Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Буджаргал: Би туйлдаж байна

2020-9-04
0
ЖИРГЭХ

Б.Буджаргал бол холын зайн гүлтийн спортоор эцгийнхээ алдар, эх орныхоо нэрийг гаргаж буй амжилттай яваа тамирчин. Хамгийн сүүлийн амжилтаас нь дурдвал 2018 онд зургаан өдөр, зургаан шөнө тасралтгүй гүйдэг холын зайн гүйлтийн тэмцээнд 834 км гүйж ДАШТ-ий аварга болсон юм. Гэвч манай улсад холын зайн гүйлтийн спорт төдийлөн хөгжөөгүйгээс төр засгийн дэмжлэг байдаггүй. Тамирчид тэмцээнд оролцохдоо хувийн зардлаараа явдаг. Хэрэв бага ч болов анхаарал хандуулбал цаашид энэ төрлийн гүйлтийн тамирчинг бэлтгэх, дэлхийн рекордыг шинэчлэх боломжтой талаар учирлаж байсан юм. Б.Буджаргал тэмцээнд оролцох гэж Тайландыг зориод жил гаруй хугацаагаар гацжээ.  


Тэрбээр "Би Тайланд улсад ирээд нэг жилийг өнгөрүүллээ. Энд Коронавирус дэгдэж, зорьж тэмүүлсэн зарим тэмцээн  цуцлагдлаа. Гэхдээ монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхий дахинд дахин нотлон харуулж, хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх зорилгынхоо төлөө зогсохгүй зүтгэж байгаа. Энэ хугацаанд олон өдрийн гүйлтийн тэмцээнд есөн удаа оролцож, дөрвөн удаа аварга болсон. Амжилттай минь хамт баярлаж, дэмжиж явсан найз нөхөд, нутаг усныхан, нийт монголчууддаа туйлаас баярлаж явдаг. Гэхдээ энд нэг зүйлийг дурдахад улс эх орны маань жолоог атгаж байгаа албан тушаалтан, тэр дундаа спортын салбарынхан маань дэмжиж, тэтгэх нь байтугай баяр хүргээгүйд сэтгэл дундуур явдагаа хэлье. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Бор зүрхээрээ байгаа зүйлээ зараад өр зээл тавьж, аргалсаар яваад өнөөдрийг хүрлээ. Надад чадах бүхнээрээ дэмжлэг үзүүлсэн олон хүн бий. Тэднийхээ урмыг хугалах үг хэлж байгаа юм биш. Заримдаа үнэхээр ганцаардаж туйлдах юм. Би монгол гэдэг нэрийг дэлхийд аль болох олон хүнд дуулгах юмсан гэж зорьж яваа жирийн залуу хүн. Одоо намайг  9, 10, 11, 12 дугаар сард дөрвөн чухал тэмцээн хүлээж байна. Өнөөдөр гэхэд идэх хоолны мөнгөгүй болсон ч хүний газар түрээсийн байрнаас хөөгдсөн ч шүд зуун бэлтгэлээ хангасаар байгаа. Гэсэн ч үнэндээ туйлдаж байна. Санхүүгийн хувьд өөрийн чадлаар тэмцээнд оролцох боломжгүй болж, бүхнийг жинхэнэ тэвчээрийн хүчээр даван туулж байна. Уг нь Олон өдрийн хэт холын гүйлтийн тэмцээнд Дэлхийд дөрвөн удаа түрүүлсэн амжилтаа баталж, дэлхийн дээд амжилтыг шинээр тогтоохын төлөө ийм амьдрал энэ хэцүү замыг өөрийн биеэр цор ганцаар туулж яваа юм. Тэмцээнүүддээ оролцож чадах юм бол би түрүүлж чадна. Монгол хүний тэсвэр тэвчээрийг гайхуулж, эх орноороо бахархуулах болно. Та бүхэн дэмжиж урам хайрлаарай хэмээн чин сэтгэлээсээ хүсье. Надад тэмцээнийхээ зардлыг олчихвол илүү юм хэрэггүй ээ. Миний оролцохыг зорьж байгаа тэмцээн гэвэл есдүгээр сарын 20-нд Тайландад болох 12 цагийн гүйлт,

‪аравдугаар сарын 1-нд БНХАУ-д болох зургаан хоногийн гүйлт,

‪арваннэгдүгээр сарын 16-нд АНУ-ын Флорида мужид болох зургаан хоногийн гүйлт, ‪арванхоёрдугаар сарын 28-нд АНУ-ын Аризона мужид болох зургаан хоногийн гүйлт. Би хэт холын зайн гүйлтийн дэлхийн дээд амжилтыг монгол хүн эзэмших ёстой гэсэн зорилгоосоо буцахгүй. Монголчууд бид чадна. Намайг дэмжиж хандив өргөвөл: Бямбаагийн Буджаргал, Хаан банкны данс: 5027402524 Худалдаа хөгжлийн банк: 499198105

Ийм олон хүн итгэж, дэмжиж байгаа учраас урам зориг орж байна. Та бүхний итгэлийг алдахгүй эх орныхоо нэрийг гаргаж, хэт холын зайн гүйлтийн дэлхийн рекордыг тогтоох болно. Дансныхаа мэдээллийг олон нийтэд ил тод тайлагнах болно" гэсэн юм. 

Түүний өмнөх ярилцлагыг дараах холбоосоор уншина уу. https://www.24tsag.mn/a/178062   

Б.Жаргал 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (31.165.231.3)
    ter arizonii zold ochij yheed yahavdee
    2020 оны 09 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    18 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    1 цаг 20 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    1 цаг 21 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    1 цаг 23 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    1 цаг 42 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    1 цаг 49 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    1 цаг 52 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    1 цаг 55 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    1 цаг 56 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    2 цаг 25 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 35 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    18 цаг 12 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    18 цаг 43 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    19 цаг 25 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    19 цаг 51 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    21 цаг 14 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    21 цаг 41 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    22 цаг 3 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    22 цаг 49 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    23 цаг 4 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК