Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэр хороололд тансаг амьдардаг хосууд

2019-12-26
0
ЖИРГЭХ

Хөдөлмөрч хүний хөлс урсаж, хүмүүний амьдралд сайхан түүхийг бүтээж чаддаг. Үүнийг гэрчлэх мэт нэгэн гэр бүлийн түүхийг хүргэж байна. Учир нь, улс орны хөгжлийн хэрээр, нийгмээс алсрах болсон гэр хороололд тав тухтай, тохилог орчинд амьдрах боломжийг үйлдлээрээ харуулсан гэр бүл бол Б.Баяндэлгэрийнх. Хэдий гэр хороололд ч, гэртээ “ресторан”-д амьдарч байгаа мэт гэрээ тохижуулсан болохоор тэднийг онцолсон хэрэг.

Анхнаасаа орон сууцанд амьдрах сонирхолгүй байсан хосууд өөрсдийн өмчлөлийн газартаа 2009 онд хоёр давхар байшин барьжээ. Хоёр давхрынхаа дотор талд монгол гэр барих содон санааг өрхийн тэргүүн гаргасан гэнэ. Энэ талаар гэргий С.Ундрах “Байшингийнхаа хоёр давхарт 2009 онд  гэр барьж эхэлсэн. 2013 онд ерөнхийдөө дууссан. Энэ санааг хань минь гаргасан. Бага багаар нэмж засварлаж, өнгө үзэмжинд нь анхаарал хандуулдаг байсан. Өнгөрсөн жилийн найман сараас их засвар хийсэн. Хоёр давхраа сэргээн засварлаж, нэг давхрынхаа гадна пасатаа 100 хувь өөрчилсөн. 10 гаруй жилийн хөдөлмөрийн үр шимээр өнөөдөр ийм тохилог байшинд амьдарч байна” гэв.

Б.Баяндэлгэрийнх хоёр давхар 12х12 харьцаатай хажуу тийш өргөтгөл хийсэн нийт 300 м.кв байшинтай. Зөвхөн хоёр давхар нь үндэсний хэв маяг бүхий найман ханатай сийлбэртэй гэрийг канад технологийн дагуу ханыг нь босгож хийжээ. Ханыг төмөр матаж, дугуйлан гагнаж их биеийг босгосон байна. Харин дугуйрсан ханаа OSBоор битүүлж хийжээ.

Энэ нь монгол гэрийг орчин үедээ нийцүүлэн үндсэн хэв загварыг хазайлгахгүйгээр хийж болдгийн энгийн жишээ гэмээр. Монгол хүний өв соёлыг дээдлэн хүндэтгэж үр хүүхдэдээ зааж сурган зан заншлаа өвлүүлэн үлдээх туйлын зорилготой гэдгийг тэд онцолж байв. Дөрвөлжин байшинд хийсэн болохоор дөрвөн булангийн өрөөг бүгдийг ашиглана. Гэрийн хийцийг тэр чигтээ модон гар сийлбэрээр хийжээ.

Нэг давхар нь орчин үеийн хэв загвар бүхий классик тохижилттой. Өнгөрсөн намар засвар хийж одоогийн өнгө төрхөө олжээ. Нэг давхар нь зочны, гал тогоо, ариун цэврийн болон үүдний өрөөнөөс бүрдэнэ. Халаалтаа 380кВт-ын тогоор ханын паар ашиглан 100 хувь цахилгаанаар шийдсэн болохоор түлээ, нүүрс гэсэн ойлголт үгүй. Өвөлдөө цахилгааны зардал 300000-900000 гардаг бол урин дулааны улиралд 80000-180000 төгрөгийн зардал гардаг байна. Өнгөрсөн намар хашаандаа гүний худагтай болж, инженерийнхээ дэд бүтцийг шийджээ. Ингэснээр гэр хороололд амьдардаг хэрнээ унд болон хэрэглээний усанд санаа зовохооргүй болсон байна.

10 жилийн нөр их хөдөлмөр шингэсэн тансаг ресторан мэт уг хоёр давхар монгол гэр бүхий байшинг барьж, тохижуулахад ойролцоогоор 250 орчим сая төгрөг зарцуулжээ. Эдийн засаг, хөрөнгө мөнгөний боломжоосоо шалтгаалж, 10 гаруй жил үргэлжилсэн гэнэ. Зэрэглэл өндөртэй хотхонд 100 м.кв хоёроос гурван өрөө байр багадаа 350 саяаас эхлэх нь бий. Гэтэл гэр хороололд 300 м.кв байшинг хүссэн загвараа тохижуулан амьдарч яваа Б.Баяндэлгэрийнх ам бүл дөрвүүлээ. “Сэтгэл хүрсэн газарт зүтгэл хүрдэг юм” гэж хэлэх дуртай. Хүн хөдөлмөрлөж чадвал гэр хороололд ч тансаг амьдрах боломжтойг харуулж байна.  Тэд бизнесийн салбарт ч гэр бүлээрээ хөдөлмөрлөж яваа. Төмөр, модон хийц, тавилгын үйлдвэртэй. Тиймээс дотор заслаа ингэж шийдэхэд нь дөхөм болжээ.

 

С.Ичинхорлоо

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • Зочин (202.126.89.96)
    Ямар мундаг гэр бүл вэ. Ёстой гоё бүтээн байгуулалт байна даа. Нөр их хөдөлмөр сэтгэл шингэсэн гоёоо гоё. Аз жаргал хүсье. Амжилт
    2019 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.4)
    Яаж тохижуулж амьдрах нь тэр гэр бүлийн дур шдээ шүүмжлээд бгаа нөхдүүд өөрсдөө л аятайхан амьдрахаа хичээ дээ
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • ИЧКА (103.57.95.186)
    ГОЁ БАЙНА. БАЯР ХҮРГЭЕ.
    2019 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.49)
    газрын асуудлыг шийдээд өгвөл ингээд байшин барьчмаар бна сонгууль бгоноор одоо газарт орно гээд бараг 20 жил боллоо Энэ уг нь гое байшин бгаа юм даа
    2019 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.25.59)
    Хөдөлмөрч, сайхан залуус юмаа.Аз жаргал, амжилт бүхний дээдийг ерөөе.
    2019 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.89.51)
    Ажилсаг сайхан гэр бул байна. Их ч юм хийж. Зарим хумуусийн шуумжлэлийг эмзэглэхгуйгээр нэг бодчиходгэмгуй. Ж: нь дизайнераар тохижилтоо яаж хийхээ зевлемж ав гэдэг ч юм уу. 2-р давхарт байгалийн гэрэл дутмаг санагдлаа. Гэрийн тооноор нар орох уу? Эсвэл байшин доторх гэр юм бол эруул ахуйн хувьд буруу юм болж.
    2019 оны 06 сарын 15 | Хариулах
    • Хонгорзул.Т
      Та очиж амьдрахгүйгээс хойш танаас зѳвлѳмж хүсэх хэрэг юун? Гэрийн тооноор гэрэл орсон ороогүй тэрнээс ч муу гэрэлтүүлэгтэй орчин буйг үгүйсгэмгүй. Тэгэнд ч үүнийг эрүүл ахуй гэдэггүй юм ахуй гэр гэдгийм даа найзаа хэхэхэ
      2019 оны 06 сарын 15
  • Зочин (202.126.89.103)
    ѳѳрийн санаа ѳѳртѳѳ зѳв. Манайхан ѳѳрснѳѳ чадхгүй байж үгүйсгэдгээ болимоор юм. Хѳдѳлмѳрч хүүхдүүдэд баяр хүргэж сайн сайхныг хүсье
    2019 оны 06 сарын 15 | Хариулах
  • Анхаа (45.41.181.30)
    Юун баахан авцалдаагүй юм хийчээ вээ, бүр нүд өвдчихлөө. Дизайнер хүнээс зөвлөгөө авах байж дэ, гүйцэтгэгч бол гүйцэтгэгч
    2019 оны 06 сарын 15 | Хариулах
    • Монгу
      Энэ хун мэдрэмжгуй хоорхийлолтэй уг гарах нь монгол биш монгол дизайн ойлгохгуй ч
      2019 оны 06 сарын 15
    • Дууяа
      Тэгээд гэрт амьдардаг хүмүүс нар үздэггүй хэрэгүү харин ч гэрийн тооноор байгалийн гэрэл сайн орж ирдэг юм шүү ѳѳрѳѳ гэрт амьдарч үзээгүй бололтой юмаа даа хүний хѳдѳлмѳрийг үнэлж сурчаад олон юм яриач чи. Одоо гаднаа сайхан ногоон байгууламжтай болчвол за бүх юм оке
      2019 оны 06 сарын 15
  • иргэн (202.179.25.207)
    Ажилсаг мундаг хүмүүс байна. Ер нь иргэн хүн бүр өөр өөрийн хүсэл, хөрөнгөндөө тохируулаад өөртөө аятай тухтай боломжийн байр сууцанд гэрт сууж амьдрах нь түүний туйлын хүсэл болохоор ядуу дутмаг байлаа ч тэр өөртөө тохирсон цэвэр сайхан орчин бүрдүүлэх нь чухал .
    2019 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (64.119.27.46)
    juulchid amidruulj hostel guest house bolgoj gargasan munguu gargahgui bol margash gehed l une tsen n 50%aar buurah hurungu oruulalt bn bair bol zugeer l hereglee ajil turultei oirhon untahad tuhtai baihad l hangalttai bairgui ussun humuus l iim muruudultei bdgiin emgenel
    2019 оны 06 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Хүнд урам өгч сур. Чамд таалагдах албагүй
      2019 оны 06 сарын 15
  • Зочин (64.119.27.46)
    ger horoolol setgehuigeer unen songolt vkus muutai tohijuulsan bn hedii barihad hymd ch urt hugatsaandaa unetei bairnaas iluu ih urt hugatsaanii zardaltai yum bn. iim zardaltai bairiig muugaar bodhod hen ch tureeslehgui une n jil ireh tusam muudna mash buruu hurungu oruulalt
    2019 оны 06 сарын 15 | Хариулах
    • Хонгорзул.Т
      Ѳѳрийнх нь вкусыг нэг харчихья даа хѳ... хэхэхэ... Түрээслэх гэж хийгээгүй ч байх. Таны хѳрѳнгѳѳр бариагүй, тантай ашиг хуваахгүй бизээ. Мэдрэмж үгүй вкус үгүй муухай үгээ эндээс зайлуулбал дээрсэн Та.
      2019 оны 06 сарын 15
    • Атаархагч, үгүйсгэгч танд
      Ѳѳрийнхѳѳ амьдрах байрыг ѳѳртѳѳ тохируулаад тав тухаа олсон байхад хэнд хамаатай юм. Ѳѳрийн хѳдѳлмѳр,сонирхол шүү дээ. Бусдын хийснийг үгүйсгэдэг, атаархуу гар уу ѳѳрѳѳ
      2019 оны 06 сарын 15
  • mod (98.113.248.233)
    mash goyo bna! odoo hashaandaa toiruulaad tom tom vaarand mod nemeed suulgachih tegeed l tasarlaa!
    2019 оны 06 сарын 15 | Хариулах
    • маш хөдөлмөрч сйхан гэр бүлд амилт аз жаргал хүсье одоо хашаандаа оё цэцэг мод тариад л болоо мундаг
      2019 оны 06 сарын 15
  • Зочин (203.169.49.101)
    Заавал ипотекийн зээл авч, олон жил өрөнд орох албагүй гэдгийг батлалаа.
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.10.23.70)
    Gaihaltai,uneheet gariin duitei hun yum,amjilt,az jargaltai ger bulbna.)
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • MGL (153.201.83.224)
    WOW, AMAZiNG.....
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • Аниа (202.9.42.233)
    Эвсэг, ажилсаг сайхан дүү нартаа аз жаргал, сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.33.13)
    Joohon bolhi hiij dee
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
    • sanaa
      oorinhoo hiisen zuiliig haruulchih daa!
      2019 оны 06 сарын 14
    • Zochin
      Chi chini harin jinhene ataarhuuuuu gar uuuu ugui yuuuu !!!!
      2019 оны 06 сарын 14
    • hariult
      hahaha yu ni bolhi baina ataarhuu shaar ve
      2019 оны 06 сарын 14
  • Зочин (124.158.125.10)
    Мундаг гэр бүлд аз жаргал хүсье "Мөнгөтэй зочин" нэвтрүүлэгээр хальт харсан амжилт
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (180.149.93.14)
    yostoi saikhan boljee. Odoo harin hashaand ni nogoon bailguulamj l dutuu bna daa
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    10 цаг 2 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    10 цаг 47 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    11 цаг 35 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    12 цаг 35 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    13 цаг 0 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    13 цаг 18 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    14 цаг 46 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    14 цаг 48 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    15 цаг 3 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    15 цаг 4 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    15 цаг 11 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    15 цаг 24 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    16 цаг 32 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    16 цаг 50 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    16 цаг 58 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    17 цаг 2 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    17 цаг 36 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    17 цаг 42 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    17 цаг 53 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    17 цаг 58 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК