Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Буджаргал: Тэмцээнд түрүүлээд ирэхэд ижий, ааваас минь өөр тосох хүн байдаггүй

2019-12-18
0
ЖИРГЭХ

Зургаан өдөр, зургаан шөнө тасралтгүй гүйдэг холын зайн гүйлтийн ДАШТ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-аас энэ сарын 6-нд болсон. Уг тэмцээнд манай улсаас Б.Буджаргал оролцон 834 км гүйж түрүүлсэн юм. Түүний хувьд 2014 онд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон зургаан өдрийн гүйлтйн тэмцээнд 485 км-ийг туулж V байр, 2015 онд Нью-Йорк хотноо болсон 10 өдрийн гүйлтэд 780 км замыг давж X байр, 2016 онд дахин тус тэмцээний 10 өдрийн гүйлтэд 970 км туулж IV байр, 2017 оны 10 өдрийн гүйлтэд 1189 км гүйж тэргүүн байр байр, 2018 оны дөрөвдүгээр сард 10 өдрийн гүйлтэд 1304 км, өнгөрсөн нэгдүгээр сард Аризонад болсон зургаан өдрийн гүйлтэд 787 км, өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Нью-Йорк хотноо 10 өдрийн гүйлтэд 1222 км гүйж тус тус тэргүүн байр эзэлж байсан амжилттай нэгэн. Гэвч холын зайн гүйлтийн спортод төр засгаас ямар ч дэмжлэг туслалцаа байдаггүй аж. Хэрэв багахан ч болов анхаарал хандуулахын бол цаашид дэлхийн рекордыг шинэчлэн тогтоох бүрэн боломжтой гэдгийг тэрбээр онцолж байсан юм. Ингээд тэмцээний талаар түүнтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе.


-Хятадад болсон зургаан өдөр, зургаан шөнийн гүйлтийн тэмцээнд түрүүлсэн. Тэмцээнийхээ талаар ярьж өгөөч?

-БНХАУ-ын Шямин хотод болсон Дэлхийн аваргын тэмцээн Ази тивд анх удаагаа болж байгаагаараа онцлог байсан. Уг тэмцээнд 834 км гүйж түрүүлсэн. Өмнө нь АНУ-ын Аризон хотод болсон зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд 787 км гүйж түрүүлж байсан юм. БНХАУ-д зохиогдсон тэмцээнд амжилтаа бататгаж, ахиулж чадсандаа баяртай байна.

-Зургаан өдөр тасралтгүй гүйх амаргүй шүү дээ. Тэмцээн хэрхэн явагддаг юм бэ?

-Тэмцээн бүтэн өдрийн турш гүйдэг. Гараанаас зэрэг гарч, зургаан хоногийн дараа барианд орох ёстой. Энэ хугацаанд бие засах, амрах, хооллох, унтах гээд бүхий л зүйл нээлттэй. Хамгийн гол нь аль болох бага идэж, бага унтах зэрэг цагийн зөв зохион байгуулалт хийх юм. Тойрог замаар гүйдэг. Нэг тойрог нь нэг км гэж явдаг. Өөрөөр хэлбэл, би тухайн тойргийг 834 удаа тойрсон гэсэн үг.

-Уг тойргийг яаж тооцох юм бэ. Төхөөрөмж суурилуулдаг юм уу?

-Тийм. Хөл, гарандаа төхөөрөмж зүүдэг юм. Мөн электроноор тоолж, дэлхий нийтэд шууд дамжуулдаг. Тухайлбал, тэмцээний хоёр дахь өдрөө тухайн тамирчин хэдэн тойрог гүйсэн гэдгийг интернэтээр харах боломжтой. 

-Таны хувьд ямар менежментээр оролцов. Өдөрт хэдэн цагийг унтахад зарцуулсан бэ?

-Өдөрт хоёр цаг нойр авч, 15 минутын зайтай 50 грамм жимсний шүүс уусан. Гүйж байх хугацаандаа хоол идээгүй зөвхөн жимсний шүүсээр шим тэжээлээ нөхсөн. Шүүсээ уухдаа нэг ч зогсоогүй. Хоол биед маш сайн зохицсон учраас ядарч, сульдах асуудал гараагүй. 

-Манай улсад уртын гүйлтийн спортын тамирчдыг бэлтгэдэг тусгай зориулалтын талбай бий юу. Бэлтгэлээ хаана хангасан бэ?

-Монголд энэ төрлийн спорт хөгжөөгүй. Тамирчид ихэвчлэн АНУ-д бэлтгэлээ базаадаг юм. Энэ удаагийн тэмцээнд орохын өмнө бэлдэж чадаагүй. Харин тэмцээн эхлэхээс сар гаруйн өмнө БНХАУ-д долоо хоногийн зайтай гурван тэмцээнд орсон байсан учраас бэлтгэл болж өгсөн гэж бодож байна. Гэхдээ системтэй бэлтгэл хийе гэвэл ямар ч тэмцээнд орохгүйгээр зөвхөн тухайн тэмцээндээ зориулж бэлдэх шаардлагатай байдаг юм.  Бэлтгэлээ базаагаад орсон бол 834 км гүйснээс ч илүү амжилт үзүүлэх байсан. Цаашид 900 км, 1000 км болгож, амжилтаа ахиулах боломж бий гэж харж байна.

-Энэ төрлийн спорт манай улсад төдийлөн хөгжиж чадаагүй гэж хэлсэн. Мөн холын зайн гүйлтээр хичээллэдэг тамирчид их цөөн шүү дээ. Та монгол хүний тэсвэр тэвчээр, эр зоригийг зэргийг дэлхий нийтэд харуулж, тэр амжилтаа ч нотолсоор байна. Төр засаг, байгууллагуудын зүгээс дэмжлэг туслалцаа байдаг уу?

-Байдаггүй. Хамтарч ажилладаг, дэмжлэг үзүүлдэг байгууллага ч байхгүй. Холын зайн гүйлтийн спортыг ойлгодоггүй юм болов уу даа л гэж хардаг юм.

-Та оролцсон бүх тэмцээндээ өөрийнхөө зардлаар явдаг гэсэн үг үү?

-Тийм. Би хэт холын зайн олон өдрийн гүйлтийн спортоор хичээлээд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд оролцсон тэмцээнүүдэд чадах ядахаараа л мөнгө босгож оролцдог. Уг нь “Холын зайн гүйлтийн холбоо” төрийн бус байгууллага байдаг ч мөнгөгүй гэдэг. Энэ чиглэлээр хичээллэдэг хүн ч ховор байдаг юм. Зургаан өдрийн турш гүйнэ гэдэг хэцүү шүү дээ. Тийм ч учраас таны хэлсэн шиг тэвчээр их шаарддаг. Гэхдээ би хэцүү байна гэж бодож байгаагүй ч тэмцээнд түрүүлээд ирэхэд эх оронгүй хүн шиг л санагддаг. Тосч аваад баяр хүргэх хүн ижий, ааваас минь өөр хүн байдаггүй юм. Хэрэв төр засгаас гаргасан амжилтуудыг минь үнэлээд энэ төрлийн спортыг дэмжээд өгчихвөл амжилтаа илүү ахиулах, дэлхийн рекордыг тогтоох боломж надад бий.

-Холын зайн гүйлтийн дэлхийн амжилт хэдэн километр байдаг юм бэ?

-Зургаан хоногт 1030 км гүйсэн байдаг. Энэ амжилтыг эвдэхэд 200 км дутуу. Дэлхийн амжилтыг шинэчлэх зорилго тээн зүтгэж байна. 

-Тэмцээнтий турш жимсний шүүсээр хооллосон гэлээ. Тэмцээнд орохын өмнө мөн адил хоолны дэглэм барих шаардлагатай юу?

-Сүүлийн нэг жил мах идээгүй. Цагаан гурил, будаа ч иддэггүй. Зөвхөн түүхий жимс ногоогоор хооллодог.

-Таны талаар Хятадын сайтад “Маш их тэвчээртэй. Түүнийг гүйцэх хүнгүй боллоо” гэх зэргээр бичсэн байна лээ. Бусад улс орнуудаас ч гэсэн тухайн улсын нэрийн өмнөөс оролцох зэрэг санал ирж байсан гэж сонссон?

-Манай улсын тамирчин болооч гэх санал ирдэг л дээ. Одоогоор өөр улсын нэрийн өмнөөс уралдах бодол байхгүй. Төр засгаас ч гэсэн энэ спортод дэмжлэг үзүүлдэг болох байх л гэж найдаж байна. 

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • иргэн (202.55.188.45)
    Бид ч мөн арчаагүй төр засагтай улс төр засагтай улс юм даа. Улсынхаа нэрийг дэлхийд гаргаж байгаа тамирчдаа дэмжих хэрэгтэй шдээ
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
  • Иргэн (73.180.217.218)
    Элбэгдоржийн долигонож нэр төртэй хүмүүсийг өөртөө татах гэж олимп, дэлхийн аваргын мёдальтнуудад өгдөг сар бүрийн их хэмжэээий тэтгэмжийг цулах ёстой. Тухайлбал Цагаанбаатар, Гүндэгмаа нар гавъяа байгуулсан алдартай тамирчид мөн. Олимпийн төлийн алдарт тамирчдад олгодог сар бүрийн тэтгэмжийг дэлхийд Монголоо алдаршуулж яваа бусад хүмүүст зориулбал илүү шудрага болно доо.
    2019 оны 12 сарын 21 | Хариулах
  • uls ornii ner gargaad irj bhad Sport n horoo amid uu,busad holbogdoh yam,tvshmed ni 1 tsag gvij vzeegvi uchraas iim mundag tamirching oilgohgvi ee,ichij amidar,tvshmedvvd ee (59.153.114.118)
    tsetsegee
    2019 оны 12 сарын 21 | Хариулах
  • Ж. Энэбиш (31.173.103.252)
    Ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг хүчтэй, боломжтой үеэ алдалгүй амжилтаа ахиулсаар байгаа хүчирхэг Монгол залуудаа амжилт хүсье!
    2019 оны 12 сарын 21 | Хариулах
  • Ганаа (103.57.93.42)
    сэтгэл хөдлөм сайхан мэдээ байна амжилт төрөөс ганц хүнийг дэмжихээр л юм байна
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • Ж.Янжив (202.55.188.84)
    Аав Ээж хоёртоогоо байх сайхан шүү Жаргалтай хө !
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • ти (103.10.23.193)
    Бахархалтай сайхан монгол залууд баяр хүргэе. Амжилт хүсье
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.55.188.41)
    Баяр хүргэе. Ямар их тэвчээр вэ. Төр засаг минь хурдан анхааралдаа аваач
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (73.169.48.149)
    Тёр засаг Гавьяат байгуулсан иргэнээ анхаарах л естойЭх оронгуй юм шиг байлгахгуйн телее спорт удирдаж цалин авч буй дарга нарын хоолойгоор холл ордог л юм байхдаа
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • MGL (90.143.38.41)
    Монгол улсын нэр их бага ямар ч хэмжээгээр гарсан л бол улс харж дэмжиж байх ёстой гэж хэлмээр бна
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • зочин (202.170.70.16)
    Спорт чинь уг нь хэний ч албадлагагүй өөрийнхөө сайн дураар өөрийнхөө төлөө хийж байгаа болохоос бусдын сайн сайхны төлөө хийгээгүй шд ээ. Үнэхээр хэцүү гомдмоор байвал өөр салбарт ажиллах эсвэл үнэхээр энэ төрлийн спорт 1 номер нь болсон оронд гарах гээд олон сонголт байгаа даа
    2019 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.83)
    Үлгэрийн хилэн хар морь замбуу тивийг 10 шөнө 10 өдөр тойрдог. Буджаргалын араас нилээн амьсгаа өндөртэй орж ирнэ шүү дээ
    2019 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.55.188.88)
    Танаар бахархаж байна. Улам их амжилт гаргаарай.
    2019 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.91.115.49)
    durtai zuilee ooriin duraar hiij baij ingeh shaardlaga baihgui shd, tegeed ch ene holiin marathon ali ch uls alban esoor demjdeggui mergejiliin bus sonirhogchidiin sport
    2019 оны 12 сарын 19 | Хариулах
  • Нутгийн хүн (122.201.22.19)
    Энэ залууг гүйцэх тэвчээр хатуужилтай, сэтгэл зүйн бэлтгэлээр өөрийгөө авч явдаг, Монголын нэрийг дэлхийл олон удаа шалгаж яваа хүн бараг байхгүй, хамгийн хүнд спортоор чармайлттай хичээллэсэн хүнийг ёстой Төр маань харах л хэрэгтэй юм даа! Орон нутагтаа гэртээ байж, юм л болвол Төр засаг байна уу?! гэж орилолддог эрхийн мангар залхуж залуус бод ёстой ичих хэрэгтэй л дээ!
    2019 оны 12 сарын 19 | Хариулах
  • sogtyy nohor bsen baih.chi ene hemjeend baij chadahgui baij baga hyts. tor zasag demjih ni zow shuu. olon wum bsen hun ooroo jaahan saatalttai baih (202.126.89.183)
    dorj
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.100.210)
    yum bolgond tor zasag gej gonshignoxoo bolix xeregtei manaixaan chi unexeer sain blaa bayarlalaa amjilt tegexdee chi oorool durtaidaa guij bgaa shuudee tanyg Mongol ulsyn omnoos gui gej xen xeleegui albadaagui uuniig uxaaraldaa manaixan yum l bol namaig bidniig demjsengui gej baix yum exleed amjiltaa garga daraa ni uls demjix uguigee shiiddeg yum sh dee uer ni sport bol xuvi xuniil asuudal chi xicheellej amjilt garagax ugui ni chamaas shaltgaalna amjilt avchirval chinii amidral deeshlexees ulsyn amidral deshlexgui
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.131.225.150)
    Мундаг гэж хэлэхээс өөрөөр дэмжиж чадахгүй юмаа.
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • ТАНД баяр хүргъе (66.181.177.219)
    ИХ ТЭВЧЭЭР ШААРДСАН СПОРТ БАЙНА. эх ОРНЫХОО НЭРИЙГ ТИВ, ДЭЛХИ ЙД ГАРГАЖ БАЙГАА ТАНД БАЯРЛАЛАА. төр ЗАСАГ АНХААРДАГ БОЛНО
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    10 цаг 36 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    11 цаг 20 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    12 цаг 9 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    13 цаг 9 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    13 цаг 34 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    13 цаг 52 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    15 цаг 20 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    15 цаг 22 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    15 цаг 36 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    15 цаг 38 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    15 цаг 45 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    15 цаг 58 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    17 цаг 6 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    17 цаг 24 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    17 цаг 32 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    17 цаг 35 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    18 цаг 9 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    18 цаг 15 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    18 цаг 27 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    18 цаг 32 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК