Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зохиолч П.Батхуяг таалал төгслөө

2022-1-07
0
ЖИРГЭХ

Хэл бичгийн ухааны доктор, зохиолч, утга зохиол судлаач П.Батхуяг өнөөдөр таалал төгслөө. П.Батхуяг нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1997 онд Дорно дахины утга зохиолын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн магистрантур, 2004 онд МУБИС-ийн аспирантур төгссөн. "Алтан өд"-ийн таван удаагийн шагналт, 2007 онд МЗЭ-ийн шагнал, 2021 онд “Утгын чимэг” наадамд “Агь нүдэлж байлаа” өгүүллэгээр тэргүүн байр эзэлж байлаа. П.Батхуяг агсаны “Агь нүдэлж байлаа” өгүүллэгийг хүргэж байна.

“Агь нүдэлж байлаа”

Сүмийн ганжирт өлгөөтэй хүрэл хонх олон жил салхинд жингэнэхээсээ уйддаг болов уу? Ерөөс салхийг үзэн яддаг байх гэсэн хачин бодолд ээрүүлсээр Сийлэн нэг юм сэрлээ. Орны хөлд өвгөн нь сууж байна. Царай зүс сайхан, бие тэнхлүүн харагдана. Залуугийн л хөмсөг зангидаж, нүд онийлгон хардгаараа түүнийг ширтэнэ. “Би удаан унтав уу?” гэсэнд” хангалттай” гэж хэлээд инээмсэглэв. Хамаг зүйлс хуйлран эргэлдэх шиг болоод  цээж нь давчдаж,унаад өгснөө там тумхан санана. Тэгээд л бодлын хачин урсгалд халтираад эсвэл хэн нэгэн түүнийг түлхээд оруулчихсан ажээ. Дахиад л нүдээ алгуурхан анив. Өтгөн ургасан өнжмөл шар өвстэй ч урин цагийн эрхээр үл мэдэгхэн ногоон туяа суусан тал үзэгдэнэ. Агь нүдлэж байна даа? гэж өөртөө шивнээд нүдээ нээв.

          Эргэн тойрон нь өмнөхөөсөө арай илүү тодрон саруулсжээ. Түүний дэргэд хэдэн жилийн өмнө хэнхдэг дүүрэн харуусал орхиод жамын хаалга татаж одсон өвгөн нь биш том охин нь нимгэн цамцныхаа энгэрийг ширтээд толгой гудайлган сууж байлаа. “Аав нь хаачаа вэ?” гэсэнд охин нь ийш тийшээ нэгжин харснаа “аав...” гээд чимээгүй болов. Нэгэн хором хорвоо ертөнцийн хамаг бүхэн дуугаа татсан мэт нам гүм оргив. Сийлэн толгойгоо өндийлгөж, цонхоор тусах нарыг харах гэж хичээгээд  тийм тамир тэнхээ үлдээгүйг ойлголоо. “Ямар ч байсан хэдэн муу хүүхдээ хөлдүү газар нүдүүлсэнгүй. Тээр жил багын найз нь дүн өвлөөр нүд аньж, газарт нь яваад осгохоо шахсан өвгөн нь оройхон орж ирээд халуунцай оочлон уухдаа ”за даа, хүний  хэзээ үхэх товгүй ч өвөл л талиймааргүй юм байна. Үлдсэн хэддээ зовлон болох юм. Өдөржин нүдээд арайхийж нэг юм хонхойллоо” гэж хэлээд санаа алдаж суусныг санав. Гэнэт туулсан амьдралынх нь өдөр хоногуудын учрал тохиол  сэргэн жигдэрч үсчний газрын цэлгэр цонх ширтээд ханиа хүлээж суудаг байсан залуу насаа ч санав. Сийлэн үсчин байжээ. Хэчнээн хүний үсийг засаж, хэчнээн ч олон толгой илбэсэн гэх вэ? Гэтэл тэр олон толгойны одоо хэд нь газар дор орж, хоосон ухархай, хохимой дүртэй хэвтээ бол гэж бодоход хүйтэн жихүүдэс хамаг биеийг хулдан хучих шиг л болжээ.

          “Нээрээ аав нь байхгүй л дээ. Ухаан санаа орж гараад эвий муу охиноосоо элдэв дэмий юм асууж зовоосон байна. Гадаа ч ус гэсэж, урь орчихож дээ. Ээжийнх нь санаа амарлаа. Хорвоогийн жам хойно, одоо аавынх нь хойноос явж, муу хөгшнөө олж уулзах минь” хэмээгээд хамаг хэргээ бүтээсэн мэт хангалуунаар инээвхийлээд хошуу цорвойв. Охин нь “ус гэсэх...” гэж чангаар хэлээд чимээгүй болов. Мөн л эргэн тойрны хамаг бүхэн дуугаа хураасан мэт хэсэг хоосон хөндий, ажин түжин болов. “Ээж нь өвлийн хүйтнээр  та хэдийг хөлдүү газар нүдүүлж.. гэх үед  хаалга хяхтнан онгойх дуулдаж, бага хүргэн, том зээ хоёр нь ар араасаа цувралдан орж ирлээ.

-Ээ, ашгүй бурханы минь аврал. Ээж сэрчихээ юу? хэмээн гандан хийдийн муугүй номтой лам гэгддэг бага хүргэн нь дуу алдаад сүртэй гэгч нь алга хавсран залбирав. Сийлэн түүнийг паргиа бүдүүн хоолойгоор нь таньж ”Ганбаа  хүү минь өнөөдөр чинь хаврын эхэн сарын хэдэн бэ?” хэмээн олон сар олигтой ч дуу гараагүй гэхэд итгэмээргүй хэрэндээ цовоодуугаар чанга асуув. Ганбаа юу юугүй хариулахаар амаа ангалзуулах үед том охин сая орж ирсэн хоёрыг дагуулсаар яаран өрөөнөөс гаржээ. Сийлэн өргөн  орноос өөр хогшилгүй ханхай том өрөөнд ганцаар үлдсэнээ ойлгосонгүй, нүдээ алгуурхан аниад мөнхийн аниргүйд хүн хэрхэн живэн оддогийг санан бодсоор байлаа. “Аав минь яасан билээ. “Боллоо, боллоо” гээд амьсгал татсан, ээж болохоор хэнтэй ч юу ч яриагүй, шанааг нь дагаад л хоёр нүднээс  нь нулимс бөмбөрөөд байсан. Хөгшин минь яалаа. “Надаас хойш чи минь...” гээд үгээ дуусгаж амжаагүй өөд болсон шүү дээ. Одоо миний ээлж иржээ. Өнөөдөр тэсэх ч маргааш барахгүй. Тэгээд ч надад хувь ерөөл, хэдэн хүүхдэд минь буян байжээ. Цагийн урь үзчихлээ. Би яах вэ, жамаас хаа мултрах”гэж боджээ.

          Удалгүй өрөөнөөс гарсан гурав цувралдан орж ирлээ. Том охин нимгэн эрээнээ сольж, хүрэн өнгийн зузаан ноосон цамц өмсжээ. “Ээж та чинь юу л яриад байна даа. Юун ус гэсэх, гадаа жавар тачигнаж байхад”  гэхэд хүргэн Ганбаа яаран залгаж” ээж минь өнөөдөр чинь өвлийн эхэн сарын шинийн арван шүү дээ” хэмээн сөөнгөдүүхэн унзад хоолойгоор хүнгэнүүлэв. Том зээ нь мөр хавчигнуулан “ өнөөдөр ёстой хүйтэн байна” гэж сулхан бувтнав. Сийлэн “ юу..” гээд чимээгүй болов. Эргэн тойрны хамаг юмс дуугаа барсан мэт чимээ аниргүй дүүрнэ.

          “Үнэн үү?” хэмээн түүнийг цөхрөнгүй асуухад зэрэг зэрэг “өвлийн эхэн сар, өвлийн эхэн сар, гадаа хүйтэн, гадаа хүйтэн” гэж давтан давтан ханхай өрөөг цуурайтан бараг л хашгиралдав. Сийлэн “ сарьс болсон хөгшин толгой андуурчээ. Агь нүдэлж үзэгдсэн нь зүүд байжээ. Зүүд сэрүүнээ ч ялгахаа байсан зүүлэг амьтан” гэж өөрийгөө хараагаад “ тэгвэл ч “ гэж хэлээд нүдээ нээлээ.  Охин нь аягатай бүлээн цайнаас халбагадан уулгахад Сийлэн гүдхийн залгив. Цээжийг зуран орох шингэн хоолойг нь  тэсэхгүйеэ бэрх өвтгөсөн ч “өвөл өнгөртөл тэсэх, салхины үзүүр зөөлөртөл тэвчих” гэсэн бодол хамаг зовиурыг нь дарав.

          Эхэндээ их л эргэлздэг байлаа. “Үгүй, анх  муурч унахад өвөл шувтарч байсан даа. Байз, намар ч байл уу? Тэгэхээр хэчнээн олон хоног ухаангүй дугжирч, энэ хэдийгээ тарчлаасан амьтан бэ, би чинь. Ёстой үйлтэй толгой. Толгой гэснээс залуудаа амьтны үс толгойгоор их оролдохоор ийм болдог хэрэг. Тэр ажилдаа яасан дуртай байсан гээч. Ингэж тарчлахаа мэдэхгүй хайч ангалзуулаад л...” гээд хүчлэн байж цээжээ өндийлгөв. Өрөөнд бага охин нь өнгөрсөн жилийн өвлөөр худалдан авсан гэх хачин үнэтэй үслэг дээлийнхээ сорыг гялтгануулан орж ирлээ. “Ашгүй нэг юм хүйтэрч булган дээлээ өмслөө. Ээж бие нь яаж байна. Царай чинь сайхан харагдаж байна. Та одоо ийм хүйтэнд..” гэснээ өсгий өргөн цонхны салхивчийг хааснаа” даарахгүй байна уу, та. Энэ жилийн өвөл ч ер нь их хүйтэн байна” гэлээ. Сийлэн түүнийг янз муутай харснаа” булга гэж тохой хүрэхгүй амьтан байдаг юм. Чи ч мөн олон амьтны амь нөмөрч явна даа” гэсэнд “ээж бүр дориун, хэрүүл хийхтэй байна” гээд тас тас инээв. Эмгэний эргэлзээ бүрмөсөн тайлагджээ.

          “Хүүхдүүдээ л зовоож болохгүй. Хөлдүү газар...Ямар ч байсан тэснэ” гэсээр цаг наашлах урин хаврыг хуруу даран тоолох болов. Хоног хоногоор бие тэнхэрч, хоол унд ч хоолойг нь давах болов. Хүүхдүүд нь ч баяртай байлаа. Хахир хүйтэн өвлийн жавар гадаа тачигнаж, өвчинтэйгээ биш өвөлтэй тэмцэлдэж байгаа Сийлэн эмгэний дотроос ямар их хүч булгийн эх шиг бургилан байгааг төсөөлөхийн аргагүй. Амьд явахын хүч гагцхүү бодолд бүрэлддэг ажээ.

          Гэхдээ ирэх өдөр  болзолгүй  билээ. Саяхан сургуульд орсон түнжгэр толгойт хүү,ээждээ зовсон сэтгэл нь ялимгүй тайтгарсан  эцэг эхийнхээ эзгүйд “эмээ, эмээ” гэж хашгирсаар өрөөнд нь орж ирэв. Хүүгийнхээ хөлстэй духыг үнэрлэсэн Сийлэн эмгэнд нэг л сэжиг төржээ. “Гаднаас орж ирэх шиг л болсон. Яасан халууцсан дамшиг вэ” гэж бодоод “өвлийн хүйтэнд яасан их хөлрөө вэ? гэсэнд хүү нүд эргэлдүүлэн” Юу вэ, эмээ. Өнөөдөр манай сургууль амарсан. Удахгүй зуны амралт болно” гээд нэгийг санав бололтой амаа барьсаар годхийн гарч одов. Эмгэн сая л бүгдийг ойлголоо. Зун, зун гэдэг үг хоолойг нь зүсэх шахуу ордог балга цай шиг залгиур дээр нь тээглэж орхив. Цээжний хөндийд хөгжмийн хялгасан утас тасрах шиг бүдэгхэн чимээ сонсогдоод нүдээ анилаа. Орны хөлд өвгөн нь хөмсөг зангидаж, нүд онийлгон түүнийг ширтэж сууна. “Явах уу даа” гэхийг нь сонсоод Сийлэн эмээ туйлаас баяртай толгой дохилоо.

Өнгөрсөн намрын өнжмөл шар өвсийг үмхэн дарсаар үл мэдэгхэн ногоон туяа суусан хаврын талд агь нүдэлж л байлаа.

Пүрэвхүүгийн БАТХУЯГ

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
“Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Амгалан ах нь (75.159.156.17)
    Хайрт дүү минь Үр хүүхдүүд ахан дүүсдээ дахин төрөөрэй. УМ МА НИ БАД МЭ ХУМ
    2022 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.120.234)
    Юунаас болоод яагаад үхцэн юм бэ,тэр нь нууц юмуу
    2022 оны 01 сарын 07 | Хариулах
  • х (139.5.218.132)
    Агь нүдлээгүй байхад
    2022 оны 01 сарын 07 | Хариулах
  • иргэн (112.72.15.182)
    харамсалтай байна. Ум ма ни бад ме хум. Сайн төрлийг олох болтугай.
    2022 оны 01 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    21 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    30 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    1 цаг 7 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    1 цаг 15 мин
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
    1 цаг 19 мин
  • “Намрын ногоон өдрүүд” ирэх долоо хоногт эхэлнэ
    1 цаг 44 мин
  • Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ
    1 цаг 47 мин
  • Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ
    1 цаг 48 мин
  • Хүүхэд бүрийн тэгш оролцоо, бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ
    3 цаг 7 мин
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
    3 цаг 46 мин
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    4 цаг 1 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    4 цаг 1 мин
  • УИХ: Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг хэлэлцэнэ
    4 цаг 4 мин
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
    4 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: 40 дэх удаагийн "Номын баяр" нээлтээ хийнэ
    4 цаг 20 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    5 цаг 41 мин
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
    20 цаг 19 мин
  • Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо
    20 цаг 35 мин
  • Ажил үйлсээрээ амжилт гарган ажиллаж буй залуу офицеруудыг шагнаж урамшуулав
    20 цаг 43 мин
  • НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ
    20 цаг 45 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Алтанд хөрөнгө оруулах хамгийн хялбар арга: «Гоулд Траст» сан (ALTT)
  • Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК