Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Тамир: “Эко Алтан Заамар”-ын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлаагүй

2019-3-05
0
ЖИРГЭХ

“Эко Алтан Заамар” компанийн ашиглалтын хоёр лиценз шүүх дээр маргаантай байгаа талаар өчигдөр бид мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан АМГТГ-ын Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн Б.Тамираас зарим зүйлийг тодрууллаа.

 

 -Төв аймгийн Заамар суманд “Эко Алтан Заамар”-ын  ашиглалтын хэдэн лиценз байдаг юм бэ?

-“Эко Алтан заамар” компанийн хувьд Заамар суманд ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарагдах MV-007712, MV-007713 тусгай зөвшөөрлийг анх “Их тохойрол” гэдэг компани эзэмшиж байсан юм.

-Хэдэн оноос “Эко Алтан Заамар”-ын нэр дээр шилжсэн бэ?

-“Их тохойрол” компани зөвшөөрлөө 2016 онд “Эко Алтан заамар”-ын нэр дээр шилжүүлсэн. Энэ компани өмнө нь “Эко Алт” нэртэй байж байгаад 2017 оноос “Эко Алтан Заамар” гэж нэрээ өөрчилсөн.

-Ил уурхайн онцгой бүсэд хамаарагдах зөвшөөрлийг цуцлах дүгнэлтийг БОАЖЯ-аас хоёр удаа гаргаж байсан гэсэн. Гэтэл АМГТГ-т энэ шийдвэр ирээд л гацдаг гэж ярьж байна лээ. Энэ тал дээр тайлбар өгнө үү?

-БОАЖЯ-аас бидэнд 2018 оны долдугаар сарын 20-ны өдөр “Эко Алтан Заамар”-ын зарим лицензийг цуцлах дүгнэлт ирүүлсэн. Тодруулбал, тус уурхай нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй, “Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийх үйл ажиллагааны гэрээ”-ний 2.2-ийг зөрчиж, Туул голыг бохирдуулж байсан. “Эко Алтан Заамар” ХХК-ийн ашиглалтын MV-007712 тусгай зөвшөөрлийг “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.8 дахь заалтыг үндэслэн цуцлах үндэслэл болно гэсэн дүгнэлт бидэнд ирүүлсэн юм. Харин АМГТГ тусгай зөвшөөрөл цуцлахын тулд компанид сонсох ажиллагаа явуулдаг. Сонсох ажиллагаа гэдэг нь таны өмчийг цуцлахын тулд таны тайлбарыг сонсдог гэсэн үг. Энэ хүрээнд тус компаниас хийсэн тайлбараар дутуу гэсэн бүх бичиг баримт болон бусад зүйлийг бүрэн хавсаргаж ирүүлсэн байсан. “Эко Алтан Заамар”-аас ирүүлсэн баримтыг бид БОАЖЯ руу “Танайхаас ирүүлсэн дүгнэлт үндэслэлгүй байна” гэж явуулсан. Яагаад ингэж үзсэн шалтгаанаа ч хавсаргасан. Ингэснээр тус уурхайн үйл ажиллагааг цуцлах үндэслэлгүй болж байгаа юм.

Мөн сумын иргэдээс нь “Эко Алтан Заамар”-ын үйл ажиллагааг цуцлуулахыг шаардсан гэсэн. Гэтэл сумын багийн иргэдийн хурлаар уг асуудлыг хэлэлцээд уурхайтай хамтарч ажиллахаар болсон байсан. Энэ протоколоо АМГТГ-т ирүүлсэн шүү дээ.

-Яамнаас нөхөн сэргээлт явуулаагүй гэж дүгнэсэн байна. Танайхаас БОАЖЯ-аас ирүүлсэн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэхдээ тус уурхай үнэхээр нөхөн сэргээлт явуулсан эсэхийг яаж мэдэж уг шийдвэрийг гаргасан юм бэ?

-АМГТГ-аас тус компанид сонсох ажиллагаа явуулахад нөхөн сэргээлтийг яаж хийсэн тухайгаа зургаар хавсаргаж ирүүлсэн. Харин хяналт, шалгалтыг мэргэжлийн хяналтын байгууллага хийнэ.  

-Ер нь ашиглалтын лицензыг ямар үндэслэлээр цуцалдаг юм бэ?

-Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу ашиглалтын лицензийг цуцалдаг. Тухайлбал, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн хугацаанд бүрэн төлөөгүй, төрийн тусгай хэрэгцээнд авсан, хайгуулын зардал нь доод хэмжээндээ хүрээгүй эсвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нөхөн сэргээлт хийгээгүй талаарх дүгнэлт ирүүлсэн зэрэг үндэслэлээр цуцалдаг.

-АМГТГ-аас тухайн газарт ашиглалтын зөвшөөрөл өгөхдөө газар зүйн ямар газар байрлалтай гэдгийг нь судалж үзсний үндсэн дээр өгдөг биз дээ?

-Тийм. Хориглосон, хязгаарласан газар тухайн талбайд бий эсэхийг мэдээллийн сангаасаа шалгаад явдаг. Хэрэв тусгай хэрэгцээнд авсан газар байвал зөвшөөрөл олгохгүй.

-Тэгвэл яагаад онцгой хамгаалалтын бүсэд багтах Туул голын орчимд лиценз олгосон юм бэ. Ганц энэ биш Дорноговь аймгийн Хамарын хийдин оочимд хүртэл ашиглалтын лиценз олгосон байна лээ?

-Хамарын хийдийн ашиглалтын лиценз олгогдох үед тухайн орон нутгаас тусгай хэрэгцээнд аваагүй байсан юм. Туул голын онцгой хамгаалалттай бүсэд олгогдсон лиценз нь урт нэртэй хуулиас өмнө олгогдсон. Сүүлд онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлох, хайгуул хийхийг хориглосон хууль гарч ирснээр давхцал үүссэн юм. Уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш онцгой хамгаалалтын бүсүүдэд шинээр ашиглалтын лиценз олгогдоогүй. Харин онцгой хамгаалалтын 50 метрийн  бүс рүү компанийг оруулж ажиллуулахгүй байгаа.

Б.Лхам

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Цуцлаачээ (66.181.161.22)
    Хүний амь нь цөөдөөд цуцлахгүй байгаа юмуу
    2019 оны 03 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    25 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    27 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    1 цаг 15 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    2 цаг 43 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    3 цаг 15 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    3 цаг 43 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    3 цаг 52 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    3 цаг 56 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    3 цаг 58 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    4 цаг 9 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    4 цаг 25 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    5 цаг 0 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    5 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    5 цаг 33 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    5 цаг 38 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    22 цаг 2 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    22 цаг 27 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    22 цаг 34 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    22 цаг 50 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    23 цаг 29 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК