Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“УИД” ХК-тай холбоотой асуудлын тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна

2019-2-23
0
ЖИРГЭХ

“УИД” ХК-тай холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн алба тайлбар өгснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Санхүүгийн зохицуулах хороог хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эсрэг ажиллаж, ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироосон үйл ажиллагааг хуйвалдан хаацайлж байна гэсэн мэдээллийг нэр бүхий хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр зориуд түгээж, төрийн зохицуулагч байгууллага, түүний удирдлага болон ажил хэргийн нэр хүндэд санаатайгаар халдаж буйд туйлаас харамсаж байна. Санхүүгийн зах зээлийн үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах нь Хорооны үндсэн чиг үүргийн нэг бөгөөд энэхүү чиг үүргээ хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлсээр байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдье.

СУРТАЛЧИЛГАА

Өгүүлэн буй мэдээлэлд дурдагдсан “УИД” ХК-тай холбоотой асуудал олон жил үргэлжилж байгааг хэн бүхэн мэдэж буй. 2014 оноос мөрдсөн “Үнэт цаасны тухай” хуульд, үнэт цаас гаргагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтан нь хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироосон, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл Хороо хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж болох тухай заалт оруулсан.

Улмаар Хороо 2015 онд “УИД” ХК-д шалгалт хийж, илэрсэн зөрчил буюу “ХК-ийн бие даасан байдлыг алдагдуулан төлбөрийн чадваргүй болгож, үнэ цэнийг нь бууруулан, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн” гэх үндэслэлээр мөн оны наймдугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Уг нэхэмжлэлээрээ Хороо хувьцаа эзэмшигчдийн гомдлын дагуу эрх ашгийг хамгаалах, компанийн засаглалыг сайжруулах үүднээс зарим гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн.

Гэтэл иргэний хэргийн шүүх 2016 оны хоёрдугаар сард Хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хороо хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд дараагийн шатны шүүхэд давж заалдсан боловч анхан шатны шүүх рүү буцаагдсан юм.

Хэрэг маргаан шүүхийн шатанд дахин үргэлжилж урьдын адил олон жил ужигран сунжирч болзошгүй нөхцөл үүссэн тул Хороо бүрэн эрхийнхээ хүрээнд Компанийн тухай хуулиар тодорхойлсон хувьцаат компанийн зарчмаар бие даан үйл ажиллагаа явуулахыг “УИД” ХК-д шаардаж ажилласан.

Ингээд СЗХ болон “УИД” ХК хоёр талаас Ажлын хэсэг байгуулж, 2017 оны хоёрдугаар сард “УИД ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ, БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ГЭРЭЭ”-г байгуулсан. Уг гэрээгээр УИД ХК Хорооноос өгсөн үүрэг даалгаврыг бүрэн хангаж, цаашид дахин давтахгүй байх үүрэг хүлээсэн бөгөөд үйл ажиллагааныхаа гажуудлыг засах, бие даасан байдлыг хангуулах стратеги төлөвлөгөөг боловсруулан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа хэлэлцүүлэн шийдвэрлэх учиртай байсан.

Гэвч 2018 оны дөрөвдүгээр сард хуралдсан “УИД” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас Хорооны тавьсан компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, компанийн өрийг хувьцаагаар солих шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Гэсэн ч Хороо гэрээгээр хүлээсэн үүргийг нь үйл ажиллагааныхаа бүхий л арга хэрэгслүүдээр шаардсаар ирсэн. Харамсалтай нь “УИД” ХК мөн л, 2018 онд 67.7 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж, нийт алдагдал 6.5 тэрбум төгрөг болсон гэх тайлан гаргалаа.

Санхүүгийн зохицуулах хороо “УИХ” ХК-г шүүхэд өгснөөр тус компанийн хувьцааны ханш огцом өсөж, улмаар унаж савласан мэтээр зарим хүмүүсийн дүгнэж буй нь ор үндэсгүй юм. 2015-2019 онд тус компанийн хувьцааны ханш ямар байсныг арилжааны нээлттэй мэдээллээс шүүж үзэх боломжтой. Сүүлийн дөрвөн жилд хувьцааны ханш харьцангуй тогтвортой байсан ба дунджаар 518 төгрөг байна.

 

“УИД” ХК алдагдалтай ажилласан тухай дээрх шийдвэрийг Компанийн тухай хуулиар олгогдсон хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг хүртэх эрхийг хөндөж, ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахаас аргагүй нөхцөл үүсгэсэн гэж Хороо үзэн, компанийг алдагдалтай ажиллах нөхцлийг бий болгосон байж болзошгүй нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн сонгосон ТУЗ, гүйцэтгэх удирдлагын гаргасан шийдвэрүүд, тэдгээрийн байгуулсан гэрээ, хэлцлүүд, мөн орлого, зардлын бодит байдлыг тогтоох зорилгоор газар дээрх хяналт шалгалтыг эхлүүлж байна. Хувьцаат компани болон санхүүгийн аливаа байгууллагад хууль бус ажиллагааг халхавчилсан гэрээ, хэлцэл хийх замаар ашиггүй ажиллуулах нөхцөлийг зохиомлоор бүрдүүлж, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын ногдол ашиг хүртэх боломжийг хязгаарлан, тэдгээрт хохирол учруулах ямарваа үйл ажиллагаатай Хороо бүрэн эрхийнхээ хүрээнд тэмцэж, таслан зогсоох ажиллагааг тууштай явуулахаа үүгээр илэрхийлж байна.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (43.242.243.236)
    Гол нь иргэдийн авсан хувьцаанд нь санаатай э.з-ийн махинаци хийж алдагдалтай ажиллуулан ноогдол ашиг тараадаггүй ,дээр нь үүнээс улбаатай хөрөнгийн бирж дээрхи хувьцааны үнийг өсгөхгүйгээр барьж байгаад дийлэнхи хувьцааг өөртөө төвлөрүүлж улмаар САНхүүгийн зохицуулах хороотой хуйвалдан ххк болгож иргэдийн хувьцааг үнэгүйдүүлэн сүүлийн 52 ,7 хоногийн арилжааны үнээр данс руу хийсэн болоод 100% өөрсдийн болгон ххк болгон бүх орлого зарлагаа нууж хуваан иддэгт л учир нь бна даа.
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • иргэн (202.9.42.35)
    Шагдарсүрэн гэж бас нэг сайн хулгайч хувьцаа эзэмшигчидийг жинхэнэ дарамталж байгаа юм байна. Төр түмэн нүдтнй, төрсөн бие нэг нүдтэй шүү Шаагаа хулгараа.
    2019 оны 02 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    1 цаг 1 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 3 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    1 цаг 51 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    3 цаг 19 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    3 цаг 51 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    4 цаг 19 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    4 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    4 цаг 32 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    4 цаг 34 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    4 цаг 45 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    5 цаг 1 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    5 цаг 36 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    5 цаг 53 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    6 цаг 9 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    6 цаг 14 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    22 цаг 38 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    23 цаг 3 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    23 цаг 10 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    23 цаг 27 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК