Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Магалжав: Бид комиссын тогтоолыг дагана. Э.Оюунболд барилдахгүй

2020-1-23
0
ЖИРГЭХ

МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжавтай ярилцлаа.


-Э.Оюунболд аваргын барилдах эрхийг сэргээх асуудал яригдаж байна. Энэ үнэн үү?

-Үндэсний их баяр наадмын комиссоос Э.Оюунболд аваргын барилдах эрхийг хоёр жилээр хассан тогтоолоо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Үндэсний бөхийн холбоонд хүргүүлсэн. Мөн биднийг энэ шийдвэрийг хэрэгжүүл гэсэн. Бөхчүүд допингийн шинжилгээг сольдог, зарим бөхчүүдээс допинг илэрсэн гэж хүчээр цуу яриа гаргаж байгаа асуудал байна. Үндэсний бөхийн холбооны зүгээс Үндэсний их баяр наадмын комиссын гаргасан тогтоолыг л дагана. Нөгөөтээгүүр, комисс шийдвэрээ цуцлавал Э.Оюунболдыг барилдуулж болно.

-Э.Оюунболд аварга Хэнтийн бөхчүүдтэйгээ хамт Цагаан сарын барилдааны бэлтгэлд гарсан гэсэн яриа бий?

-Тийм зүйл байх ёсгүй.

-Та нийгмийн сүлжээнд гараад байгаа зарим асуудлын талаар түүнээс тодруулж үзсэн үү?

-Үгүй.

-Бөхчүүд биш дуучид “Бөхийн өргөө”-г дүүргэж байна гэх иргэдийн шүүмжлэл байдаг. Бөхийн өндөр цолтнуудыг бөхийн барилдаанд оролцуулах талаар ямар ажил хийж байна вэ?

-Бөхийн барилдаан үзэгч цөөтэй боллоо гэдэг шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Мэдээж иргэд өндөр цолтой бүх бөхчүүдийг ирж барилдаасай гэж хүсдэг ч бүгдээрээ ажил, амьдралтай. Хүчээр барилдуулъя гэхээр шинэ журам гаргачихсан учраас журмаа мөрдөхгүй бол болдоггүй. Нөгөөтээгүүр, залуучуудын бэлтгэл эрчимтэй сайн болсон гэдгийг үзэгчид ойлгох хэрэгтэй. Ер нь спортоор амжилт гаргахын тулд аль нэг зүйлээ золиосолдог. Цаана нь хүний амьдрал яригдаж байгаа учраас шахаад байж чаддаггүй.

-Улсын баяр наадмаас бусад барилдаанд ч гэсэн допингийн шинжилгээ авч байсан. Энэ онд ч ийм зарчмаар явах уу?

-Уг асуудлаар БСШУСЯ-нд хүсэлт гаргаж өгөх ёстой. Зарим холбогдох байгууллагын зүгээс шинжилгээ авах хамгийн тохиромжтой үе нь долдугаар сар байдаг гэж ярьдаг. Мөн шинжилгээ эрүүл мэндийн салбарын хөрөнгөөр хийгддэг учраас аль болох гурав, дөрөвдүгээр сард шинжилгээ авахуулахгүй байхыг зорьж ажиллаж байна.

-Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг процесс хэрхэн явагддаг вэ. Мөн таныг барилдаж байх үед шинжилгээг яаж авдаг байсан юм бол?

-Шинжилгээ авдаг мэргэжилтэн тэдгээрийн гэр бүлийн хүмүүс нэр бүхий бөхчүүдийг ивээн тэтгэдэг компаниудын эзэмшлийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан асуудал АТГ дээр яригдаж байгаа. Ийм л мэдээлэлтэй байна. Сүүлийн 10 жил шинжилгээний хариуг энэ мэтээр гаргасан гэж бодохоор энэ хугацаанд хэдэн бөх хохирсон байх вэ. Тиймээс уг асуудлыг үндсээр нь гаргаж, цэгцлэхээс өөр аргагүй.

-Бөхийн холбооны хувьд цаашид энэ чиглэлээр хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Улс, аймаг, сумын цолтой нийт 1000 гаруй бөх байдаг. Эдгээр бөхчүүдийн гол ярьдаг асуудал нь допингтой хатуу тэмцэх тухай байдаг.  Үндэсний бөхийн холбоо цаашид допингийн асуудлыг чангатгах, хэрэв хэрэглэвэл шийтгэлтэй байхаар ярьж байна. Гэхдээ энэ нь зөвхөн Үндэсний бөхийн холбооны асуудал биш. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо гэж бий. Мөн цол хураах эсэх асуудал нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал байдаг юм.

-Бөхийн барилдааны тоо цөөрсөн талаар иргэд шүүмжлэлтэй ханддаг. Сүүлийн үед залуу бөхчүүдийн ёсзүйн асуудалд хатуу шаардлага тавьж байх шиг харагддаг?

-Нийгмийн хөгжлөө дагаад бөхчүүдийн ёсзүйн шаардлагыг өндөр тавьдаг болсон. Тиймээс ёсзүйн алдаа гаргасан бөхчүүдийн барилдах эрхийг зургаан сараар хасах шийдвэр удахгүй гарна.

-Бөхийн маргаантай барилдааныг бичлэгээр шийдвэрлэдэг. Цаашид энэ асуудлыг илүү боловсронгуй болгох талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлөөр ярилцах асуудал. Гол асуудал нь давж байгаа бөх барьц сонголцоод хаяахаар түрүүлээд тохой нь хүрдэг асуудал байдаг учраас бөхийн барилдааныг камераар шүүнэ. Шүүхдээ тодорхой нөхцөлөөр шүүдэг.

-Допинг хэрэглэсэн таван бөхөөс гурвыг нь алаг үзлээ гэж ярьж байна. Наадмаас өмнө хэчнээн бөхийн барилдах эрх сэргэх вэ?

-Алаг үзсэн асуудал байхгүй. Учир нь олон улсын журамд тамирчдын эрх А сорьцоо өгсөн өдрөөс нь сэргэдэг. А сорьцын шинжилгээг хүлээн зөвшөөрдөг гэсэн үг.

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Үзэгч (98.244.106.112)
    Бэлтгэлд гарахыг байж болохгүй зүйл гэсэн чинь юу гэсэн үг вэ? Нутгийнхаа бөхчүүдийн бэлтгэлийг хангаж болохгүй гэж үүЭрх хасаглсан зарим бөхчүүд урд хөршид очиж барилдаад байсан биз дээ МҮБХ-ноос ззохион байгуулдаг барилдаанд оролцохыг хориглоход л болох бус уу Нутгийнхаа овооны тахилгад очиход нь хотирж чаддагүй өвгөчүүл харахсан гэвэл яах вэ аливаа зүйл хоёр талтай
    2020 оны 01 сарын 25 | Хариулах
  • Цэцэг нуурынхан (202.72.245.123)
    1 буюу 2 гар дэвжээнд хүрсэн бол унасанд тооцдог болох ёстой. Дээр үеийн алдарт бөхчүүд гар нь хүрчихээр 3 хөлтэй, 4 хөлтэй бөх гэж юу байдгийн гээд тахимаа өгч байсан олон тохиолдол байсан. Сургамж авмаар байна. Допингтой бол маш хатуу тэмцэх хэрэгтэй
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.178.202)
    Оюунболд допинг хэрэглэсэн нь өнгөрсөн наадмаар илт байсан шүү. Таарсан болгоноо тал тал руу авч шидээд л урд тийм хүч түүнд байгаагүй юм. Тэгээд тэр допинг нь батлагдчихаад байхад Батэрдэнэ аврага З Энхболдтой хуйвалдаад одоо хүртэл хойшлуулж бусад бөхчүүдийг хохироосоор байгааг засах цаг болжээ
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.178.202)
    Оюунболд допинг хэрэглэсэн нь өнгөрсөн наадмаар илт байсан шүү. Таарсан болгоноо тал тал руу авч шидээд л урд тийм хүч түүнд байгаагүй юм. Тэгээд тэр допинг нь батлагдчихаад байхад Батэрдэнэ аврага З Энхболдтой хуйвалдаад одоо хүртэл хойшлуулж бусад бөхчүүдийг хохироосоор байгааг засах цаг болжээ
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (43.228.129.69)
    oyunbold gahaig hen barilduulah geed bgam be yaj chadaj bnaa
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • зочин (202.131.225.141)
    энэ мангаруудыг хэн сонирхож бгаам болоо. өөр зөндөө асуудал байж бхад
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (112.72.15.78)
    Эрхийг хасах асуудлыг баяр наадмын комисс, үндэсний бөхийн холбоо 2-ын аль нь мэддэг юм бэ ????. Цолыг хураах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана. Цолыг хураагаагүй байхад наагуур янз бүрийн шийдвэр дур дураараа гаргаад байх нь зөв үү.Магалжав заанаа.
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (122.201.24.11)
    10-r angi tugssun bj yu meddegiin ene
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.187.154)
    Шинэчлэлт хийх гэж үзэж байна.Дөнгөж салхи сэвэлзэж байна шүү.
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • баатар (202.9.46.209)
    өөрөө адилхан бөх байж жудаггүй авс вэ.
    2020 оны 01 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    5 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    14 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    58 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    1 цаг 11 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    1 цаг 54 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    2 цаг 56 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    2 цаг 57 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    3 цаг 0 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    3 цаг 18 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    3 цаг 25 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    3 цаг 28 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    3 цаг 31 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    3 цаг 32 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    4 цаг 1 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 11 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    19 цаг 48 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    20 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    21 цаг 2 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    21 цаг 28 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    22 цаг 50 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК