Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдийн их эмч К.Айжан: Суурь өвчнүүдийг илрүүлж, бүрэн эмчлэх нь хүүхдийн ханиад томуу дахихгүй байх ач тустай

2019-12-05
0
ЖИРГЭХ

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаад хүүхдийн суурь өвчний талаар болон Фамили Клиник эмнэлэг дээр хийгддэг хүүхдийн суурь өвчний багц эмчилгээнүүдийн талаар эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх гэсэн юм.
-Сайн, сайн байна уу? Хамгийн их хэрэгцээтэй мэдээлэл асууж байна. Аливаа өвчин үүсэх өөр, өөрийн шалтгаантай. Мөн түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлс нь ч янз бүр. Гэхдээ өвчний шалтгаанаас үүдэлтэй өвчлөлийн бүтцэд өөрчлөлт ороод байна. Үүнд хүмүүсийн амьжиргааны түвшин, байгаль орч¬ны өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, орчны эрүүл ахуй зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна.
Хүүхдүүдийн дунд ихэвчлэн цаг агаар, хоол ундны хэрэглээ зэргээс үүдэлтэй цочмог өвчин эзэлж байсан бол сүүлийн жилүүдэд суурь өвчтэй хүүхдүүд улам бүр олширч, улмаар өвчин архагшиж өвчлөл нэмэгдэж байгаа нь олон төрлийн судалгаанаас харагдаж байна. Жишээ нь манай эмнэлэгт үйлчлүүлж буй хүүхдүүдийн дунд Д аминдэм, эрдэсийн дутагдал, цус багадалт маш элбэг тохиолддог.

-Суурь өвчин гэж ямар өвчнийг хэлэх вэ?
-Бие махбодийн өвчлөмтгий байх суурь нь болохоос гадна өвдсөн үед бусад өвчин эмгэгтэй хавсарч хүндрэн, үхэлд ч хүргэж болох өвчнүүдийг суурь өвчин гэж тодорхойлдог. Суурь өвчин нь дангаараа хүүхдийг үхэлд хүргэхгүй боловч хүүхдийн дархлааг доройтуулж, халдварт өртөмтгий болгосноос хүүхэд нян, вирүсийн ба бусад халдвараар ужиг, хүнд өвлөхийг нөхцөлдүүлж, уг өвчнүүд нь хүүхдийг нас баруулах шалтгаан болоход хүртэл нөлөөлдөг Дараах 3 төрлийн суурь өвчин байдаг.
☑️Цус багадалт
☑️Рахит ба Д аминдэмийн дутагдал
☑️Тураал ба жин бага байх.
☑️Сүүлийн үед мөн харшлын өвчнийг суурь өвчинд хамааруулдаг болсон.
Эдгээр суурь өвчнүүд амьсгалын зам, хоол боловсруулах зам, мэдрэлийн эмгэгүүдийн явцыг ужигруулахаас гадна, өөр хоорондоо хавсарч байдаг. Нэгэнт сэргийлэх боломжтой суурь өвчнүүдээс бид эмчийн тусламжтай сэргийлэх нь, та бидний хүүхдийнхээ төлөө хийж болох хамгийн энгийн бөгөөд эхний чухал алхам юм.

Таны хэлсэн эдгээр суурь өвчнүүдийн шалтгаан нь юу байдаг вэ?
- Суурь өвчнүүдийн шалтгаан нь ямар суурь өвчин бэ гэдгээс хамаарч өөр өөр байдаг. Жишээ нь рахит ба Д аминдэмийн дутагдал үүсэх шалтгаан:
☑️ Газарзүйн байршлын онцлогтой холбоотой сэрүүний улирал удаан үргэлжилдэг. Мөн Одоогийн Улаанбаатарын агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээсээ 3 дахин ихэссэнтэй холбоотой нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр Д амин дэм нийлэгжих боломжгүй.
☑️ Д витамин нь хоол хүнс дотроо далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд их байдаг. Гэтэл Монголчууд бид малын гаралтай хоол хүнс голдуу хэрэглэдэг. Иймд Д витамин нөхөж авах 2 зам нь байхгүй учир өнөөдөр бид бүхэн витамин Д-ийн дутагдалтай байгаа.

 Тураал ба жин бага байх шалтгаан:
☑️ Эхийн сүү бага байх
☑️ Дутуу төрөх
☑️ Хүүхдийг хөхнөөс нь гэнэт гаргах ба эрт гаргах
☑️ Нэмэгдэл хоолонд хожуу оруулах
☑️ Хоолны төрөл хангалтгүй, нэг төрлийн хоолыг дагнан удаан хэрэглэх
☑️ Хоолны хэмжээ багадах, илчлэг муу байх
☑️ Суулгалт өвчин
☑️ Эхийн жирэмсэн байх үеийн эрүүл мэнд
☑️ Цайр болон бусад эрдсүүд хоол хүнсээрээ хангалттай авч чадахгүй байх
☑️ Бодисын солилцооны төрөлхийн эмгэгүүд
 Цус багадалт үүсэх шалтгаан:
☑️ Төмрийн нөөц багатай төрөх
☑️ Дутуу төрөх, ялангуяа жин маш бага байх
☑️ Эх нь жирэмсэн үедээ цус багадалттай байсан юмуу ойрхон төрөх
☑️ Хоол хүнсээр авах төмөр дутагдах
☑️ Нэмэгдэл хоолонд хожуу оруулах
☑️ Цочмог болон архаг халдварт өвчнүүд
☑️ Буруу хооллолт
☑️ Цагаан хоолтон буюу мах бага хэрэглэх

-Суурь өвчтэй хүүхдэд ямар шинж тэмдгүүд илрэх үү?
- Ямар суурь өвчнөөсөө хамаараад илрэх шинж тэмдгийн хувьд нийтлэг болон өвөрмөц шинж тэмдэг зовиурууд илэрдэг байгаа. Суурь өвчнүүдийн үед илэрдэг нийтлэг шинж тэмдгүүдээс дурдвал Амьсгалын замын өвчнөөр өвчлөмтгий байх, Өвчин эдгэрэх нь удаан, Дархлаа сул, Биеийн болон оюун ухааны өсөлт хөгжил хоцрогдолтой, Жингийн нэмэгдэл удаашралттай байх зэрэг болно.

Суурь өвчний үед илрэх өвөрмөц шинж тэмдэг:
 Рахит ба Д аминдэмийн дутагдлын үед илрэх шинж тэмдэг:
☑️ Хүүхдийн ааш зан өөрчлөгдөх
☑️ Цочиромтгой, тайван бус болох
☑️ Нойрондоо муудах
☑️ Унтах, хөхөө хөхөж байхдаа их хөлрөх, ялангуяа дагзны хэсгээр хөлөрч, тэр хэсгийн арьс хөлсөндөө цочрон загатнасанаас толгойгоо шөргөөсөөр үс нь халцарч ардаа нүүртэй мэт болно. Хөлс нь зунгааралдсан, өвөрмөц эхүүн үнэртэй.
☑️ Толгойн хэлбэр өөрчлөгдөх
☑️ Дээд доод эрүүний харьцаа алдагдан зуулт өөрчлөгдөх
☑️ Шүдлэлт оройтох, дэс дараалал алдагдах
☑️ Цээжний ясанд өөрчлөлт гарна. Үүнд эгэм муруйх, шувуун цээж, нуруу бөгтийх, мурийх, гэдгэр болох
☑️ Дугуй, Х-хэлбэрийн хөл
Тураалын үед илрэх шинж тэмдэг:
☑️ Насандаа байх ёстой жин, өндөр бага байх
☑️ Хөдөлгөөн, сэтгэцийн хөгжил хоцрох
☑️ Суух, зогсох, явах нь хоцорно
☑️ Хэвлийн булчин суларснаас гэдэс цардгар болно
☑️ Өвчлөмтгий болно
☑️ Орчиндоо сонирхолгүй, цочиромтгой
☑️ Баас хатах, суулгах зэргээр баас тогтворгүй болно.
Цус багадалтын үед илрэх шинж тэмдэг:
☑️ Ядрах, цочиромтгой болох
☑️ Орчны сонирхол муу, хөдөлгөөн удааширч, уйламхай болох
☑️ Хоолонд дургүй болох
☑️ Арьс хуурайших
☑️ Уруул хагарах
☑️ Өтгөн хатах
☑️ Хүүхдийн алга, чихний дэлбэн цайх

-Суурь өвчнийг хэрхэн оношилж, эмчлэх бэ? ФК эмнэлгийн хувьд ямар үйлчилгээг үзүүлж байгаа вэ?
- Суурь өвчнийг эмнэлзүй болон лабораторын шинжилгээгээр оношлодог. Манай ФАМИЛИ КЛИНИК эмнэлэг “Хүүхдийн суурь өвчин илрүүлэх” багц шинжилгээнүүдийг орчин үеийн, дэвшилтэт, бүрэн автомат, өндөр нарийвчлал бүхий технологиор хийж байна. Үүнд:
☑️ Цусан дахь витамин Д багц шинжилгээ
☑️ Эрдэс бодисын дутагдлыг тодорхойлох \кальци, магни, төмөр, цайр болон бусад\
☑️ Ил болон далд цус багадал илрүүлэх (ЦДШ, Ферритин)
☑️ Хүүхдийн өсөлт, хөгжил үнэлэх эмчийн үзлэг, зөвлөгөө гэсэн тусламж үйлчилгээг иргэд, үйлчлүүлэгчдэд хүргэн ажиллаж байна.
Түүнээс гадна хүүхдийн наснаас хамаарсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багц үзлэг, шинжилгээг нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө, хяналттай хослуулсан үйлчилгээг үзүүлж байна.
-Дашрамд дурдахад манай эмнэлэг Витамин Д Зөвлөл НҮТББ-тай хамтран “Уудаг нар бэлэглэе” аяныг 2017 оны 2 сарын 1-ээс хойш зарлан одоогийн байдлаар 6000 гаруй хүүхэд, том хүн болон албан байгууллагуудад Витамин Д-ийн дутагдал, илүүдэл, хордлогын үеийн шинжилгээ, оношилгоо, эмчилгээг мөн суурь өвчин илрүүлэх багц шинжилгээгээр цус багалалт, эрдсийн дутагдалыг илрүүлж, цогцоор нь эмчилгээ хийж байна.

- Эдгээр шинжилгээг хийлгэхийн ач тус нь юу вэ?
- Шинжилгээ гэдэг маань өвчний оношийг зөв тавьж, зөв эмчлэхэд чухал ач холбогдолтой, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээний үндэс болдог. Шинжилгээ хийлгэхгүйгээр өвчний оношийг бүрэн тавих, өвчлөлийг илрүүлэхэд маш учир дутагдалтай.
Бидний хувьд тухайн шинжилгээний өөрчлөлт, эмнэлзүйгээс хамаарч тохирсон эмчилгээг хийхээс гадна тухайн өвчний талаар эцэг эхчүүдэд мэдээлэл, зөвөлгөөг бүрэн өгч, хүүхдүүдийг эмчийн хяналтад авч, байнгын эргэх холбоотой ажиллаж байгаагаараа онцлог юм.

-Суурь өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
- Хүүхдийг жилд 1 удаа суурь өвчин илрүүлэх багц шинжилгээнд хамруулж байснаараа бусад өвчин эмгэг болон хүндрэлээс өндөр хувиар сэргийлнэ. Суурь өвчний гол онцлог нь бүрэн эмчилж болдог. Хүүхэд суурь өвчингүй байснаар эрүүл байж, өсөлт хөгжил хэвийн явагдахаас гадна бусад өвчлөлөөр өвчлөх эрсдэл багасч, аливаа өвчний хүндрэлээс сэргийлдэг. Жишээ нь: Д аминдэм дутагдалтай хүүхэд амьсгалын замын өвчнөөр 13 дахин илүү өвчлөмтгий байдаг гэсэн судалгаа байдаг.
Мөн амьдралын эрүүл, зөв дадал хэвшил эзэмшүүлэх нь чухал. Хүүхэд эрүүл байх нь олон зүйлээс хамаардаг боловч, эцэг эхийн зөв арчилгаанаас 80% нь хамаардаг гэсэн судалгаа байдаг. Өвчин эмгэгээс өвчилсний дараа бус өвчлөхөөсөө өмнө сэргийлэх нь чухал билээ.
- Эцэг эхчүүдэд хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

"ФАМИЛИ КЛИНИК"-ийн
Хүүхдийн тасаг
Үзлэгийн цаг авах утас: 7611-5555, 7713-5555.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    11 цаг 49 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    12 цаг 34 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    13 цаг 22 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    14 цаг 22 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    14 цаг 48 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    15 цаг 5 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    16 цаг 33 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    16 цаг 35 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    16 цаг 50 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    16 цаг 51 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    16 цаг 58 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    17 цаг 11 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    18 цаг 19 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    18 цаг 37 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    18 цаг 45 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    18 цаг 49 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    19 цаг 23 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    19 цаг 29 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    19 цаг 41 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    19 цаг 45 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК