Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бөхгүй наадъя

2020-9-14
0
ЖИРГЭХ

Улс орон бүр үндэсний онцлог, ёс заншил гүн шингэсэн спортоороо даяар дэлхийд өөрсдийгөө мэдэн таниулж сурталчилдаг. Монголчуудын хувьд жил тойрон хүлээн байж учран золгодог бахархалт баяр нь дэлхийд ганцхан эрийн гурван наадам байсаар ирсэн. Эзэн Чингис хааны үрс, эзэнт их гүрний хойч болохоо бид чухам энэ их баяр наадмаараа хамгийн ихээр мэдэрч, итгэл үнэмшил, үлгэр дууриал, оюун санааны дархлаагаа гагцхүү хурдан морь, хүчит бөх, мэргэн харваачдын ид хав, эрэмгий чанар, шударга өрсөлдөөнөөс тэтгэсээр өнөөг хүрсэн. 

Харамсалтай нь жил ирэх тусам энэхүү ариун нандин чанар аажмаар арилж, ард түмэн хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаанаа зорин ирж үзэх нь багасах боллоо. Төв цэнгэлдэх хүрээлэн, морины талбай дахь үзэгчдийн багагүй хувийг гадаадын жуулчид бүрдүүлэх болсон нь гашуун боловч үнэн.

Наадмын нээлтийн ёслолыг эс тооцвол төв цэнгэлдэх хүрээлэн дүүрэхээ байсан шүү дээ. Зөвхөн нээлтийн ёслолыг үзэх гэж ард иргэд хонон өнжин дугаарлаж, шагийн тасалбарыг гар татахгүй авах хэрнээ бөхийн барилдааныг  үзэх сонирхол нь багассаар. Арга ч үгүй, тариатай бөх, тавилттай жүжгийг хэн цаг зав гарган үзэхийг хүсэх вэ дээ. 

Үндэсний бөхийн холбооны эрх мэдэлд шунасан хүмүүсийн хэмлэлдээн, давааны наймаа, допинг, хэрүүл зодоон, шударга бус шүүлт гэхчлэн асуудал дэндүү олон болж, бөхөд хайртай олон түмнийг бөхийн барилдаанаас эрхгүй цэрвэхэд хүргэж байна. Баяр наадмын гурав болон тавын даваанд өнөөх алдар цуутай аварга, арслан цолтой бөхчүүд нь мөнгөний сураг сонсонгуут сэжигтэй унахыг нь яана. Энэ буруу үлгэр дууриал аймаг, сумдын наадмын хэмжээнд хүрч хавтгайрсан гэвэл үнэнээс хол зөрөхгүй. 

Саяхан л гэхэд допингийн хар жагсаалтад шинээр гурван бөх бүл нэмлээ. Бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болоод 21 жил болж байгаа. Гэхдээ допинг хэрэглэсэн олон бөх шийтгэлээ амссан ч аварга цолтон одоогоор зохих шийтгэлээ хүртээгүй байгаа. Түүнчлэн учраа бөхөө хэт чанга хаях, өшиглөх, тийрэх, дэлсэх зэрэг асуудал хэвийн үзэгдэл шиг болсон байна. Энэ бүх бусармаг зүйлд бидний хайрлан хүндэтгэдэг бөхчүүдийн нэр дуулдах нь эмзэглэмээр. Үндэсний бөхөд жудагтай, нэр цэвэр бөх гэвэл өдрийн од шиг болж. Мөн ойролцоо унасан бөхчүүдэд камерын видео бичлэг үзүүлж, хэн давсныг нь шийдвэрлэж чадалгүй наадамчдыг олон цагаар уяах нь ч олшров. Хэдхэн жилийн өмнө хоёр идэр хүчтэний маргаантай барилдааныг нэг тийш болгох гэсээр байтал шөнөтэй золгож, ямар сайндаа цолны зарлигийг маргааш нь уншихав дээ. Энэ мэтийн бусармаг зүйл хэт хавтгайрсан үндэсний бөх цаашид оршин тогтнох нь ч эргэлзээтэй болоод байх шиг. 

Монголын ирээдүй болсон хүүхэд, залуус ч үндэсний бөхийн барилдаан үзэхээ байж, гаднын сагсан бөмбөг, хөлбөмбөгийн алдартнуудыг шүтэн биширч, эдгээр спортоор дагнан хичээллэх нь олшрох болов. 

Манай үндэсний бөхийг Японы сүмотой харьцуулья л даа. Арлын ард түмэн үндэсний ёс уламжлалаа яаж дээдлэн дагадгийг бүгд мэднэ. Мянга гаруй жилийн тэртээ үүссэн гэхэд сүмо нь өмсгөл, цол, дүрэм гэхчлэн мөн чанараа түүхийн эргүүлгийн явцад гээлгүй авч үлдэж чадсанаас гадна өдгөө дэлхийд танигдсан өвөрмөц спорт болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Япончууд үндэсний бөхөө зуны олимпийн наадмын хөтөлбөрт оруулах хэмжээний амбицтай хөгжүүлж чадаж байна. 

Сүмо хэдийнэ даяар спортын төрөл болж мэргэжлийн сүмод манайхаас гадна Египт, Гүрж, Эстони, Америк, Хятад, Орос гээд бишгүй олон орны бөхчүүд нэвтрэн хүч үзэх болжээ. Тэгвэл Монголын үндэсний бөхийг дэлхийд хэр олон хүн мэдэх бол? Японы сүмод аль ч улсын бөх түрүүлэх боломжтой. Үүгээрээ илүү цар хүрээтэй болж, дэлхий даяар түгэн дэлгэрч байна. 

Гэтэл монголчууд үндэсний бөхийн барилдаандаа мах цусны тасархай Өвөрмонгол, Халимаг, Буриад, Тувагийн бөхчүүдээ ад үзэн барилдуулдаггүй шүү дээ. Тэр ч бүү хэл үндэсний их баяр наадамдаа монгол, казах, халх, дөрвөд гэхчлэн хуваагдаж, ёстой л жалганы юм ярин талцана.

Бөх уг нь тулааны спорт, хэн хүчтэй, хэн илүү бэлтгэл хийсэн нь түрүүлдэг жамтай. Тэгвэл дайран дээр давс гэгчээр допинг гэж дэлхий даяар спортын бүх төрөлд хорьдог “хар тахал” үндэсний бөхөд хурдан идээшиж, хурдацтай тархаж байна.

Ийм байхад залуу хойч үе төдийгүй бөхөд элэгтэй үнэнч хорхойтнууд хүртэл аргаа барахдаа, “Бөхгүй наадам үзмээр байна” гэх болсныг би л лав буруутгахгүй. 

Эцэст нь тэмдэглэхэд, чухам холбооныхоо удирдлагын доголдол, допингийн асуудал, шударга бус шүүлт, үзэгчдийн сонирхол буурсан зэргээс үүдэн чөлөөт бөх, боксын спорт дөрвөн жилд ганцхан удаа болдог даяар их спортын наадам олимпоос хасагдах шахсан юм шүү. 

Д.Жавхлан

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (64.119.20.38)
    наадамаа 7 сарын 12 нд хийдгээрээ хийгээд, цолоо олгохдоо допингын шинжилгээний хариу гарсаны дараа 11 сарын 26 Улс тунхагласаны баяраар, эсвэл 12 сарын 29 нд улсын цолоо олгож баймаар юм байна.
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.91.115.40)
    Одоо хуулиа өөрчил цол чимэг төрөөс өгдөгийг болиул бөхийн холбоонд нь өг гандан бөхийн барилдаан зохион байгуулаад даншигийн начин,заан,арслан,аварга гээд хамба ламын гарын үсэгтэй өгөөд байгаа биздээ. Улсын наадамд бөх барилдахыг бөхийн холбоо нь зохион байгуулдаг билэгдэлийн чанартай болгочих
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.21.192)
    Tsol chimeggui baihgui bolgoood, shagnalgui bolgochih
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.46.63)
    Tsol chimegiin asuudliig buxiin xolboond ni ugchix. Xereldeed boloxgyi bol club-n ugchix tegeed dopingtoi buxchyydiin asuudal duusna. Er ni xeden buurunxii uux bie biendee unaj uguud l em taria uugaad l nairuulga xiugeed l erunxiilugch zarlig gargaad l odoo bolie.er ni jiriin irged buxiig tooj yzexee boliod udaj bn .
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    29 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    30 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    33 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    51 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    59 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    1 цаг 2 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    1 цаг 4 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    1 цаг 5 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    1 цаг 34 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 44 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    17 цаг 22 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    17 цаг 53 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    18 цаг 35 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    19 цаг 1 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    20 цаг 24 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    20 цаг 51 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    21 цаг 12 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    21 цаг 58 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    22 цаг 13 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    22 цаг 23 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК