Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрчүүдийн дунд ХДХВ-ийн халдвар их байна гэв

2019-12-12
0
ЖИРГЭХ

Бэлгийн замаар дамжих халдвартай хүмүүсийн 34.5 хувийг 15-24 насныхан эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, энэ насанд бэлгийн харилцаанд орох нь их байгаа учраас ерөнхий боловсролын сургуулийн сурагч, их, дээд сургуулиудын оюутнуудад аюулгүй харилцаа болон энэ талаарх мэдлэг олгох нь чухал байгаа нь харагдаж байна.


Манай улсын 615 иргэн ХДХВ-ийн халдвартай

Ялангуяа хүүхэд, залуусыг ХДХВ-ийн халдвараас хамгаалах шаардлагатай байна. Үүний тулд аюулгүй бэлгийн харилцаа гэж юу талаар эмч, мэргэжилтнүүдийн оролцоотой мэдлэг, мэдээлэл олгох шаадлагатай байна. Учир нь манай улсад ХДХВ, ДОХ-ын халдвар энэ оны аравдугаар сарын байдлаар 281 болж нэмэгджээ. Энэ нь нийт халдвартай гэх тооцоолол гарсан иргэдийн 38 хувь нь бөгөөд 615 иргэн халдвартай юм.

Манай улсад ХДХВ-ийн халдвар 2004 оноос хойш эрчимтэй нэмэгдэж ирсэн байдаг. Судалгаанаас харвал нийт халдвартай иргэдийн 80 орчим хувь нь эрэгтэйчүүд эзэлж байна. Эрчүүдийн дунд ХДХВ, ДОХ-ын халдвар өндөр байгаа шалтгаан нь /ЭБЭ/ эрчүүдтэйгээ бэлгийн харьцаанд орсны улмаас үүдэн бий болжээ. Эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийг насны бүлгээр нь авч үзвэл 25 хувийг 24 наснаас доош, 25-39 насныхан 44 хувийг, 40-44 насныхан таван хувь, 45-аас дээш насныхан зургаан хувийг эзэлж байна.

Халдвар авсан байх боломжтой таван хүн тутмын гурав нь халдвар авснаа мэдэхгүй байгаа бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байгааг эрүүл мэндийн салбарынхан онцолж байна. Тиймээс ЭБЭ бүлгийн шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутаг руу үйл ажиллагаа явуулах, шинжилгээний шинэлэг арга болон өртөлтийн өмнөх болон дараах аргга хэмжээг нэвтрүүлэх, эрсдэлт бүлгийн талаар нийт массын сөрөг хандлагыг бууруулах болон төрийн болон төрий бус байгууллагуудын хамтын ажиллагааг дээшлүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж.

С.Амарзаяа: ХДХВ-ийн халдвартай 281 иргэнийг илрүүлсэн

Ингээд энэ талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн С.Амарзаяагаас тодрууллаа.

-ХДХВ-ийн тохиолдол шинээр бүртгэгдсээр байна. Манай улс уг халдвараас сэргийлэх талаар хэрхэн ажиллаж байна вэ?

-ХДХВ, ДОХ бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэхийн тулд цаашид хэд хэдэн алхмуудыг зохион байгуулах шаардлагатай. ХДХВ, ДОХ, бэлгийн ззамаар дамжих халдвартай тэмцэх нь зөвхөн Эрүүл мэндийн байгууллагынхны ажил биш. Бүх салбар ялангуяа хувь хүний өөрийн хариуцлага, оролцоо чухал байдаг. Цаашид салбар дундын үйл ажиллагааг сайжруулах нь чухал байна. Тухайлбал, ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажилчин, алба хаагчдын дунд бэлгийн замаар дамжих халдвар, сургалт сурталчилгааг сайжруулах, үзлэг шинжилгээнд хамруулах тэр дундаа зам тээвэр, уул уурхай, зэвсэгт хүчин, хууль сахиулах зэрэг залуучууд олноороо ажилладаг газартай хамтран ажиллах шаардлагатай гэж харж байна.

-ХДХВ, ДОХ-ын халдвар эрчүүдийн дунд өндөр байгаа нь харагдаж байна. Яагаад ийм үзүүлэлт гарч байна вэ?

-Тийм. Уг халдвар эрчүүдийн дунд өндөр үзүүлэлттэй гарч байна. Тиймээс ХДХВ, ДОХ-ын өндөр эрсдэлт бүлэг болдог эрчүүд эрчүүдтэйгээ бэлгийн хавьталд ордог, эмэгтэй биеэ үнэлэгчдийн дунд хүрч очих ажилтнаар дамжуулж тусламж, үйлчилгээг хүргэх, өөрийгөө оношилж болдог шинэ аргыг нэвтрүүлэх, тэдний дунд идэвхжүүлэлийн үйл ажиллагаа явуулахаар ярьж байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын хүрч ажиллаж чадахгүй байгаа тусламж үйлчилгээг төрийн бус байгууллагаар дамжуулан хүргэхэд эрх зүйн орчныг сайжруулах үйл ажиллагааг хийх шаардлагатай байна.

-Манай улсад ийм халдвартай иргэний тооцоолол бий юу?

-НҮБ-аас ХДХВ-ийн халдвар авсан иргэдийнн илрүүлэлтийг 90 хувьд хүргэх зорилго тавьсан. Манай улсын хувьд энэ оны гуравдугаар сарын байдлаар 615 ХДХВ, ДОХ-ын халдвартай гэсэн тооцоолол гарсан. Үүнээс 1992 оноос хойш 281 буюу 38 хувийг нь л илрүүлсэн байна. Тиймээс уг илрүүлгийг 90 хувьд хүргэхээр чиглэж ажиллана. 

-ХДХВ-ийн шинжилгээнд тухайн иргэн сайн дурын үндсэн дээр хамрагддаг учраас 90 хувьд хүргэхэд хүндрэлтэй шүү дээ?

-Хүн амын дунд сургалт сурталчилгаа явуулах, ялангуяа эрсдэлт бүлгийн дунд мэдлэг, мэдээлэл олгох, эрүүл мэндийн үзлэг оношлогоондд хамруулах зэрэг боловсролыг өгөх, өөрийн хүсэлтээр ирж үзлэг оношилгоонд орох ийм үйл ажиллагаа хэрэгтэй байна. Мөн хүн амын дунд халдварт бус өвчинтэй хамтрасан үзлэгт хамруулж үзлэг, шинжилгээг хийх боломжтой. Түүнээс гадна үйлчилгээ үзүүлэгчдийн санаачилгаар хийх зөвлөх шинжилгээ гэж байдаг. Тухайлбал, эрүүл мэндийн ажилтнууд ирж үйлчлүүүлж байгаа иргэдэд зөвлөгөө өгч, санал болгосноор шинжилгээнд хамруулах зэрэг ажил шаардлагатай байна.

-Эрсдэлт бүлгийг бүртгэлжүүлэх боломж бий юу?

-Төрийн байгууллагуудын хийж чадахгүй байгаа өндөр эрсдэлт бүлгүүдэд хүрч ажиллаж байгаа үйл ажиллагааг төрийн бус байгууллагууд хийдэг юм. Тиймээс тэдгээрийг чадавхжуулах зайлшгүй шаардлага бий. Улмаар нуугдмал байгаа эрсдэлт бүлгүүдэд хүрч ажиллана гэсэн үг. Тиймээс эрх зүйн орчин, төрийн бус байгууллагуудыг дэмжих шаардлагатай. Нөгөөтэйгүүр, тэдгээр нь өөрсдийн үйл ажиллагааг сайжруулах, чадавхжих, хамрах хүрээндээ хүрэх ажлыг сайжруулах шаардлага бий.

-Бүртгэгдсэн иргэдийг хэрхэн хянадаг вэ?

ХДХВ-ийн халдвартай гэж оношлогдсон хүмүүсийг Халдварт өвчин судлалын үндэсний төв хянадаг.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Umbuunuudee (103.212.116.238)
    gulgaa massage Tsntra massage gedeg chin ter chigeeree uvchin haldaah Process shyy dee zaluuchuud min... Zaaval zoojbaij uvchin avdag um bish
    2019 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (192.82.72.82)
    "ХДХВ" гэж юу гэсэн үгийн товчлол юм бэ? Товчлохын тулд эхлээд задаргааг нь харуулдаг юм шдээ! Одоо сүүлдээ бүр бүхэл бүтэн өгүүлбэр товчилдог болох нь ээ??!!
    2019 оны 12 сарын 12 | Хариулах
    • Хан Уулын иргэн
      ХДХВ- Хүний Дархлал хомсдолын вирус, ДОХ- Дархлалын олдмол хомсдол гэдэг байхаа...
      2019 оны 12 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    11 цаг 10 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    11 цаг 54 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    12 цаг 42 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    13 цаг 42 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    14 цаг 8 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    14 цаг 25 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    15 цаг 53 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    15 цаг 55 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    16 цаг 10 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    16 цаг 11 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    16 цаг 18 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    16 цаг 31 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    17 цаг 39 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    17 цаг 57 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    18 цаг 5 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    18 цаг 9 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    18 цаг 43 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    18 цаг 49 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    19 цаг 1 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    19 цаг 5 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК