Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Бат-Эрдэнэ: Хоёр тохойноосоо хойш хүн гаргаж үзээгүй надад шодолтоор барьц алдахад хэцүү байсан

2021-12-13
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Монголын үндэсний бөхийн барьц сонгох дүрмийг хаслаа. Ингэснээр монгол бөхөд ямар өөрчлөлт гарав гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-2000 оны эхэн үед Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн гишүүд Нүхтэд болсон хурлаараа барьц сонгодог дүрмийг оруулсан. Би тэр хуралд орж “Барилдааны явцад олж авдаг барьц байгаа юм. Миний үндсэн барьц. Шоогоор барьц сонгодог дүрмийг оруулж болохгүй” гэдэг саналаа илэрхийлсэн. Тэрхүү хурлын тэмдэглэлийг МҮБХ-ноос гаргасан зарим ном товхимолоос ч харж болно. Энэ барьцыг нэвтрүүлээд 20 орчим жил болж байгаа ба барилдаанд их өөрчлөлт гарсан. Бөхчүүд барьц олж авах гэж жингээ нэмэх эрмэлзэлтэй болсон.

-Та барьц сонголтоос хэдэн бөхийг давж, бас хэдэд нь унаж байв?

-Би шодолтоор барьц авч үзээгүй. Нэг ёсондоо шоо миний талд бууж байгаагүй юм. Харин барилдааны явцад өрсөлдөгчөө эзэрхийлж олж авч байлаа.

-Энэ дүрмийг зөвхөн танд зориулсан гаргасан гэдэг?

-Зарим хүн тэгж ярьдаг л юм. Гэхдээ тийм зүйл огт байхгүй. Харин ч надад ашиггүй дүрэм. Өрсөлдөгч бөхөө ядрааж байгаад олж авдаг барьцыг мааань хэн нэгэн хүн хүч хөдөлмөр бага зарцуулж байгаад шоогоор авах нь шударга бус санагдддаг. Надад бол харамсалтай. Хоёр тохойноосоо хойш хүн гаргаж үзээгүй надад шодолтоор барьц алдахад хэцүү байсан.

-Энэ намраас хойш барьц сонгохгүйгээр хэд хэдэн барилдаан зохион байгууллаа. Барилдаанд ямар өөрчлөлт ажигдагдаж байна вэ?

-Би сүүлийн хоёр барилдааныг Монгол бөхийн өргөөнд ирж үзлээ. Барьц сонгох дүрмийг болиулснаар муудсан зүйл алга. Өмнө нь барьц сонгох дүрэмгүйгээр барилдаж болоод байсан юм. 1980 оны үед баруун, зүүн золгох дүрмийг болиулах санал гаргаж байлаа. “Шуудагнаас барилддаг Б.Бат-Эрдэнэ, М.Мөнгөн, С.Хүрэлбаатар зэрэг хүмүүс барилдаж чадахаа болилоо” гэх яриа гарч байсан. Ер нь аливаа ард түмний бүтээсэн соёл, спорт, ёс заншил ахуй бол тухайн үндэстний онцлог, түүхэн урт хугацааны явцад бүрэлдэн бий болсон, цаашилбал байгаль цаг агаар, эрхэлж байгаа аж ахуйтайгаа уялдсан байдаг. Монгол бөх бол жин, талбай, нас харгалзахгүй зохицуулалттай.

-Уг нь барьц сонгох дүрмийг барилдааны идэвхийг нэмэгдүүлж, барилдах хугацааг түргэн болгох үүднээс нэвтрүүлсэн гэж ойлгож байгаа?

-Орчин үеийн дэлхийн нийтийн хандлага, цаг хугацаатай өрсөлдсөн, техник технологийн дэвшлийн эрин үед уугуул хэв маягаараа байхад зарим талаараа учир дутагдалтай байж болно. Тодорхой хэмжээний зохицуулалт байх хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ ард түмний бүтээсэн соёлын үндсэн язгуур зүйл болох хаяж гээж үл болох зүйлээ авч үлдэх ёстой юм. Монгол бөх бол монгол эр хүнийг бэлтгэдэг. Хамгийн эрхэм дээд зан суртахууныг хадгалдаг, өвлүүлэх шаардлагыг тавьсан байдаг. Монгол бөхөөр барилдаж байгаа хүний үзүүлсэн амжилт, авсан цол бол хоёрдугаар асуудал. Хамгийн чухал нь монголчуудын эрхэм дээд зан суртахуун, соёл уламжлал, ёс, жудгийг хэр сахиж байна вэ гэдгээр үнэлэгдэнэ. Улсын наадамд барилдаж байгаа дархан аварга ч, суманд барилдаж байгаа залуу бөхөд ч адилхан үйлчлэх ёстой. Тэдний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг нь. Ёс уламжлалаа алдаж болохгүй шүү гэдгийг энэ ярилцлагаар дамжуулан хэлье.

-Энэ жилийн Улсын баяр наадам хойшилсонд хүмүүс янз бүрээр хүлээн авлаа. Та энэ талаар байр сууриа илэрхийлээгүй байх аа?

-Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор наадмаа хойшлуулсан. Энэ тал дээр монголчууд бодох асуудал. Бидэнтэй адил ёс уламжлалтай дорно дахины ард түмэн, дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байгаа япон орныг авч үзье. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг олимпын наадмыг хойшлуулсан хэрнээ хоёр сар тутамд болдог үндэснийхээ өв соёл, ёс уламжлал гээд хамаг сайн сайхан зүйлийг шингээсэн сүмогоо хойшлуулахгүй. Үзэгчгүйгээр ч болохнээ зохион байгуулж байна. Энэ бол монголчууд бидний харах нэг жишээ. Агуу төрт ёсны сэтгэлгээтэй ард түмний хувьд түүх, уламжлалаа орхиж болохгүй гэдгийг хэлье.

-Хэрэв өнөө жил наадам болсон бол та зодоглох байсан уу?

-Дархан аварга цолтой хүмүүст хүндэтгэл үзүүлж, Баяр наадмын талбайд гаргах хөтөлбөр оруулна гэж байсан. Би барилдахгүй гээд 43 насандаа зодог тайлсан шүү дээ.

-Та албан ёсоор зодог тайлаагүй шүү дээ?

-40 настайдаа УИХ-ын гишүүн болж, 43 хүртлээ идэвхитэй бэлтгэл сургуулилт хийж, Улсын баяр наадам, Цагаан сарын барилдаанд дээгүүр барилдаж байсан.

-Монгол бөхийн олон эргэлзээг тайлна гэж харж байгаа Баяр наадмын тухай хуулийг хэзээ батлах бол?

-Баяр наадмын тухай хууль яригдаж байгаа. МҮБХ болон бөхийн хамт олны зүгээс дэвшүүлсэн тодорхой санал ч байгаа. Гэхдээ Баяр наадмын тухай хуулиас илүү цар тахал, түүнээс улбаалсан эдийн засаг, эрүүл мэнд гэх мэт хямарлыг даван гарах шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалт чухал.

-Допинг хэрэглэсэн бөхөд оноосон шийтгэлийн талаар юу хэлэх вэ?

-Баяр наадмын тухай одоо байгаа хууль, холбооны дүрэм, допингийн үндэсний төв гээд холбогдох байгууллага бий. Энэ хүрээнд асуудал шийдэгдэх байх. Намайг бөхийн холбоонд сонгуульт ажил эрхэлдэг гэж харж байх шиг байна. Үгүй юм. Би холбооны ажлыг эмх цэгцэнд оруулах гэж 2018 онд МҮБХ-ны тэргүүнээр сонгогдоод жил гаруйн хугацаанд ажиллаж, алдарт дархан аварга Х.Баянмөнх гуай болон Л.Чинбат нарын хүмүүстэй ярилцаж байгаад бөхөө эв нэгдэлтэй болгосон. Тэр үед хоёр бөхийн холбоотой явж байлаа.

 Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (66.181.186.137)
    Улс төр гэж муухай зам руу хальтраагүй бол яах арга бүх Монголын ард олны хайрыг мөнх хүртэх эрхэм болов уу. Даанч МАН ын 2төрхтэй улс төрч болчихлоо
    2021 оны 12 сарын 19 | Хариулах
  • Zochin (66.181.161.127)
    Mongol hunii mongol buhiin judag yos zui buren shingesen henees ch davaa turuu guij yvaagui egelgui bosoo avarga shuudee bid iim humuusee hairlaj hamgaalaj yvah yostoi busdaar baynmunh shig buhiin holboog bulaaldaj busdaas uzuur turuu guij yvdag chilchig bish shuu
    2021 оны 12 сарын 16 | Хариулах
  • Монгол (202.9.46.88)
    Дургүй күнээ муулж Дуртай күндээ пялдагаддаг зан газар авч Бусдын кийсэн бүтээсэн амжилтанд Битгий атааркаж амьдараач күмүүс ээ
    2021 оны 12 сарын 16 | Хариулах
  • Баагий (202.9.46.88)
    Шагнал өгөх авах үнэн хобитой юмаа Нэг казак өндөр настанг шагнахгүй
    2021 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.194.198)
    ПУУЖИНТ АВРАГА ГЭЖ БУЯН ЖАГАА ӨГСӨН ЦОЛ ШҮҮ ДЭЭ. БИ МЭДЭХГҮЙ ЮМ. БАРЬЦ СОНГОДОГ МЭХИЙГ ПУУЖИНТ АВРАГАД ЗОХИУЛСАН ГЭЖ ЯРИАД БАЙДАГ. ТИЙМ ИХ ХҮЧТЭЙ БАЙСАН ЮМ БОЛ ЧӨЛӨӨД, ЖУДОИЙНСӨЛТ НЭГЭЭР ЯДАЖ ДЭЛХИЙН АВРАГЫГ ХҮРЭЛ БОЛОВЧ АВААД ИРЖ БОЛООГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА.
    2021 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.229.120.70)
    Допинг
    2021 оны 12 сарын 15 | Хариулах
  • Иргэн (59.153.112.135)
    Допингийн нууц ноёнтон.Шавийгаа өөрийн нэр нөлөө,нүүрийг ашиглан өөрийн аргаар допингдуулж байгаад баригдсан.Мань аврага цаг өөр болсон гэдгийг буруу тооцоод бух шиг зүтгэж байгаад шавийгаа балласан шүү.Одоо тэгээд буруугаа чихэх нэг хиймэл сав гаргачихсан Увсынхан хорлочихлоо гэдэг хутгуур далдуур хийж байгаа бусуу.Хэлсэн үг бүр нь дотуур тамиртай арчаагүй хүний хатгаас байдаг.Оюунболд уг нь нэмэлт юм хэрэглэх шаардлагагүй хүн гээд сэм хатгаад үгээ дутуу орхичихоор л Увсынхан хорлочихож гээд талцаад эхэлнэ..
    2021 оны 12 сарын 15 | Хариулах
    • Argagui yum daa Ted huchirheg
      Muu yum bolgond neg tal ruu dairdag zuvhun buh bish ene ni uursdiinhuu muu uiliig daldlahig oroldoj baigaa helber yum ta nar bodood uz dee dornodihin esvel bayanhongirihon teglee ingelee geheer hen ch toohgui chiend honogshoogui neg tiim sul agar sonsogdono sh dee. Kkk
      2021 оны 12 сарын 15
    • Увсынхныг ганц нам дардаг нь энэ хүн байсан Баянмөнх цагийн эрхээр энэ хүнд халаагаа өгснөө өширхөж байнга л муулж турхирч байдаг
      2021 оны 12 сарын 15
  • Зочин (202.126.89.101)
    Энгүй хүчтэй их аврага
    2021 оны 12 сарын 15 | Хариулах
    • БАРЬЦ сонгох дархан эрх эдэлсэн пуужинт АВРАГА
      2021 оны 12 сарын 15
  • Бөх сонирхогч (59.153.87.168)
    Монгол эр хүний,сайхан бөхийн,ёс жудгийн стандарт бол яах ч аргагүй БатЭрдэнэ аварга мөн
    2021 оны 12 сарын 15 | Хариулах
    • Оо май гаш
      2021 оны 12 сарын 15
    • Оо май гаш
      2021 оны 12 сарын 15
  • иргэн (112.72.15.182)
    улс төрч нтр-ийг нь сайн мэдэхгүй юм. харин бөхийн хувьд бол домогт аварга шүү нөхөд өө
    2021 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (100.15.102.120)
    Допингийн загалмайлсан эцэг!!!О
    2021 оны 12 сарын 13 | Хариулах
  • MAN (203.23.49.64)
    ENE HUN CHINI MEH BHGUI HUNIIG BAGLAG BGAAD BOGSHOOJ UNAGADAG BZDEE
    2021 оны 12 сарын 13 | Хариулах
    • Баагийй
      Мэхгүй аварга гэж МУГЖ МУДА Дамдин гуай хэлсэн байдаг
      2021 оны 12 сарын 13
    • за мэхгүй хүн 12 түрүүлэх үү Бярдаж хаяхад яахав дээ Агуу их аварга шүү
      2021 оны 12 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    43 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    1 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    1 цаг 56 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    2 цаг 22 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    3 цаг 45 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    4 цаг 12 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    4 цаг 33 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    5 цаг 20 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    5 цаг 35 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    5 цаг 44 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    5 цаг 57 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    6 цаг 0 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    6 цаг 10 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    6 цаг 43 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    7 цаг 47 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    7 цаг 56 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    7 цаг 59 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    8 цаг 0 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    8 цаг 4 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    8 цаг 16 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК