Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зөв жишиг

2020-7-13
0
ЖИРГЭХ

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр өнгөрсөн хоёр өдөр XIII зуун цогцолбор болон Хүй долоон худагт болж өнгөрлөө. Коронавирусийн цар тахалтай холбогдуулж, Үндэсний их баяр наадмыг нийслэлээс 96 км зайтай XIII зуун цогцолборт зохион байгуулсан нь энэ.  Наадмын нээлтийг үзэгчгүйгээр “Херо”-гийн Б.Баатарын найруулснаар видео контент хэлбэрээр бэлтгэж, телевизээр дамжуулан хүргэсэн нь олон нийтийн зүгээс сайшаал, шүүмжлэлийг зэрэгцэж хүртэх шалтгаан болов.

Ямар ч байсан дэлхий нийтийг түгшээсэн цар тахлын хүрээнд Монгол түмний уламжлал болсон наадмыг хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулсан нь өөрөө баярлаж, бахархах шалтгаан мөн үү мөн.

Наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 512 бөх зүлэг ногоон дэвжээнээ зодоглосноос Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Пүрэвийн Бүрэнтөгс ес даван түрүүлж, аварга цолны болзол хангасан юм. Хэдийгээр наадам албан ёсоор хөшгөө хаасан ч хаанахын бөх, морь, өнгөтэй, хурдтай байсан нь жил дамнан яригддаг нь манайд тогтсон жишиг. Үүний хажуугаар “Тоёота мотор корпорац”-иас жил бүр уламжлал болгон олгож ирсэн наадмын түрүү бөхий бай шагнал энэ удаад эзэндээ “очсонгүй”. Очсонгүй гэдэг нь шалтгаантай. Учир нь, уламжлал ёсоор наадмын түрүү бөхөд “Land Cruiser 200” маркийн автомашиныг олгосонгүй.

Харин Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр ажилласан “Тоёота мотор корпорац”-иас хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит “Тоёота” маркийн “HIACE” автомашиныг нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэж өгсөн юм.

Ингэснээр “Ковид-19” халдварын үед нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нээсэн эрүүл мэндийн хяналт, гэрийн тусгаарлалт болон эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хариуцан ажиллах боломжтой болох аж. Өөрөөр хэлбэл, зорчигч тээврийн зориулалт бүхий 16 хүний суудалтай, албаны хэрэгцээнд ашиглахад нэн тохиромжтой тус автомашиныг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээг дэмжих, уялдаа холбоог сайжруулахад голчлон ашиглах юм байна.

Жил бүрийн наадмын түрүү болон Улсын цолонд хүрсэн бөхчүүдэд нутгийн зөвлөл, харьяа байгууллагаас нь том оврын жийп автомашин, орон сууц мялаах нь манайд бий болсон уламжлал.

Харин тэрхүү уламжлалыг энэ удаад эвдэж, Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн бай шагналыг эмнэлгийн байгууллагад гардуулсан нь өөрөө зөв жишиг байв. Гаднын зээл тусламж, хандив эс бөгөөс улсын төсөвт санхүүжилтийг нь суулгадаггүй л юм бол өөрсдийн эрх үүргийн хүрээнд тэр бүр аваад байдаггүй, тийм ч бололцоогүй эмнэлгийн байгууллагад шаардлагатай автомашиныг олгосон нь алга таших шалтгаан. 

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (202.9.46.38)
    Бөхийн их мундаг сайхан гэж юу байхав дээ? Бөөн хэрүүл зодоон атаа хорсол сэргээш допинг цолны найраа жалга довны үзэл өгөө аваа унаа тусаа болсон нэг хөгийн хэдэн гар л байдын ш дээ. Ерөөс бөхийн бай шагналд хязгаар тогтоох хэрэгтэй дээ энэ доор нэг бөк гуай бүтэн жилийн хөдөлмөр гэсэн нь бай шагналын ихэд шунан яахаас ч буцахгүй байдгийг л дүгнээд өгчихөж л дээ.Бөх морьны бай шагналыг нэмлээ гээд еөөр өөдөлсөн юм Монголд алга харин ардчиллын жилүүдэд хүчээ аван давалгаалж байсан худалдаж найрч авсан цол гэгчээрээ гайхуулан хамраа сартайлган цээж түрэн ярвайн сууж ихэмсэглэх шуналт атаач авилгач булхайч бөхчүүдээс болоод Монгол бөхийн нэр хүнд нь унаад ашгүй нэг болж байна. Иймэрхүү байхын бол бөх үзэгчгүй болж нөгөө цол шагналыхаа төлөө хоорондоо л алалддаг барилдаанархуу л юм болох биз ээ.
    2020 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.17.57)
    БӨХ МОРЬ ХОЁРЫГ ШҮТЭЭД МОНГОЛ ДЭЭШИЛСЭНГҮЙЭЭ
    2020 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.188.28)
    Түрүү бөхийн бай гэдэг бол бас тэр хүний нэгэн жилийн хөлс хөдөлмөр байдаг тул ямар нэгэн байдлаар тухай бөхийн хөдөлмөрийн үр жим мөн тул тийм ч юу авчихлаа гэдэг атаархуу зангаа татах хэрэгтэй. Авсан бөх цаашаа хэндээ өгөхийг тэр л бөх мэдэх биз ээ. Авсанд нь нүд чинь хорсоод байдаг бол сэтгүүлч ээ өөр бусад нь эсвэл барилд эсвэл монголоос зайлаа. Монголд монголоо дэмжиж сурцгаа!
    2020 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.47.24)
    Монгол наадмын түрүү морь бөх хоёрын бай шагналыг багасгах хэрэгтэй ямар тив дэлхийд улсынхаа нэрийн өмнөөс аваргалаад ирж байгаа биш дээ.Түүнээс надна нутгийн зөвлөл гэх байгууллагууд бүх юманд оролцож бүүр даамжираад төр засгийн шийдвэрт хүртэл нөлөөлөх цаашлаад жалгамдовны үзлийг гааруулж байгаа гай нэг байнаа. Сүүлийн жилүүдийн түрүү бөх морь ч дээ допинг кампар болсондоо нэг л биш болоод хүмүүсийн дургүйцэлийг төрүүлээд байдаг болцын доо
    2020 оны 07 сарын 13 | Хариулах
    • Бүү атаарх
      2020 оны 07 сарын 13
  • irgen (31.165.231.3)
    ene bohchyyded mashín ogohoo bolicohee, zol hergemiig ni ogood l ynemleh yu baidgiin teriig ni l ogooch , ...odoo byr heterlee ene shagnaliin zardal, dendyy baina.....
    2020 оны 07 сарын 13 | Хариулах
  • Иргэн (192.82.76.227)
    ХАГАРТЛАА БАЯЖСАН БӨХЧҮҮДЭД МАШИН ӨГӨӨД ЯАХ. ӨӨРСДӨӨ ТОМ ТОМ ЖИП УНАДАГ ХҮМҮҮСТ ЖИП ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙ.ЭНЭ УДАА ХАРИН ЗӨВ ЖИШИГ ТОГТООЛОО.
    2020 оны 07 сарын 13 | Хариулах
    • Чамайг баяжихад чиний тэнэг толгой саад болж байна. Бусад хүмүүс биш.
      2020 оны 07 сарын 13
    • zochin
      Eejdee uguh nogoon cai, aavdaa uguh deeliin torgo, uurtuu unshih nom bolnoo.
      2020 оны 07 сарын 13
  • Зочин (64.119.22.239)
    гаднаа пхланцаг
    2020 оны 07 сарын 13 | Хариулах
  • Ёндонхүү (64.119.19.24)
    Аа яахав зөв юмыг олж харсан байна сайн байна Харин нутаг орон ивээн тэтгэчид бодох хэрэгтэй аймаг сумынхаа нэрийг гаргасан нь сайн ёстой сайхан байлгүй яахав суурь хонь гэх шиг байр орон сууц ч гэх машин ч гэх шиг шагналаа болих хэрэгтэй өх гээд байгаа орон нутагт нь ядарсан өвчин зовлонтой айл өрхүүдээ анхаарч тэр их мөнгөө зөв зарцуулмаар юм машинтай хүнд машин өгөөл байртай хүнд байр өгөөл байдгаа болимоор юм даа
    2020 оны 07 сарын 13 | Хариулах
    • Бүү атаарх барилд хүү минь чадахгүй бол ажил хий
      2020 оны 07 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    56 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    1 цаг 14 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    1 цаг 22 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    1 цаг 25 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    1 цаг 59 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    2 цаг 5 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    2 цаг 17 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    2 цаг 22 мин
  • Нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орно
    2 цаг 32 мин
  • Үйл явдал: Өвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэлнэ
    2 цаг 36 мин
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
    2 цаг 43 мин
  • Абрахам Линкольн боолчлолыг халж ТҮҮХ эргүүлсэн ОНЦГОЙ өдөр
    3 цаг 21 мин
  • Хоббитын өдөр: “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолын шүтэн бишрэгчдийн хувьд ЧУХАЛ өдөр
    3 цаг 21 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    18 цаг 20 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    18 цаг 59 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    19 цаг 3 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    19 цаг 27 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    19 цаг 30 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    19 цаг 37 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    19 цаг 43 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК