Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн үйлчилгээнд цахим шийдэл нэвтрүүллээ

2018-12-22
0
ЖИРГЭХ

 

Монголбанк, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Төрийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа 12 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн Дүнжингарав салбарт болов.

Сүүлийн үед финтек буюу технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ эрчимтэй хөгжиж, техник технологийн дэвшлийг ашиглаж төлбөр тооцоог хурдан шуурхай, амар хялбар гүйцэтгэх шинэ боломжууд нэмэгдсээр байна. Монголбанкнаас хурдацтай хөгжиж буй дэлхий нийтийн техник технологийн аливаа дэвшилтэй мөр зэрэгцэн алхах, иргэд олон нийтийн төрийн үйлчилгээний болоод банк, санхүүгийн байгууллагын аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг эрх тэгш, элдэв хүндрэл чирэгдэлгүй, хүртээмжтэйгээр авдаг байх боломжийг бүрдүүлэх үүднээс финтекийн хөгжлийг дэмжиж, бэлэн бус төлбөрийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

Тухайлбал, төлбөрийн системийг хөгжүүлэх ажлын хүрээнд Монголбанкнаас шат дараатайгаар хийж гүйцэтгэж байгаа томоохон ажлуудын нэг нь “Төлбөрийн системийн тухай хууль”-ийг батлуулж, энэ оноос мөрдөж эхэлсэн явдал юм. Тус хууль батлагдсанаар Монголбанк үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих бүрэн эрхтэй болсон юм.

Энэ хүрээнд иргэдэд хүндрэл учруулж буй өнөөгийн нөхцөл байдлыг засаж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, зардал чирэгдлийг арилгах үүднээс Монголбанк нь Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх хүрээнд “Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах” ажлыг эхлүүлж, үүнд нийцүүлэн хууль эрх зүйн орчны зохицуулалтыг ч бий болгож, өөрийн системд програм хангамжийн хөгжүүлэлтийг хийж, төрийн үйлчилгээний төлбөр тооцоог дамжуулан гүйцэтгэх дэд бүтцийг бий болголоо.

Ингэснээр, иргэд Нийслэлийн цахим үйлчилгээний “Eservice” порталаар дамжуулан, мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд байрших ПОС төхөөрөмж ашиглан төрийн үйлчилгээний аливаа төлбөрийг шууд төлөх боломжтой болж байна. Тодруулбал, иргэд банкинд очихгүйгээр, аль ч банкны карт ашиглан давхар зардал, чирэгдэлгүйгээр төрийн үйлчилгээг авах юм. Төрийн үйлчилгээ авч буй иргэний төлбөр тооцоо нь Монголбанкны “Үндэсний цахим гүйлгээний төв”-ийн системээр дамжин боловсруулагдаж, тухайн агшин бүрд харилцагчийн гүйлгээ баталгаажиж, гүйлгээ нь бодит цагийн горимоор хийгдэх давуу талтай юм.  Энэхүү ажлыг эхлүүлснээр, төрийн үйлчилгээг “Нэг цэг”-ээс авах боломж бүрэн утгаараа хэрэгжиж, Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажлын үндэс суурь болж байна.  

Цаашид Монголбанк төрийн үйлчилгээг иргэн бүрд хүртээмжтэй байлгах, үйлчилгээний таатай орчныг бүрдүүлэх, цахим эринд цахим төлбөр тооцоог хөгжүүлэхэд Засгийн газар, түүний харьяа агентлагууд, Нийслэлийн төр захиргааны байгууллагууд, банкууд, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч бүхий л байгууллагатай хамтран ажиллаж, төлбөрийн системийн хөгжилд шинэ боломж, дэвшил бүхий технологийн шийдлийг өргөжүүлэн, хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

“Eservice.ulaanbaatar.mn” порталаар төрийн үйлчилгээний талаархи мэдээ, мэдээлэл авах, онлайнаар үйлчилгээний хүсэлт захиалах, төлбөр төлөх, үйлчилгээний процесст хяналт тавих, үнэлгээ өгөх зэрэг төрөөс үзүүлж байгаа олон төрлийн үйлчилгээг авах бололцоотой юм. Одоогийн байдлаар Нийслэлийн цахим үйлчилгээний “Еservice” порталаар үзүүлэх таван байгууллагын 47 төрлийн үйлчилгээ хэрэглээнд нэвтрээд байна.Үүнд:

УБЗАА-ын тусгай зөвшөөрлийн үйлчилгээ /16 үйлчилгээ/

Архивын лавлагаа /18 үйлчилгээ/

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ /нэг үйлчилгээ/

Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт /нэг үйлчилгээ/

Жуулчин тээврийн автобусны улсын дугаар хязгаарлалтаас чөлөөлөх зөвшөөрөл олгох үйлчилгээ /нэг үйлчилгээ/

Уншлагын танхимын үйлчилгээ /нэг үйлчилгээ/

Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар мэдээлэл бэлтгэх үйлчилгээ /нэг үйлчилгээ/

Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл /нэг үйлчилгээ/

Газрын төлбөрт тооцоо нийлсэн акт /нэг үйлчилгээ/

Аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх /зургаан үйлчилгээ/

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.179.24.232)
    хүнд сурталтай газрын алба,нийгмийн даатгал,татварын алба гэсэн газруудаасаа хүнийг нь цөөлөөчээ
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    4 цаг 48 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    5 цаг 31 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    6 цаг 28 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    7 цаг 12 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    7 цаг 52 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 54 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    8 цаг 42 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    10 цаг 11 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    10 цаг 42 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    11 цаг 11 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    11 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    11 цаг 23 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    11 цаг 26 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    11 цаг 37 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    11 цаг 53 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    12 цаг 27 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    12 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    13 цаг 1 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    13 цаг 5 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК