Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч болохоор яригдаж буй Д.Ганзоригийн талаарх нэг сайн, нэг муу мэдээ

2021-11-25
0
ЖИРГЭХ

Манай улсын спортын салбарын олимпын топ төрлүүдийн нэг нь бокс. Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл олимпын наадмаас энэ төрлөөр У.Бадар-Ууган алт, П.Сэрдамба, Н.Төгсцогт нар мөнгө, Н.Энхбат, Н.Баярсайхан, У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай нар хүрэл медаль хүртэж байсан. Тив, дэлхийн аваргад боксоор маш олон медалийг манай баг тамирчид авчирч байсан бөгөөд ер нь л спортын хорхойтнуудын найдвар тавьдаг төрөл яах аргагүй бокс. Тэр хэрээрээ энэ төрлийн тамирчид, дасгалжуулагчид спортын хорхойтнуудын анхаарлын төвд байдаг юм.

Харамсалтай нь, манай улсын боксын шигшээ багийн амжилт сүүлийн жилүүдэд буурсан. Тодруулбал, энэ жилийн “Токио-2020” зуны олимпийн наадмаас боксын шигшээ багийнхан ганзага хоосон ирсэн. Хоёр жил тутамд болдог насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өнгөрсөн сард мөн л медаль хүртэж чадаагүй. Уг нь боксчдын хувьд олимп, ДАШТ болсон 2021 он чухал мөчлөг байв. Харамсалтай нь элдэв хэл аманд өртөхөөс өөрөөр манай улсын боксын шигшээ багийн тамирчид амжилт үзүүлж чадсангүй. Үүний гол шалтгаануудын нэг нь шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөрийн ажлын хариуцлага, ур чадвартай шууд холбогдоно. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчтай хариуцлага тооцох механизм нь мэдээж түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх. Олимп, ДАШТ-ээс медалгүй ирсэн, дотоод зөрчил ихтэй байгаа нь дээр хэлсэнчлэн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөрийн ур чадварын илрэл бөгөөд энэ ч утгаараа түүнийг шинэ оноос өмнө чөлөөлөх тухай яриа Монголын боксын шигшээ багийн хүрээнд яригдаж эхэлжээ.

Шигшээ багийн шинэ дасгалжуулагчийн сураг ч сонсогдож эхэлсэн бөгөөд тэр хүн нь гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг байх нь ээ. Д.Ганзориг багшийн хувьд өмнө нь боксын шигшээ багийг удирдаж байсан. Түүний гарын шавь Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар “Бээжин-2008” зуны олимпын наадмаас алт, мөнгөн медаль хүртэж байв.

Мөн түүнийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан он жилүүдэд “Лондон-2012” зуны олимпын наадмаас Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж байсан юм. Тамирчдын амжилтаас багшийг дүгнэдэг өнцгөөр бол тэрбээр гарцаагүй сайн багш. Ардын багш Д.Бандийн дараа төрөн гарсан жинхэнэ ахлах дасгалжуулагч тэр байлаа гэхэд буруутах зүйлгүй.

Гэхдээ түүний нэрийг дагалддаг нэгэн сүүдэр байдаг. Тэр нь тамирчдаа ялгаварлан гадуурхдаг, амжилтаар нь эрэмбэлдэггүй гэх яриа байв. Нуулгүй хэлэхэд, 2013 оны боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн оронд өөрийн гарын шавь З.Энхзориг агсныг явуулахаар завдсан нь түүнийг шигшээ багийн ахлах дасгалжуулагчаас чөлөөлөх үндэслэл болсон.

Ахлах дасгалжуулагч Д.Ганзориг гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийг гадуурхсан гэх асуудлаас болж, тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлээр тойрохоо зуруулсан. Д.Ганзориг багш энэ явдлаас хойш нам гүм явж ирсэн. Харин боксын шигшээ багийн тааруу амжилтууд түүнийг ахлах дасгалжуулагчийн албанд дахин авчирч магадгүй болоод байна. Түүнийг шигшээ багт эргэн томилохоор шавь нар нь хөөцөлдөж эхэлжээ. Монголын боксын хүрээнд нөлөө ихтэй шавь нар нь түүнийг ахлах дасгалжуулагч болгож дөнгөх биз ээ. Магадгүй, боксынхонд хамгийн их дутагдаад буй дэг журам, сахилга батыг гагцхүү тэр л олгож чадаж ч байж мэдэх юм.

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (59.153.115.199)
    Энд нэг юм бий, ямар ч багш байхаас илүү хувь тамирчдын чадвар чухал, БадарУуган, Сэрдамба, Төгсцогт, МөнхЭрдэнэ нар Банди багшийн сайных бишээ, угаасаа төрчихсөн, ялангуяа Бадарууган бол ясны боксёр байлаа, одоо ядаж Серёк шиг боксёр алга даа
    2021 оны 11 сарын 27 | Хариулах
  • и (202.72.245.125)
    СПОРТОО ХӨГЖҮҮҮЛэхээсээ өмн ө ХУвийн амьдралынхаа санхүүг эрхэмлэж бэлтгэл шинжлэх ухаанаас хол дож СОнгон шалгаруулалт будлиантай Феодалимз зармаар Хятадууд шинжлэх ухаанжаад Монголчууд ялагдаж олон хүнй тэсэн ганц тайлбартай
    2021 оны 11 сарын 25 | Хариулах
  • БОКС СОНИРХОГЧ (103.111.68.3)
    ГАЗОРИГ ГАЪЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛ ГАВЪЯАТАЙ ХҮН. АМЖИЛТ ХҮСИЕ. ЭНЭ ХҮН ЧАДНА.
    2021 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.190.127)
    Шавийн эрдэм багшаас гэж ялгаварлан гадуурхах эрдмийг өвлөж авсан долдойнууд нь одоо багш аа эргүүлж авах юм биз дээ.
    2021 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    2 цаг 22 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    2 цаг 53 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    3 цаг 35 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    4 цаг 1 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    5 цаг 24 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    5 цаг 51 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    6 цаг 13 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    6 цаг 59 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    7 цаг 14 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    7 цаг 23 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    7 цаг 36 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    7 цаг 40 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    7 цаг 49 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    8 цаг 22 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    9 цаг 26 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    9 цаг 35 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    9 цаг 39 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    9 цаг 39 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    9 цаг 44 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    9 цаг 56 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК