Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тээврийн хэрэгслийн импорт 208 сая ам.доллараар өсчээ

2019-12-09
0
ЖИРГЭХ

Гаалийн ерөнхий газраас Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 2019 оны эхний арваннэгдүгээр сарын гүйцэтгэлийг танилцууллаа.


Гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 12639.4 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.6 хувиар буюу 787.1 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1471.8 сая ам.доллараар  эерэг гарсан байна.

Монгол Улс 2019 оны эхний арваннэгдүгээр сард дэлхийн 152 улстай худалдаа хийснээс 76 улсад бараагаа экспортлож, 151 улсаас гарал үүсэлтэй барааг импортолжээ.

Экспорт 7055.6 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 574.8 сая ам.доллараар буюу 8.9 хувиар өссөн байна.

Экспортод гарсан өөрчлөлтийг БТКУС-ийн барааны 21 хэсгээр авч үзвэл 12 хэсгийн барааны үнийн дүн өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт  381.3 сая ам.доллараар,  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс хэсэгт багтах барааны экспорт 199.5 сая ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 16.9 сая ам.доллараар тус тус өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ.

Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг  уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 83.0 хувийг эзлэж байна.

2019 оны эхний 11 сард 2943.9 сая ам.долларын 34.8 сая тонн чулуун нүүрс  экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 326.8 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1.4 сая тонноор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 78.5 ам.доллар байсан бол энэ онд 84.6 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 98.3 % БНХАУ руу гаргасан байна.

2019 оны эхний 11 сард 1292.7 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 18.8 мянган тонноор бага байна.  2018 оны эхний 11 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1824.2 сая ам.доллар байсан бол тайлант сард 1671.0 сая ам.доллар болжээ.

Төмрийн хүдрийн экспорт

Төмрийн хүдрийн экспорт  7579.9 мянган тонн буюу 519.2 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 836.8 мянган тонноор, үнийн дүн нь 211.7 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.5 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.9 ам.доллараар өссөн байна.

Боловсруулаагүй нефтийн экспорт

Боловсруулаагүй нефтийн экспорт 5997.9 мянган баррель буюу 334.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 329.4 мянган баррелаар их болов ч үнийн дүнгээр 31.9 сая ам.доллараар бага байна. Үүнд дундаж үнийн бууралт нөлөөлсөн байна. 1 баррель нефтийн хилийн дундаж үнэ 64.7 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 55.8 ам.доллар болж буурчээ.

2019 оны эхний 11 сард 187.2 сая ам.долларын 630.9 мянган тонн жонш экспортлосон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 138.5 мянган тонноор, үнийн дүнгээр 21.4 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 296.7 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 40.0 ам.доллараар буурсан байна. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортолсон ба 23.8 хувь ОХУ-д, 76.0 хувь БНХАУ-д тус тус ногдож байна.

Цайрын баяжмал

Цайрын баяжмал:  2019 оны эхний 11 сард 124.6 мянган тонн цайрын баяжмалын 1 тонныг дунджаар 1406.1 ам.доллараар экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 206.4 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 175.3 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 8.3 сая ам.доллараар буурчээ.

Молибдены баяжмалын

Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 45.4 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.9 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 8282.6 ам.доллараас 8750.6 ам.долларт хүрч, 468.0 ам.доллараар өсчээ. 2019 оны эхний 11 сард 5189.2  тонныг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 188.8 тонноор бага байна. Молибдены баяжмалын 70.1 хувийг БНХАУ-руу гаргасан байна.

2019 оны эхний 11 сард 7464.5 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4032.6 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42104.9  ам.доллар байсан бол энэ онд 46121.4 ам.доллар болж 4016.5 ам.доллараар өссөн байна. Алтны экспорт үнийн дүнгээр 344.3 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 199.8 сая ам.доллараар өсчээ.

2019 оны эхний 11 сард 22.7 мян.тн адууны мах,  4.6 мян.тн хонь, ямааны мах, 1.9 мян.тн малын дайвар бүтээгдэхүүн мөн түүнчлэн 6.3 мян.тн үхрийн боловсруулсан мах, 7.0 мян.тн хонь ямааны боловсруулсан мах экспортолсон байна.

Экспортын бүтцийг 11-р сарын байдлаар авч үзвэл, нийт экспортын 84.7 хувь эрдэс бүтээгдэхүүнд, 4.9 хувь алтны экспортод, 6.0 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспортод тус тус  ногдож байна.

Импорт 5583.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 212.3 сая ам.доллараар буюу 4.0 хувиар өссөн байна.

Импортын барааны өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл, 11 хэсгийн барааны импорт өсч, 10 хэсгийн барааны импорт буурсан байна. Үүнээс, Эрдэс бүтээгдэхүүний импорт 35.9 сая ам.доллараар; авто агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 208.0 сая ам.доллараар, хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт 33.0 сая ам.доллараар, чулуу, гөлтгөнө, шөрмөсөн чулуу, гялтгануур болон тэдгээртэй төстэй материалаар хийсэн бүтээгдэхүүний импорт 29.3 сая ам.доллараар тус тус өссөн ба ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 44.3 сая ам.доллараар, аж үйлдвэрийн төрөл бүрийн барааны импорт 26.6 сая ам.доллараар тус тус буурчээ.

Эрдэс бүтээгдэхүүний импорт 1239.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 35.9 сая ам.доллараар буюу 3.0 хувиар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 84.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. 2019 оны эхний 11 сард 1049.3 сая ам.долларын 1661.1 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 229.6 мянган тонноор, үнийн дүнгээр  43.1 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 87.9 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 32.3 хувийг автобензин, 67.7 хувийг дизель түлшний импорт эзлэж байна.

2019 оны эхний 11 сард 471.5 мянган тонн автобензин импортлосон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 78.4 мянган тонноор их байна. 2018 оны мөн үед нэг тонн автобензины импортын дундаж үнэ 712.3 ам.доллар байсан бол 2019 оны эхний 11 сарын байдлаар 602.0  ам.доллар болж 15.5 хувиар буурсан байна.

Дизель түлшний импорт 225.1 мянган тонноор өсчээ

Дизель түлшний импорт 989.3 мянган тонн болж 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 225.1 мянган тонноор өссөн байна. 2018 оны эхний 11 сард  нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 673.3 ам.доллар байсан бол энэ онд  618.7 ам.долларт хүрч 54.6 ам.доллар буюу 8.1 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 97.5 сая ам.доллараар нэмэгджээ.

2019 оны эхний арваннэгдүгээр сард 1155.1 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортлосон байна. 2018 оны мөн үетэй харьцуулахад уг төрлийн барааны импорт 10.8 сая ам.доллараар буюу 0.9 хувиар буурсан байна.

Бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 1027.7 сая ам.долларт хүрч 2018 оны мөн үеийн дүнгээс 208.0 сая ам.доллараар өсчээ. Тайлант хугацаанд суудлын автомашин  66613, ачааны автомашин 21760 орж ирсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 7409-өөр, ачааны автомашины импорт 1096-аар тус тус нэмэгдсэн байна.

Импортын дүнд өндөр хувь эзэлдэггүй ч хүн амын хэрэгцээний нилээд хувийг импортоор хангагддаг зарим нэр төрлийн  бүтээгдэхүүний статистик үзүүлэлтийг сүүлийн 2 жилийн байдлаар харуулбал, 14 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 3 нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 134.0 мян.ам доллараас 3389.7 мян ам доллараар өсч, 11 нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 62.8 мян.ам доллараас 8756.9 мян ам доллараар буурсан байна.  2019 оны эхний 11 сарын байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс үнийн дүнгээр хуурай сүүний импорт 992.1 мянган ам.доллараар, алим лийрний импорт 3389.7 мянган ам.доллараар, шар будааны импорт 134.0 мянган ам.доллараар тус тус өссөн байна. Харин цагаан будааны импорт 3343.5 мянган ам.доллараар; элсэн чихрийн импорт 8756.9 мянган ам.доллараар, ургамлын тосны импорт 3404.3 мянган ам.доллараар тус тус буурсан байна.

Эдгээр хүнсний бүтээгдэхүүний импортын дундаж үнийн өөрчлөлтийг мөн хүснэгтэнд харуулав. Үүнээс харахад цөцгийн тосны импортын тонн тутмын дундаж үнэ 754.3 ам.доллараар, байхуу цайны импортын дундаж үнэ 1171.8 ам.доллараар тус тус өссөн бол, ургамлын тосны импортын дундаж үнэ 66.0 ам.доллараар, хуурай сүүний дундаж үнэ 158.7 ам.доллараар тус тус буурсан байна.

Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт давамгайлсан хэвээр байгаа бөгөөд 2019 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр дээрхи төрлийн барааны импорт нийт дүнгийн 77.7 хувийг эзлэж байна. Үүнд, эрдэс бүтээгдэхүүний импорт 22.2 хувийг, машин тоног төхөөрөмж, сэлбэгийн импорт 20.7 хувийг, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 18.4 хувийг, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 7.2 хувийг, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 9.2 хувийг тус тус эзлэж байна.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.88.190)
    Богон богоноор зовж гаргаад олсон хэдэн $-оо төмрийн хаягдлаар сольждээ
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    11 цаг 10 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    11 цаг 54 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    12 цаг 42 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    13 цаг 42 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    14 цаг 8 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    14 цаг 25 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    15 цаг 53 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    15 цаг 55 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    16 цаг 10 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    16 цаг 11 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    16 цаг 18 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    16 цаг 31 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    17 цаг 39 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    17 цаг 57 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    18 цаг 5 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    18 цаг 9 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    18 цаг 43 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    18 цаг 49 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    19 цаг 1 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    19 цаг 5 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК