Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Нэг хором”, “Яараад яахав дээ” аяны хүрээнд гэмт хэрэг 11 хувиар буурчээ

2019-12-30
0
ЖИРГЭХ

Улиран одож буй 2019 онд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулж, хэрэгжүүлсэн онцлох 10 ажил, арга хэмжээг зохион байгуулжээ. Тухайлбал,  

1. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор зарим нэгжид бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийв

Алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэд, олон нийтэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор 2019 оны 09 дүгээр сард Нийслэлийн цагдаагийн удирдах газар, дүүрэг дэх цагдаагийн газрыг шинэчлэн байгуулж, дүүрэг нь цагдаагийн газар, хэлтэс, тасаг, хэсэгтэй байхаар бүтэц, орон тоог баталлаа.

Шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхэлснээр дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн ажлын уялдаа холбоо сайжирч, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангагдан, нутгийн өөрөө удирдах байгууллагатай нэг бодлогоор харилцаж, цагдаагийн ажил, үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, дуудлага мэдээлэлд цаг алдалгүй очиж, түргэн шуурхай шийдвэрлэх зэрэг эерэг үр дүн гарч байна.

2. Цагдаагийн байгууллагад “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” чиг үүрэг бүхий нэгжийг байгууллаа

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах,  гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор  “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” чиг үүрэг бүхий нэгжийг байгуулан ажиллуулж эхэллээ.

3. Дотоодын цэргийн 805 дугаар анги  “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнагдав

Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй  байдал, улсын онц чухал объектыг  хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж байгааг үнэлж,  Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 217 дугаар зарлигаар “Цэргийн гавъяаны одон”-гоор шагнав.

4. Орон нутагт замын хөдөлгөөний хяналтын 16 постыг шинээр барьж, ашиглалтад оруулав

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон улсын болон улсын чанартай авто замыг байнгын хяналтад авах зорилгоор 14 аймагт замын хөдөлгөөний хяналтын 16 постын барилгыг барьж, ашиглалтад орууллаа.

Дээрх хяналтын постуудыг ажиллуулснаар орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зэрэг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажилд тодорхой ахиц гарахын зэрэгцээ хулгайн мал, мах, түүхий эд, хориотой ан агнуурын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд ихээхэн ач холбогдолтой бүтээн байгуулалт болсон.

5. Цагдаа, дотоодын цэргийн байгууллага 2019 онд шинээр 9 барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөрөнгө, санхүүжилтийг шийдвэрлүүлж, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймаг, Багануур, Багахангай дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэс, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн конторын шинэ барилга, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт “Бэлтгэлжилтийн танхим”, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд хугацаат цэргийн алба хаагчийг байрлуулах “Цэргийн байр”-ыг шинээр барьж ашиглалтад оруулснаар алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдраа хөгжүүлэх, иргэд цэргийн алба хаах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэв.

6. “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт амжилттай дүгнэгдэв

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг  хөтлөлтийн улсын үзлэг Цагдаагийн төв байгууллагад 2019 оны 11 дүгээр сарын 06-12-ны өдрүүдэд явагдаж, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, тэдгээрт мэдээллийн технологи нэвтрүүлсэн байдал зэрэг 4 шалгуур үзүүлэлтийн хүрээнд 98.0 хувь буюу “Маш сайн” үнэлгээтэй дүгнэгдлээ.

7. Дэлхийн цагдаагийн спортын их наадамд  алба хаагчид амжилттай оролцлоо

Дэлхийн цагдаагийн байгууллагын спортын их наадам хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд 100 гаруй орны 10.0 мянга орчим тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлддөг энэ удаагийн тэмцээн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сычуань мужийн Чэндү хотноо 18 дахь удаагаа “Нэг үүрэг, нэг мөрөөдөл” уриан дор зохион байгуулагдсан. Спортын их наадамд Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид 96 орны 9870 алба хаагчтай 10 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаараа өрсөлдөж,  9 алт, 16 мөнгө, 4 хүрэл, нийт  29 медаль хүртлээ.

8. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд цахим гарын үсэг нэвтрүүлэв

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас мэдээллийн шуурхай байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх, цаасан суурьтай баримт бичгийн эргэлт, зардлыг бууруулах зорилгоор цахим гарын үсэг тээгч 460 ширхэг “Е токен” төхөөрөмжийг худалдан авч, дижитал шилжилт хийх ажлын эхлэл болох цахим гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад баримт бичигт энэ оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн цахим гарын үсэг хэрэглэж эхэллээ.

9. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор олон төрлийн ажил, арга хэмжээ зохион байгуулсан нь үр дүнгээ өгөв

Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, үүрэг, хариуцлагыг нь дээшлүүлэх зорилгоор  “Нэг хором”, “Яараад яахав дээ”, “Дураараа биш ээ Дүрмээрээ”, “ОйлГОЁ-ХҮНдэлье” аян, нэгдсэн арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгууллаа.

Дээрх аян, нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулснаар гэмт хэрэг 11.4 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан.

Түүнчлэн “Яараад яахав дээ” аяны хугацаанд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 50.8, гэмтсэн хүн 49.7, нас барсан хүн 11.7 хувиар тус тус буурч, үүнээс орон нутагт үйлдэгдсэн хэрэг 63.9, гэмтсэн хүн 59.5, нас барсан хүн 21.7 хувиар, цагдаагийн байгууллагад энэ оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 30011 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3869 хэргээр буюу 11.4 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлтүүд гарсан. “Нэг хором” аян нь  Эстони Улсын Таллин хотод зохион байгуулагдаж буй JCI байгууллагын 2019 оны дэлхийн чуулганд 200 гаруй орны шилдгийн шилдэг төсөл хөтөлбөрүүдээс шилдэг гуравт, “Яараад яахав дээ” аян нь Unplug-ийн нэг хэсэг болох “Unread Awards 2019” шалгаруулалтын “Шилдэг санаачилга” номинацид шалгарсан.

10. Хар тамхитай тэмцэх газар “Сургалт мэдээллийн тэнхим”-тэй боллоо

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дэргэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний хор аюулын талаар зорилтод бүлэг болох энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял шийтгэгдсэн, суллагдсан  болон нийт иргэд,  хүүхэд, залуучуудад ухуулга нөлөөллийн сургалт зохион байгуулах зорилгоор 2019 оны 06 дугаар сард “Сургалт, мэдээллийн тэнхим”-ийг шинээр байгууллаа.

 

Цагдаагийн ерөнхий газар

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (76.164.228.173)
    Хувиасаа болон нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Миний л хувьд "Төрийн соёрхолт" үйл ажиллагаа байсан.
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    8 цаг 28 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    9 цаг 12 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    10 цаг 1 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    11 цаг 1 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    11 цаг 26 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    11 цаг 44 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    13 цаг 12 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    13 цаг 14 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    13 цаг 28 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    13 цаг 30 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    13 цаг 37 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    13 цаг 50 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    14 цаг 58 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    15 цаг 16 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    15 цаг 24 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    15 цаг 28 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    16 цаг 1 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    16 цаг 7 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    16 цаг 19 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    16 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК