Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрэгтэй арван жингийн ест нь Орос тамирчид түрүүллээ

2020-12-19
0
ЖИРГЭХ

Энэ сарын 12-18-ны өдрүүдэд чөлөөт бөхийн “Хувийн Дэлхийн Цом” Серби улсын нийслэл Белград хотод чөлөөт бөхийн үндсэн гурван төрлөөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн арван жингийн барилдаанууд 16, 17, 18-ны өдрүүдэд явагдаж медалийн эздээ тодруулсан билээ. Тэгвэл та бүхэнд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 2020 оны дэлхийн цомын жин тус бүрийн аваргуудыг танилцуулъя.


57кг: Заур Угуев (ОХУ)

2018, 2019 онуудын дэлхийн хошой аварга, ОХУ-ын хошой аварга Дагестан залуутай өрсөлдөөн үзүүлэх хэмжээний тамирчин байсангүй. Тэрээр Молдавын Анатолий Буруяныг (11:0), Беларусийн нэр дээрээс барилддаг Орос гаралтай Владислав Андреевийг (11:0), Кыргызстаны Бекболат Уулуг (9:0), Ираны Рахман Амузадхалилиг (4:1) харьцаатай тус тус ялж алтан медалийн төлөө Амрений залуу од Арсен Арутюняныг (10:0) буюу оноогоор цэвэр хожсон.


61кг: Абасгаджи Магомедов (ОХУ)

2018 оны дэлхийн залуучуудын аварга, 2020 оны ОХУ-ын аварга болсноор дэлхийн цомд оролцох эрхээ авж шигшээ багийн бүрэлдэхүүндээ багтсан. Дагестан залуу ч үүргээ онц сайн биелүүлж бүх өрсөлдөгчдөө оноогоор цэвэр ялсаар хагас шигшээд шалгаран Пан Америкийн хошой аварга Аргентины Агустин Дестрибаттай барилдаж (7:0) харьцаатай цагаа дуустал барилдаж алтан медалийн төлөө Азербайжаны Ахмеднаби Гварзатиловыг илүүрхэн барилдаж (5:1) харьцаатай ялалт байгуулсан.


65кг: Вазген Теванян (Армени)

21 настай Армений залуу авьяастан тэрээр энэхүү тэмцээний гол нээлтүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдн. Түүний өрсөлдсөн 65кг жинд дэлхийн гурван удаагийн аварга, Олимпын наадмын хүрэл медальт Азербайжаны Гаджи Алиев, Европын хошой аварга, жингийнхээ отгон дэлхийн аварга ОХУ-ын Гаджимурад Рашидов, дэлхийн аваргын хүрэл медальт Орос гаралтай Унгарын нэрийн өмнөөс барилддаг Исмаил Мусукаев зэргийн бөмбөрцгийн томчууд барилдсан. Харамсалтай нь отгон дэлхийн аварга Гаджимурад Рашидовын хувьд Азербайжаны Гаджи Алиевтай барилдаж байх үедээ гэмтэл авч тэмцээнээ өндөрлүүлсэн бол дэлхийн гурван удаагийн аварга Гаджи Алиев болон Унгарын Исмаил Мусукаев нар хагас шигшээд хоорондоо барилдаж (7:6) харьцаатай Исмаил Мусукаевын ялалтаар өндөрлөж нөгөө талд Вазген Теванян бүх өрсөлдөгчдөө илүүрхсээр алтан медалийн төлөө хоорондоо халз тулахаар болсон. Финалын барилдаан маш тэнцүүхэн үргэлжилсэн ч сүүлийн минутад Армений Вазген Теванян барилдааны санаачлалыг авж барилдаан (9:1) харьцаатай түүний ялалтаар өндөрлөсөн.


70кг: Магомедмурад Гаджиев (Польш)

Оросын Дагестан гаралтай  Европын хошой аварга, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Иван Ярыгины алтан Гран-пригийн аварга тэрээр энэ онд Ромын Европын аваргад түрүүлээд ирсэн бэлтгэл сургуулилт онцгой сайн байгаа билээ. Оноолт таарсан өрсөлдөгчдөө бүгдийн илүүрхэн ялсаар хагас шигшээд ОХУ-ын Чермен Валиевтай хүнд барилдаан хийнэ хэмээн таамаглаж байсан ч өрсөлдөгч бөх нь гарч ирээгүй тул хагас шигшээд барилдалгүйгээр финалд шалгарсан. Алтан медалийн төлөө энэ оны Ромын Европын аваргаас хүрэл медаль хүртээд ирсэн Туркийн Хайдар Явузтай барилдаж (5:0) харьцаатай илүүрхэн түрүүлсэн.


74кг: Разамбек Жамалов (ОХУ)

ОХУ-ын аварга гэх нэрээс өөр дорвитой цол гуншингүй ч гэсэн энэ Дагестан залууг дээгүүр барилдан гэдгийг хүн болгон л таамаглаж байсан. Тэрээр өрсөлдөгч бөхчүүддээ нэг ч оноо алдахгүй нягт барилдаан үзүүлсээр алтан медалийн төлөө барилдахаар гарч ирэв. Түүний нөгөө талд дэлхийн хошой аварга Олимп дэлхийн нийт таван медальтай Италийн Франк Чамизо аварга таамгийн дагуу гарч ирсэн билээ. Тэдний аваргын төлөөх барилдааны эхний хагасыг тэрбээр (1:0) харьцаатайгаар тэргүүлж байсан ч хоёрдугаар хагас эхэлсний дараа Франк Чамизо ард нь гарч 2 оноо аван онооны харьцаа (2:1) болсон билээ. Дэлхийн дээд зэрэглэлийн хоёр тамирчдын тулаан сүүлчийн секундэд шийдвэрлэгдэх хувь заяатай байсан бөгөөд сүүлчийн мөчид Разамбек Жамалов өрсөлдөгчөөсөө хоёр оноо салгаж чадсанаар шигшээ багийнхаа өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн юм.


79кг: Ахмед Усманов (ОХУ)

2016 оны залуучуудын дэлхийн аварга 2020 оны ОХУ-ын аварга энэ залуутай өрсөлдөөн үзүүлэх хэмжээний тамирчин бас л байсангүй ээ. Тэрээр Эстоний Эрик Рейнбокыг (10:0), Беларусийн Магомедхабиб Кадзимахамедауг (4:1), Энэтхэгийн Балиян Гоуравыг (10:0), алтан медалийн төлөө Туркийн Мухаммет Котаноглуг (11:0) гэсэн харьцаатай бүх өрсөлдөгчдөө илт давуу илүүрхлээ.


86кг: Даурен Куруглиев (ОХУ)

Европын аварга, Европын наадмын аварга, Иван Ярыгины алтан Гран-пригийн хошой аварга Дагестан залууг түрүүлэх нь гарцаагүй хэмээн ихэнх сонирхогчид таамаглаж байсан билээ. Тэрээр та бүхний итгэлийг хөсөрдүүлэлгүй Францын Ахмед Айбуевыг (8:0), Европын мөнгөн медальт Молдавын Пётр Януловыг (9:2), хагас шигшээд залуучуудын дэлхийн аварга Энэтхэгийн Дипак Пунияг (4:0) харьцаатай ялснаар аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Улмаар финалын барилдаандаа Европын аваргын мөнгөн медальт Польшийн Збигнев Барановскийг (5:1) харьцаатай буулган авсан.


92кг: Алихан Жабраилов

Өмнөх ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан Дагестан залуу мөн л бусдын адилаар улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтан ирсэн билээ. Тэрээр бүх өрсөлдөгчдөө төвөггүй буулган авсаар финалд хүрсэн бөгөөд ингэхдээ Щвейцарийн Сэмюэл Шеррерийг (7:2), Беларусийн Аркадзи Пагасяныг (10:0) гэсэн оноогоор ялсан. Финалын барилдаанд Молдавын Геөргий Рубаевыг бүхий л талаараа илүүрхэн (6:0) харьцаатай өрсөлдөгчөө буулган авч дэлхийн цомын аварга болсон.


97кг: Абдулрашид Садулаев (ОХУ)

Дэлхийн дөрвөн удаагийн аварга, Европын наадмын хошой аварга, Иван Ярыгины алтан гран-пригийн хошой аварга, Европын дөрвөн удаагийн аварга, Олимпын наадмын аварга “Орос Танк” хочит дагестаны алдарт бөх Абдулрашид Садулаевтай энэ зэрэгцэж өрсөлдөөн үзүүлэх бөх уг тэмцээнд байсангүй. Тэрээр Туркийн Сулейман Караденизийг (8:0), Польшийн Радослав Бараныг (12:2), Лондонгийн Олимпын мөнгөн медальт Украины Валерий Андрейцевийг (12:1) харьцаагаар оноогоор цэвэр ялснаар алтан медалийн төлөө Европын гурван удаагийн мөнгөн медальт Беларусийн Александр Гуштынтай барилдах байсан ч түүний өрсөлдөгч нь гэмтлийн улмаас дэвжээн дээр гарж ирээгүй тул алдарт аварга дэлхийн цомын финалд барилдалгүй түрүүллээ.


125кг: Шамиль Шарипов (ОХУ)

Улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж чадалгүй мөнгөн медаль аваад ирсэн түүнд заавал түрүүлэх ёстой гэсэн хүлээлт мөн дарамт үлэмж хэмжээгээр байсан нь тодорхой. Гэвч энэ жингийн шилдэг тамирчид уг тэмцээнд ирээгүй тул тэрээр сул өрсөлдөгчдөө ялаар хялбархан түрүүлэв. Тэрээр алтан медалийн төлөө Европын хошой мөнгөн медальтай Польшийн Роберт Барантай барилдаж (4:1) харьцаатай ялж дэлхийн цомын хамгийн хүнд жингийн аварга болсон.

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (49.0.156.21)
    Түрүүлэгчдээс цэвэр орос хүн 1 ч алга
    2020 оны 12 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    27 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    28 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    31 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    50 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    57 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    1 цаг 0 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    1 цаг 2 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    1 цаг 3 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    1 цаг 32 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 42 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    17 цаг 20 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    17 цаг 51 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    18 цаг 33 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    18 цаг 59 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    20 цаг 22 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    20 цаг 49 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    21 цаг 10 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    21 цаг 57 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    22 цаг 11 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    22 цаг 21 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК