Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурагчдын хичээллэх болон амрах хугацаанд өөрчлөлт оржээ

2019-1-07
0
ЖИРГЭХ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдрийн хуралдаанаар БСШУС-ын сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын II, III, IV улирлын хичээллэх болон амрах хугацаанд өөрчлөлт орсон талаар мэдээллээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын II улирлын амралтын хуваарийг 2018 оны арванхоёрдугаар сарын 15-наас 2019 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд тогтоосон. 

Ханиад томууны дэгдэлт ихтэй үе учраас сурагчдыг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй. Харин багш нарт зориулсан сургалт, семинарыг шат дараатай зохион байгуулж байгаа юм. Уртасгасан амралттай холбоотой хичээл нөхөх асуудлыг хуваарьт оруулсан гэлээ.  Тэгвэл Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар мэдээлэл өгөх үеэрээ “Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэгдүгээр сарын 4-нөөс нэмэгдсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 97-98 хувь нь амьсгалын замын өвчлөл буюу ханиад, бронхит, хатгаа гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна.

Томуу, томуу төст өвчнөөр 0-4 насныхан илүү өвчилж байгаа бол үүн дотроо 0-6 сартай хүүхдүүд 50-60 хувийг эзэлж байна. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 61.887 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3118 тохиолдол оношлогдсон. Энэ нь нийт үзлэгийн таван хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж төвшнээс 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 42.7 хувийг 0-1 нас, 25.6 хувийг 2-4,  13.3 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна.  Нийслэлийн Эрүүл мэндийн газар,  АШУҮИС-ийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус сургуулийн захирлын тушаал гарч хүүхдийн нарийн мэргэжлийн резидент эмч нар, төгсөх дамжааны оюутнууд нийслэлийн дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байна. 

Нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвд АШУҮИС-ийн зургадугаар дамжааны 392 оюутан 2018 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс 2019 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл, төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт хүүхдийн анагаахын тэнхимийн 22 резидент эмч 2018 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл тус тус ажиллана. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал өндөр шаардлагатай байгаа.

Нийслэлийн хэмжээнд гал түймэрт хүүхэд өртсөн дуудлага одоогоор бүртгэгдээгүй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн хэллээ. Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “2019 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын хүрээнд газар чөлөөлөх ажил эртнээс хийгдэнэ. 2018 онд улсын төсвөөр маш олон ажлууд ирсэн ч газар чөлөөлөлт болон, нөхөн олговрын хөрөнгөөс шалтгаалан олон ажил он дамжиж байна. Энэ чиглэлээр Өмчийн харилцааны газар, Газрын алба, дүүргүүд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Нийслэл дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлын хэсэг батлагдсан. Энэ дагуу ажил хийгдэж байна. Бүх байгууллага албан тушаалтнууд, мөн төрийн албан хаагчид хийсэн ажлаа танилцуулах, тайлагнах үр дүнгээ зөв гарган олон нийтэд мэдээлж ажиллах хэрэгтэй.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын бүртгэл явуулах захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицерын бүртгэл нэгдүгээр сарын 4-21ны өдрүүдэд явагдана. Дүүргийн Засаг дарга, Тамгын газар, нутгийн захиргааны байгууллага хороод анхаарч ажиллаж зохион байгуулна. Мөн бүртгэлд хамрагдах талаар уриалга, мэдээллийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх шаардлагатай. Хүн ам, орон сууцны туршилтын тооллого нэгдүгээр сарын 10-16-ны хооронд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн зарим хороодод зохион байгуулагдана. Тооллогын комис сонгогдсон өрх, айлуудын бүрэн хамруулах чиглэлээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай. “Иргэдийн оролцоотой, Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа арга хэмжээндээ иргэд олон нийтийг оролцуулах, санал санаачлагыг дэмжих, төрийн үйлчилгээг шуурхай болгох энэ чиглэлээр бүх байгууллага анхаарч ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    2 цаг 57 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    3 цаг 41 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    4 цаг 38 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    5 цаг 22 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    6 цаг 2 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    6 цаг 4 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    6 цаг 52 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    8 цаг 21 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    8 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    9 цаг 21 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    9 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    9 цаг 33 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    9 цаг 36 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    9 цаг 47 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    10 цаг 3 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    10 цаг 37 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    10 цаг 54 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    11 цаг 11 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    11 цаг 15 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК