Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Оюун-Эрдэнэ: Амны хаалт агаарын бохирдлын нөлөөтэй өвчлөлийг бууруулдаггүй

2018-12-18
0
ЖИРГЭХ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэтэй агаарын бохирдлоос үүдсэн өвчлөлүүд болон сэргийлэх арга замын талаар ярилцлаа.

 

-Агаарын бохирдлоос үүдэн амьсгалын замын өвчлөлүүд нэмэгдлээ. Үүнд ямар өвчлөлүүд зонхилж байна?

-Агаар бохирдуулагчдын нөлөөнд хамгийн түрүүнд бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настангууд өртдөг. Эдгээр бүлгийнхэн яагаад өртөөд байна вэ гэхээр нэгд бодисын солилцооны хувьд хурдан байдаг. Жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхдүүдийн бодисын солилцоо хурдан байна. Харин өндөр настангуудын бодисын солилцоо удаашралтай байдаг учраас бохирдуулагчдын тун хэмжээнээс хамаарч өртөлтөнд өртөж байдаг. Амьсгалын замын өвчлөлд өвлийн улирал тэр тусмаа цаг уурын хүчин зүйлтэй хамааралтайгаар бохирдуулагчид нийлээд 50 хүртэлх хувиар нөлөөлж байна гэсэн судалгааны үр дүн гарсан. Улаанбаатар хотын агаарын бохирдолт нь хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 20 хувиар нөлөөлж байна. Зүрх судасны өвчлөлийн шалтгаантай нас баралтанд 28 хувиар нөлөөлж байна гэсэн судалгаа мөн гарсан. Тэгэхээр амьсгалын замын өвчлөл болон зүрх судасны өвчлөл, цаашлаад дархлалын систем гээд олон зүйлд агаарын бохирдол, орчны эрүүл мэндийн бохирдолтын хүчин зүйлүүд нөлөөлдөг.  

-Улаанбаатар хотод амьдарч буй хүүхдүүд хөдөө орон нутагт амьдарч буй хүүхдүүдээс бронхит тусах магадлалаараа 10-15 дахин их байна гэсэн. Ийм их байх боломжтой юу?

-Дэлхий дахинд хийсэн судалгаануудаас хөдөө амьдарч буй хүүхдүүд суурин газрын хүүхдүүдээс эрүүл байдаг гэсэн судалгаа гаргасан.

-Утаа генийн өөрчлөлт үүсгэх үү?

-Утаа хавдар үүсгэдэг гэдгийг бол Хавдрын агентлагаас 2013 онд хүлээн зөвшөөрсөн. Генд өөрчлөлт оруулна гэдгийг бол сайн мэдэхгүй байна. Үүнийг уншиж судаляа. Ген гэдэг бол ялимгүй  зүйлийн үр дүнд өөрчлөгдөөд байдаггүй, нэлээд хүчтэй нөлөөллийн үр дүнд өөрчлөгддөг зүйл шүү дээ.

-Саяхан гарсан судалгаанд агаарын бохирдлоос болж нэг хүний нас жилд 0.7 хувиар багасч байна гэсэн. Энэ хэр үнэний ортой вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа, Бээжинд хийсэн судалгаа болон Энэтхэгт хийсэн хоёр судалгааны үр дүн байгаа. Насжилтыг харьцуулж үзсэн судалгаа л даа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятадад хийсэн судалгаагаар агаарын бохирдлын өндөр тунд өртсөнөөр тухайн хүн 5 насаар амьдрал нь богиносч  байна гэсэн бол Энэтхэгт бол 7 насаар богиносч байна гэсэн үр дүн гарсан. Тэгэхээр мэдээж агаар бохирдуулагчдын эх үүсвэрээсээ хамаараад эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл нь өөр байгаа. Тэр тусмаа насжилтанд нөлөөлөх нь янз бүр байна. Монголд бол зүрх судас, уушгины хавсарсан нас баралтад агаарын бохирдлын нөлөө 29 хувьтай байна гэдгийг харуулсан судалгаа бол байгаа.

-Агаарын бохирдлоос болж ураг зулбах тохиолдол их гарч байна шүү дээ. Жирэмсэн эхчүүд юун дээр анхаарах хэрэгтэй байдаг вэ? Зөвлөгөө өгвөл?

-Манайх тийм судалгаа хийгээгүй. Ямартай ч эрүүл орчинд хүүхдээ тээхийг зөвлөх хэрэгтэй байх. Утааны улиралд хөдөө гадаа явах нь зөв сонголт. Эрүүл хүнс хэрэглэж, эрүүл мэнддээ сайтар анхаарах нь хэрэгтэй. Эх эрүүл бол хүүхэд эрүүл шүү дээ.

-Амны хаалт зүү гэж зөвлөөд байна. Ямар амны хаалт хэрэглэх нь зүйтэй вэ?

-Амны хаалтыг сонгохдоо, тэр тусмаа эцэг эхчүүд хүүхдийнхээ нүүрэнд тохирсон, РМ 2.5-тай, карбон шүүлтүүртэй маскыг сонгож хэрэглэх нь зүйтэй. Хүүхдийнхээ болон өөрийнхөө нүүрэнд тохирсон амны хаалтыг хэрэглэх нь  чухал. Мөн хэдэн цаг хэрэглэ гэсэн заавартай байна, түүнтэй сайтар танилцаж, ном ёсны дагуу хэрэглэх хэрэгтэй. 48 цаг гэсэн бол 48 цаг, нэг удаа гэсэн бол нэг л удаа, угааж цэвэрлээд ашиглаж болно гэсэн бол угаагаад дахин ашигладаг байх ёстой. Хамгийн гол нь хоорондоо дамжуулан хэрэглэж болохгүй. Амны хаалт нь өөрөө эрүүл мэндийг хамгаалах гэхээсээ илүү өртөлтийг бууруулах зорилготой ашиглагддаг. Халдвар хамгаалал болон хөдөлмөрийн нөхцөл аюулгүй байдлыг хангах зорилгоор, хөдөлмөрийн дотоод орчинд ашигладаг хувийн хамгаалах хэрэгсэл байгаа юм. Энэ хувийн хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэж сурах нь зүйтэй.  Өртөлтийг бууруулж л байгаа болохоос биш агаарын бохирдолтоос нөлөөлөх өвчлөлийг бууруулна гэсэн ойлголт бол биш шүү. Тухайн хүн амны хаалт зүүснээр хор бодисын биедээ орох хэмжээг л багасгаж байгаа гэж ойлгож болно.

-Ард иргэдэд хандаж агаарын бохирдлоос сэргийлэх, өөрийгөө хамгаалах зөвлөгөө өгнө үү?

-Машин унаж байгаа хүн бүхэн агаар бохирдуулагч, гал түлж байгаа хүн болгон агаар бохирдуулагч болж байгаа. Мөн хог хаяж, шатааж байгаа хүн болгон агаар бохирдуулагч болж байгаа учраас дор бүрнээ ухамсарлаад агаар бохирдуулахгүй байх чиглэл рүү бүгдээрээ анхаарлаа хандуулах цаг нь болжээ. Иргэд болгон оролцох нь чухал байна. Тэгэхгүй ганц нэг бодлого шийдвэрийг хараад өнөөдөр энэ утаа арилахгүй гэдгийг харж байна бид. Иргэдийн оролцоотой орчны эрүүл мэндийн асуудал цэгцэрч сайхан болдог. Дээрээс нь хог хаягдлаа зөв зохистой хаяж, цуглуулж байх нь өөрөө эрүүл ахуйн хувьд маш ач холбогдолтой зүйл байдаг. Мөн гэрийн дотоод орчны агаарын чанарын асуудлыг бас иргэд маань сайн мэддэг, хянадаг байх хэрэгтэй.

-Агаарын бохирдол зөвхөн гадаа байдаггүй гэдэг шүү дээ?

-Тийм. Тэр тусмаа гэр, албан тасалгааны агаарыг хамгийн ихээр бохирдуулагч нь тамхины утаа байдаг. Тэр тусмаа балчир насны хүүхдүүд цэцэрлэгт явдаггүй учраас гэртээ тамхи татдаг хэн нэгэн байхад л тэр хүүхэд маш өндөр хэмжээгээр хорт хавдар үүсгэгчийн нөлөөлөлд өртөж байдаг. Дээрээс нь хүүхдийн амьсгалын эрхтний систем нь хөгжөөгүй байдаг учраас амьсгалын замын өвчлөлд маш амархан өртдөг. Дээрээс нь бодисын солилцоо нь маш хурдан байдаг.  

-Ярилцсанд баярлалаа

Л.Сайнбаяр

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    5 цаг 29 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    6 цаг 13 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    7 цаг 10 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    7 цаг 54 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    8 цаг 34 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    8 цаг 36 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    9 цаг 24 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    10 цаг 53 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    11 цаг 24 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    11 цаг 53 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    12 цаг 2 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    12 цаг 5 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    12 цаг 8 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    12 цаг 19 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    12 цаг 35 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    13 цаг 9 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    13 цаг 26 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    13 цаг 43 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    13 цаг 47 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК