Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрхэмсэг гоог илтгэгч “Debra Mongolia” дэлхийд гэрэлтэнэ

2019-3-30
0
ЖИРГЭХ

Тэр яг л саа шиг, тэнгэрт гялалзах од шиг инээмсэглэлээрээ орчлонг гэрэлтүүлж яваа эгэл жирийн “БҮТЭЭЛЧ ЭЭЖ”. Хүсэл мөрөөдлийнхөө жигүүрийг дэлгэж, хөдөлмөрлөхийн амтыг мэдэрч яваа түүнтэй уулзаж, Монголд урлаж буй дэгжин гоо “Debrа Mongolia” дотуур хувцасны ертөнцөд саатсан юм.

О.Энхбилэг бүсгүй 26 настай. Тэрбээр ШУТИС-ийн Хүний нөөцийн менежментийн ангийг төгсөөд ээж болж, хэсэг хугацаанд гэртээ суухдаа өөрийгөө нээж, ирээдүйн бизнесийнхээ зураглалыг гаргасан байна.

Тэр үед охид бүсгүйчүүдийн дунд бралетте тренд болж байв. Эмэгтэй хүн бүхэн дэгжин хэрнээ гоо сайхан  харагдахыг хүснэ. О.Энхбилэг ч бас бралеттед дурлан, “Удахгүй урлаж өмсөнө” гэж өөртөө амлажээ. Хийх хүсэлдээ хөтлөгдөж, материал худалдан авч, эсгүүр гаргаад нэг бүрчлэн гараар оёжээ. Өөртөө зориулж хийсэн бралетаа өөр бусдад харуулахын тулд цахим хуудастаа нийтэлсэн нь олон хүнээс урмын үг сонсч, урагшлах итгэлийг төрүүлжээ.

“Гэртээ хүүхдээ харж байхдаа өөрийгөө нээсэн. Ханиа дэмжиж, өрхийн орлогоо хэрхэн нэмэгдүүлэх талаар хэсэг бодсон. Тухайн үед трэнд болж байсан торон дотуур хувцсыг авахыг хүссэн ч санхүүгийн асуудлаас шалтгаалж чадаагүй. Тэгээд өөрөө оёж өмсөхөөр зориг шулуудсан л даа. Материал худалдаж аваад оёсон хувцсаа фэйсбүүктээ нийтлэхэд “Үнэхээр гоё болжээ. Уран бүсгүйн нууц авьяас илэрсэн байна” зэргээр олон хүн урмаар шагнасан” гэж бүсгүй ярьсан.

Тэрбээр багаасаа л зураг зурах авьяастай байж. Хожим оёж, шаглаж, үйл мэтгэнэ чинээ төсөөлөөгүй явсан гэнэ. Бүсгүйн аав савхин эдлэл оёдог, ээж нь хос болон дэгээ зүүгээр хувцас нэхдэг байжээ. Уран аав, ээжийн охинд удмаас нь өвлөгдөн ирсэн нууц авьяас хожим илэрч, дотуур хувцсыг Монголдоо үйлдвэрлэж болдгийг бодитоор харуулж яваа нь түүний хөдөлмөрч, тууштай зангийн илрэл гэж хэлж болохоор.

Хийе гэвэл арга олддог. Өөртөө зориулж хийгээд зогсохгүй ойр тойрныхондоо бэлэглэж, олон удаа туршсаны эцэст “Одоо л болж байна” гэсэн бодол төрж, захиалга авч эхэлсэн байна. “Охиноо найман сартай байхад нь ажилд орсон. Өдөр ажилтай болохоор шөнө сууж хийнэ. Эмээгийнхээ машиныг гуйж аваад оёж эхэлсэн. Хийж буй ажилдаа “дурлаж”, ажлынхаа амтанд орж, дотуур хувцасныхаа зургийг цахим орчинд нийтлэхээр охид захиалга өгнө. Зарцуулсан цаг хугацаа, хөдөлмөрөө үнэлж, боломжийн ханшаар захиалга авч, хүргэж өгдөг байсан. Интернетээс хэрхэн хийх талаар нэг удаа бичлэг үзсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл эсгүүр болон загвараа өөрөө гаргаж байна. Дотуур хувцасны талаар мэдээлэл цуглуулж, судалгаа хүртэл хийдэг. “Debra Mongolia”-г дэлхийн брэнд болгох зорилттой цаг наргүй ажиллаж байна” хэмээн О.Энхбилэг ярьсан.

Аливаа зүйлийг хийхэд олон давааг давж, амжилтад хүрнэ. Тэр болгонд алдаа, оноо, хүнд хэцүү үе олон тохиолдоно. Энэ бүхнийг ухааны цараар шийдэж, урагшлах хэрэгтэй. О.Энхбилэг энэ замналаар замнаж л яваа. Залуу гэр бүл тэр дундаа амьдралыг 0-ээс эхлүүлсэн хосын хувьд өрхийн бизнес хийхэд хүнд хэд хэдэн үетэй нүүр тулсан гэдэг. Өдөрт нь ажлаа амжуулж, шөнөдөө оёдлоо хийх нь баргийн эмэгтэй хүний хийх ажил биш.

Энэ талаараа “Анх гэртээ шөнөжин сууж оёдог байлаа. Долоо хоногт 3-4 захиалга аваад амралтын өдрөөр хүргэж өгнө. Орлогоороо материал болон гэрийнхээ хоол хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг авна. Хийж эхэлж байсан болохоор үнэтэй зарж чадахгүй. 10-15 мянган төгрөгөөр зарж байсан. Харин пэйж хуудас нээгээд сайн оёдог болсны дараа үнээ тодорхой хэмжээнд нэмсэн. Нөхөр маань төрд тангараг өргөсөн цагдаа хүн. Цаг наргүй ажилтай. Амьдрахын тулд хэн хэн нь ажиллах шаардлага тулгарсан. Тэгээд охиноо найман сартайд нь цэцэрлэгт өгсөн.

Өдөр нь өөрсдийнхөө ажлыг хийгээд, шөнө нь гэртээ уулзана. Хань охин хоёроо унтахаар, хаалгыг нь хааж байгаад оёдлоо хийнэ. Чимээ ихтэй болохоор эхэн үедээ хэцүү байсан. Миний охин оёдлын машины дуунд л “бүүвэйлэгдэж” өссөн дөө.

Захиалга олоод шөнөжин сууж оёод хүргэлт хийж яваад байхаар хань минь ажилдаа чин сэтгэлээсээ дуртай байна гэж бодсон байх. Хань, аав ээжүүд минь дэмжсэн болохоор бизнес маань өнөөдрийг хүртэл тогтвортой явж байгаа. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг. Тэр үед үеэл эгч минь намайг их дэмжиж, сэтгэлд хүртэл урмын сайхан үгийг хэлсэн.

“Чи хүний эдэлж, хэрэглэх эрэлттэй уран бүтээл хийж байна. Цаашид илүү их хичээж ажилла” гэсэн. Дэлгүүрээ нээхэд оргилуун дарс авч ирээд “Эгч нь гадагшаа явахаа хойшлуулчихлаа. Чамайг дэмжиж, хөлөө олтол хажууд чинь байя” гэсэн. Эгч минь худалдааны зөвлөхөөр ажиллаж, үйлчлүүлсэн бүх хүний хэмжээг авдаг байсан. Ханьтайгаа харилцан ярилцаж, шийдэлд хүрээд цаашдынхаа ажлыг хийж бүтээх ёстой гэж боддог. Хамгийн сайн зөвлөгч, хатуухан шүүмжлэгч бол миний хань. Амьдрал эхлээд удаагүй залуу гэр бүлд үл ойлголцол гарах үе цөөнгүй. Ажил дээрээ өдөр шөнөгүй оёдлоо хийгээд ар гэртээ анхаарал хандуулж чадахгүй явсан үе олон” гэв.

О.Энхбилэгийн ажил худалдааны төв рүү явж материал сонгохоос эхэлдэг. Бүгдийг өөрөө хийнэ. Багаас нь эхлүүлсэн бизнесээ өргөжүүлж, үйлчлүүлэгчдээ татахын тулд чамин, чанартай хийхийг эрхэмлэнэ. Бусдыг цалинжуулаад ажиллуулахаар халшраад хаяад явчихна. Энэ нь дотуур хувцас хийхэд нарийн чимхлүүр ажиллагаа ихтэй байдагтай нь холбоотой байх. Түүний хэлснээр дотуур хувцсыг хийж сурахад хугацаа их шаардахаас гадна бусадтай хамтарч баг бүрдүүлэх маш чухал.

“Дотуур хувцас хийхэд ажиллагаа ихтэй учир тогтвортой ажиллах хүн ховор байдаг. Гэхдээ сэтгэл зүрхээрээ нэгдсэн хэдэн ажилчин бий. Хэрхэн яаж хийх талаар заавар зөвлөгөө өгөөд  гарынхаа шавь болгосон. Урам зоригтой ажиллаж, уран бүтээлээ хамтдаа туурвиж яваа гэж боддог. Ашиг орлого орж ирдэг ч “урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдардаг” нь бичил бизнес эрхлэгчдийн дунд байнга тохиолддог бэрхшээл. Дэгжин дотуур хувцсыг хийгээд дөнгөж гурван жил болж байна” гэдгийг тэрбээр онцлов.

Олон жил тууштай ажилласны дараа үр дүн гарна гэж өөрийгөө зоригжуулж, өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө яваа нь түүний ярианаас илт. Шавилхан биетэй ч шантрах эрхгүй том зорилготой цоглог бүсгүйтэй ярилцлаа.

-“Debra Mongolia” брэндийн бусдаас ялгарах онцлог, давуу тал нь юу вэ?

-Бусдаас ялгаатай нь загвараа өвөрмөц шийдлээр хийдэг. Орчин үед бүсгүйчүүд чамин, чанартай, загварлаг, дэгжин хувцасладаг болсон. Тиймээс цаг үеэ мэдэрч дахин давтагдашгүй загвар гаргах нь чухал. Тэгэхийн тулд зөв гаргалгаа гаргах хэрэгтэй гэж боддог. Хөдөлмөр, сэтгэл, хөлс хүчээ дуслуулан байж хийсэн бүтээлээ үнэгүйдүүлж болохгүй шүү дээ. Чанар бол яваандаа тодорхойлогдоно. Алдаа оноо, ахиц дэвшил цаг хугацаа өнгөрөх бүрт мэдэгддэг.

Харин хийх тусам загвар, хийц сайжирч байгаа нь сайшаалтай хэрэг л дээ. Олон өрсөлдөгчөөс ялгарах онцлог бол яахын аргагүй загвар. “Торон байна. Хэтэрхий эротик загвартай” гэсэн шүүмжлэл ирдэг. Шүүмжлэлийг зөв хүлээж аваад, засч залруулах ёстой. Брэнд бүрт өөрийн гэсэн онцлог давуу тал, бусдаас ялгарах шийдэл бий. Жишээ нь, хийц, загвар, өнгөний сонголт зэргээр ялгардаг. Өвлийн улиралд хар, улаан, цагаан өнгийг голчилдог байхад урин дулаан цагт тод өнгийг зонхилж хийдэг.

-Танайх загвар, хийц сайтай хэрнээ үнийн хувьд боломжийн санагдлаа...

-Санхүүгийн боломжтой хүн өндөр үнэтэй брэндийн дотуур хувцас авна. Бусад нь импортоор орж ирсэн боломжийн үнэтэйг нь худалдаж авдаг. Тэгэхээр үнийн дүнгээ алтан дундажаар тогтоосон. Загвар бүрийг цөөн тоогоор хийдэг. Бүгд гар ажиллагаагаар бүтдэг. Нэг дотуур хувцсыг тасралтгүй дөрвөн цаг оёно. Олон шат дамжлага дамжиж, эзэндээ очдог гэсэн үг. Чимхлүүр ажиллагаа их. Ганц машин дээр суугаад оёхгүй. Дөрвөн машины дамжлагаар бүтдэг.

-Манай улсад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд хүнд. Түүхий эдээ импортоор авахаас эхлээд зовлон их. Хайж яваад олоход хэт өндөр үнэтэй зарагддаг нь асуудал дагуулдаг байх?

-Түүхий эдээ өөрсдөө боловсруулдаггүй улсад ийм төрлийн үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг хэцүү ажил. Дотуур хувцас хийх стандартын материал манай улсад ховор зарагддаг. Хэдэн өдөр зах худалдааны төвөөр эрэл хайгуул хийж явна гээд асуудал их. Сэтгэлд нийцсэн материал нь үнэтэй. Гэхдээ сунадаг торон материал хараад өөрийн эрхгүй баярладаг. Дотуур хувцсыг биед эвтэйхэн зөөлөн материалаар хийх ёстой.

Энгийн загвараар  хийхээр хүн авахгүй голно. Загварлаг, хээнцэр хувцас өмсөх дуртай. Тиймээс үйлчлүүлэгчдийнхээ сонирхлыг харгалзаж хийх нь чухал.

-Гэртээ оёдог байсан үетэй харьцуулахад дэлгүүртэй, өөрийн гэсэн ажлын байртай болжээ?

-Анхны захиалгаа аваад гэртээ шөнөжин суугаад хийдэг байсан. Дуртай зүйлээ хийхэд ядрахыг ч анзаардаггүй. Хийсэн дотуур хувцсаа хараад их догдолно. Тэр тусмаа шинэ загвараа гаргаад өөрийн эрхгүй баярлаад, өөр хүмүүст хурдан харуулж, алдаа оноогоо дэнслүүлэхийг хүсдэг. Дэлгүүр нээснийхээ дараа захиалгаа түр зогсоосон. Үйлдвэрлэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахыг зорьж байгаа болохоор размер бүрээс худалдаанд гаргасан.

Дэлгүүр, ажлын байртай болоход хань, хоёр талын аав ээжийн туслалцаа их байсан. Тэднийхээ хүчээр хүний зэрэгтэй ажиллаж, амьдарч явна. Байрны зээлтэй. Банкнаас зээл авах ямар ч боломж байхгүй. Тиймээс аав ээжээсээ буцааж төлөх нөхцөлтэйгөөр зээл авсан. Тэдэндээ маш их баярлаж явдаг. Бидний үеийн залууст бизнес хийхэд ар гэрийн туслалцаа их хэрэг болдог юм билээ.

-Дэлгүүрээр үйлчлүүлж байгаа хүн бүрийн биеийн хэмжээг авч байгаа харагдлаа. Танай үйлчилгээ бүсгүйчүүдэд их таалагддаг бололтой?

-Монголд манайхаас өөр энэ төрлийн үйлчилгээг үзүүлдэг дэлгүүр лав байхгүй байх аа. Үйлчлүүлж байгаа бүсгүйчүүдийн хэмжээг аваад таарах загварыг нь санал болгодог. Манай дэлгүүрийн онцлог нь энэ. Хаана ч байхгүй үйлчилгээ гэж хувьдаа боддог шүү. Захиалгаар хувцас хийдэг газрууд л биеийн хэмжээ авдаг. Дотуур хувцасныхаа хэмжээг мэддэггүй эмэгтэйчүүд цөөнгүй шүү дээ. Тэгээд ч АНУ, Европ, урдаас орж ирдэг дотуур хувцасны размер зөрүүтэй байдаг. Яг нарийвчилж хэмжээд өгөхөөр размераа мэдээд авдаг юм.

-Дотуур хувцас хийхэд ажиллагаа ихтэй гэсэн. Хэр их судалгаа туршилт хийдэг вэ? Бас яаж арчлах ёстой вэ?

-Олон удаа туршилт хийнэ. Хямд үнэтэй төрөл бүрийн дотуур хувцас худалдаж аваад задалж үзнэ, хэрхэн яаж оёсныг нь харна. Ямар хатуулга, порлон хийвэл тохиромжтойг нь судална. Дотуур хувцсыг хэзээ ч угаалгын машинаар угааж болохгүй. Торон нимгэн хувцас гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөгөө талаар тухайн хүний эдэлгээ, арчилгаа чухал. Олон хувцастай хамт угаалгын машинд хийгээд угаахаар өнгө хэлбэрээ алддаг. Тиймээс бүтээгдэхүүнийхээ шошгон дээр маш тодорхой гурван тайлбар хийж өгсөн.

Бүлээн усанд гараар угааж, бага хэмд индүүдэх хэрэгтэй гэх зэргээр. Би ч үйлдвэрлэл эрхлэхээсээ өмнө импортоор орж ирснийг худалдаж авч өмсдөг байсан. Тухайн үед төдийлөн анзаарахгүй хэрэглэдэг байлаа.

Одоо манай дэлгүүрээр үйлчлүүлж байгаа бүсгүйчүүд ихэвчлэн гадна, дотор оёог хардаг. Монголд үйлдвэрлэсэн гэдгээр нь хэрхэн оёдог, ямар материалаар хийж байна зэрэг асуулт тавина. Эх орондоо үйлдвэрлэж байгаа хүмүүс илүү  хариуцлагатай ажиллахыг зорьдог гэдгийг хэлдэг.

-Дэгжин дотуур хувцас өмссөн эмэгтэй хүн эрч хүчээр дүүрэн байдаг гэдэг. Эмэгтэй хүний хамгийн чухал хувцас бол дотуур хувцас гэдэгтэй санал нийлэх үү?

-Эмэгтэйчүүд гоо сайхан гэхээр л арьс, үс, нүүр, хумс будалт, хувцаслалтад анхаарах ёстой гэж боддог. Дотуур хувцас бол эмэгтэй хүний дотоод гоо үзэсгэлэнг илтгэдэг. Дотроосоо гэрэлтэж, эрүүл байх ёстой. Дотуур хувцас дотор байдаг гэсэн ойлголттой эмэгтэйчүүд олон бий. Гаргаад явах нь чухал биш ээ. Эмэгтэй хүн бүхэн өөрийгөө үзэсгэлэнтэй сайхан гэж боддог. Гоё хувцас өмсөөд толинд харсан эмэгтэй өөртөө итгэлтэй болж, эерэг энерги цацруулдаг. Гоё дотуур хувцаснаас эмэгтэй хүн дур булаам, сайхан бүсгүйгээ мэдэрдэг гэж би боддог.

Зарим хүн гоё дотуур хувцсыг шөнийн хэрэглээ гэж шүүмжилдэг. Тийм биш. Харин ч гэр бүлийн бат бөх, нандин харилцаанд чухал байр суурийг эзэлдэг. Гоё ганган явахын тулд баяжих ёстой гэсэн бодолтой хүмүүс бий. Миний хувьд өөрөөр хардаг. Тухайн хүний амьдралд хандах хандлага, арчилгаа чухал.

-Амжилттай яваа хүний ард сайн хань байдаг гэдэг. Өөрийн тань хань “Монголд хийж эхлээгүй зүйлийг миний эхнэр бүтээж явна. Чамаараа үргэлж бахархдаг” гэж сэтгэгдэл бичсэн байсан?

-Хазайхад түшиж, халтирахад тулдаг багана бол миний хань. Хийсэн бүтээлийг минь магтаж, хатуухан шүүмжилж чаддаг. Хийсэн бүтээлээ өөрөө өмсч пэйж хуудастаа тавьж, загварынхаа талаар мэдээлэл оруулдаг. Надаас болон нөхрөөс маань олон хүн асуудаг. Яг тэр асуултын хариултыг хань минь цахим ертөнцөөр дамжуулж өгсөн л гэж бодож байна.

Дэлхийн брэндийг монголдоо урлаж буй “Debra Mongolia”-н дэгжин бүсүй О.Энхбилэг “Тууштай хүнийг бурхан шагнадаг. Хөдөлмөрөөрөө хүслээ биелүүлье” гэж хэлэх дуртай. Хөдөлмөрч түүний ирээдүй тодоос тод гэрэлтэхийг хүсье.

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
Улаанбаатарт 11 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Minjee (66.181.161.64)
    Mundag uran vilch bvsgvid ajiliin oondor amjilt hvsey.
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.37.83)
    хаана борлуулдаг вэ. нэрн дэлгүүр бн уу
    2019 оны 04 сарын 01 | Хариулах
    • Андуудын баруун талд залгаа байдаг
      2019 оны 04 сарын 01
  • Tsetseg (66.181.189.183)
    Daichin hodolmorch busguid amjil
    2019 оны 03 сарын 31 | Хариулах
  • Chuka (66.181.189.183)
    Wow goe medee bna. Haisaar bgd facebookoor peijiin olloo heleh ug alga. Brendiin importoor orj irdeg huvtsasnaaas hawi illuu um bn
    2019 оны 03 сарын 31 | Хариулах
  • Ананда (66.181.189.183)
    Мундаг юмаа. Түүх нь таалагдлаа. Эгэл жириййнн амьдралаас ийм гоё дотуур хувцас хийжээ. Удахгүй авнаа
    2019 оны 03 сарын 31 | Хариулах
  • багш (103.212.119.97)
    Сайхан цэвэрхэн, дэгжин дотуу р хувцас байна. хаанаас хупалдан авах вэ?
    2019 оны 03 сарын 30 | Хариулах
  • Сараа (66.181.189.183)
    Би энэ Бүтээлч ээж цувралыг унших дуртай. Жинэхэн хөдөлмөрч эмэгтэйчүүдийн талаар бичдэг. Монголдоо ийм гоё дотуур хувцас хийнэ гэдэг гайхалтай. Гялалзсан сайхан бүсгүй байна. Амжилт хүсье
    2019 оны 03 сарын 30 | Хариулах
  • Амжилт хүсье (103.229.123.223)
    Амжилт хүсье
    2019 оны 03 сарын 30 | Хариулах
  • Ankhnybayar (66.181.160.99)
    Delhiin brend boloh ehlelee tawij chadsan bn. Ooriin delguurtei yu. Haana bdg we
    2019 оны 03 сарын 30 | Хариулах
    • Debra Mongolia пэйж хуудас бга
      2019 оны 03 сарын 30
  • Д.Хэнчбиш. (59.153.115.124)
    Мундаг хөдөлмөрч бүтээлч бүсгүйдээ ажлын өндөр амжилт хүсье.Хаанаас үзэж сонирхож авч болох бэ?.
    2019 оны 03 сарын 30 | Хариулах
  • Цэцэгээ (139.5.216.41)
    Гаднын оронд үйлдвэрлэж байгаа бүгдийг манай бүсгүйчүүд хийж чадаж бна. Ухаалаг бүсгүйд амжилт хүсье
    2019 оны 03 сарын 30 | Хариулах
  • Ganaa (139.5.216.41)
    Mongoldoo hiij bga gehed gaihaltai. Shn hiideg hodolmorch ohinoor baharhaj bna
    2019 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.57.92.71)
    amjilt husy! mundag ohin bn
    2019 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.217.46)
    Ямар сонин юм ийм гоё бренд шахуу бүтээл урладаг бүтээгч охины тухай сэтгэгдэл уншихгүй байна гэхээр. Амжилт хүсэе. Хямдралаар viktoria secret ийн дотуур хувцас аваад өмсдөгөө. Ямар гоё юм бэ хаяг нь хаана юм болоо. Амжилт хүсэе. Өөрөө сайхан охин гоё эрхэмсэг хувцас хийж байнаа
    2019 оны 03 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    12 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    24 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    27 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    38 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    54 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    1 цаг 28 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    1 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    2 цаг 2 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    2 цаг 6 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    18 цаг 30 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    18 цаг 55 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    19 цаг 3 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    19 цаг 19 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    19 цаг 58 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    20 цаг 23 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    20 цаг 29 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    21 цаг 10 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    21 цаг 32 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    23 цаг 25 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК