Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Жалбаа: 56 жилийн дараа олимпоос дахин медаль авлаа

2020-1-29
0
ЖИРГЭХ

Ахмадын өвлийн III олимпийн наадам Австри улсын Инсбрук хотод боллоо. Энэ тэмцээнд манай улсаас 78 настай Б.Жалбаа өрсөлдөж мөнгөн медальтай ганзага дүүрэн ирлээ. Түүнтэй хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.


-56 жилийн дараа тэшүүрийн өвлийн олимп дахин Инсбрук хотноо зохиогдлоо. Та анхны өвлийн олимпийн тэмцээнд ч оролцож байсан?

-Олимпод оролцох зорилго тавьж, санасандаа хүрээд ирлээ. Сэтгэгдэл их өндөр байна. 56 жилийн дараа дахин олимпод оролцож медаль авсандаа баяртай байна. Мөн тухайн насныхаа хүмүүстэй хэрхэн уралдах, дэлхийн хэмжээнд ямар түвшинд байгаагаа мэдээд ирсэндээ олзуурхаж байна.

-Та өвлийн олимпод Төрийнхөө далбааг авч оролцсон. Тэмцээний нээлт хэр болов?

-Австрали улс олимпоо ард түмнийхээ дунд нээлттэй зохион байгуулдаг юм билээ. Тусгай нэг газар хориод зөвхөн тамирчдыг жагсаагаад байдаггүй нь их таалагдсан. Нээлт их сайхан болсон.

-1964 онд олимп болсон Инсбрук хот хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?

-Танигдахын аргагүй болсон байна лээ. Хуучин байсан барилга, зам талбай юу ч байгаагүй. Бүх зүйл цоо шинэ мэт л байсан. Ганцхан тухайн үед бидний уралдаж байсан мөсөн гулгуурын талбай л яг хэвээрээ байсан. Гэхдээ мөсний хувьд ч ярих юмгүй сайхан юм.

-Та олимпод нэг зорилготой оролцсон шүү дээ?

-Тийм 56 жилийн өмнө хамт уралдаж байсан тамирчдынхаа нэрийг гаргах, дурсгах гэж явсан зорилготой явсан. Тэднийхээ мөр гаргасан газарт дахин мөрөө гаргаад ирлээ. Миний мөр тэдний мөртэй хамт гишгэж байна гэсэн утга санаатай юм. Миний авсан медаль ч тухайн үед хамт гулгаж байсан хүмүүст дурсамж болох байх гэж бодож байна.

-Алтан медальд ойрхон байлаа. Түрүүлэх боломж хэр байсан бэ?

-Бидний хувьд бараг мөсөн дээр бэлтгэл хийгээгүй байж байгаад уралдсан. Гаднын тамирчидтай адил битүү мөсөн гулгуурын талбайд дор хаяж хоёр сар бэлтгэл хийсэн бол түрүүлэх бүрэн боломжтой байлаа. Учир нь бэлтгэл хийе гэхээр мөс нь бэлэн болоогүй юм. Тэмцээн эхлэхээс долоо хоногийн өмнө нь бэлтгэлд гарсан байх.

-Та бараг 80 нас хүрч байгаа хүн. Таны насны хүн том спортын төрлөөр олимпод оролцож, гулгахад хэцүү санагдах юм. Биед өөрчлөлт хэрхэн оров. Амаргүй байв уу?

-Хэцүү байлгүй яахав. Зүгээр хөл дээрээ гүйхгүй. Шил толь шиг мөсөн дээр тогтож, уралдана гэдэг бидний насанд хэцүү л дээ. Тэнцвэр их шаарддаг, нарийн техниктэй байдаг.

-Таны дараагийн зорилго юу вэ?

-Ирэх оноос дэлхийн аваргын тэмцээнд орно гэсэн зорилго тавиад байна. Зорилго маань дуусах болоогүй. Бүр ч их найдлага төрж, эрүүл мэнд, улс орныхоо төлөө хичээнэ гэж бодож байна.

-Таныг олимпоос медаль аваад ирэхэд үр хүүхэд, ач зээ нар нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Хөл нь газар хүрэхгүй л баярлаж байсан даа. Намайг олимпод оролцоно гэхэд аав минь та яваад оролцоод ир гээд зардал цуглуулж өгөөд явуулсан. Тэгээд медаль авад ирэхэд бүрх хагартлаа баярлалгүй яахав.

-Сур, шагайн харваагаар цаашид тэмцээнд оролцъё гэсэн бодол бий юу?

-Мэдээж оролгүй яах вэ. Мөс хайлж дууслаа сур, шагайн харвааны бэлтгэлдээ орно. Өвөл нь тэшүүрээ, зун нь сур, шагайн харвайгаараа хичээллэнэ гэсэн бодолтой байгаа. Хамгийн гол нь өөрийгөө хөдөлгөөнөөр таслахгүй байя гэж хичээж байна. Учир нь шавь нарыгаа тэмцээн уралдаанд нь оролцуулахаас эхлээд ажил их бий шүү дээ. Ер нь хөдөлгөөн гэдэг бүх төрлийн өвчнийг анагааж, эмийг орлож байдаг учраас хөгшин залуу гэхгүй биеийн тамираар хичээллэхийг чин сэтгэлээсээ хүсч байна.

-Таныг олимпод амжилт гаргаад ирэхэд төр засгаас хэрхэн угтсан бэ?

-Сурын холбооноос угтаж авсан. Төрөөс угтаж аваагүй.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Эрдэнэбилэг (202.21.107.126)
    Жалбаа даргадаа баяр хүргэё.
    2020 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.117)
    Инсбрук хот Австрали биш Австрид байдаг. Анхны өдлийн олимп 1924 онд Шамони хотод болсон. 56 жилийн өмнө Инсбрукийн олимпоос Монголчууд медаль аваагүй. Шал худлаа, шал тэнэг юм бичих юм. хөөрхий өдгөнийг хошгоруулаад
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
    • Hi
      Nastai xun Australia gej anduursan l bx. Gexdee Chi bas buruu oilgoj axmadiin ovliin olimp gej bna.
      2020 оны 01 сарын 29
  • irgen (31.165.215.122)
    mundag shyy mongol hymyys ug ni mundag tortei, ard tymnee gedeg tortei bol mongolchuud nastan zaluu gehgui ih umand hyreh hymyys dee………daanch haramsaltai ni luivarchin chadvargui tortei
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Баяр хүргэе. Танд спортын улам их амжилт хүсье.
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.19.117)
    Энэ агуу хүн 1960-аад онд Хөвсгөлийн Мөрөнгийн 10 жилд сурч байсныг мэдэх Тус сургуульд цаны спортын мастер Туваанжав ,тэшүүрийн спортын мастер Гүржав ,тэшүүрчин Бульдан , цанчин Сарантуяа ,Төрмөнх гээд мундаг хүүхдүүд сурдаг байж билээ
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    5 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    14 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    58 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    1 цаг 11 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    1 цаг 54 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    2 цаг 56 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    2 цаг 57 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    3 цаг 0 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    3 цаг 18 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    3 цаг 25 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    3 цаг 28 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    3 цаг 31 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    3 цаг 32 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    4 цаг 1 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 11 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    19 цаг 48 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    20 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    21 цаг 2 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    21 цаг 28 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    22 цаг 51 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК