Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агаарын бохирдол хүүхдийн уураг тархины эд эсийг гэмтээж байна

2019-3-29
0
ЖИРГЭХ

АШУҮИС-ийн санаачилгаар “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” сэдэвт үндэсний чуулган өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ “2018 оны арваннэгдүгээр сард Женев хотод Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анх удаа “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” глобал чуулганыг зохион байгуулж, 2030 он гэхэд агаарын бохирдлын шалтгаант нас баралтыг бууруулах зорилт дэвшүүлсэн. Монгол Улсын Засгийн газар уг уриалга, зорилтыг хэрэгжүүлэхээр олон талт арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг томоохон хэсэг нь агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөг судлах, судалгааны үр дүнд тулгуурлан бодлогын шийдэл гаргах, амьдралд хэрэгжүүлэх юм. Засгийн газар техник технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан нэлээд ажил хийхээр төлөвлөсний зэрэгцээ Улаанбаатар хотод энэ оны 5 дугаар сарын 15-наас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Түүхий нүүрсний оронд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэнэ. Энэ хэрэглээг хангах зорилготой “Таван толгой түлш” ХХК байгуулсан” гэдгийг тэмдэглэлээ.

Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд учруулж буй сөрөг нөлөөллийг эрдэм шинжилгээний судалгаа, баримтаар тодорхойлох, агаарын бохирдлыг бууруулах үндэсний бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дэлхийн шилдэг эрдэмтдийн санал, туршлагыг хуваалцах зорилготой арга хэмжээний нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оролцсон юм.

Нийслэлд өнөөдрийн байдлаар нийт 381471 хүүхэд, 157000 оюутан суралцдаг байна. Тэдний хувьд агаарын бохирдол орчны хамгийн том эрсдэл болж, цаг уурын хүчин зүйлтэй хавсран олон өвчлөл үүсэх шалтгаан болж байгаа юм. ДЭМБ-аас хортой агаар нь хорт хавдар үүсгэгч болохыг зарлаад байна.

2016 оны байдлаар агаарын бохирдол нь нийслэлийн хүн амын амьсгалын замын өвчлөлийн 53 хувь, зүрх судасны өвчлөлийн 20 хувь, уушгины хавдрын 40 хувь, нийт нас баралтын 34 хувийн шалтгаан болж байгааг тодорхойлсон байдаг. Агаарын бохирдлын улмаас дэлхий дахинд жил бүр 7 сая хүн нас барж, 10 хүн тутмын ес нь маш ихээр бохирдсон агаараар амьсгалж, ялангуяа Ази, Африкийн бага ба дунд орлоготой улс орнуудад агаарын бохирдлын шалтгаант нас баралтыг эзэлж байгаа талаар ДЭМБ-аас мэдээлсэн байна. НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэдээлж байгаагаар агаарт буй нарийн ширхэгтэй хорт бодисууд нь хүүхдийн уураг тархины эд эсийг гэмтээж, танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлж, улмаар хөгжлийн хоцрогдолд хүргэн, насан туршийн сөрөг үр дагавар дагуулдаг болохыг нотолсон байдаг.

Тус чуулганд 2007 оны Нобелийн Энхтайвны шагналт, АНУ-ын Беркелейн Калифорнийн их сургуулийн профессор Кирк Смит хүндэт илтгэгчээр уригдан оролцжээ. Мөн АШУҮИС-ийн судалгааны баг, профессор О.Чимэдсүрэн нар хамтран хийсэн “Улаанбаатар хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөө” судалгааны үр дүн, мөн Сеүлийн Үндэсний их сургууль, Тайваны Үндэсний их сургууль, Канадын Саймон Фрезерийн их сургуультай АШУҮИС –ийн судлаачдын хамтран агаарын бохирдлын чиглэлээр хийгдсэн судалгааны үр дүнг танилцууллаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
Улаанбаатарт 11 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.20.152.50)
    Агаарын бохирдол юунаас болсоныг та бүгд эхлээд олох хэрэгтэй ..тэр хүнийг эхлэж олж бурууг нь тогтоож арга хэмжээ авна уу?
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    11 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    23 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    26 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    37 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    53 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    1 цаг 27 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    1 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    2 цаг 1 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    2 цаг 5 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    18 цаг 29 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    18 цаг 55 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    19 цаг 2 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    19 цаг 18 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    19 цаг 57 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    20 цаг 22 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    20 цаг 28 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    21 цаг 9 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    21 цаг 31 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    23 цаг 24 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК