Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Гантулга: Мансууруулах бодисын эсрэг эмчилгээнд хамрагдах сонирхолтой иргэд олширсон

2019-1-15
0
ЖИРГЭХ

Олон улсын “Коломбо план” хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист донтохоос урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, мэргэшүүлэх”   сургалт СЭМҮТ-д өнөөдрөөс эхэллээ. Тус сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн яам хамтарч зохион байгуулж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 25 сургагч багшийг бэлтгэх юм. Ингээд төвийн мэргэжилтэн эмч Ж.Гантулгатай ярилцлаа.

 

-СЭМҮТ-д өнөөдрөөс сургалт эхэлж байна. Сургалтын талаар тодруулна уу?

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эсрэг “Клонбо” хөтөлбөр манай улсад хэрэгжиж байгаа. Сургалтын хүрээнд сургагч багш нар үндсэн найман модулийн хүрээнд эхний дөрвөөр нь өнгөрсөн 2018 оны өдийд сургалт хийсэн юм. Тухайн сургалтад хамрагдсан 25 хүнээс баг бүрдүүлж, дотоодынхоо мэргэжилтнүүдэд анхны сургалтаа өнөөдөр эхлүүллээ. Энэ сургалтыг хийснээр мансууруулах бодисын тухай маш энгийн ойлголтыг өгнө. Цаанаас ирсэн хөтөлбөр нь найм хоногийн хугацаанд явуулах ёстой. Харин бид тав хоногт шахаж явуулахаар төлөвлөсөн. 

-Санхүүжилтийг хаанаас гаргаж байгаа юм бэ?

-Хууль зүй, дотоод хэргийн яам тендер зарласан. Энэ тендерт манай төв ялж санхүүжилтээ авсан. 

-Сургалтад хэдэн хүн хамрагдах юм бэ. Хамрагдах мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж авсан уу?

-Өнгөрсөн 2018 онд 25 хүн хамрагдсан. Энэ жил мөн ялгаагүй 25 хүн хамрагдана. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хил хамгаалах газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хууль сахиулахын их сургуулиас хамруулсан. 

-Өнөөдрийн байдлаар СЭМҮТ-д мансууруулах бодист донтсон хэдэн хүн хэвтэж байгаа вэ?

-Манай эмнэлгийн донтох эмгэгийн тасаг 30 ортой. Нийт эмчлүүлэгчдийн 98 хувь нь архины асуудалтай хүмүүс. Үлдсэн хувь нь мансууруулах бодист донтсон асуудлаар эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар тийм хүн байхгүй байх шиг байна. Яагаад гэвэл сайн дураараа ирж эмчлүүлдэг учраас. Хуучин мансууруулах бодист донтсон хүмүүс 3-4 сард нэг ирдэг байсан бол одоо нэг нь хэвтээд гарахад нөгөө нь ирдэг болсон. Эмчлүүлэгчийн тоо нэмэгдсэн гэж ойлгож болно. 

-Манай улсад мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо 100 мянга хүрлээ гэх мэдээлэл бий. Танайх мэргэжлийн байгууллагын  үүднээс судалгаа явуулдаг уу. Дээрх тоо хэр магадлалтай бэ?

-Үндэсний хэмжээнд хийгдсэн судалгаа байхгүй гэж хэлж болно. Мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд янз бүрийн судалгаанууд хийгдэж байна. Жишээлбэл, ХДХВ, ДОХ-ын судалгаа “Глобал” сангийн санхүүжилтээр хийгдэж байгаа. Ерөнхийдөө том судалгаа явуулах шаардлага тулгараад байна гэж ойлгож болно. Тиймээс үндэсний хэмжээний судалгаа хийхээр төлөвлөсөн. Нэлээд хөрөнгө зарах байх. Харин 100 мянга гэдэг тоонд итгэж болохгүй. Энэ тоо хаанаас гарч ирснийг мэдэхгүй. 

-Зөвхөн хар тамхи гэлтгүй хий үнэртэж мансуурах тохиолдол их гардаг гэсэн. Энэ төрлийн эмчилгээ хийж байгаа юу?

-Манайд энэ төрлийн эмчилгээ хийдэг. Хэрэглэгчийн олонх нь хүүхдүүд. Тиймээс өсвөрийн клиникийн сэтгэл зүйн төвтэй үйлчилгээ үзүүлдэг. 

-Донтох эмгэгийн тасаг ачаалал ихтэй байдаг гэлээ. Өргөтгөлийн асуудал яригдаж байгаа юу?

-Үндэсний хөтөлбөрийн хүрээнд мансуурлын бие даасан төв байгуулна. Хэрэгцээ шаардлага зайлшгүй байна.    

-Архины хамааралтай хүмүүс олноор эмчлүүлдэг гэхээр ачаалал ихтэй гэж  ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Ямартай ч донтох эмгэгийн тасаг үргэлж ачаалалтай байдаг.

-Архины хамааралтай, мансууруулах бодист донтсон иргэдийн эмчилгээний үр дүн ямар байна вэ?

-Донтох эмгэгийг архаг хүнд эмгэг гэж үздэг. Тухайн хүн эмчлүүлчихээд дахидаг, сайжралын байдалд ордог. Бүр мөсөн эдгэж өргөс авсан мэт алга болдоггүй. Харин 10-14 хоног хэвтэж эмчлүүлснийхээ дараа манай эмнэлэгт хэвтэхгүйгээр гэрээсээ сургалтад ирж хамрагддаг. Энэ сургалтад хамрагдсан хүмүүсийн сайжрал 70-80 хувь байна. Тэдний эргэж хэвтэх, эмгэг нь мэдрэх тохиолдол харьцангуй гайгүй. Харин 14 хоног хэвтчихээд ямар ч сургалтад суулгүй гараад явах юм бол дахин эмчлүүлэх магадлал өндөр. Хамгийн гол нь хэвтэж эмчлүүлэхээс гадна өөрийнхөө төлөө гэрээсээ ирж сургалтад хамрагдах зайлшгүй шаардлагатай. 

-Сүүлийн үед архинаас гаргах, кодлох эмчилгээ түгээд байна. Энэ танай эмнэлгийн эмчилгээнээс өөр. Гэхдээ хэр үнэн бодит байдаг юм бол. Мэргэжлийн хүний хувьд юу гэж боддог юэ?

-Код эмчилгээ бол ховсын эмчилгээний нэг төрөл. Донтох эмгэг өөрөө архаг эмгэг учраас насан туршдаа гам барьж явах хэрэгтэй болдог. Гэхдээ донтох эмгэгийн эмчилгээ нь сэтгэл заслын цөм. Хордлого тайлах, танин мэдэхүйн сургалт явуулах, хор холбогдлыг нь тайлбарлах цогц эмчилгээ байдаг. Хүн болгоныг кодоор эмчилнэ гэж ойлгох юм бол туйлшрал болно. Тиймээс сэтгэл заслын эмчилгээ бол төв нь юм. Харин ховстох төрлийн эмчилгээ бол нэгээхэн хэсэг нь гэж ойлгож байна. Ямар ч боловсрол олгож, сэтгэл засал хийхгүйгээр тухайн хүнийг кодолно гэдэг бол өрөөсгөл ойлголт. Донтох эмгэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч, өөрийгөө татаж авах хэрэгтэй юм байна гэдгээ ухамсарласан хойно нь код эмчилгээ хийж болно. Гэхдээ шууд код эмчилгээ хийлгээд засарсан хүмүүс байдаг болохоор 100 хувь үгүйсгэж чадахгүй байна. Мөнгө олох хэрэгсэл болговол бас дэмий. 

Л.Сайнаа

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (103.194.176.117)
    Монголын хууль сахиулахынхан Хар тамхичдын тоо дараад байгаа
    2019 оны 01 сарын 19 | Хариулах
  • зочин (103.194.176.117)
    Мансууран донтогч хар тамхичид нийт 390.000 хүнээс хол давчихаад байна .
    2019 оны 01 сарын 19 | Хариулах
  • зочин (103.194.176.117)
    Монголын төр ХАр тамхичдаа хөхүүлэн дэмжиж бүр сувилалын төв байрих бололтой.татвар төлөгчдын мөнгөөр нийгмийн хог шааруудыг тэжээх нь ээ
    2019 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.40.115)
    жинхэнэ архины хамааралтай хүмүүс хэьтэж чаддаггүй Эмнэлгийхний ах дүү амраг садангууд архины хамааралтай гэх худлаа нэрийн дор эмчлүүлж сувилуулж байдаг нь нууц биш Энд хэвтэж байгаа улсуудыг шалгаж үзвэл сонин дүр зураг тодроно доо
    2019 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    1 цаг 31 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    2 цаг 14 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    3 цаг 11 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    3 цаг 55 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    4 цаг 35 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    4 цаг 37 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    5 цаг 25 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    6 цаг 54 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    7 цаг 25 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    7 цаг 54 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    8 цаг 3 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    8 цаг 6 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    8 цаг 9 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    8 цаг 20 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    8 цаг 36 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    9 цаг 10 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    9 цаг 27 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    9 цаг 44 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    9 цаг 48 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК