Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Даварсан Заамарын алтныханд “даруулга” өгье 

2019-3-04
0
ЖИРГЭХ

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эко-Алтан Заамар” компанийн уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж буй.

Тус суманд аврах ажиллагаа явуулж буй аврагчид өчигдөр 13.00 цагийн орчимд дахин нэг иргэний цогцсыг гаргасан талаар өчигдөр Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн юм. Түүнчлэн өнгөрсөн бямба гаригийн 19.04 минутанд нэг иргэний цогцсыг ил уурхайн нурангаас гаргаж авсан бөгөөд одоогоор хоёр иргэний цогцсыг гаргаж аваад байна. Харин нурангид дарагдсан үлдсэн хоёр иргэнийг гаргах ажиллагаа үргэлжилж байна.  

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэдгээр иргэдийг амьд гаргаж авах ямар ч боломжгүй аж. Учир нь уурхайн нурангин доороос усны ундарга илэрсэн бөгөөд өөрөөр хэлбэл, хүн дарагдсан байгаа хэсэг усаар дүүрчээ.

Тодруулбал, өнгөрсөн пүрэв гаригт буюу хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16.00 цагт Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Баянголын-Амны “Ууцар” гэдэг газар “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмал олборлолтын 100 метр өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд нуралт болж зургаан хүн, хоёр трактор шороонд дарагдсан юм. Нурангид дарагдсан иргэдээс тухайн осол гарсан өдөр буюу 16.05 цагт тус уурхайн ажилчин Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Н /28 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж, эмнэлэгт хүргэжээ.

“Эко Алтан заамар”-т гарсан нуранги нь хөрснөөс биш тус уурхайн хана нь нурснаас үүдсэн осол аж. Өөрөөр хэлбэл, тус уурхайн аюулгүй ажиллагаанаас шууд хамааралтай гэсэн үг юм. “Мөн уг осол газар хөдлөлтөөс бий болсон гэж ярьж байгаа ч нутгийн иргэдэд газар хөдөлж байгаа зүйл мэдэгдээгүй юм. Харин Булган аймгийн Бүрэгхангай суманд болсон хэд хоногийн өмнөх газар хөдлөлтийг Заамар суманд болсон мэт холбож ярьж байна. Тэмдэглэгээн дээр нь Бүрэгхангай суманд газар хөдлөлт болсон гэж байдаг юм билээ. Өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас үүдэн ажилчдынх нь амь нас хохирсон тул газар хөдлөлтэй холбож хариуцлагаас бултах гэсэн нэгэн арга болов уу гэж харж байна” хэмээн “Мөнх ногоон хас” ТББ-ын тэргүүн Ш.Энхтайван хэлсэн юм.

“Эко Алтан Заамар” нь 2016 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэдний эл үйл ажиллагааны доголдоос үүдсэн ажилчдын амь нөгчих зэрэг гарз, хохирол үүгээр дуусахгүй аж. Ш.Энхтайвны хэлж байгаагаар өнгөрсөн онд л гэхэд эксковатараас хатуу биет үсрэн талбай дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан уурхайн ажилтны цээжин тус газар онож, газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Өөрөөр хэлбэл, тус уурхайд он улираад л хэрэг гардаг халтай, халгаатай газар гэнэ. Уг нь тухайн осол гарах үед  Ерөнхийлөгчийн Тамгын газраас тус уурхайд шалгалт явуулж таарсан юм билээ. Гэхдээ уг хэрэг тус ажлын хэсгийнхэнд ч мэдэгдэлгүй газар авалгүй нам жим болсон юм байна. Бүр Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлын хэсгийн шалгалтаас хүртэл нуугаад өнгөрч чадсанаас нь харахад шүү. Үүний нэг учиг нь мөнгө. Тэд бүх зүйлийг мөнгөөр зоддог, далайсан нэгийг мөнгөөр дардаг нигууртай гэнэ. Тухайлбал, тус уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэдийг хүүхдийн асуудлаар ярьж “номхруулжээ”. Ийн хэлэхийн учир нь тус суманд цэцэрлэгт хүмүүждэггүй хүүхдүүд олон байх бөгөөд хүүхдэдээ сургуулийн өмнөх боловсрол олгох чин хүсэлтэй эцэг эхчүүдэд энэ оны есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд 250 хүүхдийн шинэ цэцэрлэг барьж өгнө хэмээн амлажээ. Ингэж л эсэргүүцэл зарлаад байсан нутгийн зарим иргэдийг урвуулж чадсан юм гэдэг. Түүнчлэн ажилчдаа ч бодолгүй өвлийн идэр есийн цагаар хүртэл ажиллуулдаг аж.

Иргэдийн эсэргүүцэх болсон шалтгаан нь тус нутгийн Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарагдах “Их тохойрол” нэрт лиценз юм байна. Тодруулбал, тус нутагт “Эко Алтан Заамар” компанид нийт ашиглалтын таван лиценз байдаг байна. Уг лицензийн хоёр нь Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарагдах газарт байдаг бөгөөд үлдсэн гурван лиценз нь осол гардаг хэсэгт байдаг аж.

Харин иргэдийн зүгээс голын ойролцоох газрыг ухуулахгүй, ухаж эхэлсэн газрыг тэлүүлэхгүйн тулд эсэргүүцээд буй юм. Ийн эсэргүүцсэний үр дүнд ч тус хэсгийн үйл ажиллагааг одоогоор зогсоожээ. Уг нь Туул голын онцгой хамгаалалтын бүс дэх лицензийг цуцлахыг  Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хоёр ч удаа дүгнэлт гаргаж байжээ. Гэвч БОАЖЯ-аас цуцлах дүгнэлт гаргасан ч Ашигт малтмал, газрын тосны газар дээр уг асуудал ирээд гацдаг байна. Нутгийн иргэдийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газарт олон удаа гомдол гаргаж байсан ч авч хэлэлцээгүй гэх бөгөөд тус байгууллагыг шүүхэд өгөх талаарх асуудал яригдсан гэдгийг хэлж байлаа.

Түүнчлэн төрийн ямар ч үйл ажиллагаа тус компанид үйлчилдэггүй гэх. Тухайлбал, улсын байцаагч тухайн газарт шалгалт хийгээд үйл ажиллагааг нь зогсоогоод явдаг ч маргааш нь ажиллаад эхэлдэг аж. Лацдаад явахад нь хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг байна. Сумын байцаагч, цагдаагийн ажилчдыг хүртэл үүдэн дээрээсээ буцаадаг бөгөөд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас нь эхлээд өдийг хүртэл тус компанид ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй байна.

Энгийнээр бол “Эко Алтан Заамар” нь төрийн үйл ажиллагааг уландаа гишгэж, өмнөө сөхрүүлсэн компани гэхэд хилсдэхгүй аж. Тэдэнд төрийн ямар ч шийдвэр нөлөөлөхгүйгээс гадна тус уурхайн онцгой хамгаалалтын бүсэд хамаарагдах лицензийг цуцлах дүгнэлт гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг шүүхэд өгчээ. Харин уг шүүх хурал өнгөрсөн баасан гаригт товлогдсон ч хойшилсон юм.

Монгол төрийг шүүхэд өгдөг ийм л том компани Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Нутгийн иргэдийн “Хязгааргүй” мэт эрх мэдэлтэй гэж хэлэлцдэг эл уурхайн нууц ноёнтоноор “Баян” Базараа гэж яригддаг гэнэ. Гэхдээ албан ёсны эзэн нь н.Эрдэнэжаргал хариуцан явуулдаг юм.

Энэ мэт “даам гардаг” Заамарын алтныханд даруулга өгье. Даварсан компанинудыг далайсан газраа далладаг болгож, төрийн сүрийг үзүүлэх цаг иржээ.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Бадам (66.181.161.105)
    Нутгийн иргэд нь өөрсдөө зөвшөөрөл олгодоггүй байлгүй дээ. Зөвшөөрлийг нь олгож байгаа сумын дарга нарыг нь бас мэдээ бэлтгэхдээ сайн судалж тодруулмаар юм. Нэгэнт олгогдсон хойно нь иргэд тэмцээд ч мөнгөтэй компанийг яаж ч чадахгүй биздээ
    2019 оны 03 сарын 05 | Хариулах
  • иргэн (202.179.27.178)
    Энэ компани 4 хүний ар гэрийг насаар нь тэжээх ёстой,дарга нарыг нь шоронд хатаа,даварсан алтны уурхайнуудад төр төмөр нүүрээ харуулах цаг нь болсон шүү,сайхан монгол газар нутгаа гэх сэтгэлгүй өмхийнүүдийг тас хорих нь зөвөө.монголд алтны уурхайнуудыг бүгдийг нь хаа.
    2019 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.160.90)
    tusgai zovshoorliig ni tsutsolyooooooo
    2019 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (139.5.218.179)
    Хайран сайхан хүмүүс алтан амь насаа алдаж байна эд нар гэр бүлийг нь насаар нь тэжээх болов уу
    2019 оны 03 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    1 цаг 0 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 2 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    1 цаг 50 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    3 цаг 19 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    3 цаг 50 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    4 цаг 19 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    4 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    4 цаг 31 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    4 цаг 34 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    4 цаг 45 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    5 цаг 1 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    5 цаг 35 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    5 цаг 52 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    6 цаг 9 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    6 цаг 13 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    22 цаг 37 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    23 цаг 2 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    23 цаг 10 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    23 цаг 26 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК