Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Автобус ба Таван шараас Офицер хүртлэх тэмдэглэл

2019-1-14
0
ЖИРГЭХ

Модны навч шарлаж, хүйтний эрч чангарахтай зэрэгцээд утаатай өвөл, түгжрэлтэй замын улирал эхэллээ дээ гэж Улаанбаатарчууд гэн гэнэхэн санаа алдах нь бий. Миний хувьд ийм бодол тээж яваа эгэл жирийн залуусын нэг. Зам түгжрэлтэй үед автобус шиг сайхан унаа хаа ч байхгүй. Дээр нь өртөг хямд. Яахав, бохир заваан орчинг эс тооцвол шүү дээ. Ийн бодол тээсээр бидний нэрлэж заншснаар “Таван шар”-ын автобусны буудлаас “Таван шар-Офицер” чиглэлийн автобусанд үдшийн 19.00 цагийн үед суулаа. Мэдээж эцсийн буудлаас суудал олж авахаар автобусны хаалгаар чихэн орох хүмүүсийн нийтлэг дүр зураг угтав. Зорчигчдыг ажвал ажлаа тарж яваа идэрчүүд, хичээлээ тарж яваа хүүхдүүд, ач зээгээ дагуулж яваа ахмадууд, аав ээж, оюутнууд байх.

Зарим нэг дунд эргэм насны эрчүүд байсхийгээд л гөлөмцүү харцаа энд тэнд чулуудаастай. Ингээд “Драгон” худалдааны төвийн буудал дээр ирж 20 гаруй зорчигчтой болсноор цааш хөдөллөө. Түгжрэлийн ид оргил үе нь 18-21 цагийн хооронд байдаг. Автобус буудлаасаа хөдлөөд гурван буудал газар явжээ. Гэнэт бидний өмнүүр “Прүис-20” маркийн авто машин дохио өгөлгүйгээр хөндөлсөн орж ирэх нь тэр. Автобусны жолооч тормозоо огцом гишгэхэд зорчигчдын зарим нь унаж, зарим нь барьж болох зүйлсээс зуурав. Азаар осол гарсангүй.

Харин зорчигчид автобусны жолоочид уураа гаргав. 30 эргэм насны эмэгтэй “Хөөе яаж яваад байна. Олон хүний амь насыг тээвэрлэж яваагаа мэддэггүй юм уу” хэмээн хоолойнхоо чадлаар хашхирав. Хажуугаас нь бас нэгэн эмэгтэй “Ёооё. Холбогдох газар нь хэлнэ шүү. Дотор эвгүй болгочихлоо” гэх нь тэр. Жолооч юу болсныг тайлбарласан ч сонсох хүсэл тэдэнд огтхон ч байсангүй.

Энэхэн зуур "Монголчууд замын хөдөлгөөнд яагаад соёлгүй оролцдог вэ" гэсэн асуултад нэгэн хүн “Багадаа "Ну Погоди" их үздэг байсан болоод л тэр” гэж хариулсан гэдэг. Хошигнол хэдий ч бас л бодууштай үг. Бид анх хөдөлснөөсөө хойш 20 минут явж байж “Цамбагарав”-ын буудал дээр ирэхэд зорчигчийн тоо олширч, чихцэлдэх маягтай болов. “Яваад өг л дөө” гэж нэгнийгээ түлхэх хүмүүс. Мэдээж хэрүүл болох нь ойлгомжтой. Бас л өдөр бүр тохиолддог дүр зураг. Зорчигчдын олонх ханиадтай хэрнээ амны хаалт зүүсэн нь нэгээхэн үгүй. X хорооллоос “Багшын дээд” хүртэлх автозамын түгжрэлийг ярих юм биш. Мөлхөх үедээ мөлхөж, сажилах үедээ сажилсаар Багшийн дээд дээр ирэхэд цаг 20.30 болж байв. Зорчигчид замд цөөрсөн ч тус буудлаас оюутнуудаар дүүрэв.

Оюутан гэдгийг нь мэдэх маш амархан. Тэдний өмнөөс “U money” карт уншигч хэлээд өгнө. Манайхан нэг үеэ бодвол ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд суудал тавьж өгдөг болжээ. Суудал тавьж өгснийх нь төлөө “баярлалаа” хэмээн инээмсэглэнэ. Энэ бүхэн үнэхээр тааламжтай санагдсан. Нэг үеийг бодвол халаасны хулгай цөөрсөн ч ор тас арилчихаагүй гэдгийг бас бодох хэрэгтэй. Үүнтэй холбоотой бас нэг хошин үйл явдал бий. Нэг залуу нэг гараараа бариулаад барьчихсан зорчиж явтал хажууд нь байсан эмэгтэй хулгайч байна гэж бодоод хамаг юм аа ухаж үзэхээр нь санаа нь зовсон залуу хоёр гараараа бариулаас бариад явтал өөрөө гар утсаа алдчихаж. Инээдтэй хэдий ч болсон үйл явдал юм.

Кондуктортой байсан үеийг бодоход автобусны амьдрал өөр болжээ. Хуучин цагт “урагшаа яваач” гэдэг урмын үгийг өглөө бүр сонсдог байж дээ гэсэн шүү юм бодсоор 21.10 цагт “Офицер”-ийн буудал дээр долоохон зорчигчтой ирлээ. Биднийг буухтай зэрэгцээд нөгөө л суудал руу тэмүүлэн чихэлдэх хүмүүсийн дүр зураг. Автобусны эргэлт, амьдралын эргэлт яг адилхан. Бидний амьдрал бага багаар хувьсан өөрчлөгдсөөр л байна.

Гэсэн ч өнөө л талын Монголын хэнэггүй зангаа гээсэнгүй хэвээр. Гэлээ ч монголчууд замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, бусдыг хүндлэж суудал тавьж өгдөг өдөр удахгүй ирнэ дээ гэж бодсоор гэрийн зүг алхлаа.

Л.Сайнбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (59.153.114.18)
    Түг түг
    2021 оны 08 сарын 24 | Хариулах
  • ddd (49.0.140.68)
    Өндөр настай хүмүүс өглөө ид ажил цуглах, тарах үеэр залуучудтай зэрэгцээл явах юм. тэгээд анзаарад байхад чухал ажилтай нь ховор, тэтгэвэртээ гарчихсан, яарах онц чухал ажилгүй, утсаар ярих нь айлд очих, зах гарах, дэлгүүр хоршоо орох төдийхөн. ажил сургуульдаа яарч байгаа залуучуудад хүндрэлтэй, автобусанд бууж суух гээ удна, картаа уншуулах гээд баахан бөглөрөл үүсгэнэ, жолоочоос элдэв юм асууна, залуучуудыг загнана, амны маскгүй ханиана, бараг л нус цэрээ хаячих гээд байдаг. ахмадуудаа муулах гэсэнгүй, хувийн соёл баймаар юм.
    2019 оны 01 сарын 14 | Хариулах
  • хатан (202.9.43.246)
    АВТОБУС маш хүйтэн, суудлын бүрээс сэжиг хүрмээр халтар, цонхоо хэдэн жил угаагаагүй юм бэ бүү мэд, шалаа алдаг оног угаадаг үйлчилгээний соёл О гээд хэцүү зүйл их ш дээ Хүнээс мөнгийг нь авч байгаа юм чинь соёлтой үйлчимээр юм
    2019 оны 01 сарын 14 | Хариулах
    • Ххххх
      500хан төгрөгөөр тийм сайхан унаандаа суучаарай хө
      2019 оны 01 сарын 14
  • зочин (202.131.245.69)
    автобусны тарифаа нэмж чадахгүй бол автобусны тоогоо нэмэх хэрэгтэй. Нийтийн тээврийн газраас автобусны зогсоол бүрт тухайн зогсоолоор дайрч өнгөрөх автобусны маршрут бүрийг харуулсан танилцуулга байрлуулаач. шал хэрэггүй рекламууд л байх юм. Нийтийн тээврийн газар юу ч хийдэггүй гэдгийн хамгийн ил тод баталгаа энэ шүү дээ аль улсад.
    2019 оны 01 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    2 цаг 10 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    2 цаг 53 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    3 цаг 50 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    4 цаг 35 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    5 цаг 14 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    5 цаг 17 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    6 цаг 4 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    7 цаг 33 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    8 цаг 4 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    8 цаг 33 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    8 цаг 42 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    8 цаг 45 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    8 цаг 48 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    8 цаг 59 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    9 цаг 15 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    9 цаг 49 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    10 цаг 7 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    10 цаг 23 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    10 цаг 27 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК