Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Ганхуяг: Нийгмийн даатгалын сангийн тогтолцоог шинэчилж чадахгүй бол би нэр дэвшинэ

2019-11-20
0
ЖИРГЭХ

Бизнесийн салбарыг өөрийн өнгө аясаар чимж, үргэлж шинийг санаачилж байдаг эрхэм бол “Хас”-аар овоглодог Ч.Ганхуяг юм. Түүний санаачлан нэвтрүүлсэн хувийн тэтгэврийн сан болон Нийгмийн даатгалын сангийн тогтолцоо, ирэх оны төсөв зэрэг дараах гурван сэдвийн хүрээнд ярилцсанаа хүргэе.


-Сүүлийн үед иргэд хувийн тэтгэврийн талаар их сонирхох болсон. Ер нь хувийн тэтгэврийн сан ямар өгөөжтэй юм бэ?

-Энэ талаар иргэдэд ойлголт өгөхийн тулд юун түрүүнд тэтгэврийн гаж тогтолцооны талаар ярих болно. Үүнийг дараах хэдэн баримтаар нотолъё. Тухайлбал, бид насаараа ажиллаж, сар бүр нийгмийн даатгал төлдөг. Хамгийн багадаа 30 жил сар бүр 124 мянган төгрөгийг нийгмийн даатгалд төлчихөөд тэтгэвэрт гарах насан дээрээ төлсөн мөнгөө буцаан авъя гэхээр юу ч байхгүй байна. Учир нь бидний өнөөдөр төлж байгаа нийгмийн даатгалын мөнгө иргэдийн тэтгэврийн санхүүжилт болдгийг мэднэ. Тиймээс бидний хүүхдүүд ажил хийж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байж тэтгэврийн бараа харна гэсэн үг.

Хоёрдугаарт, Иргэдийн цалин дунджаар сая гаруй төгрөг байна. Харин тэтгэврийн хамгийн доод хэмжээ нь 300 гаруй мянган төгрөг. Өөрөөр хэлбэл, сард сая гаруй төгрөг олдог байсан иргэн тэтгэвэрт гарахад сард ердөө л 300 гаруй мянган төгрөг авна гэсэн үг. Уг нь төр иргэдээ ядуурлаас гаргая хэмээн уриа лоозон барьж үйл ажиллагаа хэрэгжүүлдэг ч бодлого нь зөрүүтэй байдаг. Монголд тэтгэврийн мөнгөөрөө эрүүл саруул, аз жаргалтай амьдарна гэсэн ойлголт алга.

Гуравдугаарт, Манай улс төрөлтийг ихээхэн дэмжиж байгаа. Гэтэл 2020 он хүртэл явсан хүүхдийн төрөлтийг нэмэгдүүлэх бодлого 50, 60 жилийн дараа тэсрэлт болж, нийгэмд дарамт болно. Бид улсын төсвөөс зөвхөн тэтгэвэр тавьдаг болж, нийгмийг авч явах төсвийн мөнгө байхгүй болно.

Хэрэв бид нийгмийн даатгалд төлдөг мөнгөө банкинд хадгалуулсан бол 30 жилийн хугацаанд 180 сая гаруй төгрөг хуримтлагдаж, хүү тооцвол 800 сая гаруй төгрөг болж, тэтгэвэрт гарах нас болоход бид энэ хэмжээний мөнгө авах байлаа. Гэтэл тэр мөнгө өнөөдөр байхгүй, хүмүүст зүгээр тараачихсан. Бид хэзээ нэгэн цагт буцаан тэтгэвэр хэлбэрээр авна гээд ажиллаад нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг. Гэвч тэтгэвэрт гарахаасаа өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа хүмүүсийн хувьд ямар ч ашиг алга. Тиймээс манай улсад тэтгэврийн тогтолцоондоо шинэчлэл хийх ёстой. Уг нь тэтгэврийн тогтоолцоог өөрчлөх ёстойг тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хэлсэн ч миний хэлсэнийг ойлгоогүй.

“Нийгмийн даатгалын сангийн мөнгө шиг дампуурах гэж байгаа банкинд мөнгөө байршуулаад дундаас нь хувь цохих боломжгүй. Би тогтолцоондоо баталгаа өгч чадна”

-Тэгвэл хувийн тэтгэврийн сан иргэдэд ямар нөхцөл амлаж байгаа юм бэ?

-Бид тухайн иргэнийг өнөөдөр төлж байгаагаасаа ирээдүйд илүүг авдаг болгоё гэж зорьж байгаа. Сая төгрөгийн цалинтай хүн 34 хувийг сар бүр татварт өгдөг. Ажиллаад л байдаг, цалингийнх нь 34 хувийг улс авч байдаг. Буцаад иргэндээ ирэх ач тус байхгүй. Бидний санал болгож буй “Хувийн тэтгэвэрийн сан” нь богино хугацааны шийдлээр иргэд эхний ээлжинд өөрийн орлогоосоо сайн дураар сар бүр 50 мянган төгрөг хуримтлуулах юм. Хэрэв ингэж чадвал иргэн тэтгэвэрт гарахдаа сард 2-3 сая төгрөгийн тэтгэвэр авах боломжтой.

Өнөөдөр улсын эрүүл мэндийн даатгал үнэгүй юм шиг хэрнээ үйлчлүүлэхэд хэцүү гэдгийг иргэд сайн мэднэ. Тэгвэл улс биднийг хамгаалахгүй бол бид өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Хөгширнө гэдэг эрсдэл биш. Даатгал бол биднийг эрсдэлээс хамгаалах зүйл. Иргэд тэтгэвэрт гараад ая тухтай сайхан амьдрах хэрэгтэй. Насны эцэст ядууралд орж амьдрах ёсгүй. Монголчуудад хуримтлал хамгаалалт байдаггүйн ганц жишээг хэлэхэд өрхийн тэргүүн өвчин тусаад гурван сар гэртээ хэвтэхэд тухайн айлын амьдрал нурдаг. Аав нь өвдөхөд ээж нь асарч, ажлаа хийж чадахгүйд хүрдэг. Харин хүүхдүүд нь амьдралаа залгуулахын тулд хөдөлмөр эрхэлж эхэлдэг. Бид сард ердөө 50 мянган төгрөгийг өөрсдийн ирээдүйн төлөө хуримтлуулснаар эрүүл мэндийн даатгал, ажил завсардах үеийн даатгал гээд олон эрсдэлээс өөрсдийгөө сэргийлэх боломжийг бүрдүүлж байна. Бид үүнийг л хийж байна.

- Тэгвэл хувийн тэтгэврийн сангийн эрсдэлгүй гэсэн ямар баталгаа байна вэ?

- Намайг хувь хүнийхээ хувьд Хасбанк системийн тогтолцоо босгосныг мэдэж байгаа байх. 2010 оноос хойш яваад л байна. Энэ бол удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчид, хяналт гээд бүгд нийлээд нэгэн тогтолцоог үүсгэсэн нь хэн ч хариуцлагаас зугтах боломжгүй юм. Үүнтэй адил “Ард санхүүгийн нэгдэл” бол тогтолцоон дээр суурилсан байгууллага. Өөрөөр хэлбэл, нэг хүнээс хараат бус. Төлөөлөн удирдах зөвлөл, хараат бус гишүүдтэй, тайлангаа тогтмол гаргаж, санхүүд байнга аудит хийгдэж, журмаар зохицуулагдана. Ямар ч байсан Нийгмийн даатгалын сангийн мөнгө шиг дампуурах гэж байгаа банкинд мөнгөө байршуулаад дундаас нь хувь цохих боломжгүй. Би тогтолцоондоо баталгаа өгч чадна. Энэ бол надаас үл хамаарах тогтолцоо. Бие биеэсээ харилцан хамааралтай тогтолцоог бүрдүүлсэн ч гэлээ, нэг эд эс нь байхгүй болоход энэ тогтолцоо цаашаа явах бүтэцтэй. Жишээ нь, миний гар бие оролцож үүсгэн байгуулагдсан “Тэнгэр санхүүгийн нэгдэл”, “Хас Лизинг” зэрэг байгууллага бий.  Үйл ажиллагаа нь одоог хүртэл надгүйгээр цааш явж л байна. Энэ л тогтолцоонууд баталгаа нь болох ёстой. Бид журмынхаа дагуу амласан ёсоороо хамгийн ашигтай хувьцаануудад хөрөнгө оруулалт хийж, эрсдэлгүй бондод тодорхой ашгийг байлгаж, бодлогын дагуу хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Нөгөө талаас зөвхөн Ард санхүүгийн хамгаалалт болгоод Aрд лайфд 20 тэрбум төгрөгийн хөрөнгө байршуулсан.

-Хувийн тэтгэврийн санг бий болгоход ямар нэгэн шалгуур байгаа юу?

-Сар бүр төлнө гэсэн гэрээндээ үнэнч байх ёстой. Учир нь бид тодорхой хэмжээнд өгөөж амлаж байгаа шүү дээ. Харин хувь хүн эсвэл албан байгууллага байвал бид гурвалсаан гэрээ хийнэ.

-Ард санхүүгийн нэгдэл жил бүр хөрөнгө оруулагч үндэстэн форум зохион байгуулдаг. Уг форумын онцлог нь юу вэ?

-Ард Санхүүгийн Нэгдэл 2016 оноос эхлэн жил бүр Хөрөнгө оруулагч үндэстэн форумыг зохион байгуулж, салбар салбарын манлайлагчид, төрийн бодлого тодорхойлогчид, олон улсын байгууллагууд, бизнес эрхлэгчдийг оролцуулан санхүүгийн салбарт гарч буй шинэ технологи, шилдэг санаануудын талаарх мэдээллийг хүргэдэг. Энэ оны форум ирэх сарын 1-нд зохион байгуулагдахаар төлөвлөн ажилалж байна.

-Таны Сангийн дэд сайд болсон шалтгаан нь тэтгэврийн тогтолцоог шинэчлэх байсан. Даанч чадаагүй гэлээ. Тэгвэл одоогийн Сангийн сайд Нийгмийн даатгалын санд шинэчлэл хийх талаар яриад эхэллээ?

-Ура./инээв/ Би гурван жилийн өмнө танилцуулаад дэмжээгүй юм. Өнөөдөр /2019.11.18/ анх удаа хэлж. Одоо байгааг тогтолцоог нураагаад дахиад босгох хэрэгтэй. Миний хэлснээр л явна. Үүнийг хийхээс өөр арга байхгүй. Хийхгүй бол би сонгуульд нэр дэвшинэ.

-Хэзээ?

-Ирэх онд дэвшихгүй.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх оноос нэмэгдүүлэх гэж байна. Шалтгаан нь тодорхой. ОУВС-тай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд НДС-ийн шимтгэлийг шат дараатай нэмэгдүүлж байгаа. Гэвч энэ нь эргээд аж ахуйн нэгж, иргэдэд дарамтбий болгож байна хэмээн эсэргүүцэж байна. Та энд ямар байр суурьтай байна вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь буруу. Би Женког нэг ч удаа дэмжиж байгаагүй. Харин хориг тавина гэхэд нь баярласан. Санаа нь зөв байсан. Гэвч 2017 онд батлагдсан буюу ОУВС-тай тохиролцоотой хуульд хориг тавина гэж юу байх вэ.  

“Би Женког нэг ч удаа дэмжиж байгаагүй. Харин хориг тавина гэхэд нь баярласан.”

-Тэгвэл нэмэгдүүлэхгүй байх боломж байсан уу?

-Сонгуулийн жил, дээрээс нь их өр дарж байгаа энэ үед алдагдалтай байхыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ ирэх оны төсөвт тодотгол хийж төсвийн ашигтай гарч байгаа мөнгөөр Нийгмийн даатгалын сангаа зузааруулах байсан юм.

-Ер нь дэд сайдын албан тушаал хашиж байсныхаа хувьд Сангийн сайд хэр ажиллаж байна гэж харж байна вэ?

-Сангийн сайд маш сайн ажиллаж байгаа. Гэхдээ тэтгэврийн асуудал бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын асуудал. Хөдөлмөрийн сайд асуудлаа сайн ойлгож байгаа эсэхийг мэдэхгүй байна.

-НДС-ийн мөнгийг хэт үр ашиггүй зарцуулж байна гэсэн шүүмжлэл бий. Тэтгэврийн сан яагаад алдагдалтай гараад байдаг юм бол?

-Татвар төлөгчдийн төлж байгаа мөнгө тэтгэвэр авч байгаа иргэдийн мөнгөнд хүрэлцдэггүй. Тиймээс зөрүүг нь төсвөөс өгчихдөг. Энэ л алдагдал хүлээж байгаа гол шалтгаан нь юм. Тиймээс алдагдлыг бууруулахын тулд шимтгэлээ нэмнэ гэж байна. Харин миний үзэж байгаагаар манай улс эхлээд өрөө төлөх ёстой. Ингээд компаниудын удирдлага сайжирч, ашигтай ажилласнаар Нийгмийн даатгалын сан монголын хамгийн том сан болж нийгэм цэвэрших, ирээдүйд итгэлтэйгээр хөдөлмөрлөх боломж бүрдэнэ.

“Ард иргэдийнхээ өмнүүр ороод бизнес хийж, өөрсдөө баяжих гэж сонгогддог тогтолцоог өөрчлөхгүйгээр цааш явахгүй”

-Ирэх оны төсөв батлагдчихлаа. Зарим гишүүд хийгээд эдийн засагчид сонгуулийн төсөв боллоо хэмээн тайлбарлаж байна. Та юу гэж харж байна вэ?

Сонгуулийн жил учраас төсөв таван хувийн алдагдалтай, мөн өрнүүдээ дарах, сонгуулийн гүйцээгээгүй амлалтуудаа биелүүлэх төсөл болсон байх. Би мэдэхгүй байна. Сонгуулийн дараа тэртээ тэргүй шинэ эрх баригчид гарч ирэхээр тодорхой болно.

-2021 оноос бондуудын өр байгаа шүү дээ. Манай улс одоогийн энэ чадамжаар явбал өр төлөх боломжтой болов уу?

-Өрнүүдээ сайн дарж байна гэж харж байна. Сая боломжтой дотоод өрнүүдээ дарчихсан. Бондын эргэн төлөлтөд 800 гаруй тэрбум төгрөг өгнө гэдэг чухал байхгүй юу. Ирэх онд ч ийм хэмжээний мөнгө өгөхөөр төсөвлөчихсөн байгаа байх.

-АМНАТ байх ёстой эсэх талаар маргаан дагуулж байна. Цэцийн шийдвэрийн улмаас улс 1.3 их наяд төгрөгийн алдагдал хүлээхэд хүрсэн талаар Сангийн сайд хэлж байна. АМНАТ байх ёстой юу?

-Сангийн сайдын тайлбарлахыг сонссон. Ер нь татвар давхардуулж авч байгаа зүйл байхгүй. Өнөөдөр дахин боловсруулалт эрхэлж байгаа хүмүүс давхар татвар төлөөд хохироод байна гэж ярьж байна. Гэвч үүний цаана хоёр, гурван компанийн эрх ашиг хөндөгдөж, улмаар улс төр явагдаж байна гэж харж байгаа. Нүүрсээ боловсруулж, угаагаад байгаа хүмүүс АМНАТ-аа төлье гэж ярьж байгаа харагдсан. Би Ч.Хүрэлбаатар сайдад итгэж байна.

-Хувиараа НДШ төлдөг иргэдийг жилд нэг удаа шимтгэл төлүүлэх заалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтад орсон гэж ярьж байна. Та хувь хүнийхээ хувьд дэмжих үү?

-Дэмжинэ. Малчид төрөөс хамгийн их үйлчилгээ авч байгаа. Мөн малаа хамгийн үнэтэйгээр борлуулдаг мөртлөө тэтгэвэр авдаг. Ноолуураа зарсан ч татвар төлдөггүй. Ингээд л нийгэмд мөлжигч анги болж хувираад байгаа байхгүй юу. Үүнийг тэгшлэх хэрэгтэй. Бид өрөвчхөн хандаад том зургаа нээж хардаггүй. Уг нь малчдад ч мөн ялгаагүй тэгшү хууль, татвар үйлчилж байж энэ нийгэм хурдацтай, шударга хөгжинө.  

Гэтэл хамгийн их муулуулдаг биенес эрхлэгч, уурхайчид нь хамгийн их татвар төлдөг. Энэ хүмүүсийн мөнгөөр л хүүхдүүдэээ сургах, эмнэлэгт үзүүлэх зэрэг төрийн үйлчилгээг авч байгаа биз дээ.

-Манай улс өнгөрсөн сард “Саарал жагсаалт”-д орсон. Энэ хугацаанд “Тэр хариуцлага хүлээх ёстой. Энэ хүлээх ёстой” гэх мэтээр бие бие рүүгээ дайрсаар  Санхүүгийн зохицуулах хорооны нэр бүхий хоёр албан тушаалтанд хариуцлага тооцсон болж ажлаас нь чөлөөлснөөр уг асуудал намжих хандлага руугаа орж байна. Гэтэл уг хоёр албан тушаалтанд хариуцлага тооцоод л өнгөрөх хэмжээний асуудал байв уу?

-Энд улс төрийн бүлэглэл хоорондын зүйл явж байгаа гэж харж байна. Тухайлбал, 60 тэрбум зэрэг. Зөвхөн “Саарал жагсаалт”-тай холбож тайлбарлах явцуу л даа.

-Зарим судлаачид яг “Хар жагсаалт”-д орохын өмнө “Саарал жагсаалт”-д багтсан гэж ярьж байсан?

-Бид угаасаа саарал жагсаалтад байсан. Яахав хэдэн жилийн өмнө FAFT-аас  ирсэн хүмүүс буцахдаа ийм ийм алдаануудаа засаарай гээд явахад нь бид засч чадаагүй байсныг өнөөдөр албажуулж байгаа юм байна лээ. Ер нь манй улс энэ жагсаалтаас 2013 оноос хойш гараагүй байсан гэж ойлгогдоод байгаа. Зарим хүмүүс “би их мундаг. 30 их наяд төгрөгийг эдийн засгийн эргэлтэд орууллаа” зэрэг үлгэрийн юм яриад явж байна. Ийм л популизм биднийг алаад хаячихаж байгаа байхгүй юу. Уг нь ийм хэмжээний мөнгө ил гараагүй шүү дээ. Зарим эрх бүхий албан тушаалтнууд зурагтаар гоё харагдаж, сенсаци тараахын тулд зарлаад ирэхээр гадныхан гайхна биз дээ.

Ингээд баахан албан тушаалтнуудад улс төрийн тооцоо хийхээр АТГ, цагдаа, прокурор нь гарч ирээд мэдэгдэл хийгээд л сүр дуулиантай шалгаад л эхэлдэг. Гэвч хэнийг ч шийтгэдэггүй. Тиймээс “та нар авлигатай байж яагаад авлигачдадаа хариуцлага тооцдоггүй юм бэ” гэдэг дээр л “Саарал жагсаалт”-д оруулсан. Үүнд банк бусын тухай нэг ч үг үсэг дурдаагүй байгаа. Яахав банк бусууд замбараагүй байдаг  нь байдаг л байх. Тухайлбал, улс төрчид нь ЖДҮ-ээс зээл аваад банк бусаар зээлээ эргэлдүүлээд байна гэсэн. Авлига авсан бол ёсзүйн хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Ард иргэдийнхээ өмнүүр ороод бизнес хийж, өөрсдөө баяжих гэж сонгогддог тогтолцоог өөрчлөхгүйгээр цааш явахгүй.

Б.Цэрэнлхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Зочин (66.181.161.13)
    чи ч гэсэн цагтаа Сангийн дэд сайд байхдаа НДШ мөнгөнөөс хусаж л байсан биз
    2019 оны 11 сарын 27 | Хариулах
  • иргэн (66.181.161.84)
    За та угаасаа л дэвших бодолтой шуу дээ. Худлаатаа л
    2019 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.141.189)
    Ккк... ЧАМААР Л ДУТАЖ ГЭНЭ... ӨӨРИЙГӨӨ ЮУ ГЭЖ БОДОЖ МӨРӨӨД ӨӨ ВЭ...??? ТАЛХНЫ ҮНЭ МЭДЭХГҮЙ... ХООСОН САГСУУ ТОЛГОЙ...
    2019 оны 11 сарын 22 | Хариулах
  • Би баталгаа өгнө ч гэх шиг. Энэ сагсуу, цээжээ дэлдсэн хүнд Монголын 1 сая гаруй хүнмй төлж байгаа шимтгэлийг өгөөд тоглуулах байхдаа, инээд хүрчлээ (202.126.89.187)
    Иргэн
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Irgen (66.181.177.26)
    zb interview kkkkkk
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Yo (110.151.160.21)
    Сайхан сэдэв олчоод шааж өгжийнөө. Талхныхаа үнийг ч мэдэхгүй хэвтэж байж энэ бид хоёр сонгуульд дэвшээд ч яахав дээ. Олны доог болохын нэмэр.
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.31.41)
    Сонгогдоход боломжийн сэдэв л дээ.
    2019 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.57.92.75)
    Талхныхаа үнийг мэддэг болохоор би нэр дэвшие
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
    • talhanii vniig bi ch medehgvi teriig zaaval medeh ch albagvi, iim jijighen setgej harj bgad haramsaj bna chamaig
      2019 оны 11 сарын 20
  • Зочин (192.82.70.153)
    Авилгачиддаа хариуцлагагуй тооцдоггуй нь ард тумнийгунэхээр их бухимдуулж бна
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • zochin (66.181.161.92)
    yun turuund miin daatgaliin baiguullagiin danhar tom buttsiig bagasgaj uzrgui zardliig buuruulah heregtei. Mashin ih oron toonii iluudeltei deerees ni mash tom tom baishind suudag togtmol zardluud undur
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • Диваажин (202.179.31.95)
    ГАНХУЯГАА НААДУУЛ ЧИНЬ НДШООРЧИЛНО УУ? ХАМААГУЙ ЧИ ЗААВАЛ НЭРЭЭ ДЭВШУУЛ.НИЙГЭМ ООР БОЛСОН.2020 ОНД МОНГОЛЫН АРД ТУМЭН ШУДРАГА 5 ГИШУУНЭЭ ХЭВЭЭР НЬ ДЭМЖЭЭД УЛДСЭН ГИШУУДИЙГ ЦОО ШИНЭЭЭР ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ НИЙГМИЙГ ООРЧИЛЖ ЧАДДАГ ХУМУУСЭЭР ДУУРГЭХ ЁСТОЙ.
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • зочин (103.194.176.117)
    Су Батболдын фракц оффшорчин ганхуяагт найдаад юу л бол доо
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • Irgen (66.181.189.248)
    Talh idej baigaa yu mangar doldoi batsaanaa. Deer ued Su.Batbold E said baihdaa yunii ch yum neg hural deer iltgel taviad indrees buuj humuustei gar barih geed duhuj ochihod urdaas ni neg nuhur nahilzaad buhulzuud unen hogiin haragdaj bj bilee. Tegsen ter doldoi ene nuhur baij bilee. Ternees hoish ene nuhriig unelehee bolison.
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • Zochin (202.126.89.115)
    Hutsbaa chi talhnii une medehgui bj togyoltsoo uurchilj chadsh uu...chsmaig bas songoh uu...kkk
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • ЗАЛИЛАН-гийн ГЭМТ ХЭРЭГТЭН, ЛУЙВАРЫН МЭРГЭЖИЛТЭН ТАЛХ ГАНХУЯГ ШОРОНД БАЙХ ЁСТОЙ !! (192.82.65.56)
    ТАЛХ ГУАНХУЯГ гэх зартай лууйварчин банкны дэрэм хийнэ, бас томчуудад банкаа дээрэмдүүлчээд сүүлд нь гэнэн залуусыг Крипто Валют гэж хууран маш их хөрөнгийг ЗАВШСАН олон залуусыг байр машинаас ХУУРЧ салгасан, 1072 хувцааг арилжаална, ноогдол ашиг өгнө гэж ХУУРАН маш олон хүнээс АРД брокерын компанидаа Данс нээ хэмээн хүн бүрээс 5-7 мянгыг авч нийт 200 тэр бум төгрөг Ард түмнэээс залилсан. 1072 хуцвьцаа хэзээ ч арайлжаалгдахгүй хгуультай гэдгийг мэдсээр байж үйлсэн ЗАЛИЛАЛАН гэмт хэрэг!!
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • HAS BANK (59.153.112.101)
    BANDAASH GANTULGAAS door AMITAN SHUU. ADGIIN ER AILIIN AVGAI ERGUULNEE GEJ.
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Нийгмийн даатгалыг өөрчилөх гэдэг дээр санал нэг байна энэ зөв шүү хичнээн жил ажиллаад даатгал төлсөн атлаа тэтгэвэрт гарахад мөнгө байдаггүй нас барчихаар төлсөн мөнгө нь алга болчихдог тийм учраас даатгалын системийг өөрчилөх нь зөв би дэмжиж байна хэсэг хугацааны дараа улс ч гэсэн дарамтаас сална шүү дээ
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    ккк, гарахгүй ш дээ хө
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
    • зочин
      гаргая л даа
      2019 оны 11 сарын 20
  • Kkkkk (150.129.143.129)
    salaaaaaaabch
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
    • Крипто Валют гэж хууран маш их хөрөнгийг ЗАВШСАН олон залуусыг байр машинаас ХУУРЧ салгасан, 1072 хувцааг арилжаална, ноогдол ашиг өгнө гэж ХУУРАН маш олон хүнээс А
      ЗАЛИЛАН-гийн ГЭМТ ХЭРЭГТЭН, ЛУЙВАРЫН МЭРГЭЖИЛТЭН ТАЛХ ГАНХУЯГ ШОРОНД БАЙХ ЁСТОЙ !!
      2019 оны 11 сарын 20
  • Zz (74.118.178.4)
    Chi zalhuu tiim bolohoor chinii amidral uudluhgui gedeg hun Mongold hereggui. Bolovsroliin yamnii mami pokonuud eniig myalaad ug tegwel songuulid chin demjey gesen uu. Hun tiim jijighen baij bolohgui.
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • Zochin (74.118.178.4)
    Engiin Mongolchuuddaa chi zalhuu tiim bolohoor chinii amidral uudluhgui gedeg hun irgeddee hurch chadahguiee. Tiim ih zalhuu hun bish saihan sangiin saidaa ajillahdaa iim boditoo yum hiisnee helchih hereggui. Baihguidee barag. Ard irgeded huniig deer door gej haritsdaggui. Bolovsroliin yamtai sulbeeleed yawaad baigaa shudee.
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.142.201)
    Талхныхаа үнийг мэддэггүй л сангийн сайд байсан биз дээ
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    13 цаг 26 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    14 цаг 10 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    14 цаг 59 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    15 цаг 59 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    16 цаг 24 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    16 цаг 42 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    18 цаг 10 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    18 цаг 11 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    18 цаг 26 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    18 цаг 28 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    18 цаг 35 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    18 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    19 цаг 56 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    20 цаг 14 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    20 цаг 22 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    20 цаг 25 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    20 цаг 59 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    21 цаг 5 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    21 цаг 17 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    21 цаг 22 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК