Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Модон бөмбөгийн 2020 оны Улсын аваргууд багануурт тодорлоо

2020-9-15
0
ЖИРГЭХ

Монгол Улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн 2020 оны тэмцээн 09 сарын 12-13 нд Багануур дүүргийн “Шувуун саарал цогцолбор”-ын дэргэдэх наадмын талбайд анх удаагаа, олон улсын түвшинд амжилттай зохион байгуулагдлаа.  

Тэмцээнд Ховд аймаг - Мон Топ баг, Залуу Од спорт клуб, Дархан-ШУТИС, ХААИС, Багануур ХК, Эрдэнэс-тавантолгой ХК, Голомт банк, Төв аймгийн Мөнгөнморьт сум дах ШШБЕГ-ын 417-р анги, Улаанбаатар хотын баг, Багануур дүүргийн “Уурхайчин”, Мон-Алтиус БТДС-Мон Топ трейд ХХК зэрэг 11 багийн нийт 84 тамирчин хоёр өдрийн туршид цохилтын эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, холимог хос, хос, талбайн цохилтын тэмцээн гэсэн 5 төрлөөр өрсөлдөн дүнгээ гаргасан юм. Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу Олон улсын болон ММБХолбооны шүүгчид удирдан явуулсан юм.

Эрэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрөлд тэргүүн байранд 166 оноогоор Багануур ХК-ийн тамирчин ОУХМ Б.Мөнхбат шалгарч алтан медаль, цом, өргөмжлөөөр шагнагдсан бол хоёрдугаар байранд 168 оноогоор ХААИС-ийн тамирчин, спортын дэд мастер Г.Санзайдорж, гуравдугаар байранд 172 оноогоор Бага-Нуур ХК-ийн тамирчин спортын мастер М.Хүрэлмөнх нар шалгарлаа.

Эмэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрөлд нэгдүгээр байрт 171 оноогоор “Залуу од” клубийн тамирчин ОУХМ Б.Оюунтуяа шалгарч алтан медаль, цом, өргөмжлөөөр шагнагдсан. Харин хоёрдугаар байрт 183 оноогоор “Залуу Од” клубийн тамирчин, спортын дэд мастер Д.Балжинням, гуравдугаар байрт 183 оноогоор Багануур ХК багийн тамирчин Г.Үүрийнтуяа нар орсон байна. 

Холимог хосын төрөлд Багануур ХК-ийн тамирчин спортын мастер  З.Байтагсүрэн, тамирчин Г.Үүрийнтуяа нар 49 оноогоор алтан медаль, ХААИС багийн тамирчин, спортын дэд мастер Г.Санзайдорж, Э.Аюурзана нар 57 оноогоор мөнгөн медаль, Залуу од клубын тамирчин ОУХМ Б.Баянбулаг, ОУХМ Ж.Загас нар 63 оноогоор хүрэл медаль хүртсэн юм. Сонирхолтой нь энэ төрөлд тэргүүн байр эзэлсэн спортын мастер З.Байтагсүрэн, Г.Үүрийнтуяа нар нь Мон-Алтиус БТДС-ийг төгсөгч, нэг гэр бүлийн тамирчид юм. Тэд Ховдын Булган сумаас энэ тэмцээнд оролцохоор зорин ирж, ийнхүү өндөр амжилтыг гаргалаа.

Эрэгтэй хосын төрөлд 1-р байранд 48 оноогоор Багануур ХК багийн тамирчин спортын мастер Г.Төмөрбаатар, М.Хүрэлмөнх нар, 2-р байрыг 58 оноогоор Залуу од клубын тамирчид спортын мастер Х.Пүрэвжаргал, спортын дэд мастер Н.Дорлигжав нар эзэлсэн бол 3-р байранд ХААИС багийн тамирчин М.Ууганбаяр, С.Балжинням нар шалгарч, медалийн эзэд боллоо. 

Эмэгтэй хосын төрлийн тэргүүн байранд 61 оноотой Дархан ШУТИС багийн тамирчин спортын дэд мастер Г.Ижилцэцэг, Ц.Баярцэцэг нар аваргууд болж, дэд байранд 62 оноогоор Залуу од клубын тамирчин спортын мастер Б.Хишигжаргал, Б.Нямдаваа, гуравдугаар байранд 62 оноогоор “Ховд аймаг - Мон Топ” багийн тамирчин Б.Дуламханд, М.Азжаргал нар шалгарчээ. 

Талбайн цохилтын тэмцээн баг тамирчдын хувьд хамгийн сонирхолтой, өрсөлдөөнтэй болов. Энэ төрлөөр Монголын тамирчид Дэлхийн оюутны аварга шалгаруулах болон Ази тивийн болон олон улсын тэмцээнүүдээс олон медаль хүртэж байсан юм.

Эрэгтэй талбайн цохилтын ганцаарчилсан тэмцээнд шилдэг эрэгтэй 24, эмэгтэй 16 тамирчин шалгарч өрсөлдсөнөөс 1-р байрт Багануур ХК-ийн тамирчин Г.Батболд тэргүүн байрыг эзлэн, 2-р байр “Залуу од” клубийн тамирчин, спортын мастер, Х.Пүрэвжаргал, 3-р байр ХААИС багийн тамирчин М.Ууганбаяр нар удаалав.

Эмэгтэйчүүдийн төрөлд 1-р байранд спортын дэд мастер “Залуу Од” клубийн тамирчин, спортын шинэхэн дэд мастер Д.Балжинням түрүүлж, 2-р байранд ХААИС-ийн багш, Залуу од клубийг үүсгэн байгуулагч, ОУХМ Ж.Загас эзлэн, 3-р байранд Багануур ХК-ийн тамирчин Г.Үүрийнтуяа нар шалгарч медалийн эзэд болсон. Энэ тэмцээний шигшээ тоглолтонд багш Ж.Загас, түүний шавь, ХААИС-ийн төгсөгч Д.Балжинням нар өрсөлдөгч бүрээ хожин шигшээ тоглолтонд шалгарч тоглосон байна.

Багийн төрөлд эрэгтэйчүүдээс 460 оноогоор спортын мастер Г.Төмөрбаатар ахлагчтай Багануур ХК-ийн баг алтан медаль, 463 оноогоор ОУХМ Б.Баянбулаг Д.Отгонпүрэв ахлагчтай Залуу од клубын баг мөнгөн медаль, 477 оноогоор спортын дэд мастер С.Сумьяа ахлагчтай ХААИС баг хүрэл медаль хүртсэн юм.

Эмэгтэй багуудаас 508 оноогоор ОУХМ Б.Оюунтуяа ахлагчтай “Залуу од” клуб 1-р байр, 510 оноогоор спортын дэд мастер Б.Цэрэндулам ахлагчтай Багануур ХК-ийн баг 2-р байр, 518 оноогоор Б.Дуламханд  ахлагчтай Ховд аймаг -Мон Топ” баг 3-р байрт шалгарлаа. Багийн амжилтыг ганцаарчилсан төрөлд хамгийн сайн тоглосон дөрвөн тамирчдын нийлбэр оноог бодож гаргасан билээ.

Ингээд байгууллагын нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрт 69 оноогоор ОУХМ Б.Мөнхбат дасгалжуулагчтай, спортын мастер Г.Төмөрбаатар ахлагчтай Багануур ХК-ийн баг тамирчид,
хоёрдугаар байрт 80 оноогоор ОУХМ Ж.Загас дасгалжуулагчтай, ОУХМ Б.Баянбулаг ахлагчтай “Залуу од” клубийн баг,
гуравдугаар байрт 137 оноогоор Спортын дэд мастер С.Сумьяа ахлагчтай ХААИС-ийн оюутны баг тамирчид шалгарч цом, медаль, хүндэт өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгалын зүйлсээр шагнагдсан байна.

Тэмцээний нээлт болон хаалтын ёслолд Монголын Модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч  Д.Жаргалсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ, олон улсын шүүгч Ч.Эрдэнэтуяа, тэмцээний ерөнхий шүүгч, Мон-Алтиус БТДС-ийн багш М.Ганболд, Голомт банкны спорт клубын дарга Б.Баатар нарын албаны хүмүүс  болон тэмцээнд оролцогч багуудын багш, дасгалжуулагч нар оролцож тэмцээний медальт байранд шалгарсан баг тамирчдын шагналыг гардуулан өгсөн юм.

Энэ тэмцээний үеэр спортын цол, зэргийн болзолоо өмнөх тэмцээнүүдэд ханган биелүүлсэн Дархан аймгийн ШУТИС-ийн багийн тамирчин Д.Мөнх-Оргил, “Залуу од” клубын тамирчин Б.Хишигжаргал нар спортын мастерын цол зэрэг хүртэн, “Залуу од” клубын тамирчин, ХААИС-ийг төгсөгч Д.Балжинням спортын дэд мастерийн цол, тэмдэг үнэмлэхээ гардан авлаа. Шинэхэн дэд мастер Д.Балжинням энэ тэмцээнд амжилттай сайн оролцон цол зэргээ батласан байна.

Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд шинэ тамирчид олноор оролцож, түүний дотроос хамгийн залуу тамирчин 13 настай Улаанбаатар багийн тамирчин Батбаярын Чинхүслэн оролцон өөрийн насны ангилалдаа тохирсон сайн тоглолтыг үзүүлэн, өсөх ирээдүйтэй сайн тамирчин болохоо харуулсан юм. Мөн тэмцээнд хамгийн ахмад тамирчнаар ХААИС-ийн багш, 55 настай ОУХМ Ж.Загас оролцон энэ тэмцээнээс олон медаль хүртэн, залуу тамирчид, модон бөмбөгийн спортоор хичээллэгчидэд үлгэр дууриал үзүүлсэн тоглолтыг гаргалаа.  

Тэмцээнийг олон сарын өмнөөс хүлээн авахаар, талбайн техникийн болон тамирчдыг хүлээн авах бүх талын бэлтгэлийг амжилттай ханган, зохион байгуулахад оролцсон Багануур дүүргийн модон бөмбөгийн холбоонд Монголын модон бөмбөгийн холбооноос тусгай бэлэг дурсгалын зүйлийг гардуулан өгсөн.


МОНГОЛЫН МОДОН БӨМБӨГИЙН ХОЛБОО

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    28 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    29 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    32 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    51 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    58 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    1 цаг 1 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    1 цаг 3 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    1 цаг 4 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    1 цаг 33 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 43 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    17 цаг 21 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    17 цаг 52 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    18 цаг 34 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    19 цаг 0 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    20 цаг 23 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    20 цаг 50 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    21 цаг 11 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    21 цаг 58 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    22 цаг 12 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    22 цаг 22 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК