Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЕБС-ийн кабинет, лаборатори байгуулах журам шинэчлэгдлээ

2018-12-17
0
ЖИРГЭХ

БСШУС-ын сайдын А/762 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулиудад кабинет, лаборатори байгуулах, ашиглах нийтлэг журам шинэчлэгдэн батлагдлаа. Энэхүү журам хэрэгжиж эхэлсэнээр ЕБС-иудын бие даасан байдлыг хангах, сургуулиуд өөрт хэрэгцээ шаардлагатай байгаа кабинет, лабораторийг байгуулах боложмтой болох, ингэсэнээр бүтээлч байдал өсөн нэмэгдэнэ гэж салбар яамны зүгээс үзэж байна.

Гэгээрлийн сайдын 1996 оны 253 дугаар тушаалаар “Кабинетийн ерөнхий заавар”-ыг баталж, түүнийг өнгөрсөн хугацаанд мөрдөж ирсэн. Энэхүү зааврыг баримтлан аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газар ерөнхий боловсролын сургуульд кабинет байгуулах хүсэлтийг магадлан шалгах, шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд гэрчилгээ олгох ажлыг хариуцан ажиллаж ирсэн. Харин Засгийн газрын  2007 оны 219 дүгээр тогтоолоор кабинет, лаборатори хариуцан ажиллах багшид нэмэгдэл хөлс олгох зохицуулалттай бөгөөд уг тогтоолоор багшид үндсэн цалингаас тооцож 5 хувийн нэмэгдэл хөлсийг сар бүр олгохоор заасан байдаг.

Заавар шинэчлэх хэрэгцээ, шаардлага

Кабинетийн харилцааг зохицуулж ирсэн дээр дурдсан зааврыг боловсролын хөгжлийн шаардлагаар нийгэмд шинээр үүсэж буй эрэлт хэрэгцээнд нийцүүлж шинэчлэн боловсруулах дараах шаардлага байна:

  • Манай улсын боловсролын салбарт хийгдсэн тогтолцооны болон сургалтын агуулга, хөтөлбөрийн шинэчлэл, арга зүйн хөгжилтэй уялдуулах;
  • Нийгмийн хөгжил, хувьсал, өөрчлөлт болон боловсролын хөгжлийн олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн сургууль бүр өөрийн онцлог, нөхцөл бололцоонд тулгуурлан бие даан хөгжих нээлттэй боломжийг бий болгох;
  • Ерөнхий боловсролын сургуульд кабинет, лаборатори ажиллуулах эрхийг баталгаажуулах асуудлыг тухайн сургалтын байгууллагад шилжүүлж, ил тод нээлттэй, хамтын оролцооны зарчмаар шийдвэрлэдэг байхаар журмыг шинэчлэх нь зүйтэй гэж “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцогчид үзсэн болохыг хэрэгжүүлэх;
  • Тухайн сургуулийн үйл ажиллагаанд Боловсрол, соёл, урлагийн газраас өдөр бүр оролцдоггүй нөхцөлд хөндлөнгөөс кабинет ажиллуулах эрх олгох шийдвэр гаргаж байгаа нь субьектив нөлөөтэй төдийгүй сургуулийн төсвийг захиран зарцуулах эрх Төсвийн тухай хуулиар сургуулийн захиралд олгогдсон байдаг. Гэтэл аймаг, нийслэлийн боловсрол, соёл, урлагийн газар нь кабинет, лаборатори ажиллуулах асуудлыг шийдвэрлэн  гэрчилгээ олгож байгаа нь зөрчил дагуулж байна.
  •  Тухайн кабинет, лаборатори байнгын ажиллагаатай эсэхийг зөвхөн тухайн сургууль хамт олон мэдэхээс гадна нэг сургуульд хэт олон кабинетийн эрх олгосноор сургуулийн төсөвт хүндрэл үүсэх тохиолдол ч гарч байна /кабинет, лаборатори хариуцах багшид нэмэгдэл хөлс олгох асуудлыг сургуулийн төсөвт багтаан сургуулийн захирал шийдвэрлэх/.

Дээр дурдсан хэрэгцээ, шаардлагад үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн А/762 дугаар  тушаалаар “Ерөнхий боловсролын сургуульд кабинет, лаборатори байгуулах, ашиглах нийтлэг журам”-ыг дараах байдлаар шинэчлэн баталлаа.

            Журам нь үндсэн 5 хэсгээс бүрдэх бөгөөд кабинет, лаборатори байгуулах, ашиглах үйл ажиллагаанд хамтын оролцоог хангах, ил тод, нээлттэй байх зарчим баримтлах бөгөөд журмаар дор дурдсан харилцааг зохицуулахаар тусгалаа:

  • Кабинет, лаборатори байгуулах, ашиглах зорилго, “лаборатори” гэж юуг ойлгохыг тус тус тодорхойлсон;
  • Кабинет, лаборатори байгуулах, ашиглахтай холбогдох бүхий л харилцааг сургуулийн түвшинд заах аргын нэгдлийн саналыг харгалзан багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэн хамтын шийдвэр гаргаж сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулах;
  • Кабинет, лаборатори нь тогтвортой ажиллагаатай байх, тэдгээрийг ашиглах, сургалтын багц материалыг баяжуулах, шинэчлэхэд багш нар хамтран ажиллах;
  • Кабинет, лаборатори шаардлага хангаж буй эсэхэд хөндлөнгийн үнэлгээ, дүгнэлт гаргах ажлын хэсгийг захирлын тушаалаар томилон ажиллуулах;
  • Багш нарын зөвлөлийн хуралд нийт багшийн 90-ээс дээш хувь нь заавал оролцсон байх бөгөөд хуралд оролцсон багш нарын 80-аас дээш хувь нь тухайн хэлэлцэж буй асуудлыг дэмжсэн тохиолдолд шийдвэрийг хүчинтэйд тооцох;
  • Кабинет, лабораторид жил бүрийн 11 дүгээр сард багтаан үнэлгээ хийж, цаашид тухайн кабинет, лабораторийг ажиллуулах эсхүл хугацаатай даалгавар өгөх болон татан буулгах эсэх асуудлыг шийдвэрлэх;
  • Кабинет, лабораторид байх сургалтын багц материалыг тодорхойлж, тэдгээрийг байнгын ашиглалтад байлгах бөгөөд тэдгээр нь суралцагчдад хүртээмжтэй байх;
  • Кабинет, лабораторийн үйл ажиллагааны тайланг хариуцсан багш заах аргын нэгдлийн бусад багш нартай хамтран тухайн хичээлийн жилийн төгсгөлд багш нарын зөвлөлд танилцуулах.

 

Энэхүү журмыг 2018-2019 оны хичээлийн жилд кабинет, лаборатори шинээр байгуулахад, 2019-2020 оны хичээлийн жилээс бүрэн мөрдөж ажиллахыг ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болголоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    6 цаг 13 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    6 цаг 56 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    7 цаг 53 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    8 цаг 37 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    9 цаг 17 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    9 цаг 19 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    10 цаг 7 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    11 цаг 36 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    12 цаг 7 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    12 цаг 36 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    12 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    12 цаг 48 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    12 цаг 51 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    13 цаг 2 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    13 цаг 18 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    13 цаг 52 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    14 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    14 цаг 26 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    14 цаг 30 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК