Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөнгөн үйлдвэрийн салбар: Цахилгааны төлбөрөөс чөлөөлөгдсөнөөр ажлын байраа хадгалах боломж бүрдлээ

2020-12-21
0
ЖИРГЭХ

Цар тахлын онцгой нөхцөл байдалд иргэдэд ирэх дарамтуг бууруулахаар Засгийн газраас олон арга хэмжээ авч байгаа. Үүний нэг нь ирэх долдугаар сарын 1 хүртэл жагсаалтад ороогүй аж ахуйн нэгж, иргэдийг цахилгаан, уур, усны төлбөрөөс чөлөөлсөн. Энэхүү төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэр хариуцахаар болоод буй. Засгийн газрын эл шийдвэр үйлдвэрлэл эрхлэгчдэд, тэр тусмаа хөнгөн үйлдвэрийн салбарынханд хэрхэн нөлөөлж байгаа талаар зарим аж ахуйн нэгжийн удирдлагуудын байр суурийг сонирхлоо.


“Их эргэлт” ХХК-ийн захирал Л.Даваажав: Энэ шийдвэр их зөв, чухал шийдвэр боллоо. Яг хөрсөн дээр буусан ухаалаг, алсыг харсан шийдвэр болж байна. Учир нь арьс ширний үйлдвэр төдийгүй бүх л салбарын үйлдвэрлэл эрхлэгч нарт маш том дэмжлэг болж байна. Үнэндээ ганц нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр өгөх нь бэлэнчлэх сэтгэлгээг төрүүлэхээс бус дэмжлэг болох нь бага юм. Харин үндэсний үйлдвэрлэгч нарт хөнгөлөлт үзүүлсэнээр эргээд үйлдвэрлэгч нар ажилчдаа найдвартай ажлын байраар хангах, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй байх боломжийг бүрдүүлж өглөө. Бид долдугаар сар хүртэл бараа бүртээгдэхүүн борлогдохгүй байсан ч илүү урсгал зардал гарахгүй болохоор үнэхээр сэтгэл санаа тайван үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж байна. Манай компаний хувьд сардаа 10 гаруй сая төгрөг хэмнэгдэх боломж бүрдэж байгаа учраас төр засагтаа үнэхээр баярлаж байна. Тиймээс цахилгаан дулаанаа хэвийн хэмжээнд хэрэглэхийг нийт үйлдвэрлэгч нартаа уриалж байна.

Арьс ширний үйлдвэрлэлийн гүйцэтгэх захирал Т.Баярсайхан: Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэр арьс ширний үйлдвэрлэл эрхлэгч нарт маш том бодитой дэмжлэг болсон шийдвэр байлаа. 2012 онд УИХ-ын 74 дүгээр тогтоол гарч, арьс ширний салбарт 140.4 тэрбум төгрөгийн бондын хөнгөлөлтэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэж байсан юм. Үүнийг бид тухайн үедээ сүүлийн 30 жилд монголын арьс ширний салбарт авч хэрэгжүүлж байгаа нэг бодитой арга хэмжээ гэж харж байсан. Харин энэ удаагийн Засгийн газрын шийдвэр нь түүхэн бодитой шийдвэр болж байна. Сүүлийн зургаан сарын хугацаанд арьс ширний бэлэн бүтээгдэхүүний үйл ажиллагаа явуулдаг жижиг аж ахуйн нэгжүүд хаалгаа барих болсон. Харин дээрх шийдвэр нь одоо ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдэд урамшууллын механизмыг бүрдүүлэх боломжийг олгож байна. Тодруулбал, сайн ажиллаж байгаа ажилчиддаа 20-40 хувийн цалингийн урамшуулал олгох, ажлын байраа хадгалах, техник технологио сайжруулах, бусад дэвшилтэт зүйлд хөрөнгө оруулах зэрэг боломжийг бүрдүүлж өглөө. Тиймээс долдугаар сарын нэгэн хүртэл хэмнэгдэх мөнгөөрөө олон сайхан, сайхан зүйлийг хийнэ гэж бодож байна.

МонИтБулгиар ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхболд: Цар тахлаас үүдэж, дэлхийн зах зээлд арьс ширний бүтээгдэхүүний үнэ, борлуулалт буурсан. Харин энэ үед Монгол Улсын Засгийн газраас аж ахуйн нэгжийн хэрэглээний зардлыг хөнгөлсөн нь бидэнд үнэхээр бодит, том дэмжлэг болж, нүдээ олсон шийдвэр боллоо. Бүтээгдэхүүний өртөг зардал буурсан нь үнийн хувьд гадаад зах зээлд өрсөлдөх таатай боломжийг бүрдүүлж өглөө. Арьс ширний боловсруулах үйлдвэрийн нийт зардлын 20 орчим хувь нь дулаан, цахилгааны зардал байдаг. Энэ зардал хэмнэгдэж байгаа нь бодит дэмжлэг болж байна. Арьс ширний боловсруулах үйлдвэр нь ажиллах хүчийг ихээр шингээдэг. Тодруулбал, манай арьс шир боловсруулах хоёр үйлдвэрт нийт 220 орчим хүн ажилладаг. Энэ хүмүүс тасралтгүй ажлын байраар хангагдах боломж бүрдэж байна. Бид бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадвал 600-700 сая төгрөгийн бүтээгдэхүүний зардлыг хэмнэх боломж бүрдэх юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Улаанбаатарт 23 градус дулаан байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    6 мин
  • Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
    15 мин
  • АНУ-ын бизнес эрхлэгчид Ковидынхоос ч том хямралтай нүүр тулж байна
    24 мин
  • Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орлоо
    32 мин
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
    34 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа
    1 цаг 11 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1998 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    1 цаг 23 мин
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
    1 цаг 38 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 38 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
    1 цаг 40 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    1 цаг 49 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    23 цаг 40 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    23 цаг 45 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    23 цаг 50 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    23 цаг 57 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    23 цаг 58 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    23 цаг 59 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Уржигдар 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Уржигдар 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Уржигдар 10 цаг 34 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК