Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Жигжиднямааг чөлөөлж, үнэн худлыг дэнслэх боломж олгооч Б.Энх-Амгалан сайд аа

2019-2-21
0
ЖИРГЭХ

Монголын төр болон хувийн хэвшлийн салбарт ихээхэн “гарз, хохирол” учруулсан нөхдүүд торны цаана бус харин тохилог ширээний тухалдаг моод дэлгэрээд буй. Ийм нөхдийн нэгээр УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа тодроод байна. Уг нь түүнийг АТГ болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хийсэн шалгалтаар гэмт хэрэгт холбогдсон гэдгийг цөөнгүй нотлох баримтаар тогтоосон байдаг. Үүнийг нь ч мэргэжил нэгт нөхдүүд нь баталсан. Гэтэл эзэн биегүй хэргийг ганц үнэртээд л илрүүлчихдэг хууль хяналтынхан нүдэн дээр нь ил шахуу уг хэргийг мэдэн будлих шахуу өнгөрөөчихсөн. Хэдий шүүхээс түүнийг дөнгөлөөгүй ч гэлээ хэрэг хуучирдаггүй гэдэг шиг түүний үйлдсэн булхайг эхнээс нь хань хамсаатнууд нь илчилсээр байна. 

Түүнд шүүхээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр хилээр гарах хорио тавьснаас өөрөөр дорвитой арга хэмжээ аваагүй. Ганц эл асуудал ч биш шүүх засаглал эрх мэдлийн өмнө найр тавьж, илээд өнгөрдөг олон тохиолдол бий. 

Тодруулбал, МТЗ-ын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат, Б.Аюуш нар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагууд авлигын гэмт хэрэг үйлдсэн гэж өчигдөр мэдээлсэн юм. Тэдний хэлснээр “УБТЗ ХНН”-ийн удирдлага тэр дундаа дарга Д.Жигжиднямаа төмөр замыг өргөж, засварладаг ВПРС гэх машиныг ОХУ-аас худалдаж авахдаа оффшор компаниараа дамжуулж мөнгө угаасан. Түүнчлэн “Мөнгө угаах зорилгоор ХХК үүсгэн байгуулж, хэрэгцээ нь дууссан үед татан буулгах замаар төмөр замд машин худалдаж авах ажлыг зохион байгуулсан. Мөн 1.2 сая долларын үнэтэй машиныг 1.7 сая доллараар худалдаж авахдаа  өөрийн орос найзын компаниар дамжуулж худалдаж аваад дараа нь өөрийн компанидаа шилжүүлсэн гэх. Түүнчлэн 10 жилийн өмнө худалдаж авсан вагоноо худалдаж авсан үнээр нь засуулсан зэрэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа ил цагаан мөнгө угааж байхад хэн ч хариуцлага тооцохгүй байгаад харамсаж байна гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Энэ бол түүний хамтран зүтгэгч дундаас эр зориг гаргаж, түүний гэмт хэргийг илчилсэн хоёрхон хүнээс гарсан баримт. Үүний цаана маш олон баримт гэх юм билээ. Тэгвэл Д.Жигжиднямааг оны өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 19-ны өдөр их хэмжээний мөнгөө татвараас нуусан гэж ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас тогтоож, ажлаас нь чөлөөлөх саналаа хүргүүлэхэд хилээр гарахыг хориглосон төдийхнөөр түүний толгойг илэжэд өнгөрсөн. Уг асуудлаар МТЗ-ын нэгдсэн холбооны удирдах зөвлөлөөс 2017 оны аравдугаар сарын 31-нд АТГ-д хандаж байжээ. Мөн нийслэлийн Ерөнхий прокурор Баярмагнай, Улсын Ерөнхий прокурор Л.Энх-Амгаланд хандсан байна. Энэ дагуу АТГ болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан тус тусдаа хэрэг нээн шалгасан байдаг. Тодруулбал, АТГ-аас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлснээ 2018 оны гуравдугаар сарын 25-ны өдөр мэдээлж байсан юм.

Шалгалтаар Д.Жигжиднямаа нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашиглалтын хугацаа дууссан 1000 вагоныг оффшор компаниар дамжуулан худалдан авч, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй бөгөөд 15.2 тэрбум төгрөгөөр 16 ширхэг зүтгүүрийг БНХАУ-д засуулсан зэрэг асуудал гарсан юм. Мөн өөрийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын хувь эзэмшдэг оффшор бүсэд бүртгэлтэй компаниас өөрийн дансаар дамжуулан 200 мянган ам.долларын гүйлгээ хийсэн байж болохуйц сэжигтэй зөрчил тухайн үед илэрсэн байдаг. Дээрх илэрсэн зөрчлийг АТГ-аас нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүлсэн ч прокуророос шалгалт дутуу хийгдсэн учир илүү дэлгэрүүлж тодруулах шаардлагатай гэж үзэн хэргийг өнгөрсөн оны тавдугаар сарын 3-ны өдөр буцаасан юм.

Харин Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хийсэн шалгалтаар түүнийг хувийнхаа компанийн онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт яллагдагчаар тооцсон. Д.Жигжиднямаа өмнө нь олон улсын тээвэр зуучийн “Фрейт коммодити консалтанс” компанийн захирлаар ажилладаг байсан бөгөөд өдгөө 33 хувийг нь эзэмшдэг аж. Тэрбээр уг ажлыг хийж байхдаа 2013-2017 онд татварт 350 гаруй сая, НӨАТ-т хоёр тэрбум гаруй, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нэг тэрбум төгрөг улсад төлөөгүй хэмээн татварын байцаагч акт тогтоожээ. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч 2018 оны зургадугаар сард гаргасан дүгнэлтдээ хууль зөрчиж, 2013-2017 онд онц их хэмжээний татвар төлөөгүй гээд хүү, торгууль, алдангийг нь тооцсон аж. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчид уг асуудалтай холбогдуулан хоёр удаа дүгнэлт гаргасан гээд түүнтэй холбоотой хэргийн жагсаалт хөвөрнө.

Угтаа бол төмөр замын байгууллага дан ганц Монголын эзэмшил биш Монгол, ОХУ-ын хамтын эзэмшил. Гэтэл энэ мэт хууль бус үйлдэлтэй удаа дараа холбогддог дарганцараас болж Монгол Улсын нэр хүнд хэдий болтол олон улсад унах вэ. Төрийн түшээдээс эхлээд хурган дарга нар хүртэл төрийн хөрөнгөнөөс чадлын хэрээр шанагддаг болохыг өнөөг хүртэл өрнөсөн үйл явдал гэрчилдэг.

Гэтэл Д.Жигжиднямааг тэдний нэг гэдгийг холбогдох байгууллагаас нь тогтоож, шалгаад байхад л УБТЗ-ын даргын сэтэрийг хадгалуулсаар байх нь ямар учиртай юм бэ, Б.Энх-Амгалан сайд аа.

Түүнийг гэмт хэрэгт холбогдолтой гэдгийг нь олон хүн гэрчилж байна. Бүр баримт нь байна. Ийм байхад Д.Жигжиднямааг УБТЗ-ын даргын суудлаас чөлөөлж хууль хяналтын байгууллагад ажлаа хийх боломжийг олгож болохгүй гэж үү. Хэрэвзээ гэм буруугүй бол суудалд нь эргүүлээд томилно л биз. Буруугүй бол үнэн, худлыг дэнслүүлэхэд нэг их айх зүйл байхгүй байлгүй дээ.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (64.119.26.136)
    Жигжиднямаад ямар ч аууль үйлчилэхгүйэээ
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • хүү (150.129.143.7)
    Иймэрхүү адгийн шунал нь дуусдаггүй новшнуудыг Бурхан гэсгээнэ
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Энэ төр үнэнч шударга шуналгүй хүнийг хэзээч дээш нь өндөр албанд тавихгүй төмөр замын үе үеийн дарга нар идэж уух юм одоо яартай билээ төрийн эргэт хийх цаг болсон байхаа
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.72.245.122)
    Бүгд гүтгэлэг
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
  • би (202.126.89.113)
    Дээрээсээ хир татаастайгаас нь шийтгүүлэх эсэх нь шийдэгдэг болчихоод байгаа юм биш үү
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
  • би (202.126.89.113)
    Дээрээсээ хир татаастайгаас нь шийтгүүлэх эсэх нь шийдэгдэг болчихоод байгаа юм биш үү
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.111.68.3)
    энэ сайд чадал байхгүй ийм их юм битгий хүс
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    20 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    1 цаг 4 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    1 цаг 44 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 46 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    2 цаг 34 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    4 цаг 3 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    4 цаг 34 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    5 цаг 3 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    5 цаг 12 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    5 цаг 15 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    5 цаг 18 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    5 цаг 29 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    5 цаг 45 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    6 цаг 19 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    6 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    6 цаг 53 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    6 цаг 57 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    23 цаг 21 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    23 цаг 46 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    23 цаг 54 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК