Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Салхитын мөнгөний ордтой нэр холбогдогчдыг "хамгаалаач"

2019-2-27
0
ЖИРГЭХ

Салхитын мөнгөний ордын лицензтэй холбогдох хэрэг төрийн тэргүүнээс эхлээд хууль сахиулах байгууллагын алба хаагчдын толгойны өвчин болоод байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Занданшатар хүчний байгууллагын сүрийг үзүүлэх замаар төрийн мэдэлд авсан уг орд эцэстээ нэгэн хуульчийн аминд хүрснээр сарних бололтой. Уг нь тухайн үед Г.Занданшатарыг Салхитын мөнгөний ордыг төрд эргүүлэн авах ёстой хэмээх үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх цээжээрээ хамгаалахаа мэдэгдснээр иргэдийн талархалыг хүлээсэн юм. Ард түмний зүгээс одоо л уул уурхайн салбарт үүрлэсэн идээ бээрийг шахах нь гэж горьдсон. Энэ горьдлогыг тус ордын 60 хувийг эзэмшиж байсан гэгдэх Ш.Мөнгөншагай, хүргэн хүү Г.Жаргалан, ГИХГ-ын дэд захирал асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн тасгийн дарга Г.Алтан-Очир, ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Солонго нарыг цагдан хорьсноор улам баталгаажсан юм. Эл хэрэг явдал хууль хяналтын байгууллагад эрх бүхий алба хашдаг хүний гэрээс 1.3 сая ам.доллар нэгжлэгээр илэрсэн гэх үйл явдлын дараахан өрнөсөн бөгөөд дагаад хяналт шалгалтын ажил эрчимжсэн байдаг. Үүний дараахан Ерөнхий сайдын даалгавараар ЗГХЭГ-ын дарга асан одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар Салхитын мөнгөний уурхайд очиж, тусгайгын сүрийг үзүүлсэн нь хэргийн нэг үзүүрээр зангилагдаж буйг харуулдаг.

Монгол, Хятад иргэдийн маргаанаас болж үүссэн маргаанд төрийн тэргүүнээс эхлээд хууль хяналтын байгууллагынхан оролцсон эл хэргийн шалгалт эхний ээлжинд маш амжилттай өрнөсөн. Хахуульд өгөх гэж байсан гэх их хэмжээний мөнгийг газар нь илрүүлсэн. Дараа нь гүйцэтгэх ажиллагаагаар хэд хэдэн алба хаагчдыг баривчилснаар хэргийн шалгалт улам лавширсан юм. Ингээд хэргийн учиг Салхитын мөнгөний ордныг булаацалдсан “Амин билигт” компанийн захирал, Хятад улсын иргэн,  Вангийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан талийгаач Л.Бямбаа руу хөтөлжээ. Түүнийг хятад иргэдтэй хамтарч авлига өгч, авалцсан байж болзошгүй гэж сэжиглэсэн байна. Тиймээс л хойшлуулашгүй ажиллагаагаар саатуулж, Цагдан хорих 461 дүгээр хорьсон байна. Гэвч хэрэг явдал буруугаар эргэж, сэжигтэн Л.Бямбаа нь цаг бусаар амиа алдснаар хэргийг илрүүлэх бус харин өөр тийш замхруулах шалтгаан болсон юм.

Учир нь талийгаачийг амиа хорлосон гэх мэдээлэл цацагдсан тэр үеэс Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэргийг замхруулахын тулд талийгаачийг амиа хорлосон болголоо. Хууль хяналтын байгууллагынхан захиалгаар ажилласан, амиа хорлох хүн байгаагүй, хэргийг илчилсэн гэрээслэлийг замаас нь солисон байж болзошгүй гэх зэргээр хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлогууд ихээр гарах болов.

Иргэдэд ингэж таамаглаж, сэтгүүлчид үүнийг нь сэвэх эрх бүрэн бий. Тэгвэл ингэж хардах болсон шалтгаан нь хэд хэдэн үндэслэлтэй. Хамгийн наандаж, хорих ангийн өрөө болгонд хяналтын камер суурилуулсан гэх атлаа талийгаачийг амиа хорлож байгааг хянагч огт анзаараагүй байдаг. ШШГЕГ-аас мэдэгдснээр хяналтын камерийг байрлуулсан өнцгөөс шалтгаалж өрөөг бүрэн харах боломжгүй гэх. Гэтэл талийгаачийн хоригдож байсан өрөө 2*3 харьцаатай жижигхэн өрөө гэх. Ийм өрөөнд хяналтын камерийг хаана нь ч байрлуулсан өрөөг бүрэн харах боломжтой гэдэг зүйлийг зарим эх сурвалж өгч буй. Нөгөөтэйгүүр, өрөө бүрт хяналтын камер байрлуулсан бол бичлэг заавал байх ёстой. Хэрвээ устгачихаагүй бол шүү дээ. Гэтэл ШШГЕГ-ын удирдлагууд албан ёсны тайлбар өгөхгүй байгаа нь хардлагыг улам сэдрээж буй.

Тэгвэл талийгаач амиа алдснаар хэнд ашигтай вэ. Зарим эх сурвалжийн өгүүлснээр Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-ын тогтоолтой зарим өмч хувьчлалыг шүүх хянах боломжгүй болох гэж буй. Тэгвэл Салхитын мөнгөний ордыг төрд эргүүлэн авах нэрийдлээр хувьчлахаар төлөвлөсөн гэх мэдээлэл бий. Хэрвээ энэ үнэн бол дээрх ордтой нэр холбогдсон иргэд шил шилээ дараад бурхны оронд морилох эс бөгөөс аавын хаалга татаж, амаа бариулахаас өөр гарц үлдээгүй бололтой юм.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй зургаан шүүгчийн нэг нь талийгаачийн хүү

Л.Бямбаа шүүгчийг амиа алдсны дараахан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт сэжиглэгдсэн шүүгчдийн нэг нь талийгаачийн хүү байжээ. Талийгаач нас барахаасаа өмнө цусархуу зүйлээр бичсэн гэрээслэлдээ “Энэ хэрэгт миний хүү огт хамаагүй шүү. Амлая” гэж бичсэн гэх. Үнэн эсэхийг мэдэхгүй ч, ямартай ч үндэслэлгүй хөрөнгөжсөн шүүгчдийн жилийн орлого олон зуун сая төгрөг байсан тухай АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Шүүгч нар хамгийн өндөр цалинтай төрийн албан хаагчид тооцогддог. Тэглээ тэглээ гээд жилд олон зуун төгрөгийн орлого олж, тэрбумын орон сууцанд амьдарч, бандгар жийп хөлөглөх боломжгүй. Тиймээс л 2015-2017 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байх магадлалтай Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан АТГ-д дуудагдсан. Талийгаачийн хүү С.Төмөрбатын нэр дээр олон тооны үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэйгээс гадна орлдого, зардлагын дүн өндөр гэдгийг албаны эх сурвалж өгүүлсэн.

Хууль хяналтын байгууллагаас авсан мэдээллээр талийгаач Л.Бямбаа нь авлигад авсан хөрөнгөө хүүгийнхээ нэр дээр бүртгүүлэх замаар ул мөрөө баллахыг оролдсон байхыг үгүйсгэхгүй гэсэн юм. Ямартай ч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй зургаан шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлэхээс прокурор татгалзсан. Татгалзсан шалтгаан нь тодорхойгүй байгаа ч магадгүй талийгаач Л.Бямбаагийн хэрэгтэй холбоотой байх магадлалтай гэсэн шуум бий. Түүнчлэн хэрвээ Салхитын мөнгөний ордыг төрд авах замаар хувьчилбал үүнээс том асуудал ч үүсч мэдэх юм. Тиймээс л хэргийн үнэн мөн тодортол энэ хэрэгт нэр холбогдсон нөхдийг төр хамгаалах нь зүйтэй биз ээ.

Г.Алимаа

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.10.22.27)
    Одоо цагт сайн өмгөөлнө гэдэг чинь сайн хахуулдана гэсэн хэрэг болчихсон шүүдээ.
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.106.142)
    ГАВЪЯАТ ШҮҮГЧ ИЙН ГАВЪЯА НЬ ИНГЭЖ ДУУСЧЭЭ...
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • зочин (66.181.160.11)
    хоёр хужаагийн балаг дуусахгүй ээ салхитын асуудал хэдэн хүний амиар эцэслэхийг хэн ч хэлж тааж мэдэхгүй хэрхэхийг харах л үлдлээ
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.141.47)
    Үндэслэлгүй ингэж их баяжна гэхээр л ноотой байгөамдаа
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    1 цаг 0 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 3 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    1 цаг 50 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    3 цаг 19 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    3 цаг 50 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    4 цаг 19 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    4 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    4 цаг 31 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    4 цаг 34 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    4 цаг 45 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    5 цаг 1 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    5 цаг 35 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    5 цаг 53 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    6 цаг 9 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    6 цаг 13 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    22 цаг 37 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    23 цаг 3 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    23 цаг 10 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    23 цаг 26 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК