энхзаяа

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (64.119.24.88)
    Монгол хэлний мэдлэггүй нөхөр вэ чи
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • myangan (66.181.191.217)
    Mundah
    2018 оны 12 сарын 16 | Хариулах
  • B.Narantuya (66.181.161.109)
    Zon olond heregtei sedew hundjee. Ajiliin amjilt hvsie
    2018 оны 12 сарын 15 | Хариулах
  • Oyunaa (202.126.89.178)
    Zuv saihan sanaa bnaa. Demjij bna.
    2018 оны 12 сарын 15 | Хариулах
  • цэнхэр тогруу (64.119.23.24)
    Зөв сайхан сэдэв байна амжилт хүсэе
    2018 оны 12 сарын 15 | Хариулах
  • Bayartsetseg (66.181.161.43)
    Zov sedev hondjee
    2018 оны 12 сарын 14 | Хариулах
  • Уран шувуу (64.119.23.24)
    Дээдэлж хөндсөн СЭДЭВ нь дэлгэрч өөдөө мандаг дээр суусан 76-аа дэмжиж аваад хэрэгжүүлээсэй дэлгэр монгол орондоо дуртай мэргэжилээрээ ажиллаад дэндүү сайхан СУПЕРМЕН болоосой Мэргэжил бүхэн сайхан шүү АМЖИЛТ хүсье
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
  • Бөмбүүлээ (64.119.23.24)
    Мэргэжилээ буруу сонгосноос ажилгүй хүмүүс монголоор дүүрэн байна цаг үедээ тохирсон сайхан сэдэв хөндсөн байна танд амжилт хүсье
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
  • зочин (64.119.23.24)
    цаг үе нийгэмдээ тохируулж мэргэжлээ сонгоно гэдэг чухал шүү
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
  • Ari (69.138.215.224)
    Mundag bn
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
  • aagii (66.181.160.4)
    Mundag bnaa amjilt husie ih goy sedev hondjee
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
  • Muugii munguu (64.119.17.97)
    Zuv sedev hundsun bna mergejil bvhen saikhan
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
  • Togsoo (66.181.160.4)
    Zov asuudal hondjee mundag bnaa
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
  • enhjin (66.181.160.4)
    uneher mundag ymaa goy sanaa bnaa
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
  • sukhee (202.70.34.38)
    saihan ba
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
  • Гэгээнбилэг (202.55.180.226)
    зөв асуудал хөнджээ. Мэргэжилтэй залуус олон байх болтугай. ийм л хүмүүсийг дэмжих хэрэгтэй
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    6 цаг 13 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    6 цаг 56 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    7 цаг 53 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    8 цаг 37 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    9 цаг 17 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    9 цаг 19 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    10 цаг 7 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    11 цаг 36 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    12 цаг 7 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    12 цаг 36 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    12 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    12 цаг 48 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    12 цаг 51 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    13 цаг 2 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    13 цаг 18 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    13 цаг 52 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    14 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    14 цаг 26 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    14 цаг 30 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК