Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Доха Мастерсын -60кг жинд манай улсаас хоёр тамирчин оролцоно 

2021-1-09
0
ЖИРГЭХ

Дэлхийн чансааны эхний 32 тамирчдыг нэг дор цуглуулж чаддаг Мастерс тэмцээн энэ жилийн IJF-ийн цуврал тэмцээнүүдийн салхийг хагалж Катар улсын нийслэл Доха хотод зохиогдох гэж байгаа билээ. Мөн өчигдөр буюу 1-р сарын 8-ны өдөр манай улсын шигшээ баг 16 тамирчдын бүрэлдэхүүнтэйгээр Доха хотод газардсан.  Тэгвэл уг тэмцээний эхний өдөр буюу 1-р сарын 11-нд зохиогдох эрэгтэйчүүдийн -60кг жинд манай улсаас МУГТ Д.Амартүвшин болон ОУХМ Л.Өнөболд нар барилдах тул тус тамирчдыг болон тэдэнтэй нэг жинд өрсөлдөх дэлхийн шилдгүүдийг, тэдний хоорондын ялалт ялагдлын харьцаа зэрэг мэдээллүүдийг хүргэе.


Дашдаваагийн Амартүвшин

ДАШТ-ий мөнгөн медальт, IJF-ийн цуврал Гранд Слам, Гран При тэмцээнүүдийн 7 алт, 7 мөнгө, 9 хүрэл медальт мөн өмнөх жилүүдийн Мастерс тэмцээнүүдийн 3 удаагийн хүрэл медальт тэрээр жиндээ 13-р байранд жагссан тул аль нэг хэсэг рүү санаандгүй байдлаар шидэгдэж орох юм.


Лхагважамцын Өнөболд

Өнгөрсөн оны Монгол улсын улсын аварга, 2019 оны Екатеринбургийн Гранд Сламын аварга гэх даруухан амжилттай түүний хувьд уг тэмцээнд жингийнхээ 23-р байранд бичигдэж байгаа юм. 2019 оны Мастерсд шагналт 7-р байранд шалгарсан тул энэ жил амжилтаа ахиулах бүрэн боломжтой.


Роберт Мшвидобадзе (ОХУ)

ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хошой аварга Гүрж гаралтай ОХУ-ын нэрийн өмнөөс барилддаг тэрээр энэ жингийн хамгийн хүчтэй тамирчдын нэг юм. Доха Мастерсд -60кг жинд  оролцож буй 33 жүдочдыг чансаагаараа тэргүүлсэн тул А хэсгийг тэргүүлж барилдана.

Л.Өнөболд 0:3 Роберт Мшвидобадзе (өнгөрсөн оны Мастерсд таарч барилдсан)

Д.Амартүвшин 4:2 Роберт Мшвидобадзе


Шарафуддин Лутфиллаев (Узбекистан)

Узбекистаны нэгдүгээр сонголтоор энэхүү тэмцээнд ирж байгаа 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт түүний хувьд үргэлж хүчтэй өрсөлдөгчдийн жагсаалтад багтсаар ирсэн. Жиндээ нийт оноогоороо 2-т жагссан тул B хэсгийг толгойлон барилдах юм.

Л.Өнөболд 0:0 Шарафуддин Лутфиллаев

Д.Амартүвшин 2:1 Шарафуддин Лутфиллаев


Елдос Сметов (Казахстан)

Тэрээр анх 2014 оны Инчоны Азийн наадамд түрүүлж гарч ирж байсан бөгөөд түүнээс хойш ДАШТ-ээс алт хүрэл медаль, Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн залуу аварга билээ. Нэг ёсондоо манай улсын бөхчүүдтэй барилдаан таардаг гэж хэлж болохоор хамгийн хүчтэй өрсөлдөгч юм.  Жингийнхээ 3-р байранд жагссан тул C хэсгийг толгойлон барилдана.

Л.Өнөболд 0:0 Елдос Сметов

Д.Амартүвшин 1:3 Елдос Сметов


Франсиско Гарригос (Испани)

Уг тэмцээний хошой мөнгөн медальт тэрээр энэхүү амжилтаа ахиулан зөвхөн алтан медаль хүртэхийн төлөө Дохаг зорьсон нь тодорхой. Түүний хувьд -60кг жиндээ D хэсгийг тэргүүлэн барилдана. Манай улсын тамирчид чансааны эхний 8-т багтаагүй тул эхний тойрогтоо ч түүнтэй нүүр тулах боломжтой юм.

Л.Өнөболд 0:0 Франсиско Гарригос

Д.Амартүвшин 4:0 Франсиско Гарригос


Яго Абуладзе (ОХУ)

ОХУ-ын 60кг-н ирээдүй гэгдэж байгаа залуу мөн л Мастерсын аваргын төлөө D хэсгийн хоёрдугаар хагасыг тэргүүлэн барилдана. Түүний хувьд өнгөрөгч 2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээний финалд нутгийн ах Роберт Мшвидобадзегийн эсрэг барилдаж мөнгөн медаль хүртсэн билээ. Түүнээс гадна Будапештын Гранд Сламаас алтан медаль, Парисын Гранд Сламаас мөнгөн медаль хүртсэн байна. Өмнө нь манай улсын тамирчдаас зөвхөн ОУХМ Э.Ариунболдын эсрэг барилдаж ялалт байгуулж байжээ.


Лукум Чхвимиани (Гүрж)

Тус жингийн отгон дэлхийн аварга түүний медалийн цуглуулгад Мастерсын медаль хараахан байхгүй. 2019 оны Токиогийн ДАШТ үеэр өөрийгөө дэлхий нийтэд батлан харуулсан догшин барилдаант Гүрж залуу яах аргагүй шилдэг өрсөлдөгчдийн нэг билээ. Түүний хувьд B хэсгийн хоёрдугаар хагасыг тэргүүлэн барилдах бөгөөд хэсгийн аваргын төлөө Токиогийн ДАШТ-ий финалын барилдаан давтагдах магадлалтай байна.

Л.Өнөболд 0:0 Лукум Чхвимиани

Д.Амартүвшин 2:2 Лукум Чхвимиани


Ян Юн Вэй (Тайвань)

Бидний онцолж буй сүүлийн тамирчин бол Тайванийн залуу авьяастан Ян Юн Вэй юм. Хэдийгээр Гранд Сламын мөнгө хүрэл медалиас өөр том шагналгүй ч аль хэдийнээ дэлхийн жүдо бөх сонирхогчдын барилдааныг нь үзэх дуртай хурдан шаламгай, уран гоё техниктэй тамирчдын нэг болоод амжсан нэгэн. 2019 оны Токиогийн ДАШТ-д шилдгүүдийг ялсаар үдээс хойш шигшээ шувтаргын барилдаанд барилдаж байсан нь түүнийг хүчтэй өрсөлдөгч гэдгийг нь харуулна. Мөн энэхүү жинд хэдийгээр Япон бөх ирээгүй ч Ян Юн Вэйгийн хувьд Япон улсад бэлтгэлээ хийж тэндээ амьдардаг бараг л Япон тамирчин юм. Жингийнхээ 9-р байранд эрэмбэлэгдсэн тул одоогоор аль хэсэгт хуваарилагдах тухай таамаг байхгүй байна.

Л.Өнөболд 1:0 Ян Юн Вэй

Д.Амартүвшин 2:2 Ян Юн Вэй

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    28 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    29 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    32 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    50 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    58 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    1 цаг 1 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    1 цаг 3 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    1 цаг 4 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    1 цаг 33 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 43 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    17 цаг 21 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    17 цаг 52 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    18 цаг 34 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    19 цаг 0 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    20 цаг 23 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    20 цаг 50 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    21 цаг 11 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    21 цаг 57 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    22 цаг 12 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    22 цаг 22 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК