Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Есөн шинэ аварга төрсөн чөлөөт бөхийн УАШТ

2020-1-06
0
ЖИРГЭХ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 55, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 3-6-нд Спортын төв ордонд боллоо.


Тэмцээнд “Аварга”, “Аврагч”, “Алдар”, “Алдартан”, Архангай, “Арслан”, Баянхонгор, “Женко”, Орхон аймгийн “Ирээдүйн одод”, МУБИС, Налайх, “Приус” төв, “Сүлд”, Сонгинохайрхан дүүрэг, “Төгс”, УСУГ, ҮБТДС, “Хангай хүчтэн”, “Хангай хайрхан уул”, “Хангарьд”, “Харгант цамхаг”, “Хасу-Мегастарс”, “Хасу-Хэнтий”, “Хилчин”, “Хүч”, “Цастын барс”, “Эрч” гэсэн 27 байгууллагын 320 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв. Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Бурмаа ес, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг найм, ОУХМ О.Үйтүмэн долоо, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Э.Даваачимэг тав, ОУХМ Т.Түвшинтулга дөрөв, Ц.Намуунцэцэг гурав, Э.Цэвэгмид, З.Сумъяабазар, Б.Болортуяа хоёр, Ц.Чинзориг, Э.Тэмүүлэн, Д.Батзул, М.Цогтгэрэл, Ч.Алтангэрэл, М.Лхагвагэрэл, Б.Дөлгөөн, Б.Хонгорзул, З.Болортунгалаг нар анх удаагаа улсын аварга хэмээх алдрыг хүртэв. Энэ удаагийн Улсын тэмцээнд есөн шинэ аварга төрсөн бөгөөд З.Болортунгалагаас бусад нь 18-23 насны бөхчүүд байсан нь Монголын чөлөөт бөхийн шинэ үе хүч түрэн орж ирж буйг тод томруун харууллаа.

Олимпийн жингийн улсын аварга тамирчид гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болох “Токио-2020” зуны олимпийн наадмын Азийн эрх олгох тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 135 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегаватт” компанийн “Хасу-Мегастарс” клуб 126 удаалж, спортын мастер Г.Цэрэнпунцаг дасгалжуулагчтай “Хангарьд” спорт хороо 99 оноогоор гутгаар байрыг эзлэв. Эмэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 159, ОУХМ Г.Наранчимэг дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо 144, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 139 оноогоор эхний гурван байрт орлоо. Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 62, 72, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдааны мэдээллийг хүргэе.

Эрэгтэйчүүдийн 92 кг (15):

1. Мөнхбаатарын Цогтгэрэл (Хангарьд)

2. Доржготовын Доржсүрэн (Аврагч)

3. Баатарын Нямбаяр (Приус центр), Баяраагийн Бат-Эрдэнэ (МУБИС) Залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ М.Цогтгэрэл алтан медаль хүртлээ.

Тэрбээр шигшээ барилдаанд нэг багшийн шавь, 2018 оны УАШТ-ий мөнгөн медальт “Аврагч”-ийн Д.Доржсүрэнг оноогоор цэвэр ялж анх удаагаа улсын аварга болов. Хүрэл медалийг залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Нямбаяр, гавьяат дасгалжуулагч Б.Баяраагийн хүү МУБИС-ийн Б.Баясгалан нар хүрэл медалийн эзэн боллоо. Өнгөрсөн жилийн улсын аварга Б.Нямбаяр 1/4 шигшээд аварга болох ерөөлтэй М.Цогтгэрэлд ялагдсан.

97 кг (17):

1. Чинбатын Алтангэрэл (Хилчин)

2. Баасанцогтын Өлзийсайхан (Хасу-Мегастарс)

3. Төмөрбатын Мөнгөншагай (Харгант цамхаг), Балтмөнхийн Бадамдорж (Цастын барс) Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ө.Батзул, “Будапешт-2018” ДАШТ-ий тавдугаар байрын шагналт ОУХМ Л.Төртогтох, 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт Т.Мөнгөншагай, “Монголиа Опен” ОУТ-ий аварга Ч.Алтангэрэл, өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга Э.Батмагнай гэсэн шилдгүүд дээд хэсэгт “чихэлдсэн”. Эндээс “Хилчин”-ий Ч.Алтангэрэл шигшээд шалгарч “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Өлзийсайханд 5:4-өөр ялснаар анх удаа улсын аварга болж “Токио-2020” олимпийн эрхийн тэмцээнд зодоглохоор болов.

Б.Өлзийсайханы хувьд УАШТ-ээс гурав дахь мөнгө, долоо дахь медалиа хүртэв. Тэрбээр 74, 86, 92, 97 гэсэн дөрвөн өөр жинд медаль хүртээд байна.

Өнгөрсөн жилийн энэ жингийн дэд аварга Т.Мөнгөншагай, 2015 оны хүрэл медальт “Цастын барс”-ын Б.Бадамдорж нар хүрэл медалийн эзэн боллоо.

Энэ жингийн нэг номер Ө.Батзул эхний даваанд Л.Төртогтоход оноогоор цэвэр (0:10), “Хүч” спорт хорооны тамирчин Э.Батмагнай 1/4 шигшээд Т.Мөнгөншагайд 4:7-гоор дийлдсэн.

125 кг (24):

1. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)

2. Доржхандын Хүдэрбулга (Сүлд)

3. Нацагсүрэнгийн Золбоо (Хүч), Пүрвээгийн Өсөхбаатар (Хилчин) 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл урамтай сайхан барилдаан үзүүлж 21 настайдаа Монгол Улсын аваргаар анх удаа тодорлоо. Тэрбээр шигшээ барилдаанд “Инчёнь-2014” наадмын хүрэл медальт, Азийн аварга ОУХМ Д.Хүдэрбулгыг 3:1-ээр ялсан.

Азийн АШТ-ий таван медальт Н.Золбоо, Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт П.Өсөхбаатар гэсэн хашир туршлагатай ОУХМ-ууд хүрэл медаль хүртэв. Н.Золбоо дотны найз “Сүлд” спорт хорооны У.Мөнхбаярыг 8:1-ээр илүүрхэж УАШТ-ээс 10, П.Өсөхбаатар өнгөрсөн жилийн хүрэл медальт Б.Ганзолбоог оноогоор цэвэр ялж ес дэх медалиа зүүсэн юм. Хүнд жинд чөлөөт бөхийн суурьтай үндэсний бөхийн улс, аймгийн алдар цолтой бөхчүүд олноор зодоглов.

Эмэгтэйчүүдийн 62 кг (7):

1. Сүхээгийн Цэрэнчимэд

2. Пүрвээгийн Номин-Эрдэнэ (хоёул Алдар)
3. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Хүч) Олимп

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    4 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    13 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    57 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    1 цаг 10 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    1 цаг 53 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    2 цаг 55 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    2 цаг 56 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    2 цаг 58 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    3 цаг 17 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    3 цаг 24 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    3 цаг 27 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    3 цаг 30 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    3 цаг 31 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    4 цаг 0 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 10 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    19 цаг 47 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    20 цаг 18 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    21 цаг 0 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    21 цаг 26 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    22 цаг 49 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК