Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Усан дундах Улаанбаатар

2020-7-16
0
ЖИРГЭХ

Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд монголчууд энэ сарын 11-15-ныг хүртэл тав хоног амарлаа. Энэ өндүүдэд тэнгэр хангай хур хишгээ харамгүй хайрлаж, нийт нутгаар бороо хур арвинтай өнжсөн ч үер усны аюулд өртөх, зам, гүүр эвдрэх зэрэг шалтгаан үүсчээ. Үүнд: 


  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх, Эрчим багт 07.13-ны өдрийн 17:13 цагаас 21:32 цагийн хооронд орсон дуу цахилгаантай ширүүн бороо орсны аймгийн төвийн үерийн ус зайлуулах далан сэтэрч Нисэх багт 6 гэр, 5 байшин, Эрчим багт 8 гэр, 4 байшин усанд автсан, Мөрөн сумын Элст багийн Хилэнтийн гүүрний чиглэлд, мөн Эрчим багт Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сум чиглэлийн хатуу хучилттай автозамын байгууламжид эвдрэл үүссэн тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 20:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн “Хөвсгөл-АЗЗА” ХК, Хот тохижилт үйлчилгээний газрын ажилтнууд 07.14-ний өдөр автозамын хажуугийн лаг шаврыг цэвэрлэн, 2 км урттай түр зам, 4 метр өргөн, 3 метр өндөр, 50 метр урттай шороон далан шинээр байгуулсан. “Нисэхийн гүүр”-ээс “Дэлгэрмөрөн” гол хүртэл 70 м үерийн шуудуу татсан.
  • Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг Буянт хороолол 31 дүгээр гудамжинд иргэн У-ын 5 ханатай гэр лүү үерийн ус ороод байна гэсэн дуудлагыг 12:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 12:30 цагт очиж 60 метр даланг сэргээн, үерийн усыг соруулан аюулгүй болгосон.
  • Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар баг “Бор үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 3 км/ Иргэн Б, Я, Ш нарын 8 ханатай 3 гэр, А-ийн 6 ханатай гэрт үерийн ус орсон тухай дуудлагыг 21:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 3 км замыг туулан 22:15 цагт очиж 2:30 цаг ажиллан үерт автсан 4 гэрийг нүүлгэн шилжүүлж аюулгүй газар буулгасан.
  • Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Ховд аймгийн Чандмань сумын   Завхан аймгийн Улиастай сумаас Ховд аймгийн Чандмань сумын чиглэлд зорчиж явсан 3 автомашин /12 зорчигчтой/ элсэнд суусан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 05:35 цагт хүлээн авсан. Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 113 км замыг туулан 09:15 цагт очиж 1 цаг ажиллан автомашинуудыг татаж гаргасан.
  • Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын Задгайд “Туул” голд Тус дүүргийн харьяат Т/11 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 13:30 цагт очиж, 07.15-ны өдрийн 07:00 цагаас эхлэн “Энгэр шандын задгай; гэдэг газраас Баянзүрхийн товчоо хүртэл голын урсгал дагуу 200 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. 07.16-ны өдрийн 08:00 цаг эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
  • Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 3 дугаар баг “Хэрлэн”  /аймгийн төвөөс урд зүгт 5 км/ Хэрлэн голд хүн живсэн тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 19:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг явуулж иргэн О /32 настай, эрэгтэй/-ын цогцсыг осолдсон газраас зүүн тийш 300 метр зайтай уснаас олж гарган аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
  • Увс аймгийн Давст сумын Торхилог багийн “Увс нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 50 км, сумын төвөөс урд зүгт 18 км/ Иргэн Ц/26 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хийлдэг завьтай нуурын гүн рүү хөвсөн тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж нуурын эргээс 200 м зайд хөвж байсныг 20:15 цагт эсэн мэнд аварсан.
  • Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Гашууны гол Гүүр эвдэрсний улмаас Улаангом сумаас Наранбулаг сумын чиглэлд зорчих хөдөлгөөн зогссон автомашинууд явж чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан алба хаагчил, Цагдаагийн газар болон орон нутгийн иргэд 16:30 цагаас үерийн усанд боогдсон 3000 автомашин, 15186 иргэдийг татан гаргах арга хэмжээг зохион байгуулан ажилласан.
  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хяраны гол “Усжуулхын гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 25 км, сумын төвөөс зүүн зүгт 18 км/ Суудлын автомашин голын усанд суусан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 19:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн алба хаагчид 43 км замыг туулан очиж 43 минут ажиллаж иргэн О-ын Эксплорер загварын автомашиныг 21:53 цагт татан гаргасан.
  • Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн ”Тээлийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 15 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/ Иргэн Г-ын “Ниссан террано” загварын автомашин үерийн усанд суусан тухай дуудлагыг 20:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 30 минут ажиллаж татан гаргасан.
  • Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн “Арсай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 25 км/ Иргэн Т-ийн Ланд-200 загварын автомашин, Г-ийн Тундра загварын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 00:00 цагт Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид 25 км замыг туулан 02:05 цагт очиж 40 минут ажиллан автомашинуудыг татан гаргасан.

ГАМШИГ, АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН ТАЛААР:

  • Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг Улиасны хэв гэдэг газар /Аймгийн төвөөс баруун хойд зүгт 55 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км/ 6 метрийн урттай төмөр бетон гүүр нурсан тухай мэдээллийг 07.15-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус аймагт 07.13-ны өдрийн 19 цагаас 07.15-ны өдрийн 11 цаг хүртэл үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Түргэн сумын Түргэн гол үерлэж Шургадгийн сайрын 54 метр бетон гүүр, Бага Түргэний 186 метр төмөр бетон гүүрнүүдийн тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд эвдэрч, гүүрний хавтан унаж Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн сумдын чиглэлд тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй болсон.
  • Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багийн Цагааннуур тосгоны “Бураат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 85 км, тосгоны төвөөс баруун зүгт 15 км/ 07.14-ний өдөр орсон хүчтэй борооны улмаас Бураатын гүүр нурсан тухай мэдээллийг 07.15-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр “Жол” ХХК-ийн ажилтнууд нөхцөл байдлыг очиж шалгасан. Тухайн гүүрэн дээгүүр явганаар болон автомашинтай зорчих хөдөлгөөн хийх боломжгүй болсон. Аймгийн Засаг даргын захирамжаар зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон.
  • Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ёлын ам багийн “Агуйт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 78 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/ Малчин Ц-ын 15 үхэр 07.14-ний өдрийн 16:00 цагийн орчим аянганд цохиулж үхсэн тухай мэдээллийг 07.15-ны өдрийн 09:29 цагт /Өлзийт сумын ЗДТГ-ын дарга М.Зоригт мэдээлсэн. Тус сумын мал эмнэлгийн тасгийн дарга, улсын байцаагч О.Намжирмаагаар ахлуулсан алба хаагчид очиж хохирлыг очиж хохирлыг тогтоон ажилласан.
  • Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал багийн “Нарны ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/ Малчин Б-ын 5 ханатай 2 гэр 07.15-ны өдрийн 13:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг 14:05 цагт хүлээн авсан. Тус сумын Мандал багийн дарга Б.Мөнхжаргалаар ахлуулсан алба хаагчид 35 км замыг туулан 13:40 цагт очиход 5 ханатай 2 гэр бүрэн шатсан байсан.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.179.26.51)
    boroonii ay daachgui niislel baich gej dee ??? ug n standart gej baidag ,daanch Mongol uls bolochgui l umdaa !!! ,oorchlolt schinechlelt chiij uls ornoo avrii gej medlegtei ,chadvartai zondoo zaluuchuudiig sayiin songuuliaar songochgui yaavdaa ???, unecheer charamsaad barschgui !!!
    2020 оны 07 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    31 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    49 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    57 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    1 цаг 1 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    1 цаг 34 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    1 цаг 41 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    1 цаг 52 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    1 цаг 57 мин
  • Нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орно
    2 цаг 8 мин
  • Үйл явдал: Өвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэлнэ
    2 цаг 12 мин
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
    2 цаг 18 мин
  • Абрахам Линкольн боолчлолыг халж ТҮҮХ эргүүлсэн ОНЦГОЙ өдөр
    2 цаг 56 мин
  • Хоббитын өдөр: “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолын шүтэн бишрэгчдийн хувьд ЧУХАЛ өдөр
    2 цаг 56 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    17 цаг 55 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    18 цаг 34 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    18 цаг 38 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    19 цаг 3 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    19 цаг 5 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    19 цаг 12 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    19 цаг 19 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК