Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алдуурсан өв соёлыг үйлээрээ  “СЭРГЭЭДЭГ ДИЗАЙНЕР”

2019-2-17
0
ЖИРГЭХ

Мөнгөн мөнгөн зүүгээр

Алтан утас сүвэлсэн

Үйлчин миний үйл уран

Үйлчин бидний үйлс ариун... гэж аялан утас зүү шаглаж, хувцсыг уран сэтгэмжээр урлаг болтол нь урлаж байгаа Б.Балжиннямын урлангаар зочиллоо. “БОРТУА” брэндийг үүсгэн байгуулж, өвөрмөц шийдэлтэй үндэсний хувцсыг урладаг тэрээр загварын ертөнцөд өөрийн гэсэн мөрийг тамгалж яваа залуухан дизайнер. Хийж бүтээх хүслээр жигүүрлэсэн түүний хөдөлмөрийн үр дүн “Гоёл-2019” наадмын шилдэг ирээдүйтэй залуу дизайнер хэмээх хүндтэй хэрнээ хариуцлагатай шагнал гэдгийг тэрээр онцлов.

Хөшигний ард чимээгүйхэн өөрийнхөө бүтээлээр бусдыг гоёж чимж явдаг хүмүүс бол загвар зохион бүтээгчид. Тэгсэн атлаа нарийн дүрэм журамд захирагдах ёстой байдаг гэнэ. Энэ тухай “Үндэсний хувцас урладаг хүмүүс дэг жаяг, ёс заншлыг сайн судлах хэрэгтэй. Босоо захтай хувцастай хүндэтгэлтэй харьцаж, дээдлэх ёстой. Аавынхаа дээлийг хүмүүс хаа хамаагүй газар тавьдаггүйтэй адил үндэсний хувцсыг хайрлаж, хамгаалж дээдлэх хэрэгтэй” гэдгийг Б.Балжинням тодотгосноор бидний яриа эхэлсэн юм.

-Таван настай байхаасаа загварын сэтгүүл үзэж, эмээгийнхээ оёдлын машинаар анхны хувцсаа оёж байсан гэсэн. Багаасаа загварын мэдрэмжтэй хүүхэд байжээ?

-Багадаа загварын сэтгүүлийн зураг их үздэг байсан. Загвар өмсөгч, өмссөн хувцас нь их таалагдана. Хийсэн бүтээлүүд нь адилхан. Тиймээс энэ төрлийн сэтгүүл цуглуулдаг байлаа. Дэлхийн загварыг тодорхойлдог сэтгүүлүүдийг үзээд тэдэн шиг авьяаслаг загвар зохион бүтээгч болно гээд мөрөөддөг хэрэг. Хүүхэд байсан болоод ч тэр үү том болоод яг ийм гоё хувцас хийдэг болно гэж өөртөө амлалт өгсөн. Эргээд бодоход сайхан дурсамж болж үлджээ. Мөрөөдлийнхөө зүг алхам алхмаар урагшилж байна.

-Эмээгийнхээ оёдлын машинаар оёсон охины хамгийн анхны бүтээл юу байв?

-Аравдугаар ангидаа цэнхэр өнгөтэй, цацагтай цэнгээнт бүжгийн хувцас хийж байсан. Сургуулийн урлагийн үзлэгийн хувцас л даа. Нийт арван хувцас байсан санагдаж байна. Эсгүүрээ гаргаад эмээгийнхээ оёдлын бор машин дээр оёчихож билээ. Тэр машинаар анх оёж сурч билээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Арван жилд байхдаа юм оёх уртай байж дээ. Хажуугаар нь үзэсгэлэн гаргаж байсан гэдэг?

-Арваннэгдүгээр ангидаа “Бүтээлч” хүүхдийн үзэсгэлэн гаргаж байсан. Анхны үзэсгэлэн. Тухайн үед сургуулийн захиргаанаас надад санал тавьсан. Тэмдэглэлийн дэвтэр, цүнх, түрийвч, гоёл чимэглэлээр. Бүгд л зарагдаад дууссан. Хөдөлмөрийн багш маань намайг дэмжиж, нэхмэл цүнхийг 50 мянган төгрөгөөр худалдан авч билээ. Урам авч, илүү ихийг хийх үүрэг авсан даа. Тэмдэглэлийн дэвтэрийн гадна талыг нэхэж, нэхмэл хавтастай болгосон. Сүүлдээ нөүтбүүкний цүнх болж хэсэгтээ эрчүүдийн дунд мода дэлгэрүүлсэн. Шинэ жилээр багш нараасаа захиалга авч гоёл чимэглэлийн хийж өгдөг байсан.

-Загвар зохион бүтээгчээр сурч байгаа оюутнууд үргэлж парактик дадлага хийдэг. Тэр хэрээрээ олон улсын болон оюутнуудын дунд болдог уралдаанд оролцоход дөхөм болдог байх?

-Нэгдүгээр курсийн хичээл маш их. Захиалга авч хүнд хувцас хийж өгөх боломж ховор. Зөвхөн өөрийгөө хөгжүүлж, хичээлдээ хамаг анхаарлаа хандуулдаг байсан. Харин хоёрдугаар курсээсээ хувцас гэдэг зүйл ямар учир утгатайг сайн мэдэж, ойлгож эхэлдэг. Нэгдүгээр курст ангийнхантайгаа хамтарч “Хаврын гоёл fashion” шоунд уран сэтгэмжийн хувцсаар оролцсон. Кирамекийн шавраар дүрс үүсгэж, шуумалын аргаар /сонины цаасан дээр шавар түрхээд буцаагаад хэвшүүлж хатаах/ “Аниргүйн дайчид” нэртэй найман ширхэг хувцас хийж байлаа. Тэр үеэс бүтээл туурвиж, уралдаан тэмцээнд оролцох гараагаа эхэлсэн.

-Хувцас бурхан бие чөтгөр гэж ярьдаг шүү дээ. Хүний санаанд нийцтэл хувцас хийж өгөх сайхан мэдрэмж байх. Сургуулиа төгссөнөөс хойш хэчнээн хувцас урлав?

-Маш их хувцас урласан. Ёстой тоолж байгаагүй юм байна. Өдөр бүр оёж байгаа болохоор их л байж таарна. Гаргасан коллекцоо л тоолдог болохоос захиалгын хувцсаа тоолж байсангүй.

-Гаргасан коллекцоо тоолдог болохоос гэснээ ажлынхаа гаргааг хаанаас эхэлсэн бэ. Анх ямар коллекц гаргасан байдаг юм бол?

-“Монгол костюмс”-оос ажлынхаа гарааг эхэлсэн. Тэнд ажиллаж байхдаа бие даасан “Түүхэн холбоо”, “Дөрвөлжин бичиг” гэсэн үндэсний хэв маягийг шингээсэн хоёр коллекц гаргаж байлаа.  Гаргасан коллекцоороо олон улсын тэмцээнд оролцож байсан. Арьс болон тоноглолуудыг үслэг материалтай хослуулж, олон хувилбараар өмсөх боломжтой үндэсний хувцас хийсэн байдаг юм.

-Таны ярианаас болон гаргасан коллекцуудыг хараад байхад ихэвчлэн үндэсний хэв маяг, ёс заншлыг шингээсэн, шигтгэсэн санагддаг. Магадгүй энэ таны бусдаасаа ялгарах нэг онцлог байх?

-Би Монгол хүн. Үндэснийхээ өв соёлыг хадгалж авч үлдэх, хувцсыг урладаг. Монгол ахуйг харуулахдаа заавал босоо, ташуу захтай хувцас биш л дээ. Бидэнд асар их  өв соёл байдаг. Тэр нь юу гэхээр хээ угалз, тамга тэмдэг, монгол, дөрвөлжин, соёмбот зэрэг бичиг гээд үүх түүх ихтэй. Дөрвөлжин бичгийг хээ болгон ашиглаж,  хүрээ хүүхнүүдийн стильтэй хар өнгө нь дээр алтан шаргал өнгөөр дөрвөлжин бичиг бичдэг хүнээр нь бичүүлж хийсэн дээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Монгол дээлний загвар жил ирэх тусам л өөрчлөгдөж байх юм. Хэт их өөрчлөгдөх нь үндэсний дээлний загварыг устах аюултай гэж шүүмжлэх хүмүүс байдаг?

-Монголын загварын чиг хандлагыг монголын загвар зохион бүтээгч дизайнерууд тодорхойлдог. Монгол дээлнийх ч мөн адил. Тухайн жилийн дээлний өнгө, загварыг тодорхойлсон капсул коллекц ч гаргадаг.  Тэгэхээр устах биш эсрэгээ сайжирч байгаа. Үндэсний дээл хийц сэргэж, шинэчлэгдэж байна.

Үндэсний хувцас урладаг хүмүүс дэг жаяг, ёс заншлыг сайн судлах хэрэгтэй байдаг. Босоо захтай хувцастай хүндэтгэлтэй харьцаж, дээдлэх ёстой. Аавынхаа дээлийг хүмүүс хаа хамаагүй газар тавьдаггүйтэй адил үндэсний хувцасыг хайрлаж, хамгаалж дээдлэх хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд шинэ брэнд, залуу дизайнерууд их гарч ирж байна. Үүнийг дагаад эерэг, сөрөг талууд их ажиглагдах боллоо. Монголчууд түүх соёлоо төдийлөн сайн мэддэггүй юм болов уу гэсэн бодол төрдөг юм. Асар уудаг нутгийг эзэмшдэг байсан. Гэтэл өв соёл хаана үүсч, хаашаа очиж, буцаж эргэж ирж байгааг мэддэггүй. Алдагдчихсан өв соёл Турк, Солонгос, Европын орнуудад байж л байдаг.

Түүхийг судлаад хувцас загвартаа шингээгээд оруулаад ирэхээр наадах чинь гаднын хувцас гэдэг. Яг тэр хувцасг үүх түүхээр нь судлаад үзэхээр бидний өвөг дээдсийн өмсөж хэрэглэж явсан хувцас байдаг. Монголчууд эзэлж явсан газартаа овог аймгаа үлдээж явахдаа босоо захтай хувцсаа ч үлдээчихдэг.  Тэр хувцас нь тухайн улсын түүх болоод үлдчихдэг. Уг нь бидний түүх. Яагаад гэхээр бидний өвөг дээдэс тэнд тухайн хувцсыг үлдээчихсэн. Нэг үгээр бид загварыг тархаасан хүмүүс болохоос хуулбарладаг биш гэсэн үг. Тэгэхээр хүн бүхэн түүх соёлоо сайн мэдэх хэрэгтэй. Би мода Монголоос эхэлсэн гэж бодож явдаг.

-“Гоёл” бол загварын ертөнцийнхний том наадам. Хийсэн бүтээлээ сойж, хэн ямар чадвартайгаа харуулдаг шалгуур өндөртэй наадмаас Та шилдэг дизайнерын шагнал хүртсэн. Хэдэн жил энэ наадамд оролцов?

-2018 онд анх оролцсон. Тухайн үед “НЭЧИ”Н коллекцийн найман хувцастай оролцсон юм. Дотор өмсгөл ч мөн адил найм байсан. “СИТИ” их сургуулийн Монголжингоо товчоонд харьяалагдаж ороод багаараа шилдгээр шалгарсан юм. Дизайнерууд хамтарч эсвэл бие дааж оролцох боломжтой байдаг.
Харин энэ жилийн хувьд өөрийнхөө “БОРТУА”  брэндийг үүсгэн байгуулсан учир бие дааж оролцсон. Хоёр коллекц гаргаж, 20 ширхэг үндэсний стильтэй, өдөр тутмын уран сэтгэмжтэй бүтээлээр оролцож, “Шилдэг залуу дизайнер” шагналыг авсан даа. Манай салбарынхны дунд болдог ганц том наадам бол Гоёл. Мэргэжлийн дизайнерууд оролцдог. Өөрийгөө сорьж үзсэн юм.

-БОРТУА брэнд үндэсний хувцас хийхээс гадна өдөр тутмын  хэрэглээний захиалга авдаг уу?

-Өдөр тутмын, үндэсний дээл, уран сэтгэмжээр бүтдэг цор ганц байх хувцасны захиалгыг хүртэл авна. Хүн бүрийн сонирхол өөр байдаг. Зарим хүмүүс хэн ч өмсөхөөргүй ганц хувь байх хувцас урлуулахыг хүсдэг бол өөр нэгэн тийм байхаас айдаг. Тиймээс  энгийн даруухан загварын хувцас захиалгаар хийлгүүлэх хүсэлтэй бол хийгээд л өгнө. Та ямар стилийн хувцас урлуулахыг хүснэ бүгдийг нь хийнэ. Тайз дэлгэцийн хувцсыг ч бас хийдэг.

-Хөндлөн хөх зүү барьж чадахгүй бол эмэгтэй хүн гэж яваад яадаг юм гэсэн шүүмжлэл бий. Орчин үед хувцсаа нөхөөд өмсдөг эмэгтэйчүүд ховордчихож. Үүнийг юу гэж хардаг вэ?

-Тийм тал ажиглагдаж байгаа. Эрэгтэй хүн уранхай хувцастай явбал хийморь лундаа нь доройтдог гэж эмээ маань хэлдэг байсан.  Эр хүнд тухайн айлын хийморь сүлд нь шингэж явдаг гэсэн үг бий. Тэгэхээр гэрийн эзэгтэйг ямар хүн бэ гэдгийг нөхрийнх нь өмсч явж байгаа хувцсаар шинжиж болохоор санагддаг юм.  Урагдсан хувцсын цаг тухайд оёж шиддэг эмэгтэйчүүд олон л байдаг.

-Байгалиас өгөгдсөн оёх өгөгдөл эмэгтэй хүн бүрт л байдаг. Айл бүхэнд зүү утас байх ёстой гэж боддог юм. Гэвч сүүлийн үед зүү утасгүй айлууд ихсээд байх шиг санагддаг?

-Айл гэрт зүү утасны хайрцаг байдаггүй гэдэг нь суурьшмал соёл иргэншилтэй холбоотой байж магадгүй. Учир нь бид чинь нүүдэлчин удамтай хүмүүс. Үргэлж нүүдэллэж явдаг учраас зүү утасны хайрцагаа авч явах зайлшгүй хэрэгтэй. Тэнд очоод тэднийхээс авна гээд явахгүй шүү дээ. Гэтэл одоо захын дэлгүүрт ороод зүү утас худалдаад авчихаж байгаа. Суурьшмал болсонтой ч холбоотой байж ч мэдэх юм.

-Загварын чиг хандлага жилээс жилд өөрчлөгдөж байна. Энэ хаврын загварын чиг хандлага ямар байх бол?

-Дизайнер бүр өөр өөрсдийнхөө шийдлээр загварын чиг хандлагыг тодорхойлж, санаа дэвшүүлж байдаг. Хувцасны коллекцоос л ямар санаа дэвшүүлж байгаа нь харагдана. Загварын чиг хандлагыг тодорхойлоход тухайн дизайнер буюу уран бүтээлчээс их зүйл шалтгаалдаг. Чөлөөт хувцас, үндэсний хувцас, чимэглэл ихтэй буюу гар ажиллагаатай хувцас гээд өөр төрлөөр хийнэ. Дизайнер бүрийн харах өнцөг, хийх сэтгэх хэв маяг, мэдрэмж, мэдлэг,  өөрсдийгөө илэрхийлэх илэрхийлэмж өөр байдаг. Миний хувьд тод өнгийг зонхилж хувцсаа урладаг. Аль болох өнгөлөг хувцас хийдэг. Удахгүй миний хаврын коллекц гарна. Хурц тод өнгийг өөрийнхөө стиль хэв маягт оруулан шинэлэг загварын хувцаснууд гаргахаар ажиллаж байна.

-Сонирхоод асуухад таны урласан хувцасны үнэ ханш ямар байдаг вэ. Орж байгаа материал, зарцуулсан цаг хугацаа, загвараасаа шалтгаалдаг байх?

-Ямар загвартай, ямар материалаар хийлгэхээс шалтгаалаад харилцан адилгүй. Хийц ихтэй байх тусам үнэ ханш нь нэмэгдэнэ. Үнийг нь тогтоох боломжгүй. Тухайн захиалагчтайгаа ярилцаж, ямар загвараар яаж хийлгэхээс шалтгаалж үнээ тогтоодог.

 

С.Ичинхорлоо

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    19 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    1 цаг 4 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    1 цаг 44 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 46 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    2 цаг 34 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    4 цаг 2 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    4 цаг 34 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    5 цаг 2 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    5 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    5 цаг 15 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    5 цаг 17 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    5 цаг 28 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    5 цаг 44 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    6 цаг 19 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    6 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    6 цаг 53 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    6 цаг 57 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    23 цаг 21 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    23 цаг 46 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    23 цаг 53 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК