Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Мөнхзаяа: Интернет тоглоомонд донтох эмгэгтэй хүүхдийн тоо өсөх хандлагатай байна

2019-1-30
0
ЖИРГЭХ

СЭМҮТ-ийн Сэтгэл зүйн оношлогооны кабинетын сэтгэл зүйч, нийгмийн эрүүл мэндийн магистр Б.Мөнхзаяатай ярилцлаа.

 

-Интернет тоглоомонд донтох эмгэгтэй хүүхдүүдэд сэтгэл хөдлөлийн асуудал тэр дундаа айдас, түгшүүр, сэтгэл гутрал илэрдэг бөгөөд сэтгэл зүйн таагүй мэдрэмж, эсвэл дарамттай байдлаас ангижрахын тулд интернет тоглоом тоглодог байхыг үгүйсгэхгүй-

-Интернет донтолтын эмгэг гэдгийг та манай уншигчдад товчхон тайлбарлахгүй юу?

-Сүүлийн үед мэдээлэл технологийн хөгжилтэй уялдан бий болсон сэтгэцийн тулгамдсан асуудлын нэг бол интернет тоглоомонд донтох эмгэг юм. Энэ эмгэг нь яригдаж эхлээд төдийлөн удаагүй ч тархалтын хувьд хурдацтай бөгөөд хүүхдийн сэтгэл зүйд хортой нөлөө үзүүлж байна. Анх профессор, сэтгэл зүйч Кимберли Янг 1996 онд АНУ-ын Торонто хотноо зохион байгуулагдсан Америкийн сэтгэл зүйн нийгэмлэгийн бага хуралд “Интернет донтолт” хэмээх шинэ эмгэгийн тухай танилцуулсан байдаг юм. Судлаач Кимбэрлий Янг Netaddiction.com албан ёсны вэб цахим хуудастаа интернет донтолттой холбоотой онолын талынх мэдээлэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, тестийг боловсруулсан байдаг. Тус сайтад мэдээллэснээр интернет донтолтын хэд хэдэн хэлбэр байдаг. Тодруулбал, интернетийн орчинд дотно харилцаа үүсгэх, видео тоглоом болон тоглоомын донтолт, интернетийн орчин дах яльгүй зовлонт үйлдэл, хэт их мэдээлэл цуглуулах, онлайн секс донтолт гэсэн хэлбэрүүдтэй. Өөрөөр хэлбэл, интернет тоглоомонд донтох эмгэг нь интернет донтолтын зөвхөн нэг хэлбэр гэж ойлгож болно.

Товчхондоо интернет тоглоомонд донтох эмгэг нь интернет тоглоомыг хэт их, удаан хугацаагаар тоглосноос үүдэлтэй тоглоомондоо тавих хяналтыг алдах, тоглох хугацаа улам бүр уртсах, үгүйлэх зэрэг мансууруулах бодис хэрэглэх эмгэгтэй нэн адил танин мэдэхүйн болон зан үйлийн бүлэг өөрчлөлтөнд орохыг хэлдэг.

-Хүний харилцаанд нөлөөлдөг гэлээ. Донтох эмгэгтэй хүүхдийн сэтгэл зүй яг яаж өөрчлөгддөг юм бэ?

-Интернет тоглоомонд донтох эмгэгтэй хүүхдүүдэд уур бухимдалтай болох, багахан зүйлийн цочроолд хэт хариу урвал үзүүлэх, анхаарал сарних, анхаарал төвлөрөхгүй байх, зан байдал хийгээд сэтгэл хөдлөлөө хянах чадвар сулрах гэх мэт сэтгэл зүйн сөрөг шинжүүд илэрдэг талаарх судалгааны үр дүн байдаг. Мөн интернет тоглоомонд донтох эмгэгтэй хүүхдүүдэд түгшүүр, сэтгэл гутрал илэрч болно. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн таагүй мэдрэмж, эсвэл дарамттай байдлаас зугатаахын тулд интернет тоглоом тоглож байхыг үгүйсгэхгүй. Ингэж тоглох нь ихэнх хүүхдүүдийн сэтгэл зүйн хоосон орон зайг нөхдөг болохыг олон судалгаа харуулсан байдаг.

-Хүүхдийн сэтгэн бодох чадварт нөлөөлөх үү?

-Сэтгэн бодох чадвар болон интернет тоглоомонд донтох эмгэг хоорондоо хамааралтай эсэх талаарх судалгааг би төдийлөн сайн мэдэхгүй байна. Харин интернет тоглоомонд донтох эмгэгтэй хүүхдүүдийн сурлагын амжилт буурдаг тухай олон судалгааны үр дүн харуулсан байдаг. Тодруулбал, сурлагын амжилт нь эрс муудаад байгаа хүүхдүүдийг багш, сурган хүмүүжүүлэгч нар нь ажиглаж үүний цаана тоглоомонд донтох байдал байж болохыг илрүүлэх хэрэгтэй.

-Сүүлийн таван жилийн байдлаар энэ эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлсэн хэчнээн хүүхэд байна вэ?

-Интернет тоглоомонд донтох эмгэгт нөлөөлөх нийгэм сэтгэл зүйн хүчин зүйлс, тоглоомын төлөв байдал болоод тархалтын талаар хийгдсэн судалгаа шинжилгээний бүтээлүүд манайд нилээд бий. Гэхдээ судлаач бүрийн судалгааг явуулсан аргачлал өөр өөр байгаагаас шалтгаалан тус эмгэгийн тархалтын судалгаа хийгдээгүй байна. Интернет тоглоомонд донтох эмгэгийг илрүүлэх  нэгдмэл аргатай болох нь манай орны хувьд төдийгүй бусад орны хувьд ч тулгамдсан асуудал болоод байгаа юм. Манай төвд сүүлийн таван жилд 265 хүүхэд уг эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлсэн байдаг (2018 онд хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо ороогүй болно) бөгөөд энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байна.

-Ер нь интернэтийг хэдэн цаг хэрэглэх зохимжтой юм бэ?

-Мобиком болон НҮБ-ын Хүүхдийн сангаас 2016 онд гаргасан “Хүүхэд ба цахим орчин” нэртэй гарын авлагад эрдэмтэд эцэг, эхчүүдэд хандаж 0-2 насны хүүхдэд цахим орчныг хориглох, 2-5 насны хүүхдэд өдөрт нэгээс бага цаг, 5-18 насны хүүхдэд өдөрт хоёроос бага цаг хэрэглүүлэх нь зохимжтой гэж зөвлөсөн байдаг.

-Тэгвэл хоёр цагаас дээш интернет хэрэглэхэд хамааралтай болж байна гэсэн үг үү?

-Тийм. Нэг удаа тоглохдоо л хоёр болон түүнээс дээш цагаар тоглож байна гэдэг л хортой нөлөө үзүүлнэ гэж ойлгох хэрэгтэй.

-Таныг энэ чиглэлээр судалгааны ажил хийсэн гэж сонссон. Судалгаагаар хэд орчим насны хүн интернет донтолтын эмгэгт илүү өртөж байна гэж гарсан бэ?

-Бид “Интернет тоглоомонд донтох эмгэгтэй хүүхдүүдийн сэтгэл зүйн зарим онцлогийг судалсан нь” судалгааны ажил хийсэн. Судалгааны дата мэдээллийг 2015 оны зургадугаар сарын 1-ээс 2016 оны арванхоёрдугаар сарын 25-ны хооронд цуглуулахдаа үүнд СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн тасагт интернет тоглоом хэт их тоглосны улмаас хэвтэн эмчлүүлсэн 12-16 насны хүүхдүүдийг хамруулсан. Ерөнхийдөө өсвөр насны эрэгтэй (10-18) хүүхэд интернет тоглоомонд донтох эрсдэл хамгийн өндөр байдаг. Энэ талаар зарим судалгаанууд ч бий.

-Судалгааг ямар аргаар хийсэн юм бэ. Ямар дүгнэлт гарав?

-Судалгааг эмнэлэгт суурилсан зорилтот түүврийн аргаар хийсэн. Судалгааны үр дүнгийн чухал үзүүлэлтүүдийг товчхон танилцуулъяа. Сэтгэцийн эмгэгийн оношилгоо ба дүн бүртгэлийн гарын авлагад (DSM-5) заасан оношлогооны шалгуур үзүүлэлтийн дагуу нийт судалгаанд оролцогчдын 58.8 хувь нь интернет тоглоомонд донтох эмгэгтэй, 41.2 хувь нь интернет тоглоомын хамааралтай байсан. Интернет тоглоомын төрлийн хувьд дайн байлдааны агуулгатай Дота, Контор страйк, бусад (персон шүүтэр, дүр хөгжүүлэх тоглоом, аура кингдом) гэсэн төрлүүд зонхилж байна. Интернет тоглоомонд донтох эмгэгтэй хүүхдүүдийн 55.3 хувь нь буюу ихэнх нь ДОТА тоглодгоос гадна, 31.9 хувь нь дота болон контор страйк хоёуланг нь тоглодог байсан. Мөн интернет тоглоомонд донтох эмгэгтэй хүүхдүүдийн 63.8 хувь нь өдөр бүр, 78.8 хувь нь гоё, сонирхолтой, цаанаасаа донтуулдаг, хүсдэг болохоор, дуртай учраас тоглодог гэж хариулсан. Судалгаанд оролцогчдын нэг удаа тоглох цаг, түүнд зарцуулах мөнгө эрс ялгаатай байсан. Тодруулбал, интернет тоглоомонд донтох эмгэгээр оношлогдоогүй буюу тоглоомын хамааралтай хүүхдүүд нэг удаа тоглоход дунджаар 2.18 цаг, 1520 төгрөг зарцуулдаг бол оношлогдсон хүүхдүүд 4.75 цаг, 4793 төгрөг зарцуулдаг байна. Товчхондоо интернет тоглоомонд донтох эмгэг нь тоглоомын төрөл, тоглох сэдэл, тоглоомын давтамж, тоглоомонд зарцуулсан цаг, мөнгө зэргээс хамааралтай байна гэж дүгнэсэн.

-Эдгээр хүүхдүүдийн ар гэрийн байдлыг нь судалж үзсэн үү?

-Бид гэр бүлийн бүтэц болон гэр бүлийн уур амьсгалыг судлаж үзсэн. Гэр бүлийн бүтцийн бид өөрийн эцэг эх, хүүхдүүдээс бүрдсэн бүтэн гэр бүл, хойд аав ээж, ганц бие аав ээж болон өвөө эмээгийнхээ аль нэгтэй амьдардаг бусад гэр бүл гэж хоёр ангилан авч үзэхэд 68.8 хувь нь бүтэн гэр бүлтэй, 31.4 хувь нь гэр бүлийн бусад гишүүүдтэй амьдардаг байсан. Харин нийт судалгаанд оролцогчдын 57.5 хувь нь гэр бүлийн дотно, дулаан уур амьсгалтай, нөхөрсөг элэгсэг харилцаатай буюу гэр бүлдээ эерэг хандлагатай байсан.

-Тэгвэл ихэвчлэн хувь хүний хандлагаас уг эмгэг бий болж байна гэж хэлж болох уу?

-Бидний судалгаа шалтгаан, үр дагаврыг тогтоох судалгаа биш учраас хувь хүний сэтгэл зүйн онцлогоос хамааран донтолт бий болоод байна, эсвэл донтолт нь сэтгэл зүйн онцлогт ингэж нөлөөлөөд байна гэдгийг хэлэх боломжгүй юм. Магадгүй урт хугацааны, өргөн хүрээг хамарсан судалгааны дараа дээрх асуултанд хариулах боломжтой.

-Уг эмгэгийг ямар аргаар эмчилдэг юм бэ. Хэдий хугацаа зарцуулах вэ?

-Энэ бол зан үйлийн хүрээнд үүсч буй эмгэг. Хүн байж байгаад гэнэт нэг өдөр донтох эмгэгтэй болчихдоггүйтэй адил энэ эмгэгийг эмчлэхэд, энэ сөрөг зан үйлийг зассахад тодорхой хугацаа шаардлагатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн хувьд голчлон сэтгэл заслын эмчилгээ хийгддэг. Гэвч эмчлүүлээд гарахад хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч болон сурган хүмүүжүүлэгч нар анхаарахгүй бол үр дүнгүй шүү дээ.

Б.Лхам

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • zochin (150.129.143.114)
    za bi beer hun 90 oni huun bid nariig baga baihad 5,6 tsag toglood zuger baina . Bas bid bur honogoor togoldog bailaa . Udiid ajilaa hiigeed ger bultei boltson bh yum ?
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
  • bayrsaixan (202.5.198.10)
    naizdaa ajiliin amjilt xvsey
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.5.198.10)
    найздаа баяр хүргэе ажилын амжилт хүсэе
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    42 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    1 цаг 39 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    2 цаг 24 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    3 цаг 4 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    3 цаг 6 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    3 цаг 54 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    5 цаг 22 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    5 цаг 54 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    6 цаг 22 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    6 цаг 31 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    6 цаг 35 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    6 цаг 37 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    6 цаг 48 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    7 цаг 4 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    7 цаг 39 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    7 цаг 56 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    8 цаг 12 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    8 цаг 17 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    Өчигдөр 16 цаг 27 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК