Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Я.Эрдэнэсайхан: Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн хүүг 5.4-5.8 хувь болгон бууруулж чадсан

2019-11-24
0
ЖИРГЭХ

ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхантай ярилцлаа.


-Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг хүртээмжтэй болгох суурь хуулиуд ерөнхийдөө хэрэгжээд эхэлсэн. Цаашид сайжруулах юу байна вэ?

-2019 оны зургадугаар сарын 6-нд Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих тухай хууль батлагдсан. Энэ хуулийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын санаачлан яамнаас ажлын хэсэгт орж боловсруулагдсан юм. Өмнөх хуультай нь харьцуулахад сайн болсон гэж харж байгаа. Тухайлбал, уг хуульд ангиллыг тодорхой болгосон. Жижиг, дунд гэдэг ангилал өмнөх хуульд байсан ч ямар ялгаатай байх нь тодорхойгүй байсан юм. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд бичил, жижиг, дунд гэсэн гурван ангиллаар олон улсын жишгийн дагуу хийсэн. Бичил гэдэг нь 10 хүртэлх ажилтантай, 300 хүртэлх жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж байна. Ингэж тус тусад нь салгаж, гурван тусдаа бодлого явуулж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр нь нэг хайрцаганд аль нь мэдэгдэхгүй ижил бодлого явуулдаг. Дунд сургуулийн хүүхэд насанд хүрсэн хүнтэй уралддаг шиг байсан бол одоо ангилж бичил гэдэг нь ийм чадавхтай байх юм. Дунд нь ийм байна гэж ангилсан нь давуу талтай. Мөн экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргавал дэмжих, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд дотоодын үйлдвэрт үйлдвэрлэсэн Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн байх бол шууд худалдан авалт хийнэ. Дотоодын давуу эрхт тооцохдоо 15 хувьд хийсвэрлэж бууруулж тооцох. Өөрөөр хэлбэл, гадны бүтээгдэхүүнтэй дотоодын бүтээгдэхүүн өрсөлдөх болвол 100 төгрөгийн бүтээгдэхүүний үнийг 85 төгрөгөөр бууруулж тооцохыг зааж өгдөг нь өрсөлдөх чадварыг нь сайжруулж байна гэж ойлгож болно.

Түүнчлэн Татварын хуульд дагаж орсон заалт нь жилд нэг удаа хялбаршуулсан журмаар тайлангаа өгч, татвар төлнө гэж оруулж ирсэн.

-Хууль эрх зүйн орчин бүрдсэнээр жинхэнэ Жижиг, дунд үйлдвэрлэгч рүү чиглэсэн бодлого хэрэгжиж байна гэж ойлгож болох уу. Он гараад хэчнээн аж ахуйн нэгж, иргэд зээл хүсч, хэд нь зээлээ авсан байна вэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын бодлого энд тэнд салсан, олон яаманд шилжсэн байсныг агентлаг байгуулж нэг гарт зангидах байдлаар зохицуулалт хийж өгсөн. Энэ жилийн хувьд төсөв сонгон шалгаруулах үйл явцыг зарласан. ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улаан гуай энэ оны нэгдүгээр сард томилогдож ирсэнийхээ маргааш нь яаралтай төсөл сонгон шалгаруулах журмыг өөрчилж боловсруулах үүрэг өгсөн. Ингээд Төрийн нарийн бичгийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, долоо хоногийн дотор өмнө нь ажиллаж байсан журмаа шинэчлэн сайдад танилцуулж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу сайтад байршуулан олон удаагийн хэлэлцүүлэг хийж журмаа боловсруулсан. Харин дөрөвдүгээр сард батлан Хууль зүй дотоод хэргийн яаманд тавдугаар сард бүртгүүлэн төслөө хүлээн авсан. Улмаар зургадугаар сарын сүүлээр төсөл сонгон шалгаруулалтын журам явагдаж дууссан. Ингэхдээ дээр дурдсанчлан дөрвөн багт болгон хуваасан. Энэ жил 2672 аж ахуйн нэгж, иргэн хүсэлт ирүүлснээс 467 аж ахуйн нэгж шалгарч, 300 гаруй нь зээлээ авчихсан байна. Тэгвэл үлдсэн 100 орчим нь гэрээ хийх болон банкинд судлагдах шатандаа явж байна.

Мөн энэ оны хувьд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хөрөнгө оруулалтын буюу мөнгөний хэмжээ хоёр дахин багассан боловч зээлийн хүртээмж хоёр дахин нэмэгдсэн. Зээл жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хүрч байна гэж үзэж байна. Энэ жилийн журманд хэд хэдэн шинэлэг журам оруулсны нэг нь төрийн өндөр албан тушаалтан үүнд субъектээр нь заагаад өгчихсөн. Тухайлбал, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга, төрийн өмчит компанийн захирал, аймгийн Засаг дарга зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудын болон тэдний гэр бүлийн гишүүдийн хувьцаа эзэмшдэг компани төсөл, сонгон шалгаруулалтад оролцохгүй. Оролцвол шууд хасна гэсэн зохицуулалтыг оруулсан. Энэ дагуу хүсэлт ирүүлсэн 2672 аж ахуйн нэгжээс төрийн өндөр албан тушаалтны 900 гаруй хүмүүсийн АТГ-аас авсан мэдээлэлтэй тулган шүүхэд нэг ч ийм материал ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдэд болсон алдаа дутагдлыг зассан гэж ойлгож болно.

-Улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг хичнээн аж ахуйн нэгж байна вэ?

-Өнгөрсөн оны тоо баримтаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн 150 гаруй иргэн аж ахуйн нэгж байна. Үүнээс 70 гаруй хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 60.330 нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч. Энэ жилийн хувьд сүүлийн үеийн статистик тоо баримтыг авахаар Үндэсний статистикийн хороонд хүсэлт явуулсан. Одоо хүлээгдэж байна. Урьдчилсан байдлаар тоо баримт авахад 90 мянган жижиг, дунд үйлдвэрлэгч байна. Эндээс үзвэл эдийн засаг сайжирснаас гадна үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэл эрмэлзэлтэй болсон гэсэн үг.

-Зээл авахаар хүсэлт ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүд ямар чиглэлээр түлхүү үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Энэ жилийн хувьд сайдын батлагдсан журам, хөтөлбөр хууль батлагдсан хүрээнд сонгон шалгаруулалтаа явуулсан. Энэ жилийн онцлог нь Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрийн салбарт тэргүүлэх салбар чиглэлийг тодорхойлж өгсөн. Үүнийг хуулийн дагуу бүсчилсэн хэлбэрээр буюу хангай, говь, төв, зүүн, баруун гэсэн бүсжилтэд хуваасан. Энэ хүрээнд сонгон шалгаруулалтад оролцсон аж ауйн нэгжийг онооны системээр дүгнэсэн. Тэргүүлэх чиглэлд орсон аж ахуйн илүү оноо авч дүгнэгдсэн. Энэ онд арьс шир, ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн, хог хаягдал боловсруулах үйлдвэрүүд хамгийн их дэмжигдсэн. Ер нь бид нар боловсруулах үйлдвэрийн чиглэлд тэргүүлэх ач холбогдол өгсөн гэж ойлгож болно.

-Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод шударга явуулахын тулд юунд анхаарч ажилласан бэ?

-Засгийн газраас 87 дугаар тогтоол гаргаж үүрэг өгсөн. Үүний дагуу журам боловсруулж нийтэд ил тод буюу төсөл, сонгон шалгаруулалтын бүх процесс сонирхсон хүмүүст нээлттэй байгаа. Төсөл сонгон шалгаруулалтын бүрэлдэхүүн долоон хүнтэй байдаг. Төсөл сонгон шалгаруулах хорооны даргаар миний бие ажилласан. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийнхан зохион байгуулалтын ажлыг сайн хийсэн. Ингээд шууд дуу, дүрс, камертай өрөөнд сонгон шалгаруулалтыг хийлээ. Хоёрдугаарт, бүх процессыг цахим сүлжээнд байршуулсан. Гуравдугаарт, видео камерын бүтэн бичлэг хийсэн. Үүнийг хадгалж авсан байгаа. Шаардлагатай гэвэл хууль хяналтын байгууллагад өгнө.  Өөрөөр хэлбэл, бүх ажиллагаа шилэн, ил тод болсон.

-Давуу тал нь?

-Энэ жилийн журмаар нэгдүгээрт, цаасны төсөл гэж хэлдэг. Жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэгч биш хүн танил талаараа ийм үйлдвэр барина гээд хоосон юм биччихээд орж ирээд төсөл аваагүй. Төсөл сонгон шалгаруулалтыг гурван үе шаттай явуулсны гурав дахь нь үйлдвэрийн байранд нь очиж оноо тавьсан. Энэхүү оноогоор 70-аас доош үнэлгээ авсан иргэдийн төсөл унасан. Хоёрдугаарт, зээлийн хүүг бууруулж чадсан. Тухайлбал, өмнөх жилүүдэд найм хүртэлх хувийн хүүтэй байсан бол 5.4-5.8 болгож чадсан. Мөн банкуудыг сонгоход Монголбанкны жил бүрийн үнэлгээгээр шаардлага хангаж байгаа банкуудыг оруулна гэж заасан. Энэ дагуу гурван банк орж тус бүрт нь хэлцэл хийсэн. Ингээд хэлцлийн дагуу зээлийн хүүг бууруулж чадсан.

-Шинэ журам, хуулийн хүрээнд зээлийн хэмжээнээс шалтгаалан банк руу дамжуулах эсэхийг шийдэх юм байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өмнө нь 20-100 сая төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж, 100-300 сая, 300-аас дээш төгрөгийн дүнтэй зээл хүссэн иргэдийг төслийг хооронд нь өрсөлдүүлсэн. Шинэ журмаар бичлүүдийг нь буюу өөрийнх нь чадавхаар өрсөлдүүлэх зарчим орж байгаа. Энэ бол дэвшилттэй алхам. Орон нутгийн иргэдийн хувьд 200 сая төгрөгөөс дээш хэмжээтэй зээлийн хүсэлтийг санд ирүүлнэ. Харин 20-200 сая төгрөгийн зээлийг орон нутаг өөрөө шийднэ. 300 хүртэлх сая төгрөгийн зээлийн сан дээр шууд олгоно. 300 сая төгрөгөөс дээш хэмжээтэй төслийг банкаар дамжуулж олгох юм.

-Төсөл ихэвчлэн хаанаас ирж байна вэ?

-Энэ жилийн төслүүд дээр судалгаа шинжилгээ хийж байна. Дээрх ирүүлсэн төслөөс 40 орчим хувь нь орон нутгийн төсөл байна. Мөн Жижиг, дунд үйлдвэрлэлийн хуулийн зохицуулалтын гол онцлог нь иргэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлд хамрагдаад яваач ээ. Аж ахуйн нэгж байгуулаад ирэхээр жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлд хамрагдаач гэж зааглаж өгсөн. Өмнө нь иргэн нэг төсөл бичээд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авчихдаг. Буцаад Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авдаг байсан. Өөрөөр хэлбэл, хоёр мөнгө аваад нэг ажил хийгээд явдаг байсан. Үүнийг салгаад 20 хүртэлх сая төгрөгийн зээлийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгоно. Нэг төслөөр хоёр зээл авахгүй гэж зааж өгсөн.

-Өнгөрсөн долоо хоногт төсөв батлагдсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд хэчнээн хэмжээний төсөв тавигдсан байна вэ?

-Энэ жил бид агентлаг байгуулах ёстой гэж үзэн төсөвт оруулах хүсэлт гаргасан ч батлагдаагүй. Агентлаг байгуулагдах ёстой боловч төсөв мөнгө нь байхгүй байна. Ирэх онд улсын төсөвт зээлийн эргэн төлөлтөөр 54 тэрбум төгрөг тусгасан. Бидний зүгээс ирэх онд 100 тэрбум төгрөг тусгах саналыг хүргүүлсэн ч хасагдсан.

-Өнгөрсөн онд авсан УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээдийн авсан зээлийн эргэн төлөлт ямар байна вэ?

-УИХ-ын гишүүд тойргийн сонгогчдынхоо ирүүлсэн хүсэлтийг холбогдох төрийн байгууллагуудад шилжүүлэх үүрэгтэй. Ийм маягаар оруулсан зээлийн шалгараагүйг нь тоож үзэхгүй байгаа юм. Ер нь гишүүд тойргийн иргэдийн ирүүлсэн хүсэлт, өргөдөл, гомдлыг цааш дамжуулдаг жишгийн дагуу явагдсан. Үнэхээр өөрийн компаниараа авсан нь тогтоогдсон бол хууль журмын дагуу явах байх. Хэт их туйлшруулж, улстөржүүлж байгаа зүйл бас бий.

-Тэгвэл зээлийн эргэн төлөлтийн хувьд ямар байна вэ?

-Энэ жил 48 гаруй тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Төлөвлөгөөний дагуу бол 20 орчим тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж байсан юм.

-Ирэх жил зээл хүссэн иргэдэд төсөв санхүү нь хүрэхгүй байх асуудал гарах эрсдэл өндөр байна. Тиймээс зээл иргэдэд хүртээмжтэй байх талаар ямар бодлого барин ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд ирүүлсэн төсөл, хүсэлт түүнийг шийдвэрлэсэн байдал, үнийн дүнгээс харвал 10 хувь орчим л байгаа юм. Төсөл бичсэн иргэдийн тоо хоёр дахин нэмэгдэж, ердөө 10 хувь нь л зээлээ авч байна. Зээлийн хүсэлт их нэмэгдсэн. Ийм үед нь хөрөнгө санхүүгээр нь дэмжиж өгсөн бол жижиг, дунд үйлдвэрлэл богино хугацаанд хөл дээрээ босох боломж бүрдэнэ гэж харж байна. Гадны хөгжиж байгаа орнуудын хувьд нийт зээл хүсэгчдийн 13, 14 орчим хувийг нь шийдвэрлэж өгдөг юм байна. Харин хөгжсөн орнуудын хувьд 20 гаруй хувьтай байна.   

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мундаг залуу байна ийм залуучуудаар л ажил хийлгүүл явц нь үр дүн гарч байгаа мшдээ (202.55.188.41)
    Ар
    2019 оны 11 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    12 цаг 50 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    13 цаг 35 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    14 цаг 23 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    15 цаг 23 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    15 цаг 48 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    16 цаг 6 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    17 цаг 34 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    17 цаг 36 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    17 цаг 51 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    17 цаг 52 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    17 цаг 59 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    18 цаг 12 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    19 цаг 20 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    19 цаг 38 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    19 цаг 46 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    19 цаг 50 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    20 цаг 23 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    20 цаг 30 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    20 цаг 41 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    20 цаг 46 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК