Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Захиас

2019-2-06
0
ЖИРГЭХ

Сумьяа эмгэний ганц охин ирсэн гэнэ. Гадаадад олон жил амьдарсан ганган авгай Бат өвгөний пүнзэнд хураачихсан байсан ээжийнхээ умгар гэрийг бариад нутагтаа амьдрах юм байхаа гэсэн яриа амнаас ам дамжин цуурайтсаар Дэнзэнгийн чихэнд их л хожуу хүрч ирэв. Сумын шууданчаас энэ мэдээг сонссон Дэнзэн өвгөн түүний амыг татах шахан шалгааж “Яг ямаршуухан хүүхэн байна. Чи биечилж уулзсан уу? Тэгээд наад яриа чинь хэр үнэн юм бэ?” дээ хэмээн зарлага залууг залхтал асуув. Маргааш өглөө нь өвгөн Дэнзэн эмгэнийнхээ үгнээс зөрөн байж, сумын төв орж, ноосны мөнгөө панз Доржоос өөрийн биеэр нэхэж авна хэмээн үглэсээр мордлоо. Зуны аагим халуун нар зулайг нь нэвт төөнөж, хар хөлс нүүр лүү нь урсана. Морь хүн хашраасан халуун байсан ч өвгөн түүртсэнгүй. “Хөөрхий минь ямар ч байсан хүрээд л ирж дээ. Муу ээж нь байсан бол ямар их баярлах байсан бол” хэмээн амандаа үглэж байлаа. Дэнзэн өвгөн сумын төв орсонгүй. Шууд л Батын уяан дээр буучихав. Зарлага залуу худлаа хэлээгүй бололтой. Тэднийхээс холгүйхэн жижигхэн бор гэр барьчихаж. Гадаа нь хотоос ирсэн бололтой, гялгар хар машин сойсныг эс тооцвол Сумьяа хөгшний гэр дүрээрээ мөн байлаа. Дэнзэн өвгөн Баттай мэнд мэдэж, аяганы амсар зуусан хойноо “За танай хаяанд хэнийх ирээд буучихаа вэ?” хэмээн мэдэн будилж, мэдсээр байж худлаа ярьсандаа жаахан эвгүйцэн, хий л хоолойгоо засан, мод толгойтойгоо зууралдахад Батын хөгшин “Яагаав нөгөө бурхан болооч Сумьяагийн ганц охин гадаадаас ирээд. Өвгөн бид хоёр муу ээжийнх нь гэрийг сумын төвөөс нааш нь авчирч, нөхөж, сэлбэж барьж өгөөд л сууж байна. Өчигдөр ээжийнхээ газар луу очоод ирсэн” хэмээн ам өрсөв. Бат өвгөн эмгэн рүүгээ нэг сүрхий харснаа “Алив хөгшөөн. Нөгөө Мандахын авчирсан юм хаана байна. Хол газраас ирсэн юмыг муу Дэнзэнтэйгээ хуваагаад хүртчихнэ шүү” гэхэд Должид “Ээ, энэ хар халуунд архины хэрэг байна уу? За за хүүхэд биш насаараа уусан улс, надаар юугаа л заалгаа аж” гэж үглэсээр авдраа ухлаа. Бат өвгөн сүрхий том дөрвөлжин шилтэй хатуу сархад задлах зуураа Дэнзэн рүү харж “Нөгөө бийский гэдэг ундаа юм байхаа” хэмээн мар мар инээж, ширээн дороосоо жижиг мөнгөн аяга гарган ханцуйгаараа шудраад цэлэлзтэл хийж, түүнд хоёр гардан барьлаа. Бага зэрэг түлэнхий үнэртүүлж, чихэр амтагдсан хол газрын идээ хоёр өвгөний толгойд дорхноо гараад ирэв.
-Бурхан болоочийн охин Мандах тэгээд хэзээ ирээв хэмээн Дэнзэнг үг өдөхөд Бат санаа алдсанаа:
-Арваад хоночихлоо. Хөөрхий минь яг л ээж. Дуу хоолой нь хүртэл ялгахын аргагүй адилхан юм. Бурхан болоочийг өөд болсны дараа дүү нь гэж нэг ойворгон хар юм ирсэн шүү дээ. Тэр л “Чи ирээд хэрэггүй. Тэртээ тэргүй халуун зун чамайг иртэл энэ газар шарилыг нь хадгалж чадахгүй” гэж хэлсэн юм гэнэлээ. Ганц охин нь байж ээжийнхээ толгойг ч түшиж чадаагүй гээд л уйлж байна лээ хөөрхий.
-Уг нь ч үнэн л дээ. Энд тэгээд удах юм уу?
-Бид л охин гэж яриад байгаа болохоос биш тавь гарчихсан хүн шүү дээ. Нутагтаа амьдрах санаатай гэсэн. За даа тэгээд гадаадад олон жил болчихсон хүн хэцүү л байх даа. Хүү нь гэж нэг хөөрхөн шар залуу ирсэн байна лээ гэхэд Дэнзэн цочин давхийв.
Үд дунд болж, хүүхдүүд сааманд гарахаар сав суулга хангир жингэр хийлгэж эхлэхэд Дэнзэн “Хоёулаа танай саахалтынхаар нэг ороод ирэх үү?” хэмээн Бат руу царайчлангуй харлаа. Бат ч үг дуугүй муу малгайгаа авч өмсөөд босов. Дэнхийсэн хоёр том хөгшин ааг зоог алхаж, яваа нь бараа сүртэй ч гэж жигтэйхэн. Түрүүнээс хойш дуугүй явсан Бат ам нээж “Цаг хугацаа ч хурдан өнгөрч байна даа. Саяхан л залуу байсан санагдах юм. Хөөрхий муу бурхан болооч залуудаа их сайхан хүн байж билээ хэмээн санаа алдсанаа Дэнзэн рүү нэг их сүрхий харлаа.

Нутгийн хөгшид гэнэтхэн орж ирсэнд Мандах их л сандарч байгаа бололтой. Цай хоол болон хөл алдаж эхлэхэд Бат өвгөн “Мандах аа! охин минь Дэнзэн ахыгаа таньж байгаа биз дээ. Золго” гэж хэллээ. Мандах дуу алдаж, “Хүүе тийм байна шүү дээ. Би ирснээсээ хойш таныг сураглаад л байлаа. Очиж амжаагүй байхад өөрөө хүрээд ирдэг” хэмээн нүүрэндээ инээмсэглэл тодруулан Дэнзэнтэй золгож, миний хүү золго, эмээгийнх нь найзууд гэж хүүгээ шавдуулав. Дэнзэн барьц алдаж байгаа нь илт. Нутаг усны сонин ярьж, ганц нэг хүн сураглаж суулаа. Мандах ч ам хуурай байсангүй. Бат өвгөн Мандахын хүүтэй илт дотносож, “Алив хүн цөөтэйд чиний ганган хар машинд сууж үзнээ хө” хэмээн хүүхэд шиг хөөрөөд гараад явчихав.
Дэнзэн хэсэг чимээгүй сууснаа “Муу ээж чинь чамайг нэг хүрээд ирэх болов уу?
гэж мөн ч их хүлээсэндээ” гэснээ өврөө ухаж, атгын чинээ зүйл гаргаж ирснээ “Мандах хүү минь ээжийн чинь эд. Өөд болохоосоо өмнө чамд өгөөрэй гэж захисан юм” хэмээн сарвайлаа. Мандахын гар чичирч, нимгэн самбай даавууны уяаг нилээд оролдож байж тайлав. Ээжийнх нь сувдан даруулга, жижигхэн шүрэн шигтгээтэй алтан ээмэг, түүнийг бүр жаахан байхад л гараасаа салгадаггүй байсан мөнгөн бөгж түүний алган дээр дүрээрээ байж байх нь тэр. Нутгаасаа хол олон жил болж, одоо ч намайг таних хэн байх вэ дээ хэмээн боддог байсан Мандахын хоолойд бөөн хар зүйл тээглээд л ирлээ. Нүдийг нь нулимс бүрхэж, “Хөөрхий дөө. Миний муу ээжид үүнээс өөр гоёл байгаагүй. Дэнзэн аажаа танд үнэхээр их баярлалаа. Би мөн мунхаг хүн шүү. Намайг таних хэн байхав дээ. Үнсээд уулзах ээж минь л үгүйгээс хойш гэж боддог, нутаг ус руугаа явна гэж яардаггүй байлаа. Гэтэл нутгийн ах дүүс орон гэр, эдлэж хэрэглэж байсан юмыг нь хүртэл бүрэн бүтнээр нь хадгалж байдаг байна шүү” хэмээн нулимсаа арчив.
-Иш. Мандах минь. Монгол хүн байна даа. Яаж тэгж бодож болдог юм хэмээн намуухан хэлснээ явахаар бослоо. Мандах сандарч, “Хүүе хоол унд идээд яв” гэхэд “Хэрэггүй дээ. Охин минь. Манайх энүүхэн Тал булаг руу байгаа. Очоорой. Муу ах нь Бат, Должин хоёртой таван үг солиод нарны илч харингуут газар дөхөх санаатай гэсээр гарлаа. Мандах өвгөчүүдийг гаргаж өгсөн хойноо гэртээ орж ирж ээжийнхээ ээмэг зүйлтийг харж удаан суув. “Нутгийн хөгшид ийм л сайхан даа. Миний муу ээж насаараа ганцаараа амьдарсан ч сайхан найз нөхөдтэй хүн байжээ” хэмээн бодож байлаа.
Дэнзэн, Бат хоёр хол газрын ундаа хувааж хүртэж, Должид эмгэнээр борцтой цай чануулж, ёстой л хөлсөөрөө нүүрээ угааж суув. Бат “Мандах бурхан болоочтойгоо үйлийн үргүй адилхан болсон байгаа биз” хэмээн үг өдөхөд Дэнзэн “Хөөрхий дөө. Муу Сумьяа маань би ганцаараа амьдарч, ганцаараа өтлөж, ганцаараа байж байгаад үхэх бололтой гэж үг хаядаг байсан. Тэгвэл өнөөдөр зээ хүү нь ирчихсэн, охин нь галыг нь манаад сууж байгааг хардаг болов уу” гэснээ санаа алдав.
Саяхан л шарах шахан төөнөж байсан нарны илч бууж байхад өвгөн Дэнзэн хүүшлээд буух сүүдэр тосон гэр өөдөө галигуулж явлаа. “Хөөрхий дөө. Муу Сумьяагийнхаа захиасыг ямар ч байсан биелүүлчихлээ. Намайг унаад өгөхөөс өмнө ирэхгүй бол яанаа гэж санаа зовж байсан юм. Ээжтэйгээ уулзаж чадаагүй хүнд ядаж ээжийнх нь эдлэж хэрэглэж байсан зүйлийг өгчих юмсан гэж мөн ч их бодсон доо. Сумьяа минь чи бид хоёр чинь шар толгойтой, хөөрхөн зээ хүүтэй хүн байна шүү” хэмээн бодлоо. Дэнзэн өвгөний түмэн өдрийн нар салхинд онгож гандаж, орчлонгийн ташуурт ороолгуулж, мянган үрчлээ суусан нүүрэнд нь жаргах нарны туяа хүртэл атаархам инээмсэглэл тодорч байлаа.

“Утгын чимэг” 2018 наадмын гуравдугаар байрын шагналт

зохиолч Б.Цоожчулуунцэцэг

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    41 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    1 цаг 38 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    2 цаг 23 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    3 цаг 2 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    3 цаг 5 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    3 цаг 52 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    5 цаг 21 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    5 цаг 53 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    6 цаг 21 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    6 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    6 цаг 33 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    6 цаг 36 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    6 цаг 47 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    7 цаг 3 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    7 цаг 37 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    7 цаг 55 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    8 цаг 11 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    8 цаг 15 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    Өчигдөр 16 цаг 27 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК