Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Амарсайхан: Цагдаа таараагүй бол хүү минь амиа алдах байсан

2020-7-01
0
ЖИРГЭХ

ИРГЭН Х.АМАРСАЙХАН: ЦАГДААГИЙН МАШИН ТААРААГҮЙ БОЛ ХҮҮ МИНЬ АМИА АЛДАХ БАЙСАН

Зээ хүүгийнх нь амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, замын түгжрэлд орж саатаж, яарч байсан  эгзэгтэй үед цагдаагийн албан хаагч нар  таарснаар амийг нь аварсан тухай Чингэлтэй дүүргийн 12-р хорооны иргэн Х. Амарсайхан бидэнтэй талархсан сэтгэгдлээ хуваалцлаа.

-Тэр өдөр яг  ямар үйл явдал болсон бэ? Зээ хүүгийн тань биеийн байдал ямар байна вэ?

-2020 оны 06 дугаар сарын 19-ны өглөө зээ хүү минь санамсар болгоомжгүйн улмаас тагтнаасаа юм авах гэж байгаад хагарсан хамгаалалтын шилэнд баруун гарын судсаа зүссэнээс болж цус их хэмжээгээр алдаж, яаран эмнэлэг явж байсан юм. Ажлын өглөө байсан болохоор зам түгжрээ ихтэй, яах аргаа мэдэхгүй сандралдаж, хүүгийн минь гарнаас цус алдан тогтохгүй, ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу мэт санагдаж байх үед пургон машинтай цагдаагийн алба хаагч нар таарсан.

Биднийг тусламж хүсэхэд найрсагаар машиндаа суулгаад шууд л дуут дохиогоо асаан, эмнэлэгийн анхны тусламжийг  үзүүлэн цаг алдалгүй “Гэмтэл Согогийн Үндэсний Төв”-д хүргэж өгсөн. Үнэхээр тэр үед хүүгийн минь амь нас хэдхэн секундээр  хэмжигдэж байсан юм. Маш их цус алдсан учраас дусал хийлгэх, шарлага, боолт хийлгэхээс эхлээд эмчилгээ хийгдэж, биеийн байдал дунд  зэрэг байна.

-Та бүхэнд яаралтай тусламж үзүүлсэн  алба хаагчдын тухай ярьвал?

-Өргөсөн тангарагтаа үнэнч залуустаа дахин дахин талархаж байна. Эргүүл хамгаалалтын газрын алба хаагч нар болох цагдаагийн дэд ахлагч Д.Болортуяа, цагдаагийн ахлагч Б.Баттогтох, цагдаагийн ахлагч-цагдаа жолооч С.Тэгшбаатар нар болохыг хожим   сураглаж байгаад  л мэдлээ. Мөн тэр үед тэд ажлын үүрэг авчихсан яарч явсан гэдгийг сүүлд нь мэдсэн. Дуут дохиогоо асаан маш шуурхай явж хүүг минь аварсан. Машинд явж байх үед анхны тусламж үзүүлэн, сандарч балмагдсан ээжийг нь хүртэл тайвшруулж сэтгэлийн дэм өгч байсан нь  цагдаагийн алба хаагч нар иргэдэд тохиолддог гэнэтийн асуудалд албаны бэлэн байдал талаасаа болон сэтгэлзүйн хувьд хэр бэлтгэгдсэн бэ гэдгийг мэдэж авч маш их бахархсан.

-Эмнэлэгт ирэх үед хүүгийн биеийн байдал ямар байв?

-Эмч нар хэлэхдээ “Цаг алдалгүй маш түргэн ирсэн нь хүүхдийн амь насанд аюул, эрсдэл учрахаас хамгаалсан” гэсэн. Миний зээ хүү хөгжмийн сургуульд суралцдаг. Үнэхээр цаг алдалгүй эмнэлэгийн тусламж авч чадсанд нь хязгааргүй их баярлаж байна. Тэдгээр алба хаагч нар бидэнд туслаж, яаралтай арга хэмжээ авснаар нэг монгол  хүүгийн ирээдүй, авьяас чадварыг нь гэрэлтүүллээ.  Эмч, цагдаагийн алба хаагч нартаа талархаад баршгүй. Цагдаа нар маань яаралтай хүргээд өгөхөд эмч нар маань яаралтай тусламжаа үзүүлчихлээ. Одоо зээ хүүгээ бүрэн эдгэрэхийг л хүлээж байна.

-Энэ үйл явдлын дараа дуут дохиогоо асаагаад явж байгаа эмнэлэг болон цагдаагийн автомашиныг харахад танд юу бодогдож байна вэ?

-Манай гэр бүл үүнийг биеэрээ мэдэрч, ойлголоо. Дуут дохиогоо асаагаад явж байгаа эмнэлэг, гал команд, цагдаагийн байгууллагын машинд зам тавих хэрэгтэй. Дотор нь яарсан, тэвдсэн хүмүүс л явж, хайртай хүнээ энэ амьдралд авч үлдэх үү гэдэг бол хэдхэн хормоор яригддаг юм байна. Хэрвээ тэгэхэд цагдаагийн машин таараагүй бол гэж бодохоор  аймшигтай санагдаж байна. Бид цөөхөн монголчууд, тус болсон хүндээ талархаж чаддаг байх хэрэгтэй. Ялангуяа цагдаагийн алба хаагч нар яг бидэнтэй л адилхан хүмүүс. Ар гэрийг нь хүртэл магтмаар. Үнэхээр амаргүй алба гэдгийг илүү ойлголоо. Тэдний ард түмний төлөө хийсэн зүйл маш их. Түүнийг нь бид үнэхээр тэр бүр ярьдаггүй. Гол төлөв муулдаг нь харамсалтай. Бахархмаар сайхан хүмүүс гэдгийг эгч нь энэ үйл явдлаас мэдэрлээ.

-Танай алба хаагч нар их даруухан юмаа гэж та хэлсэн. Яагаад ийн бодох болов?

-Тухайн үед яарч сандарсан, балмагдсан байсан болохоор бидэнд тусласан цагдаагийн алба хаагч нарын нэрийг асуух нь байтугай машиных нь дугаарыг харах ч сөхөө байгаагүй. Аз болж нэг дугаар тэмдэглэн үлдсэн нь дэд ахлагч Д.Болортуяа байв. Хэд хоногийн дараа залган “Талархал илэрхийлье” гэхэд “Яахав ээ, эгчээ. Зээ хүүгийн тань бие л зүгээр бол болжээ” гээд ер хаана ажилладагаа тодорхой хэлдэггүй шүү. Эгч нь өөрөө эрэл сурал болж байж олж мэдсэн юм /инээв/.

-Та тэгэхээр талархлаа өөрөө зорьж утсаар мэдэгдсэн гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. “Засгийн Газрын Иргэд Олон Нийттэй Харилцах Төв”-ийн 1111 дугаарт, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл хүлээн авах 126 дугаарын утсанд залгаж талархлаа илэрхийлсэн. Манайхан дандаа л гомдол, санал хэлдэг хэрнээ аварсан, хамгаалсан, сайн үйлд нь баярлаж бахдаж байгаагаа тэр бүр хэлэхгүй өнгөрдөгт нь би хувьдаа шүүмжлэлтэй ханддаг. Хэзээ ч сайн сайхан байна цагдаа дуудаарай гэдэггүй шүү дээ. Тэдний ажил нь ч бас ийм онцлогтой юм. Муу муухай, хэцүү бэрх бүхэнд хамгийн түрүүнд очдог цагдаагийн байгууллагын алба хаагч нарын төлөө миний хийж чадах ганц зүйл бол талархал л байсан. Энэ албыг манай гэр бүл насан туршдаа хүндлэн, хайрлах дурсамжтай үлдсэн. Та бүхэндээ ажлын амжилт хүсэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (203.91.115.52)
    Муусайн өлийсэн юмнууд хүүхдээ сайн харж хандахгүй. Өмнөөс нь цагдаа эмч онцгой айн.
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Аагий (66.181.161.101)
    Цэрэг цагдаагийн албан хаагч болон эмнэлэгийн нийт ажилчиддаа баярлаж талархий
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.184.252)
    Сайхан сэтгэлтэй цагдаа нар зөндөө байдагт ард иргэд бид нар баярлаж байдаг шүү.
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.55.188.86)
    цагдаа хүн зөвхөн тушаал гүйцэтгэж үүргээ биелүүлдэг юм шүү тэрнээс тэр хэдэн цагдаа нар сайн дураарай энэ тэндхийн жагсаал цуглаан болж бүтэхгүй юмыгтарааж явдаг юм биш үүнийг сайн ойлгож хөөрхий хэдэн хэв журам сахиулдаг цагдаа нараа ойлгож байгаарай иргэд минь
    2020 оны 07 сарын 03 | Хариулах
  • Zochin (66.181.161.103)
    Tsagdaa nartaa talarhay bayar hurgey
    2020 оны 07 сарын 03 | Хариулах
  • Haagii (43.242.242.75)
    Нэг ч гэсэн эерэг мэдээлэл уншихад сайхан байна
    2020 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (43.242.243.19)
    Бахархаж байна сайхан хүмүүс улам олон болох болтугай
    2020 оны 07 сарын 02 | Хариулах
  • Sukhee (66.181.185.151)
    Mundaguudad bayar hurgey ta nart ajild ni amjiltiin deed amidralg ni sain saihan buhnii deediig husey
    2020 оны 07 сарын 01 | Хариулах
  • би (103.9.90.98)
    Баяр хүргэе, төрийн албан үүргээ хариуцлагатай, чин сэтгэлээсээ, өргөсөн тангарагтаа үнэнчээр биелүүлэх тоолонд аз жаргал танд ирнэ.
    2020 оны 07 сарын 01 | Хариулах
  • цагдаагийн ахмад ажилтан (202.179.21.250)
    Та нараараа бахархаж байна.
    2020 оны 07 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    7 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    1 цаг 15 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    1 цаг 33 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    1 цаг 41 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    1 цаг 44 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    2 цаг 18 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    2 цаг 24 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    2 цаг 36 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    2 цаг 41 мин
  • Нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орно
    2 цаг 51 мин
  • Үйл явдал: Өвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэлнэ
    2 цаг 55 мин
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
    3 цаг 2 мин
  • Абрахам Линкольн боолчлолыг халж ТҮҮХ эргүүлсэн ОНЦГОЙ өдөр
    3 цаг 40 мин
  • Хоббитын өдөр: “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолын шүтэн бишрэгчдийн хувьд ЧУХАЛ өдөр
    3 цаг 40 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    18 цаг 39 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    19 цаг 18 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    19 цаг 22 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    19 цаг 46 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    19 цаг 49 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    19 цаг 56 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК